Жагсаалаас хийсэн шуурхай сурвалжлага
МАН-ынхан намрын сүүл сарын шинийн гуравны балжинням дашнямтай өдрөөр хийморийн жагсаал хийлээ. Чуулганы танхимын үүдэнд зургаа гаруй тооны, нас намбатай ахмадууд сандлаар хаалга таглан суусан нь гарзын үүд хаагдахыг бэлгэджээ.
Хавартаа болоогүй жагсаал
Намартаа яахин бужигнана вэ...
Үхлийн поп стилийн дууны үгнээс
Буйдантай юу буурал хорвоо доo....
Зохиолын гранж дуунаас
Лоозонтой юу бичиг нь Лундаагаараа дамжнаа хө
Монгол ардын хувьсгалт дуунаас
Улсын сүр цэрэгтээ
Цэргийн сүр жагсаалдаа
Жагсаалын сүр лоозондоо
Зүйр үг
Намартаа яахин бужигнана вэ...
Үхлийн поп стилийн дууны үгнээс
Буйдантай юу буурал хорвоо доo....
Зохиолын гранж дуунаас
Лоозонтой юу бичиг нь Лундаагаараа дамжнаа хө
Монгол ардын хувьсгалт дуунаас
Улсын сүр цэрэгтээ
Цэргийн сүр жагсаалдаа
Жагсаалын сүр лоозондоо
Зүйр үг
МАН-ынхан намрын сүүл сарын шинийн гуравны балжинням дашнямтай өдрөөр хийморийн жагсаал хийлээ. Чуулганы танхимын үүдэнд зургаа гаруй тооны, нас намбатай ахмадууд сандлаар хаалга таглан суусан нь гарзын үүд хаагдахыг бэлгэджээ. Ахмад гишүүд бичигтэй цаас барин суугаад дэргэдүүр өнгөрсөн улсуудыг дуудан “энд юу гэсэн байна умш” хэмээн дуудаж, зөв уншсан хүүхэд багачуудад чихэр тарааж буй нь Ерөнхийлөгчөөс ард нийтээрээ бичиг номтой нөхөрлөхийг уриалсантай дуу хоолойгоо нэгтгэсэн хэрэг гэж эх сурвалж мэдээллээ.
АН-ныхан хурал хийе гэхэд МАН-ын ийм сайхан билэгт өдрөөр хуралдаж хэнхэглэхийн оронд манайд очиж найр хийе хэмээн уриалж байгаа аж. Үүнийг дэмжсэн гишүүд өдөржин ордонг тойрон доргиж
-Еэ! Комоон! хэмээн уриалж өнжсөн байна.
Үзмэрч төлөгч нарын хэлж байгаагаар төрийн ордонд ийм юм өрнөж байгаа нь Баянзүрх дүүргийнхнээс үүдэлтэй юм байна. Тэд дүүргийнхээ зүрхэн хэсэгт баахан нохой бүтээж, шүншиглэсэн. Гэтэл хойд захын хар нохой нь төрийн ордон руу боргож байгаагаас болж ордонд нохой шуугиулсан явдал тасрахгүй байгаа гэх. Нөгөө хоёр нохой нь Богд хаан уул руу болон ургах нар луу сүрхий хуцаж байгаагаар хийгдсний учир мөд тодрох биз. Ямар ч байсан нүүрний тос зардаг нэг эмэгтэй “Энэ бол наян цаг нар гарахгүйн тэмдэг” гэж тун зүйтэй тайлжээ. Мөн нохойгоо нэг тийшээ хуцуулахын оронд гурван өөр тийшээ хуцах байдлаар шүншиглэснээс болоод энэ дүүргийн сонгуулийн дүн гурван янз гарчихаад болохгүй байгаа гэнэ лээ.
Зарим нэг мэдээнд жагсаалд оролцсон хүнд 40.000 төгрөг өгч байгаа тухай өгүүлснийг МАН-ыхан эсэргүүцэж “Энэ бол гүтгэлэг. Үнэн хэрэгтээ жагсаалд оролцоогүй хүнд 40.000 төгрөг өгөхгүй байгаа үнэн баримтыг гуйвуулж байна” гэв.
Мөн эрхэм гишүүн Ганбаатар, Уянга, Батзандан нар өнөөдрийн хурал дээр өдөржин анхаарал нь төвлөрөхгүй, сэтгэл хөөрлийн байдалтай байсан ажээ. Мөн Шударга өрсөлдөөний газрынхан даргыгаа өөрийнх нь саналаар сандалд нь хүлж байгаад оройхон суллаад уучлал гуйсан байна.
Ингээд бид гадаа гаран жагсаалын фронтод зохион байгуулагчдын нэгэнтэй нь уулзсан юм.
-Таны хувьд өнөөдөр ямар үр дүнг олж харж байна вэ?
-За манай жагсаал үнэхээр зангарагтай болж өнгөрлөө. Бүр хоёррр гаруй зуун хүн ирж оролцлоо. Тэр байтугай хуримлагч хосууд хүртэл хуримаа хаян ирж дэмжиж байгаагаа илэрхийлэн бидэнтэй зурагаа татуулан хувь нэмэр оруулж байна. Бид ёстой бут авлаа. Маргааш бүр олуулаа жагсана. Худалч хүнд бараг тавь орчим хүн нэмэгдэх магадлалтай байна.
-Энэ дотор улсууд буйдан дээр суугаад байгааг нь харлаа л даа. Тэгээд манай уншигчдад энэ одоо жагсаал уу, суулт уу? гэх эргэлзээ төрөхөөс гадна хараад байхад тэд буйдан дээрээ хажуулдах янзтай ч байна?
-Жагсаал шд. Тэд гаднаа сууж байгаа ч зүрхэн дотроо жагсаж л байгаа. Бүр хэвтсэн ч гэсэн зүүдэндээ жагсах улс. Учир нь олон жил суусан улс хамаагүй удаан зогсох эрүүл мэндэд хортой гэсэн эмчийн дүгнэлт гараад удаагүй байна. Баярлалаа.
Тэрээр ийн товч мэдээлэл өгчихөөд цааш гүүглэн одов. Өнөөдөр үнэхээр олон хосууд хуримлаж байгаа ажээ. Гэвч асуудал байсаар байна. Тухайлбал хуримлагчдын нэг тал нь АН, нөгөө тал нь МАН байсан тохиолдол их гарч байгаа нь хуримын ордонд будлиан үүсэхэд хүргэлээ. МАН-н тал охиноо өхүү байх уу гэж эргэлзэх төдийн АН-ыхан булааж авахаас буцахгүй байгаа аж. Энэ нь тэднийг өөрийн мэдэлгүй хуримын ордны бүх хаалгыг хааж цаас барин суухад хүргэсэн байна. Цаасны олдоц муугаас болж зарим нь салфетка, нойлын цаас хүртэл барин суужээ.
Эцэстээ нэг юм эвлэрсэн хосууд хуримын анхны шөнөө баяртайгаар өнгөрөөх болсон нь сайн мэдээ ба олдсон хүүхэддээ эрэгтэй бол Жагсаалчхар, эмэгтэй бол Жагсаалингоо гэх мэт нэр өгөхөөр битүүхэн бодож байгаа сурагтай.
Эл өдөр мөн бэр гуйх, сэвлэг үргээх өргөн их үйл явдал давхацсан сайн өдөр болж өнгөрлөө. Бэр гуйхад байлцсан улсуудын ярих нь:
Зээ...
Жагсаал хийдэг нь манайд байна
Жаргацан байгаа нь танайд байна
Бүлэггүй болсон нь бид байна
Бөөрөлхөж байгаа нь та нар байнаа
Гэхчлэн шүлэглэсэн юм байх. Харин бэрийн тал үүнд унтууцаж: “Хм, бүлэггүй болоо л биз. Бүр бөлдөггүй болох шахаж байж юун ч савсаг юм!” хэмээн намжирдсан сурагтай.
Мөн өнөөдөр Ордонд ажиллагсад ажилдаа орж чадсангүй. Орохын тулд зүсээ хувиргасан тохиолдол их гарлаа. Үүнээс хамгийн шилдэг нь биеэрээ шүүр болон хувирч үйлчлэгч эмэгтэйд өөрийгөө бариулан орох гэсэн оролдлого байсан ч бүтэлгүйтжээ. Нэгэн сэргэлэн жагсагч: “Хүүе тэр хараач, яасан Баярцогт гишүүн шиг шүүр вэ!” хэмээн дуу алдсанаар баригджээ. Баярцогт харин, “ээ хүүр ээ хүүр шанага болж хувирах минь яалаа” хэмээн ихэд ичээд зугтаасан гэх.
За ингээд жагсаал цуглаан, уриа лоозон, зэрэгцэн суусан буйдан.. юм юмтай л өдөр болж өнгөрлөө. Удахгүй нэг газраас салаавч гарч ирэх байхаа гээд энэ сурвалжлагаа өндөрлье өө.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
guurii
зочин
Sem
Зочин
Зочин
Зочин
tomoo
tomoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
БАР
Зочин
Зочин
TGT
Bayasaa
lucas
zochin
Зочин
Зочин
Зочин
Zochin
maniin gishuun
Zaya
Зочин
Зочин
Ha ha ha
МАН-д
Супер
Супер
Супер
зочин
Зочин
àðä
àðä
Зочин
Зочин
Зочин
Үнэнжагсагч
kkkk
зочин
зул
666
666
Баатар
TENEG MAN-GARUUD
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Àìüäðàëûí ºíãº
k
Зочин
Зочин
Зочин
Зочин
enhee
MM
Зочин
Зочин
TENEGT
Orig
Зочин
Зочин
Hhaha
Зочин
Зочин
Зочин
London
Зочин
Зочин
Зочин
буйдантайгаа бас аан
Яг үнэн
Зочин
Зочин
Муулахаас өөр юм мэдэхгүй нөхдүүд шүү та нар
bi
zochin
korea gaas
Зочин
Зочин
Guest
1
Зочин
andad amjilt
aso
ollie
Зочин
Irgen
Зочин