З.ЭНХБОЛД: Хамтарсан Засгийн газрын асуудлыг ҮЗХ-ны хурлаар шийдэх байх гэж найдаж байна
-Би тэр үед эзгүй байсан. Болгарын парламентын Гадаад бодлого, батлан хамгаалахын байнгын хорооны дарга Дмитровын урилгаар тэнд албан айлчлал хийж байгаад ирлээ.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболдтой ярилцлаа.
-Сүүлийн үед Монголын улс төрд үйл явдал өрнөөд эхэлчихлээ гэх болов. Танай намын Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын гишүүд хэвлэлээр багагүй хэрэлдэж, нэгийгээ МАХН-д үйлчилж байна, урвагчид гэж хардах болсон. Энэ үйл явдал өрнөх үед та Монголд байв уу?
-Би тэр үед эзгүй байсан. Болгарын парламентын Гадаад бодлого, батлан хамгаалахын байнгын хорооны дарга Дмитровын урилгаар тэнд албан айлчлал хийж байгаад ирлээ. Хэвлэлээр өрнөсөн үйл явдлын талаар ирээд мэдсэн. Ардчилсан хүчний холбооны талаар ихээхэн гуйвуулсан Э.Бат-Үүлийн хардлага явсан байна лээ. Ардчилсан хүчний холбоо бол улс төрийн байгууллага биш. Монголд 6000 гаруй байдаг төрийн бус байгууллагын нэг нь. Ялгаа нь ардчилсан үзэлтэй, түүнийг дэмждэг бүх хүмүүст нээлттэй байгууллага. Хүмүүсийн сонирхлын клубүүд дээрээ тулгуурласан бүтэцтэй. Манай байгууллага нэг том амбицтай. Тэр нь Монголын хамгийн том төрийн бус байгууллага болох. Харин АН-ын нэг фракц гэж биччихээд араас нь өөрөө хардаад юм яриад байгаа бол Э.Бат-Үүлийн өөрийнх нь хувийн хэрэг, эрх чөлөө нь. Бид байгуулагдаад ердөө зургаахан сар болж байна. Бидний хувьд ажлаа хийгээд л явж байна. Ажил маань хүн бүрт таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ бол тэдний хэрэг.
-Гэхдээ байгуулагдаад хагас жил болж байгаа гэхэд дэндүү их анхаарал татаад байгаа юм биш үү?
-Сонин хэвлэлээр зохион байгуулалттай маш их оролдож байна. Энэ бол бидэнд сонин биш. Манай байгууллагын хувьд урьд өмнөх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанаас ялгаатай нь олон нийтийн оролцоо, клубийн систем дээр тулгуурлаж ажилладаг. Эмч, багш нар гэхэд л өөр өөрийн онцлогоор нэгдэж болно. Одоо ном уншдаг хүмүүсийн клуб нэгдэж байх жишээтэй. Бас ардчилсан үзэлтэй ч намд нэгдэхийг хүсдэггүй хүмүүс байж болно. Манай нам чинь гаднаасаа харахад хэрэлддэг муудалцдаг царай муутай нам ш дээ. Бидэнд өндөр зардлаар бус харин интернэт ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага босоо бүтцээр бус хүн бүрт байх сонирхлуудыг нь нэгтгэж ажилладаг. Бүсийн чуулганаа хийж байгаа ч тэнд Э.Бат-Үүлийн хардаад байгаа шиг зүйл болохгүй байгаа. Ирж байгаа хүмүүсийн цөөхөн нь АН-ын гишүүд дийлэнх нь ардчилсан үзэлтэй, ардчиллыг дэмждэг хүмүүс байдаг юм. Төрийн албаны тухай хуулиар нам, төрийн албыг салгаж өгсөн нь сайн хэрэг. Үүний нөгөө талд нь тэдгээр хүмүүсийн эрх ашгийг тусгаж, хамгаалж байдаг газар хэрэгтэй болж байгаа нь манай байгууллага юм. Бид эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн клубүүдийн үзэл бодол төр засгийн шийдвэрт тусгалаа олж байгаасай гэж хүсч байна. Манайд хуучны тогтолцоогоороо асуудал явсаар л байгаа. Олуулаа ярьж шийдээгүй тохиолдолд алдах юм бол үр дагавар нь маш аюултай байдаг шүү дээ. Олуулаа ярьж шийдээгүйн муу жишээ бол Шивээ овоо байна. Энд асуудал нь маш нууцлаг яваад байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ашиглагддаггүй хүрэн нүүрсийг эрчим хүч болгон борлуулах нь сайн хэрэг ч үнсийг нь хэрхэхээ ярихгүй байна. Одоо ТЭЦ-4-ийнхөө үнсийг яахаа мэдэхгүй байгаа хүмүүс түүнээс хорь гуч дахин том хүчин чадалтай станцыг ажиллуулж эхлээд үнсээ шийдэж чадахгүй бол жинхэнэ асуудал болно. Хамгийн ноцтой нь Шивээ овоон нүүрс цацраг идэвхтэй. Цацраг идэвхт хаягдал Монгол даяар тархвал юу болох вэ. Одоо дарга нар цахилгаан гаргаж авахаа яриад байгаа ч үнсээ хэрхэхээ ер ярихгүй байгаа юм. Манай байгууллагынхан тэгвэл энэ мэт асуудлыг хоорондоо ярьж хэлэлцэж гарц олохоор ажиллана.
-Танай Ардчилсан хүчний холбоо иймэрхүү ажил хийдэг юм байж. Гэхдээ хүмүүс Хамтарсан Засгийн газрыг салгаж, өөр өөрийнх нь үүрэг хариуцлагыг хүлээлгэх гол хүчин нь танайхыг тэр дундаа З.Энхболд, С.Эрдэнэ гэж хараад байгаа учраас ингэж танай байгууллагад ач холбогдол өгөөд байгаа юм биш үү?
-Үүнийг зөвхөн З.Энхболд, С.Эрдэнэ яриад байгаа юм биш. Э.Бат-Үүл ч өөрөө ярьж байгаа шүү дээ. “Олонхи цөөнх хоёр нийлж засаг барьж болохгүй. Цөөнхгүй болохоор утгаа алдчихдаг” гэж. Үнэхээр түүний зөв. Бид үүнийг л хэлж байгаа. Ингэснээр Үндсэн хуулиа зөрчөөд байна. Манай холбооныхон энэ талаар анхныхаа хурал дээр л ярьж байсан. Үндсэн хуулинд олонхи болсон нам засгаа барина гэж байгаа. Хэрэв сонгуулийн үр дүн 2004 оных шиг байсан бол Хамтарсан Засгийн газар байгуулж таарна. Үндсэн хуулинд ч энэ талаар тусгаад өгчихсөн. Сая би Болгарт очихдоо тэндхийн эрх баригч Герб намынхантай уулзлаа.
Болгарын парламент 240 суудалтай. 120+1 суудалтай байж төр барих эрхтэй болно. Гэтэл Герб намынхан 117 суудалтай байгаа юм. Тэд “Манай улсад олонхи болсон нам гараагүй ээ.
Бид ард түмэндээ хандаад хэрэв итгэл үзүүлбэл дангаараа Засгаа байгуулъя, бас хариуцлагаа ганцаараа хүлээе. Бас Европын холбоонд элсэх ажиллагааг түргэтгэж, авлигын эсрэг тэмцэнэ” гэснээр цөөнх нь Засгийн газраа байгуулсан байгаа юм. Бусад арваад нам нь үзэл бодлын зөрүүтэй жижиг намууд юм байна. Тиймээс цөөнх хэдий ч цөөнхдөө олонхи Герб нам одоо эрх барьж байна. Гэтэл 2008 оны сонгуулиар МАХН олонхи болчихсон атлаа цөөнхтэйгээ хамтарчихсан. Ийм жишиг дэлхий дээр Монголоос өөр алга. С.Баярын стандарт бус шийдвэрийг дагаж ингээд яваад байхаа болих хэрэгтэй байна. Олонхи бол олонхи шиг байх хэрэгтэй, тэр Болгарт цөөнх нь хариуцлагаа хүлээгээд явж байна шүү дээ. Дэлхийд байхгүй зүйл бодож олдгоо манайхан болимоор байна аа.
-Улс орноо бодоод хамтарсан гэдэг. Хамтарсан нь бас үр дүнд хүрээд байгаа юм биш үү?
-Хамтарсан Засгийн буруу нь юундаа байна гэхээр сөрөг хүчингүй болчихоор эрх баригч хүчин хяналтгүй болчихдог юм. Үндсэндээ хоёр намын толгойд байдаг хэдэн хүний бодлогоор л төрийн бодлого явж байна шүү дээ. Эрүүл саруул сөрөг хүчин байхгүй бол одоо яригдаж байгаа тэр их мөнгөний зарцуулалт хэцүү болж эхэлнэ. 2008 оны сонгуулиар ард түмэн АН-ыг сөрөг хүчин болж, хяналт тавь гэж сонгосон шүү дээ. Түүнээс хамтраад нийлээд яв гээгүй. Сонголтын хүрээнд ажиллах ёстой байсан нь гажсан. Үүнийг би 2008 онд байгуулагдах үед нь ч хэлсэн, Ардчилсан хүчний холбоо байгуулагдах үед ч хэлсэн. Одоо ч хэлж байна. Би Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэхийн тулд эсэргүүцээд байгаа юм биш. Ардчиллын үнэт зарчим болсон сонгууль болдог, сонгуулийн үр дүнг дагадаг, ялсан нь хариуцлагаа үүрээд, ялагдсан нь хяналтаа тавьдаг тэр зарчмаараа яваг л гэж байгаа юм. Гэтэл ялсан нь ялагдсантайгаа нийлээд явахаар бантан л болно ш дээ. Хамтарсан Засгийн газрын хийсэн төмөр зам, Оюу толгой гээд дэмжих зүйл бий. Зөв учраас би дэмжээд явсан. Гэхдээ үндсэн зарчмаа, Үндсэн хуулийг зөрчөөд байгаа учраас би эсэргүүцэж байгаа юм.
-Тэгвэл таныхаар тэр гажсан гажааг дараагийн сонгуулиас өмнө засах боломж бий юу?
-Энэ намар хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар уг асуудлыг оруулж, шийдэх байх гэж найдаж байна. Үндэсний зөвлөлдөх хороо нь жинхэнэ АН-ын гишүүдийн төлөөлөл мөн л юм бол жирийн гишүүдийнхээ бодож байгаа тэр хүслийг биелүүлэх ёстой. Хэрэвзээ намаасаа тасраад Хамтарсан Засгийн газрын үзэл бодлыг хэрэгжүүлдэг байгууллага болчихсон юм бол биелүүлэхгүй байх л даа.
-Шийдвэр таны бодож байгаагаас өөр гарвал яах вэ?
-Шийдвэр яаж ч гарсан гэсэн олонхио дагаж таарна. Гэхдээ арга замууд зөндөө байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгч болно.
Одоо МАХН-ын зарим гишүүн хэлж байна. “Ирэх сонгуулиар танайх олонхи болох юм бол бас хамтарна биз дээ” гэж. Гэтэл ийм боломжгүй. Засгийн газраа дангаараа байгуулна гэдэг чинь эрх мэдлээс гадна хариуцлага юм шүү дээ. МАХН-ынхан эрх мэдэл гэж хараад байна, би бол хариуцлага гэж харж байна.
-АН ирэх сонгуулиас өмнө амжиж Засгаас гарахгүй бол АН навс ялагдал хүлээнэ гэж үзэх хүмүүс байгаа?
-Тэгж үзэж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ АН-ын ялагдлаас илүү Монгол Улсад ардчилал гэдэг нь байх уу үгүй юу гэдгийн шалгуур ирчихээд байна. Монгол Улс ардчилалгүй, ганц том намтай түүнийг нь даган эргэлддэг хэдэн жижиг намтай болно гэвэл АН-д угаасаа зай байхгүй. АН бол өөрийн үзэл баримтлалтай, олонхи болж үзэж, Засгаа байгуулж үзэж байсан нам. Жижиг намын байр суурь зохихгүй. АН өөрийнхөө үзэл бодлын талд байж, ардчиллын үнэт зүйлийн төлөө зогсохгүй бол өөр хэн ч зогсч чадахгүй шүү дээ.
-Сая таныг байхгүйд танай намын Нийслэлийн АН-ын даргыг өөрчилж, бас багагүй хэл ам болж байж ойлголцох шиг боллоо. Таны харж байгаагаар яг ямар үйл явдал өрнөчихөв өө?
-Ер нь манай намын хувьд сумын АН бол сумынхаа, аймгийнх бол аймгийнхаа, дүүрэг, нийслэлийн АН бол дүүрэг, нийслэлийн ИТХ-даа олонхи болох зорилготой. Тэгж байж бодлогоо хэрэгжүүлэх ёстой болохоор ийм л шаардлагыг тавьдаг. Өнөөдөр нийслэлийн 45 иргэдийн төлөөлөгчийн ес нь АН-ын хүн байна. Тэгэхээр Нийслэлийн АН-ын хороо орон нутгийн сонгуульд муу дүн үзүүлсэн гэдэг нь харагдаж байгаа биз. Нийслэлийн намын даргаас хамаарсан хамаараагүй олон шалтгаан байна л даа. Гэхдээ одоо ИТХ-д байгаа үзүүлэлтээр харахад муу ажиллажээ. Тэр үүднээсээ ажлаа сайжруулах зорилгоор С.Эрдэнэ Ш.Түвдэндоржид ажлаа өгч байна шүү дээ. Одоо шинэ дарга нь ажлаа сайжруулах байх, шинэчлэл хийх байх гэж найдаж байгаа.
-МАХН-ын хувьд дотроо их л зөрчилтэй байгаа харагдах юм байна. Зүүний үзэл баримтлалаа солиод танай намынхтай адил барууны чиг баримжаатай нам болох нь гэсэн яриа ч байна?
-МАХН үзэл баримтлалаа тодорхой болгох тал дээр ид ярьж байна. Зарим нь манайх шиг баруун чигийн үзэл баримтлалыг, зарим нь хуучин социал демократ үзлээрээ явна гэцгээж байна. Энэ бол зүй ёсны эрүүл маргаан л даа. МАХН үзэл баримтлалаа тогтох гэж будилж өгч байна. Хуучин социалист байлаа, дараа нь нагаржунай гэж хэн ч мэдэхгүй үзлээр явж 1996 оны сонгуульд ялагдал хүлээсэн, дараа нь хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр социал демократизм руу намаа чирч оруулсан. Одоогийн удирдлага түүнийг нь буруу гэж үзэж байна. Энэ бол тэдний л ажил. Тэднээс ялгаатай нь манай намын хувьд бол үзэл баримтлалын маргаан байхгүй. Тогтвортой арван жил явж ирлээ, цаашид ч олон жил явна. 2000 онд энэ асуудлаа нэг мөр болгож, хувийн өмчийг дээдэлдэг, төрийн оролцоог багасгадаг барууны үзэл баримтлалаар явна гэдэг дээрээ тогтсон. Улс төрийн намууд сонгогдохын тулд үзэл баримтлалаараа ялгардаг. Тиймээс үзэл баримтлалын ялгаа нь ч тодорхой байх ёстой. Гэтэл манай намын дарга либерал консерватизм гэж юу байдгийг мэдэхгүй ээ, манай намын барууны чигийн байр суурийг эзэлбэл эзэл гэсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл. Мэдэхгүй бол мэддэг хүмүүст нь зайгаа тавьж өгөх ёстой. Түүний оронд энэ намыг аваад явчих хүмүүс зөндөө байна. Арван жил явж ирсэн намынхаа үзэл баримтлалыг мэдэхгүй даргатай болчихсон нь харамсалтай л байна.
-Хэлмэгдэгсдийн өдрөөр танай нам уучлалт гуйсан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан л даа. Яг аль нам нь уучлалт гуйчихав аа гэж. Энэ тал дээр таны бодол...
-Хэлмэгдүүлсэн нам нь уучлалт гуйх болохоос тэр үед байгаагүй АН уучлалт гуйна гэдэг угаасаа утгагүй. 1996 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байхдаа анх удаа хэлмэгдлийн талаар хөндөж, уучлалт гуйсан байдаг юм. Энэ бол төр төлөөлж хийсэн хэрэг. Харин өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлж байсан улс төрийн хүчин одоог хүртэл байж байхад АН өмнүүр нь орж уучлалт гуйж байгаа нь утгагүй. МАХН нэрээ солихыг хүсч байгаа нь тэр хар толбоноосоо салах гэж оролдож байгаа хэрэг. Магадгүй бид шинэчлэгдсэн тэр нам биш гэж хэлэх зорилго агуулж байж ч болно. Эцэст нь хэлэхэд олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байх хэрэгтэй байна. Монгол Улсад олон жил сонгууль болно. Тэгэхээр ялсан нь хариуцлагаа хүлээж, ялагдсан нь хяналтаа тогтоодог тэр зарчмаараа явмаар байна.