Хятадын коммунист намын төгсгөл айсуй
Хятадын коммунист нам энэ том орныг 60 гаруй жил удирдаад тамир нь барагдлаа. 1949 оны Хятадын улаан хувьсгал төрийн эргэлт байсан уу, юутай ч олон жил үргэлжилсэн иргэний дайны эцсийн үр дүн болсон юм. Үүнтэй харьцуулахад 1912 оны Синхайн хувьсгал нь илүүтэйгээр хууль ёсны шинжтэй байлаа.
Хятадын коммунист нам энэ том орныг 60 гаруй жил удирдаад тамир нь барагдлаа. 1949 оны Хятадын улаан хувьсгал төрийн эргэлт байсан уу, юутай ч олон жил үргэлжилсэн иргэний дайны эцсийн үр дүн болсон юм. Үүнтэй харьцуулахад 1912 оны Синхайн хувьсгал нь илүүтэйгээр хууль ёсны шинжтэй байлаа. Хэдийгээр Сун Ятсэн Учуанд хувьсгал хийн ялалт байгуулсан боловч эцсийн дүнд Бээжингийн Манж Чин улсын удирдлагатай хэлцэлд хүрч Бүгд найрамдах улсыг байгуулсан билээ. Энэ утгаараа Гоминдан нарт Хятадын төрийг барих хууль зүйн эрх нь илүү бий. Эд энэ эрхээ олон улсын тавцан дээр 1971 онд НҮБ-ээс хөөгдөх хүртлээ эдэлж байсан.
Хятадын коммунист нам төрийн эрхэнд гаруутаа л Хятад орныг социологийн асар том лабратори болгон хувиргалаа. Тэнд хийгээгүй туршилт байхгүй, үүний төлбөрт хэдэн арван сая хүн амиа өгчээ. Хятад орон дэлхийн хамгийн том өлсгөлөн ядуу шорон болж хувирсан юм. Гуч гаруй жил үргэлжилсэн иргэний дайнд туйлдсан ард түмэн тэрнээсээ ч дор “энх цагийн” тамд шилжижээ. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том шинэчлэгчдийн нэг Дэн Сяопин 1979 онд “дөрвөн шинэчлэлийн бодлого” буюу нээлттэй хаалганы бодлого тунхагласнаар бараг тэрбумд хүрч байсан энэ том үндэстэнд шинэ боломж шинэ гараа гаргаж өглөө.
Хятадын коммунист намын бодлогын ерөнхий зарчим нь урт хугацааны дараалсан системтэй арга хэмжээний дүнд коммунизмаас “урвах” стратеги байлаа. Өнгөрсөн гуч гаруй жилийн түүхийг эргэн харахуйд энэ бодлого бүрэн хэрэгжижээ. Хувийн өмчийг зөвшөөрөх, гадаадын капиталыг ихээр урин залах, зах зээлийн харилцааг нэвтрүүлэх, чөлөөтэй зорчих болон гадагшаа гарах боломжийг нээх гэх мэт үй олон арга хэмжээ системтэйгээр тогтмол хэрэгжиж байсан юм. Үүнд зориулж ХКН-ын дүрэм, Үндсэн хууль зэрэгт удаа дараалан өөрчлөлт оруулсан. Үр дүн гайхамшгийг үзүүлсэн. ДНБ-ий өсөлт 30 жил дараалан олон улсын дундачаас өндөр гарлаа. Валютийн нөөцийн хэмжээгээр дэлхийд тасархай түрүүлэв. Богино хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ-ын дараа хоёрт орлоо. ДНБ-ий нийт хэмжээгээр Англи, Франц, Германыг бараг л жил дараалан ардаа орхиж гурван жилийн өмнө Японы урд гарах нь тэр. Ойрын арван жилд АНУ-ыг гүйцэн, дэлхийн хамгийн том эдийн засаг болох нь бараг тодорхой болжээ.
Тан династийн үед Хятад нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60 хувийг дангаараа хангаж байв. Мин династийн үед энэ тоо 30 хувь болсон нь Европ цоо шинээр сэргэж байсантай холбоотой. ХХ зууны эх гэхэд дэлхийн хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг ч дэлхийн үйлдвэрлэлийн ганц хувийг ч хангаж дөнгөдөггүй хамгийн ядуу зүдүү орны нэг болжээ. Харин XXI зууны эх гэхэд унтсан луу дахин амиллаа. Бүс нутагтаа хамгийн хүчирхэг гүрэн болж, тэр хэрээрээ айл зэргэлдээ орнууддаа тодорхой хэмжээгээр айдас төрүүлэх болжээ. Луу хүчирхэгжихийн хэрээр түүний олон сул тал, далд дутагдлууд нь ил гарах боллоо.
Газар нутгийн хэмжээгээр дэлхийн гурав дахь том гүрэн Хятад нь газар зүй, эдийн засгийн утгаараа үнэн чанартаа арал юм. Төвдийн өндөрлөг, Шинжааны цөл, Монголын говийг хасахаар хүн амын дэндүү дийлэнх хэсэг нь далайн эргийн өчүүхэн хэсэгт шавааралддаг. Хойшоо Орос, Монгол, өмнө талаараа Вьетнам, Тайланд, Бирм нь геополитикийн ч, худалдаа бизнесийн ч төдийлөн тааламжтай гарц биш. БНХАУ нь өнгөц харахад 93 хувь нь хань үндэстнээс бүрдсэн дагнасан үндэстний улс. Албан ёсоор 50 гаруй үндэстэнг агуулдаг авч төвд, монгол, уйгар, солонгос, хотон гэх хамгийн том хань бус үндэстний аль нь ч 10 сая хүрэхгүй хүн амтай. Гэтэл хүн амын 95 хувийг бүрдүүлж байгаа хань үндэстэн магадгүй угсаа гарвалын хувьд нэг байж болох ч өдгөө хэл соёл шашин мөргөлөөр шал өөр голлох зургаан үндэстнээс бүрддэг. Дундаа нийтлэг нэг бичигтэй авч хоорондоо ярилцаад үл ойлголцох мандарин (бээжин аялага гэх), вү (шанхай аялага гэх) хоёр хүнийг нэг үндэстэн гэхэд хэцүү. Түүхийн утгаар ч тэр, монголчуудын байлдан дагуулалтаар нэгдсэн кантончууд үүнээс өмнө хань үндэстэнд тооцогддоггүй байжээ.
Хятадын гол гурван шашин гэгдэх буддизм, бумба, күнз гурав түүхийн турш хоорондоо таарамж муутай байсан. Тэрбум хагас хүнтэй энэ орны процент болгон агуу. Католик шашинтнууд нь гэхэд испаничуудаас олон. Тэгсэн мөртөө шүтлэггүй хүмүүс нь дэлхийн нийт ийм хүний хагасаас илүүг нь эзлэнэ. Гаолин хэмээх шашны маягтай шинэ сект үүсээд хоёр жилийн дотор 100 сая дагалдагчидтай болсон нь ХКН-ын нийт гишүүдээс хоёр дахин олон болж байв. Бичиг үл мэдэх хүний тоо нь Германы нийт хүн амаас их. Дэлхийн жишигт хүрсэн худалдан авах чадвартай бэл бэнчинтэн нь АНУ-ын нийт хүн амтай ойролцоо. Энэ орны дотоод ондоошил нь улам тодорч ижилшлээ давах нь. Гуандонгийн хүн амын дундач орлого Хэйлинжангийнхаас арав дахин их. Дэлхийн хамгийн олон тэрбумтантай орны нэг болж байгаа мөртөө орон гэргүй олон сая хүн умарт мужуудаар уул нүхлэн хулгана зурам шиг амьдардаг.
Шанхай бол америкжсан хот. 1949-79 онд мэдээж баруун ертөнцөөс таслагдсан байсан ч нээлттэй хаалганы бодлогын гуч гаруй жилд маш хурдан эргэж америкжсан. Удахгүй дэлхийн хамгийн том банк сөнхүүгийн төв болох нигуртай. Гуанжу бол зуун жилээр британжиж европжсон газар. Өдгөө Хонгконгоос ялгагдах юмгүй. Фужиан муж эрчимтэй тайваньжиж байна. Орлого өндөртэй, хэл өөртэй, соёлын өөр төвшинд очсон эдэнд Бээжин улам бүр дарамт болж байна. Үгүйдээ л иргэд нь тэгэж үзэх нь их болжээ. Нэг үгэндээ соёлын хувьд улам бүр Бээжингээс биш Нью Йорк, Лондон, Токиогоос илүү хамааралтай болж байгаа юм. Бирж банкаар дамжуулан бодит байдал дээр ч Хонконг, Нью Йорк, Лондонгийн санхүүгийн төвтэй илүү ойр. Нэг үгээр илэрхийлэх юм бол Бээжин төвтэй ХКН-ын төвлөрсөн удирдлага улам бүр эрчээ алдаж байна.
Асуудлыг гадна талаас нь ажиглах аваас хятад үндэстний дөрвөн бие даасан улс байна. Бүгдээрээ азийн барс. Хонконг, Макао хоёр Бээжингээс хагас хамааралтай болсон. Тайвань тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй ч бүрэн бие даасан улс. Сингапур бол хүлээн зөвшөөрөгдсөн хятад үндэстний бие даасан улс.
Аж үйлдвэржсэн хойд италичууд ядуу өмнөдөө ихэд тээршаадаг. Испаний хамгийн баян муж Каталони залхуу хойрго бусад испаничуудыг байнга тэжээж байхаасаа залхаад тусгаар тогтнох санал асуулга явуулахаар зэхэж байна. Гэнэтийн нефтиэр баяжсан учраас л Брунейн султан Малайзаас тусгаарласан. Шотланд Их Британиас удахгүй салах гэнэ. Тайваний эх газраасаа нэг мөсөн салах оролдлого үүнтэй төстэй. Ли Дэнхуа гоминданы хүн боловч Тайваний аралд төрсөн анхны ерөнхийлөгч байлаа. Тэрээр салан тусгаарлах асуудалд илүүтэй төвийг сахьсан хандлагатай байсан. 2000 онд Ерөнхийлөгч болж 2004 онд улиран сонгогдсон Чэн Шүбин тусгаар тогтносон Тайваний төлөө үзэж тарлаа. Санал асуулгаар тайваньчуудын дийлэнх нь тусгаар тогтнолын төлөө байсан юм.
Гэвч Дэнгийн бодлогоос хойш Тайвань Хятадгүйгээр, Хятад Тайваньгүйгээр хөгжих бололцоогүй болтлоо энэ хоёр орны эдийн засаг интегралжижээ. Дэн хаалгаа нээсний дараах эхний 15 жилд тайваньчууд эх газарт 150 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Үйлдвэржиж, автоматжиж, компютэржсэн Тайваньд түүхий эдтэй, хямд ажиллах хүчинтэй, гадаадын хөрөнгө оруулалтыг маш ихээр дэмжиж байгаа эх газрын Хятад том олз байсан юм. Харин 30 жил өнгөрөхөд Тайваний эдийн засаг Хятадын асар том зах зээлгүйгээр амьдрах аргагүй болсон байна. Үүнийг Чэн Шүбиний 8 жилд тайваньчууд мэдрэхийн цаагуур болсон. Тэд хөгжил үү, тусгаар тогтнол уу гэсэн ац асуултын өмнө ирэх нь тэр.
2008 оны сонгуулиар гоминдан нам дахин төрийн эрхэнд гарч ирлээ. Эх газар руу үзүүлж буй салаавч арлын эдийн засгийг алах нь гэж ойлгосон хөрөнгөтнүүд хүчээ нэгтгэлээ. Гадаадад амьдардаг тайваньчууд саналаа өгөхөөр онгоц онгоцоор Тайпэйд буув. Гайтай юм шиг Чэн Шүбин ч авилгын том хэрэгт орооцолдлоо. Ийнхүү Ма Инжү Ерөнхийлөгч болов. Тэрээр Хятадтай харилцаагаа сайжруулахаар зүтгэсэн нь бодсоноос нь илүү амжилтад хүрчээ. Тайваний статус квог 2049 он хүртэл хэвээр хадгалахаар тохиров. Тусгаар улс мөн ч юм шиг, биш ч юм шиг? Тайваний хөрөнгө оруулагчдад хятадууд 1979 онд хаалгаа нээсэн бол тайваньчууд эх газрын хятадуудад 2008 онд үүд хаалгаа нээлээ. Одоо эх газар нь Тайваньд гол хөрөнгө оруулагч болжээ. Онгоц онгоцоор нисэн ирэх хятад жуулчид зочид буудлын дүүргэлтийг бараг зуун хувьд хүргэж, амралт зугаалгын газар, баар рестораныг дүүргэлээ. Тайваний сонгууль 4-р сард болдог уламжлалтай авч 2012 онд сонгуулийг 2-р сард цагаан сарын үеэр хийжээ. Цагаан сарыг хятадууд гэртээ өнгөрөөдөг. Тайваний буудлууд хоосорч, гуанзанд орох хүнгүй болов. Сонгогчид хятадгүй бизнес бололцоогүй болсныг арьс махан дээрээ мэдрэх ёстой юм. Мэдэрсэн, Ма дахин сонгогдсон.
Тайвань, ялангуяа Сингапур бол Шанхай, Гуанжу, Жухайн шинэ үеийнхний үлгэр жишээ, мөрөөдөл. Ядуу умардыг тэжээж, дээр нь Бээжингийн улс төрийн дарамтад байснаас Сингапур болдоггүй юм гэхэд Хонконг болох мөрөөдөл залуу үеийнхэнд улам газар авсаар. Хятадын коммунист нам хуучирчээ. Коммунистууд иргэний дайнд олон жил нэрвэгдсэн Хятад орныг нэгтгэж чадсан. Гавъяа! Маогийн лабратори Хятадыг туйлдуулсан. Гамшиг! Дэнгийн төр Хятадын босгож ирсэн, бас гавъяа. Гэвч XXI зуун гарчихлаа. Мавр хийдгээ хийлээ, мавр одоо зайлж болно.
Коммунист намын мандан сэргэлт жаргаж байна. Хүнд суртал, авилга хээл хахуульдаа идэгдсэн намын хүнд сурталтнуудын хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч дэлхийн нийтийн өмнө булайгаа дэлгэх болов. Энэ нам улс орныг цаашид авч явж чадах эсэх нь тун эргэлзээтэй боллоо. Хөрөнгөжиж эдийн засгийн эрх чөлөөг олсон хятадын дээд болон дунд ангийхны хувьд ХКН бол цаашдын хөгжил дэвшилд нь саад бологч юм. Хятад тарж бутардаг юм гэхэд Төвд, Шинжаан, Өвөр Монгол биш харин Гуандон, Шанхай, Фужиан аягүй бол Сычуан, Юнань, Хунань, Гуанши болов уу.
Гэвч хятадууд эх оронч хүмүүс. Мэдээж хүн амын дийлэнх нь хятад орныг тарж бутаргахыг хүсэхгүй. Гээд нэгдсэн Хятадыг цаашид ХКН удирдан авч явж чадахгүй. Эндээс гарч болох магадгүй ганц зам нь Тайваньд буй Гоминдан намыг эх газарт урин залж авчрах явдал байж болох юм. Гоминдан бол хууль ёсны эрхээ булаалгасан улс төрийн нам. Түүнээс гадна 1988 оноос ардчилсан болсон. 1949 онд арал дээр зугтаж очсон хөгшид үхэж үрэгдэж дуусаад дараагийн хоёр гурав дугаар үеийнхэн улс төрийг жолоодож байгаа. ХКН институцийнхээ хувьд хөгшрөн зөнөж байгаа бол Гоминдан нам энэ хооронд улам залуужин нээлттэй ардчилсан нийгэмд бүрэн зохицон ажиллах чадвартай болжээ.

2013.1.6