Их хөлгөн судар
Би вээр ингэж сонссон билээ. Тэр нэгэн цагт... гэж их хөлгөн судрууд эхэлдэг. Эдгээр судрыг Буддагийн эрхэм шавь Ананд уламжилсан юм. Буддаг нирваан дүр үзүүлсний дараа хамаг шавь нар нь цуглаж, түүний сургаалыг эмхэтгэжээ. Будда дөчин таван жил сургаалаа айлдсан. Дөчин таван жилийн турш Ананд түүнийг сүүдэр шиг дагаж явсан юм.
Эдгээр судрыг Буддагийн эрхэм шавь Ананд уламжилсан юм. Буддаг нирваан дүр үзүүлсний дараа хамаг шавь нар нь цуглаж, түүний сургаалыг эмхэтгэжээ. Будда дөчин таван жил сургаалаа айлдсан. Дөчин таван жилийн турш Ананд түүнийг сүүдэр шиг дагаж явсан юм.
Дээрх үгэнд Анандын эрхэм чанар илэрч байна. “Будда ингэж хэлсэн” гэлгүйгээр “Би ингэж сонссон” хэмээн эхэлжээ. Энэ хоёр үгэнд асар том ялгаа бий. “Будда чухам юу өгүүлснийг би илэрхийлж чадна гэж үү? Юу өгүүлж, юу болгоосноо тэр өөрөө л мэдэж буй. Энэ бүхэн ердөө л миний сонссон бөгөөд тогтоосон зүйлс. Түүний айлдвар миний ой тогтоолт, хэл сэтгэхүйн хэмжээ цараанд яахин багтах билээ” гэж Ананд хэлж байгаа юм.
Энэ бол чин зүрхний торгон мэдрэмж. “Будда ингэж хэлсэн. Би гэрчилнэ” гэж тэр тунхаглаж болох байсан. Хэн түүнийг үгүйсгэж зүрхлэх вэ? Гэтэл түүний ямархан даруу төлөв байгааг анзаар. “Сонссоныхоо хэмжээнд л уламжилж байгааг минь санаарай. Зарим үгийг мартаж, зарим үгийг нэмсэн ч байж магад. Заримдаа буруу сонсч, ташаа ойлгож, өөрийн молхи үзэл бодлыг халдаасан ч байж мэднэ. Би чинь төгс гэгээрсэн нэгэн биш шүү дээ” гэжээ. Ананд тэр үед гэгээрэлд хараахан хүрээгүй байв. Тийм учраас Будда юу хэлснийг биш, өөрийнхөө юу сонссоныг л гэрчилж байна.
Тэр нэгэн цагт Ялгуусан багш Шравасти хотын орчим морилж байлаа. Тэрбээр өглөө эрт хормогч хийгээд номт дээлээ өмсөөд, бадар аягаа авч Шравасти их хотноо бинвад идээнд одов. Бинвад идээ хүртсэнийхээ дараа эргэн ирж, бадар аяга хийгээд номт дээлээ талбин, хөлөө угаагаад зассан тавцанд очир суудлаар биеэ цэхэлж, анхаарлаа урагш төвлөрүүлэн суулаа.
Буддын судрыг өрнөдийнхөн анх орчуулж байхдаа гайхширч байжээ. Ямар хэрэгтэй гэж ийм яль шальгүй зүйлс тоочиж, элдэв долоон юм нуршина вэ? Тэд ойлгохгүй байсан юм. Будда өчүүхэн зүйлст ч аугаа ихэд ханддаг шигээ анхаарал сэрэмж төгөлдөр байсныг Ананд ийм хүүрнэлээрээ илэрхийлжээ. Чухамдаа будда болсон нэгний хувьд аугаа хийгээд өчүүхэн, чухал хийгээд чухал биш гэсэн ялгаа арилж, гагц мөн чанарт оршдог. Тэрээр аягаа авахдаа ч Бурханд хандаж байгаа шиг хандана. Хувцсаа өмсөхдөө ч оршихуйн утгыг сэрж мэднэ. Будда бүхий л үйлдлээ ухамсарлагаар үйлддэг бол та нар ухамсаргүй зуршлаар үйлддэг. Хувцсаа өмсөхөө хар л даа. Зүгээр механик үйлдэл. Будда, та нар адилхан усанд ордог, хоол иддэг. Гэхдээ та нар усанд орохдоо ч талархал үгүй хайш яйш, хоол идэхдээ ч хүндэтгэл үгүй хам хум. Сэтгэл санаа чинь мянган зүгт хийсээтэй. Тэгвэл Будда юу ч хийж байсан түүндээ уусан нэгдэж, энд-одоо цагтаа бүрэн оршдог юм...
Гэгээрсэн нэгнийг ажиглах нь өөрөө адистид билээ. Тэрбээр хэрхэн алхаж, хэрхэн сууж, хэрхэн дохиж, хэрхэн чамайг харж байна вэ? Агшин хором бүр нь сэргэг ухамсрын гялбаа тул Ананд нэг бүрчлэн тоочжээ.
Буддаг ирж, хувцас хэрэгслээ янзалж, хөлөө угааж, зассан тавцанд гарч завилж суугаад, анхаарлаа урагш төвлөрүүлэх тэр үед эргэн тойрон үлэмжийн нам гүм үргэлжилж байсан нь лавтай. “Анхаарлаа урагш буюу нүүрэн зүгт төвлөрүүлэх” гэдгийн учир юу вэ? Энэ бол Анапансати йога хэмээх Буддын онцгой арга. Амьсгалынхаа орох, гарах урсгалыг ажиглана гэсэн үг. Будда хувцаслаж байхдаа түүндээ л анхаарна. Алхаж байхдаа алхаандаа л оршино. Харин юу ч хийхгүй үедээ амьсгалаа мэдэрнэ. Түүний мэдрэг, сэргэг чанар нойрсч байхад нь ч алдрахгүй.
Ананд Буддагаас нэг удаа асуужээ... Арван жил хамт байсныхаа дараа. “Таныг шөнө дунд сонжиж хардаг нь миний буруу. Гэхдээ та ерөөсөө байрлалаа солихгүй юм. Та унтдаг уу, эсвэл сэрүүн хэвээрээ л байдаг уу?” гэж асуужээ. Будда хариуд нь, “Нойр бие цогцост минь ирж, оршиж, тэгээд буцдаг. Би өөрөө сэрүүн хэвээрээ байдаг. Бие махбод унтаж амарч байсан ч ухамсрын гэрэл асаастай байдаг” гэжээ.
Бясалгал бол хорин дөрвөн цагийн үйл явц. Өдөр нь хийгээд шөнө нь больчихдог зүйл биш. Энэ бол чиний дотоод анхилга, уур амьсгал. Хаа ч байсан, юу ч хийсэн чамайг хүрээлэн байх мандал юм.
...Тэндээс олон хуврагууд Ялгуусан багшийн морилж буй газар ирж, өлмийд нь оройгоороо мөргөөд, гурван удаа нар зөв гороолсны эцэст нэгэн зүгт сууцгаав.
Буддагаас асуулт асуухын тулд тодорхой хандлага хэрэгтэй. Тэгж гэмээ нь чи хариултыг хүлээн авна. Будда хариулт өгөхгүй гэсэн үг биш. Хүндэтгэл үзүүлэлгүй асуулт тавьсан ч тэрбээр хариулах болно. Гэхдээ чи хариултыг хүлээн авч чадахгүй. Үлэмж даруу, бишрэлт ахимдуу, уян зөөлөн, эмэгтэйлэг буюу сав болохуйц байж л хариултыг хүлээн авна. Тэгэхлээр асуулт тавьж буй хандлага чинь өөрөө хариултыг хүлээн авах, эсэхийг тодорхойлдог.
Ямар сэтгэл өвөрлөн асууж байна вэ? Үнэнээр цангаж байна уу, өрөөлийг сонжиж байна уу? Асуулт чиний хурмал мэдлэгээс гарсан уу, цайлган чанараас ургасан уу? Чи багшид бууж өгсөн үү? Өгөөмөр бэлгийг нь хүлээн авахдаа бэлэн үү? Өр зүрхнийхээ гүнд тэрхүү үрийг соёолуулж чадах уу? Буддагаас асуулт асуух нь профессороос асуулт асуухаас тэс өөр. Эрхэм адистид хүртэхийн тулд чи өөрөө сав болсон байх ёстой.
Тэндээс олон хуврагууд Ялгуусан багшийн морилж буй газар ирж, өлмийд нь оройгоороо мөргөөд, гурван удаа нар зөв гороолсны эцэст нэгэн зүгт сууцгаав.
Гурван удаа тойрон гороолох нь гурван биеийн бэлгэдэл юм. Эхний тойрог нь нүдээр үзэж, гараар барих боломжтой махбод биеийг бэлгэднэ. Буддагийн махбод бие нь ч лагшин найраг төгөлдөр. Бурхан заларсан ариун сүм лүгээ адил. Удаах тойрог нь жаргалант биеийг бэлгэддэг. Энэ бол Буддагийн хоёр дахь бие юм. Гутгаар тойрог нь үнэмлэхүй бие буюу бодь чанарыг бэлгэддэг.
Гурвантаа тойроход өөр утга учир ч бий. Буддын шашинд гурван эрдэнийг дээдэлдэг. “Буддад итгэмү, Чуулганд итгэмү, Номд итгэмү. “Буддагаас хариулт эрж яваа хүн түүнд итгэл одуулах учиртай. “Би таны авралд итгэж байна. Би таны айзам хэмнэлд нэгдэхийг хүсч байна. Би бол үл мэдэх нэгэн, та бол таньсан нэгэн. Таны шавь болж, юу соёрхсоныг тань хүлээн авахдаа би бэлэн байна” гэсэн үг.
“Чуулганд итгэмү”... Учир нь, нэг Будда өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Будда нарын илэрхийлэл. Нэг Будда бүх Будда нарт хүрэх үүд хаалга. Будда нарыг Христ, Кришна нар гэж нэрийдсэн ч болно. Өөр өөр уламжлалаас үүдсэн ижил утгатай ондоо нэрс.
Эхний итгэл бол өмнөө байгаа Буддад хандаж байна. Удаах итгэл нь Будда нарын чуулган буюу өнгөрсөн, одоо, ирээдүйн сэрэгсдэд хандаж байна. Гурав дахь итгэл нь Дхамма буюу оршихуйн мөн чанар, эгэл хүмүүн Будда болох гэгээрэх номын цогцост чиглэжээ...
Нямсамбуу
�륤�����ȥ� ���`���`��
amne
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Маралбаясах
Зочин
хөх монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
No Fundamental Faith equal Dead end
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
REALITY - TRUTH bol gants toon deer shuu dee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
True Scientifical Evidence - Forbidden Archeology
sutra
15 хэлээр дамжихаар шал эсрэг утгатай болдог
Tuuh notolj l baigaa biz dee
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
TGT
Зочин
Зочин
Зочин
Баярлалаа
nasan
Зочин
ламайзм
Naran
Зочин
Зочин
d temuujin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
hehe
Зочин
Зочин
Зочин
Энхээ
Зочин
Зочин
r
Зочин
Зочин
Зочин
Зочин
ERDENEBAT