Хүн нь олдохоор ажил нь өлдөх
УИХ энэ долоо хоногт “шинэчлэлийн” хэмээх тодотголтой шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна.
УИХ энэ долоо хоногт “шинэчлэлийн” хэмээх тодотголтой шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Нэгэнт энэ Засгийн газар өөртөө ийм нэр хаяг наасан учраас иргэд тэднээс шинэ өөрчлөлт, шинэ бодлогыг шаардаж байгаа. Харин Засгийн газрын одоо УИХ-аар хэлэлцүүлж буй мөрийн хөтөлбөрт энэ бүхэн хэр туссан юм бол.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас боловсруулсан мөрийн хөтөлбөрийн эх хувь буюу анхны төсөл хэвлэлд тавигдсаны дараа ЗГХЭГ-ын дарга, Ч.Сайханбилэг сайдтан “Бэлэн болоогүй мөрийн хөтөлбөр тавилаа, асуухад яадаг юм” гэж омогдож байна лээ. Харин ч “ийм ажил хийхээр хөтөлбөрөө боловсрууллаа, иргэдийнхээ саналыг авья” гээд гүйж байх ёстой хүн шүү дээ. Үндсэндээ 12 жил завсарласны дараа анх удаа засгийн эрхэнд гарч буй манай ардчиллын нөхдүүд сүүлийн үест жаахан чих нь хатуурч, хүзүү нь бүдүүрээд байгаа. Цол дагаж бяр гэдэг болохоос бус ямба нь ихдээд эхэлбэл ажил урагштай явахгүй л болов уу. Ердөө гуравхан сарын өмнө сонгуулиар “засгийн эрх мэдлийг иргэдийнхээ мэдэлд өгнө өө, иргэдээсээ асууж байж бодлогоо гаргана” хэмээн уран донгодож байсан нөхдүүдийн иргэдээсээ асуудаг цаг нь яг одоо.
Гэтэл Хууль зүйн сайдаас өөр “би ийм ийм ажил хийх гэж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай яам ийм санал өгч байна” гээд гаргаад тавьчихсан /харамсалтай нь тэр нь интернэтийн хэрэглэгч цөөхөн хүний хүрээнд л дээ, твиттер ашигласан байна лээ/ сайд одоохондоо алга л байна. Харин ч бүр хагас дутуу гаргаад тавьсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд буруу өгөх янзтай. Тэгээд одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа мөрийн хөтөлбөрт нь ямар гээч өөрчлөлт шинэчлэлт яваад байгаа нь бас л тодорхойгүй. Ямар ч байсан баахан татварыг нэмж төсвөө тэлэх бодлого явж байх шиг. Тэгээд хүүхдийн мөнгө, 21 мянга гэсэн нөгөө нэг дуусдаггүй хэрүүл, эмнэлэг сургууль барина гэсэн өмнөх Засгийн газруудын амлагаа, хоосон тоонууд л яриад байдаг. Эцэст нь иргэдийн амьдралд яг юу наалдаж, ямар өөрчлөлт гарах вэ гэдэг үндэс суурь, учир шалтгаанууд төдийлөн тоймтой харагдаж өгөхгүй л байна.
Уг нь хүүхдийн мөнгө гэдгээр шалтаглан бэлэн мөнгөний амлагааг анх оруулж ирсэний хувьд Ардчилсан намын нөхдүүд өөрсдөө энэ хавтгайруулсан халамж, эдийн засгийн хэт үрэлгэн байдлыг таслан зогсоох учиртай, эрх барьж байгаа энэ л хугацаандаа. Ингэж ч сонгуулийн өмнө ярьж, сонгуулийн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулж байсан. Гэтэл одоо нөгөө сонгогчдоос оноо цуглуулсан гол гол бодлогуудаасаа өөрсдөө татгалзаад эхэлчихэв үү, яав. Хүүхдэд 20 мянган төгрөг биш, эмнэлэг, сургууль, эрүүл аюулгүй амьдрах орчин хэрэгтэй байна гэж эцэг эхчүүд яншиж, хэвлэл мэдээллүүд хичнээн үглэлээ ч сонсож байгаа хүн алга. Ердөө л ажил хийсэн, асуудал шийдсэн болж харагдах гэсэн улс төрийн нэг муу хожоо хараад байх шиг. Тэр муу арган дээр нь сөрөг хүчин нь дөрөөлөөд “21 мянга ч гэсэн сайхан бодлого байсан шүү, ялгаагүй өгөх ёстой” хэмээн сайхан даапаалж, даарин дээр нь давс үрж байна. Харин энэ мөнгийг тарааснаар өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт учирсан хохирол, төсөвт үүрүүлсэн ачаалал, нийгэмд үзүүлсэн хор хөнөөл, одоо байгаа эдийн засгийнхаа бодит боломжийн талаар дуугарч байгаа хүн алга. Үүнээс цааш дахиад өөр ямар хорлонтой санаа гаргаж ирэхийг хэн мэдлээ.
Сард 100, 200 мянган төгрөг нийгмийн даатгалд төлж байгаа хүмүүс хүүхэддээ 20 мянган төгрөг авсан болж өөрийгөө хуураад яах юм бэ. Түүнийхээ оронд тэтгэвэрт гарахдаа төлсөн мөнгө бүрэн авч чаддаг байх, эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ бүрэн хийлгэж чаддаг байх тэтгэврийн тогтолцоо, төрийн үйлчилгээг л хүсч байгаа.
МАН-аас НИТХ-д суусан нэг нөхөр “Э.Бат-Үүл дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар хэлэлцүүлэхгүй байна” гэж баахан сонингоор загнасан байсан. Гэвч тэр хөтөлбөртэй хөтөлбөргүй нийслэлийн ажил явдгаараа явж л байна. Үндсэндээ нийслэлийн түвшинд хийгдэх ёстой албан томилгоонууд бүгд хийгдээд дуусчихсан, өдөр тутмынхаа ажил руу ороод явж байгаа. Замын түгжрэлийг сааруулах, зам засварын ажлын хурдасгах, барилгын салбарт тавигдах ёстой шаардлага, гарч байгаа зөрчил, газрын маргаан гээд орох ёстой бүх ажил руугаа ороод явчихсан, эхний өөрчлөлтүүд мэдрэгдээд эхэлчихсэн байна. Зүгээр нэг хүнээс шалтгаалсан ийм олон өөрчлөлт нийслэлд нэгэн зэрэг яваад болоод байхад 19-үүлээ ажиллаж, УИХ-ын 42 гишүүнээр /МАН-ынхаас бусад/ дэмжүүлж байгаа Засгийн газрын ажил явдаггүй ээ. Олдохоороо өлдөх гэдэг л энэ байх.
Уг нь УИХ дахь улс төрийн гурван нам, эвслийг нэгтгэсэн Засгийн газар гэдэг илүү л хүчирхэг байх ёстой. Гэтэл хоорондын нэг муу албан тушаалын наймаа арилжаа, хэрүүл маргаанаас болоод одоо хүртэл бодитой хийсэн ширхэг ч ажил алга. Сонгуулиас хойш гурван сар өнгөрчихөөд, Засгийн газар байгуулагдаад сар гаруй болчихоод байхад төсвийн тодотгол нь ч батлагдаагүй, яам агентлагууд нь ч бүтцээ батлуулж, томилгоогоо хийж дуусаагүй, мөрийн хөтөлбөр нь тодорхой болоогүй л байна.
Зөвхөн дэд сайд нарыг томилохын төлөө энэ Засгийн газар бүтэн 14 хоногийг үрчихлээ, ирэх бямба гаригт ээлжит бус хуралдаанаар орох юм уу, үгүй юу. Асуудлаа дотооддоо яриад шийдэж чадахгүй л байгаа юм бол ер нь ийм маргаантай, маапаантай, ажлын садаа, албан тушаалын арандаг болсон дэд сайд нараар ч яах юм. Томилогдоогүй байхдаа ингэж ажил уяж, засаг хорлож байгаа нөхдүүд томилогдоод очсон хойноо нэмэр биш, нэрмээс л болно. Ажил хийе гэсэн хүмүүс ийм байдаггүй юмаа, Н.Алтанхуяг сайд аа. Одоо байгаа хэдэн сайдын чинь зарим чинь ачаа болоод эхэлчихсэн байхад дэд сайд гэдэг бас нэг дараа болсон нөхдүүдээр яах гэсэн юм бэ.

зочин
Зочин
Зочин
erdee
Зочин
Yooy, Yuun Enkhbayar ve
Frantsaas
ЭНХБАЯРЫН ГАВЪЯАНД ЗОРИУЛАВ