Төрийн алба суларвал төр сульдана
Амралтын өдрөөр бидний хэдэн сэтгүүлч нөхөд төрийн төлөө “оготно” болж хэсэг улстөржлөө.Эцэст нь бидний яриа гурван зүйл дээр төвлөрсөн ч санал нийлсэнгүй.Бидний яриа сонирхолтой бөгөөд олон хүний энэ өдрүүдийн нийтлэг сэдэв байлаа.

Нэг. Засгийн эрх МАН-аас АН-д шилжсэн, яах нь тэдний дур.Байшин нураах, сумын хуралд намын жагсаалтаар улстөрчид оруулах нь ч тэдний эрх гэнэ.АН ялж чадаагүй, харин ч ялагдсан. Ялах боломжоо ашиглаж чадаагүй хэрнээ 2008 оны сонгуулиар хуучин МАХН-ынхан 72 суудлаа 36 болтол ялагдаад дарга нар нь дээшээ дэвшээд явсантай адилхан улстөр явж байна гэх. Зарим ньАН-ыг ялуулж чадаагүйд сонгогчдыг буруутгах янзтай.Дангаараа засгаа байгуулж чадаагүй учраас Засгийн газрыг АН-ынх гэхгүй, намуудын хамтарсан танхимд тэд амласнаараа засаглаж чадахгүй юм байх.
Үнэндээ энэ бүгдэд 2+2=4 гэдэг шиг математик хариулт байхгүй.Туйлын үнэн бол бүр ч байхгүй.Харин АН засаглаж байгаа нь маргашгүй үнэн.Тус нам олонхи болоогүй ч, өмнөх суудлын тоогоо нэмж хамгийн олон суудалтай болсон.Аль намаас Ерөнхий сайд байна, тэр намын л Засгийн газар гэнэ.Хамтарсан учраас ял, гавьяагаа хамтдаа үүрнэ гэдэг нь хоосон тунхаг бөгөөд эцсийн хариуцлагыг Ерөнхий сайдаа томилсон АН л үүрнэ.Гэхдээ засгийн эрхийг нийгмийн нэг ангиас нөгөө анги нь хувьсгалаар, эсвэл цэргийн эргэлтээр авсан мэт хүссэнээрээ сэлэм эргүүлэх хязгааргүй эрх АН-д байхгүй.Ардчилсан нийгэмд засгийн эрх баригч ч, сул иргэн ч рамандаа л яайжигнана.Тэрхүү рам нь төрийн хууль.Байшин нурааж болно.Тэгэхдээ зөвшөөрөлгүй барилга, ажлын талбар дээрх хөдөлмөр хамгааллаас үүдэлтэй осол хоёроо ялгаж салгаж байж нураахучиртай.Суманд байгаа МАН-ын ноёрхлыг халах нь зөвхөн АН-д улстөрийн ашигтай бол тэнд буй хамаатан саднаараа талцсан бүлэглэлийг задлах нь нийгмийн шаардлага.Үүний тулд сумын намын эсрэг нам байгуулж, Иргэдийн хурлыг улстөрийн намаас хараат болгох замаар зорилгодоо хүрэх нь албаны үгээр бол Үндсэн хуультай зөрчилдөнө, амьдрал дээрх жишгээрбол хүчирхийллээс хүчирхийлэл л төрнө.АН-ынхан үүнийхээ оронд сумыг намгүй болгох чиглэлд хууль гаргасан бол олны талархлыг илүү хүртэх байлаа.Суманд халуун усны газар, соёлын төвийн байр хэрэгтэй болохоос туг хатгасан намын байр хэрэггүй.Суманд иргэний удирдлага хэрэгтэй болохоос намаас хараат улстөрийн удирдлага хэрэггүй билээ.
Хоёр. Засгийн эрх МАН-аас АН-д шилжээгүй.Эдийн засгийн бүлэглэлүүд л байраа солилоо. Өмнө нь “бялуу”-ны томыг, амттай хэсгийг “MCS”-ийнхэн түрүүлж хүртдэг байсан бол одоо “Бодь”-ынхон дарааллын эхэнд зогсдог боллоо гэх. Олны үг ортой гэхээс өөрөөр баттай хариулт энд бас л байхгүй.Нэгэн гишүүн “Төрийн ордонд хоёр алхаад л авлигачинтай таарах нь хэцүү юм” гэж төвөгшөөсөн.Тэгвэл бас нэгэн эрхэм гишүүн “Ордонд чинь төрийн түшээд байдаггүй, дандаа том компаниудын бие төлөөлөгчид л суудаг юм байна ш дээ” гэж гайхсан удаатай.
“MCS”-ийн нэг \А.Энх-Амгалан\, “Бодь” группийн хоёр \Лу.Болд, М.Зоригт\ хувьцаа эзэмшигч УИХ-д бий. Тэд бусдын л адил хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдэлж парламентад сонгогдсон. Ганцын зөрүүтэй тооны харьцаан дээр “MCS”-ийг цөөнх боллоо гээд байна уу, Засгийн газар, хотын удирдлагын төвшинд үнэхээр “Бодь”-ийн талыг баримтлагч-улстөрч олон болчихоод байгаа юм уу, мэдэхгүй.Үүнд баттай, баримттай хариулт олоход эрт байна. Харин энэ хоёр компанид улстөрчдийн дэмжлэг нөлөөлөл огт байдаггүй гэдэг худлаа. Бусдад нь ч байдаг.Жишээ нь, би хувьдаа энэ олон бизнесмэнүүд УИХ-д сонгогдох гэж зүтгээд байдгийг гэрээ засчихаад төрөө засах гэж байна гэдэгт нь огт итгэдэггүй.Тэдэн дунд үнэхээр шударга нь байдаг л байх. УИХ-ын гишүүн л болчихвол бурхны хутгийг олчих юмшиг, Төрийн ордонд л ороод суучихвал дэлхий зөвхөн өөрийг нь тойрч эргэх юмшиг эндүүрдэг нь бий л байх. Харин олонхи нь төрийн дэмжлэг нэрээр бизнесээ л өөд татах гэж УИХ руу зүтгэдэг. Бүх компанид л байдаг энэ сонирхол “MCS”, “Бодь” хоёрт байх нь буруу биш санагдана.Харин энэ хоёр компани бусдаас илүүтэйгээр улстөрд нөлөөлдөг, нөлөөлөх гэж оролддог байж магад.Гагцхүү АН яллаа гээд нэгэнд нь давуу эрх олгож, нөгөөг нь дарж болохгүй. Энэ хоёр бол хоёулаа л үндэсний толгой компаниуд ч хуулийн өмнө Монголын 50 мянган аж ахуйн нэгжийн л хоёр нь. Хамгийн гол нь энэ хоёр компанийн шударга, басхүү зах зээлийн цэвэр өрсөлдөөн дундаас Монгол Улс хөгжиж, монголчууд хожиж л байвал “MCS”, “Бодь” хоёрын аль нь илүү идэх нь тийм чухал биш. Манай улсын эдийн засаг Хятадаас 90 хувь хамааралтай болохыг эдийн засагчид хэлдэг. Үүнийг зүйрлэбэл, манай улсын эдийн засаг бүхлээрээ нэгэн хүнсний дэлгүүр гэвэл түүгээр тогтмол 100 хүн л үйлчлүүлдэг бөгөөд тэдний 90 нь хятад иргэн гэсэн үг юм. Үүнтэй адилхан манай улсын нийт хүн амын олонхи нь баялаг бүтээдэггүй.Харин баялаг бүтээдэг цөөн хэсгийнхээ бүтээсэн баялгийн хаялгаар амьдардаг.Тийм учраас баялаг бүтээдэг үндэсний компаниуд томрохгүй, баялаг бүтээхгүй, барилга барихгүй, татвар төлөхгүй сул зогсвол төрийн албаныхан, эмч багш нарын цалин, хөгшдийн тэтгэврийг хаанаас олох билээ гэдгээ хувийн хэвшлийг ад үзэхээсээ өмнө хааяа ч гэсэн түрүүлж бодмоор УИХ-ын гишүүн хүртэл байх юм.Ийм төрийн түшээдийг гэрээ засах гэж байна гэх үү, гэрээ нураах гэж байна гэх үү.
Гурав. Төрийн албанд Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж байна.Улстөрийн намаас хараат бус байх ёстойтөрийн алба намын томилгоогоор дүүрлээ.Н.Алтанхуяг хүргэнээ, Х.Тэмүүжин дүүгээ, Ш.Түвдэндорж ахыгаа, А.Бакей эхнэрээ, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүүгээ төрийн албанд томилуулсан нь нэг талаар улстөрийн шалгуур, нөгөө талаас тэдний хашиж буй албан тушаалын хаялга юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Х.Тэмүүжин хамгийн ихээр эрх ашиг сонирхлын зөрчил ярьдаг, А.Бакей байнгын хорооны дарга, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан гэх мэтээр тэд тэмээнээс том тэмдэг бүхий хаягтай, бас ярьсныхаа эсрэгхийдэг,яг томилгоон дээр муулж буруутгаад байдаг өнөөх Н.Энхбаяртайгаа нэг эгнээнд жагссан нь л нийгэмд содон тусаад байгаа болохоос сонирхлын зөрчилтэй иймэрхүү томилгоо өмнө нь МАН-ынханд ч байсан, одоо ч далдуур хаа сайгүй л байгаа.
Сэтгүүлч нөхдийн маань санал нэгдсэн, бас дургүйцсэн ганц сэдэв нь энэ байлаа.Өмнө нь МАН-ынхан ичингүйрэн томилдог байсан бол одоо АН-ынхан ичихгүй томилж байна.Төрийн албаны зөвлөл ч ихэнхдээ Засгийн газраар дамжсан улстөрийн намын захиалгыг биелүүлэгч л байсан. МАН-ынхан ичсэндээ Төрийн албаны зөвлөлд захиалга өгөхөд Төрийн албаны зөвлөл нь дээрээс ирсэн захиалгад тохируулан шалгуураа тодорхойлдог байлаа. МАН-ынхан боловсрол, ажлын туршлагыг бага боловч хардаг, олон нийтээс айдаг байж.Харин одоо АН-ынхан Төрийн албаны зөвлөлөөс асуухгүй, олон нийтээс айж эмээхгүйгээр томилж байна.
Ерөнхийлөгчийн урилгаар дэлхийд алдартай ардчиллын гурван эрдэмтэн Монголд ирж лекц уншсан. АН-ынхан парламентын чуулганыг завсарлуулж байгаад хоороорооочиж суугаад лекцийг сонссон. Бас эрдэмтдээр, лекцээр нь PR хийж амжсан. Тэгсэн хэрнээ АН-ынхан ардчиллын эрдэмтдийн хэлсэн зөвлөсний эсрэг ажиллах юм. Эрдэмтдийн нэг, АНУ-ын Стэнфордын их сургуулийн нэрт эрдэмтэн Ф.Фукуяама илтгэлдээ, АНУ-д сүүлийн 30 жилд иргэдийн цалин нэмэгдээгүй. Гэтэл эдийн засаг нэлээд өссөн. Баялаг цөөн хүнд төвлөрөх шинжтэй болсноос популист маягийн амлалтад иргэд автах шинжтэй болсон.Хятадад эдийн засаг асар хурдацтай өссөн ч иргэдийн амьдралд энэ нь тэгш бус нөлөөлсөн. Энэ хоёр улсын жишээн эдгээр алдааг засахын тулд төр хүчтэй байх ёстой. Гэхдээ энэ нь нүсэр бүтэцтэй том төр биш. Бага хүчээр хүчтэй төр байгуулж болно гэдгийг онцолсон.
Одоо АН-ын гишүүн, фракцуудынх нь захилга л мөн бол “бор халзан хонь” ч байсан албан тушаалд “ногоон гэрэл”-ээр шууд томилогдох юм. Нэгэнт сонгууль хийсэн болохоор хэр хэмжээнд нь тохируулан хуулийн хүрээнд багаа бүрдүүлэх л ёстой. 2000 оноос хойш АН-ынхан хоёр ч засгийг хамтарч барьсан. Бас Ерөнхий сайд ч томилуулж үзсэн. Тэгсэн хэрнээ 2000 оноос хойш өлсгөлөн явсан юмшиг Төрийн алба руу дайрч буй.Тэд чадварлаг, мэргэшсэн байх ёстой төрийн албыг бүхлээр АН-ын ажлын алба мэт андуурч байна. Гэтэл хоёр их гүрэнтэй хиллэдэг, манай баялагт мөнхөд шохоорхсон гаднынхны сонирхол дунд Монголын төр хүчтэй байх ёстой. Тийм учраас дээр өгүүлсэн эрдэмтдийн монголчуудад чухалчилж захисан гурван зүйлийн нэг нь хүчтэй төрийн тухай зөвлөгөө байлаа. Тэднийхээр бол хүчтэй төр гэдэг нь эрхзүйн орчны чанар, албан хаагчдынх нь чадвараас хамаардаг байна. Гэтэл төрийн албанд ажлын туршлага, чадварын өмнө намын гишүүн, “ажилтай болох ёстой хүн” гэдэг шалгуурыг тавибал ажилтай болсон нэг хэсэг нь л хожно. Харин суларсан төрийн албаа дагаад төр сульдана. Тэр цагт төр жинхэнээсээ хамгийн муу менежер болно.Үүнд л, нэг хэсгийг нь ажилтай байлгахын тулд сульдсан төр маань эдийн засгийн бүлэглэлүүд, гаднынхны сонирхолд олзлогдох вий гэдэгт санал нэгдсэн сэтгүүлч нөхөд маань санаа зовиносоор тарлаа.

Зочин
Bek
Зочин
1989
Зочин
songogc
Зочин
bold L
монгол хүн - ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨР ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Хөөрхөн юмаа
Зочин
Зочин
Зочин
б
ганданхүү
Зочин
gfggt
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин