Тайтгарч жаргая
Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд, Аниргүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод, Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь. Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд,
Аниргүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод,
Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь.
Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Чин хайрын сэтгэлд алслал байдаггүйг мэдрээд,
Зөн сэрэхүйн амьдралд төгсгөл байдаггүйг ойлгоод,
Жам жамын урсгалд чинь уясч л явъя, хорвоо минь.
Өнгө өнгийн учралд чинь дэлгэрч явъя, заяа минь.
Өргөс харгана дотроо жимс нь нуугдахыг таниад,
Үржин хандын орныг холоос хайлтгүйг ойлгоод,
Өдөр өдрийн наранд чинь гийж л явъя, хорвоо минь.
Үдэш үдшийн намуунд чинь тайтгарч жаргая, тэнгэр минь.
