Тамхины тухай шинэ хуульд миний зүгээс хийх жоохоон нэмэлтүүд
Тамхины хяналтын тухай хууль 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр боллоо. Би тун хааяа нэг зуухаас өөр тамхи татдаггүй хүн. Тамхичдыг жигшиж, заримдаа тэр утааг нь бүгдийг нь өөрт нь идүүлмээр санагдах үе ч бий. Тиймээс ч энэхүү нэмэлтүүдийг Үүл даргын командынханд санал болгож байна.
Би тун хааяа нэг зуухаас өөр тамхи татдаггүй хүн. Тамхичдыг жигшиж, заримдаа тэр утааг нь бүгдийг нь өөрт нь идүүлмээр санагдах үе ч бий. Тиймээс ч энэхүү нэмэлтүүдийг Үүл даргын командынханд санал болгож байна.
Бүх олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон дээр нь бас ажлын жорлонд тамхи татвал гурван жил дахин ажил хийх эрхгүйгээр ажлаас халах мөн гэрийн жорлонд татвал гэр бүлээс нь цуцлуулах ял зэм оноодог болмоор байна.
Гадааны модон жорлонд ч тамхи татахыг хориглоё. Учир нь тэнд амьдардаг шавьжнуудад хүчирхийлэн хорт утаа үнэрлүүлдэг байж болохгүй. Татвал тэр жорлонд нь унагааж нүхийг нь банзаар битүүлж хадвал зохино.
Мөн ор дэрнийхээ даавууг түлж цоолоод байгаа учир орондоо тамхи татахыг тас хорино. Усанд орохдоо тамхилахыг ч хориглоно. Учир нь норсон тамхи биед илүү хортой байдаг байна. Татвал дараагийн удаа усанд ороход нь хүйтэн усыг нь хааж байгаад оруулна.
Нийслэлийн газраас айл бүрт хянагч суулгамаар байна. Хянагч долоон сум бүхий макаров гар бууг зохих хэмжээнд хэрэглэх эрхтэй.
Мөн тамхи татаж байгаад нохойд бариулвал амьтанд никотинтой мах хазуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэнэ.
Мөн эзэн нь тамхи татдаг малчны малын махыг худалдан авахгүй байхыг нийтэд уриалж байна.
Тамхи татах хүн тамхи шүдэнзээ аваад хотоос 20 км газар холдох учиртай.
Түүнчлэн цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд ч тамхи татахыг бүрэн хориглох юм.
Үүн дээр нэмээд болкон дээр тамхи татсан айлын болконыг авч хаях шийтгэл онооё. Чардаакан дээр татвал шууд доош нь шидэж алья.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх зохицуулалтыг нэмжээ.
Миний бие амьдралдаа үүнээс илүү шударга хууль олж үзсэнгүй. Дээр нь нэмээд сургуулиас 500 метрээс дотогшоо ойртохгүйн тулд хүн бүр хулдаасан метртэй явахыг хатуу сануулж байна. Хэрэв метргүй явж байгаад баригдвал тамхи татдаг эсэхээс үл хамааран 500 мянган төгрөгөөр торгоно. Ер нь төрөөс бүх ард түмнээ нэг нэг удаа торгоцгооё.
Тамхин бүтээгдэхүүнд тамхинаас гадна тамхины хэлбэртэй бохь, чихэр, үнсний сав, гаанс, ороодог тамхи, цаас, жожгоолк орно. Шүдэнз бурханы зурагтай байвал яахав яах чгүй өнгөрөөж болох юм. Харин өөр машины зураг мурагтай байвал тэрийг зарж байгаа хүний хөлийнх хуруун завсар хавчуулж байгаад асаана.
Айл түцэндээ 21 хүрээгүй хүүхдээ зогсоогоод тэр нь тамхи зарцан байвал: хэрэв хүүхэд нь эрэгтэй бол хугацаагүй цэргийн албанд явуулж эмэгтэй бол тайланд руу гаргана.
20 настай залуу түц нээгээд тамхи зарвал түцийг нь улсын орлого болгоод зогсохгүй дахин 21 жил түц нээх эрхийг нь хасаж, сахлыг нь шатаана.
Иргэн хүн тамхи гэсэн үг амнаасаа унагавал амыг нь халуун төмрөөр хайрч ахиж нэг ч үг хэлэхгүй болгон наалдуулна.
Эцэг хүн хүүхдийнхээ боожгойноос тамхилбал цаазаар авна. Ерөнхийлөгч уучилбал толгойн дахь үснийх нь тоог 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үсийг биеийнх нь өөр гаруудаас албадан гаргуулна. Гаргаж чадахгүй бол цаазаар авна. Ерөнхийлөгч дахин уучилбал эрүүнийх нь үсийг 20-35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тамхийг түүнд идүүлэх ба чадахгүй бол цаазаар авна. Ерөнхийлөгч бас дахин уучлах гээд байвал түүнд “Та тамхичныг өмөөрч байна уу эсвэл...” гэсэн асуулга хүргүүлнэ.
Эцэст нь бүх албан газар, үйлчилгээний цэг, хоол ундны газрууд тамхи татах өрөөтэй байхыг хориглоно. Өрөө гаргасан байвал улсын орлого болгоно.
Ер нь миний бодлоор бол улсын хилээр тамхи оруулах, цаашлаад Philip Morris зэрэг тамхины үйлдвэрүүдийг хаалгах замаар асуудлаас нэгмөсөн гарах бололцоо харагдаж байна.
Зочин
zochin
Зочин
bat
зочин
гх
ккк
xfghkjk
ingseniihee orond bolslogo gargaachee
iejr
bbdbkecnn djmkq.cnjew
Зочин
Зочин
Зочин
Ethan Hunt
sara
teneg
bz
11111
11111
Жаргалсайхан
zaya
zaya
Зочин
tuya
уншигч
zov huuli baina
Irgen
demjine
Ядсан юм байна
ТАМХИЧИНЫ ЭРЛЭГ
Зочин
Yogoodoj bolno
Hey tamhichin
tse
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
...
...
...
zocnin
bat
enkhee8mn
Zochin
baabriig demjigch
зөв байна
Зочин
user
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Unshigch
Unshigch
Unshigch
Зочин
Light smoker
Jorj ah
sain bichjee
too much humor
xaxaxax
Зочин
lalar
Монгол
haha
зочин
Зочин
saak
Mongol
Odonchimeg
Odonchimeg
nn
Зочин
Зочин
Зочин
дутуу байна
Зочин
asd
tamhichin
тамхичин
Монгол
kkk:(
Эрдэнэ
Хачин юм бичхийн
Уранчимэг
Зочин
АА нэг хүн
Зочин
Зочин
Тамхичин
Зочин
Зочин
Зочин
Зочин
s
s
хууль
archaagui gar
Pioner
showtimer
Зочин
ReDevil
Зочин
bayarmaa
uelun
Хэхэ
болор