Агнистын гэгээ-9
Очир огтлогч (төвд: Доржэ-зодба) судар Буддын их хөлгөний сургаалд хүндтэй байр суурь эзэлдэг. Зуун мянган шүлэгт билиг барамидын судрын хураангуй гэж үздэг тул их хөлгөний шашин дэлгэрсэн газар орон бүхэнд, тэр тусмаа Монгол нутагт өнө эртнээс Очир огтлогч судрыг дээдэлж иржээ. Монгол айл бүрт урьд Очир огтлогч судар залаастай байв.
Илбэ, шүүдэр хөөс болоод,
Зүүд, цахилгаан, үүл мэтээр
Нөхцөлдсөн бүхнийг үзэгтүн!
Уялга үг
Очир огтлогч (төвд: Доржэ-зодба) судар Буддын их хөлгөний сургаалд хүндтэй байр суурь эзэлдэг. Зуун мянган шүлэгт билиг барамидын судрын хураангуй гэж үздэг тул их хөлгөний шашин дэлгэрсэн газар орон бүхэнд, тэр тусмаа Монгол нутагт өнө эртнээс Очир огтлогч судрыг дээдэлж иржээ. Монгол айл бүрт урьд Очир огтлогч судар залаастай байв.
“Уг судрыг хэрхэн нэрлэх вэ?” гэсэн асуултанд Будда “Билгийн чанадад хүрэхүй” хэмээн дуудахыг зарлигласан талаар эх сударт гардаг. Тэгэхлээр Очир огтлогч гэдэг үг хожим оноосон нэр бололтой. Эртний Энэтхэгт аянга цахилгааны хүчийг Хурмаст тэнгэрийн очир (важра) хэмээх зэмсгээр ёгтлон дүрсэлдэг байжээ. Буддын гүн ухаанд шилжсэн утга нь: Юмс үзэгдлийг загварчлах үзэл, би-д баримтлах үзлийг товроглох билиг ухааны хүч болдог.
Түүнчлэн очир алмаазын утга ч бий. Төвд хэлэнд доржэ хэмээн орчуулсан нь чулууны хаан гэсэн утгатай. Очир алмааз хамгийн тунгалаг агаад эвдэршгүй хас чанар бүхий чулуу. Эл хоёр шинж нь хоосон чанарын билгийг илэрхийлэх ёгт дохио болжээ. Алмаазыг алмаазаар л зүсэх боломжтой. Түүн шиг бүх юмсыг хоосон чанарт онож, улмаар хоосон чанартаа ч уягдалгүй түүнийг мөн хоосон чанарт онох билиг юм. Тэр утгаараа очир нь огтлогч хийгээд огтлогдохуун ч болно. Эл санааг Будда “Бодисадва нар номд ч уягдахгүй бөгөөс ном буст уягдахыг юун өгүүлэх” гэж айлджээ. Амьдрал хийгээд ертөнцийн үзэгдэлд тушигдсан буруу ойлголтоос ангижраад зогсохгүй, зөв ухааныг ч ягшмал хэв загвар болгож болохгүй гэсэн санаа.
“Эгэл төрөлтнүүд би-д хүлэгдэж орчлонгийн хязгаарт унадаг. Бага хөлгөний архад би-үгүйд хүлэгдэж нирвааны хязгаарт унадаг. Их хөлөгтөн буюу бодисадва нар сансар, нирваан хоёрын хязгаарыг энэрэл, билгээр гэтэлдэг” гэнэ. Оюун санааны үнэмлэхүй эрх чөлөөг эдлэх боловч ертөнцийн хэмжээсэнд зохилдон нийцэж, нигүүлсэл хайраар амьдрах гүн ухаан. Гэхдээ энэ нь сэтгэгчийн бодрол биш, өөрийн биеэр амсч туулсан гэгээрэгчийн сургаал юм. Очир огтлогч судрын тайлбарыг Ошо багш 1977 оны 12сарын 21-31-нд Будда тэнхимд шавь нартаа айлджээ.
“Очир огтлогч судар бол дэлхийн номын санд буй хосгүй үнэт очир эрдэнэ юм. Өөр хэн ч ийм үгс хэлээгүй. Өөр хэн ч ийм өндөрт дүүлээгүй. Магадгүй чамд хүршгүй хол санагдах буй за. Гэлээ ч өөртөө хаалт тавих хэрэггүй. Халин нисэхийг хичээ! Байгаа газраасаа сөөм ч атугай хөдөлж, үл мэдэгдэх тэртээ рүү нэг ч гэсэн алхам хийснээрээ чи хөгжиж дэвжих болно” гэж Ошо багш хэлжээ.
Судрын шарласан хуудаснаа нуугдсан дээдсийн ухаан үнэнийг таних их аянд тань ивээл болтугай!
Зочин
Зочин
enkh
цээгий
Зочин
Зочин
gerel
Зочин
Test
ben
Зочин
Зочин
Suuri asuudal l yarij bn l daa
хөх тэнгэр
Зочин
Зочин
Ariunbold
Зочин
Зочин
unshigch (92.106.240.20) д
Зочин
unshigch
unshigch
nepko-d
Зочин
Зочин
HOLY BOOK
Яг онов
bulgan
Зочин
munkh
Dagan baysay
One of the fan readers
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bataa