Шог зургуудаас төрсөн бодол
Өнөө үед сэтгүүлчид “Таны хобби юу вэ?” гэсэн асуулт тавих нь ердийн үзэгдэл, тогтсон хэвшил болжээ.
Өнөө үед сэтгүүлчид “Таны хобби юу вэ?” гэсэн асуулт тавих нь ердийн үзэгдэл, тогтсон хэвшил болжээ. Миний хувьд ийм асуултад шууд л онигоо, хошин шог ярих, сонсох гэж хариулдаг. Учир нь 1990-ээд оны дунд үед шог зохиолч, Монгол улсын СГЗ, нэг үе надтай хамт худалдааны салбарт хамт ажиллаж байсан И.Цэрэнжамцын санаачилгаар хошин шогчдын “Амгай зуузай” клуб байгуулагдахад тэрбээр надад хандан хамтарч ажиллах санал тавьсан билээ. Энэ клубт элсэн орсноор би монголдоо төдийгүй олон улсад танигдсан олон нэртэй хошин шогчидтой танилцаж улмаар дотнын нөхөд болсон төдийгүй онигооны зарим сэдвээр ном, түүвэр бичиж хэвлүүлсэн. Хошин шогчдын дотор МУ-ын ардын уран зохиолч Т.Галсан, гавьяат цолтон шог зохиолч, зураач Ц.Доржготов, С.Цогтбаяр, И.Цэрэнжамц, Ш.Ёлка, Р.Гүрбазар, ХХ зууны шилдэг нийтлэлч, төрийн соёрхолт Б.Баабар, Д.Сосорбарам, Б.Цэнддоо, МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат, улс төрч, шог зохиолч Ч.Одончимэд, зохиолч агсан Ж.Лхагва, найруулагч Б.Бадар-Ууган, хошин шогч, зураач, гитарчин Ж.Төмөрхуяг, зууны шилдэг онигооч А.Тэгшээ агсан, жүжигчин Цогоо гээд л хошин шогийн жинхэнэ мастерууд байдаг. Энэ клубээс санаачлан “Зууны шилдэг онигооч”, “ХХ зууны шилдэг онигооч” зэрэг нэр хүндтэй уралдаан явуулахад “Бимэкс холдинг” компанийн ерөнхий захирал Ц.Бат-Өлзий, “Тоншуул” сэтгүүлийн С.Цогтбаяр, түүний гэргий Ц.Ариунаа нар ихээхэн санаа тавьж хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж хошин шогийг хөгжүүлэхэд хэзээ ч үл мартагдах буян үйлдэж байсанд бид гүнээ талархаж явдаг юм.
Энэ бүхнийг нуршихаа түр азнаж хошин шогийг хэний ч болов ой тойнд ортол үгээр төдийгүй зургаар дүрслэн ойлгуулж чаддаг нэгэн авьяастны талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм. Энэ хүн бол МУ-ын СГЗ, шог зураач Самандарийн Цогтбаяр. Насаар надаас дүү ч яах аргагүй “Миний муусайн найз нар”-ын нэг. Миний тухай 25-р сувгаар гарсан ийм нэгэн нэвтрүүлгийн үеэр тэр надад нэг ном дурсгаж билээ. Энэ нь 2012 онд хэвлэгдсэн “Шог зургууд” нэртэй ном. Энэ номонд шог зураачийн сүүлийн жилүүдэд хийсэн бүтээлүүд, олон улсын шог зургийн үзэсгэлэн, уралдаанд оролцсон зургууд оржээ. Хэдийгээр би С.Цогтбаярын шог зургуудыг аль эртнээс сонирхож шууд хараад л таньдаг ч энэхүү номыг ширээний номоо болгож үе үе хуудсыг нь эргүүлж алжаалаа тайлдаг юм. Учир нь түүний зурсан зураг бүрийн сэдэв нь цаг үеэ олсон, нийгэмд байгаа муу муухай зүйл, албан тушаал хөөцөлдөгчид, авилгачдын үнэн дүрийг чин үнэнээр нь илчилсэн, жинхэнэ амьд зургууд байдаг юм.
Зурсан зургийг хөндлөнгөөс тайлбарлах гэдэг утгагүй шахам боловч түүний зурсан шог зураг бүрээс ямар их гүнзгий сэтгэлгээ, мэдрэмж, урлагийн авьяас, мэргэн санааг олж байдагтаа биширч энэ уран бүтээлчийн талаар сэтгэгдлээ товчхон бичмээр санагдав.
Баруун нүдээ хөх булуу болгосон, монгол дээл, малгайтай нэгэн эр онгорхой шүдээ ярзайлган “Би <<хөх толбо>>”-той монгол хүн” гэж хэлж буйг харуулсан зургаар энэ ном эхэлдэг. Монголчууд хаанаа хөх толботой төрдгийг бид мэддэг болохоор энэ зурагт ямар хүнийг дүрсэлсэн нь дэндүү ойлгомжтой. Ходоод хоосон, нөхөөстэй хувцастай, нүүрнийхээ шалбархайг наалтаар нааж гартаа лонхтой архи барьсан согтуу эр шүлсээ үсчүүлэн: Би хэний ч өмнө бөхийж үзээгүй, мөнх тэнгэрээс заяат эзэн Чингисийн удам!!! хэмээн хашгирч буйг дүрсэлсэн бас нэг зураг байна. Үнэндээ эдгээр зургуудад дүрсэлсэн шиг хүмүүс өнөөдөр дэндүү олширчээ.
Шигтгээ: Хөл дээрээ тогтож чадахгүй шахам болсон нэгэн согтуу эр хашаа түшин гуйвж дайвсаар тэнтэр тунтар алхан урагшилж явтал өөдөөс нь нэг хүүхэд ирж явав. Согтуу эр: “Дүү хүү, ахын чинь духан дээр хэдэн булдруу байна?” гэж асуухад нөгөө хүүхэд өөдөөс нь харснаа “хоёр” гэж хариулаад айсандаа зугтан одов. Мань эр дотроо бодов. “Одоо дахиж нэг шургаж унаад л гэртээ хүрэх юм байна...” Яах аргагүй “хөх толбот” –уудын нэг байгаа биз?
Би саяхан “Хотын дарга” нэртэй нийтлэл бичиж энэ сайтад гаргасан. Энэ нийтлэлд их хотод байгаа шийдлээ хүлээсэн зарим “проблем”, хотын нийтлэг соёл, хотын иргэний хувийн соёлын талаар өөрийнхөө бодол санааг бичсэн, олон ч уншигч нийтлэлд дэвшүүлсэн санааг маань дэмжсэн, талархал илэрхийлсэн сэтгэгдлээ бичиж байна.
Харин нэг пиарч баагий Улаанбаатарыг “Их хот” гэж нэрлэснийг шүүмжилж сэтгэгдэл бичсэн байна билээ. Энэ “хуучин хүү” (Их зохиолч Д.Нацагдоржийн өгүүллэгийн нэрээс иш татав)-д зориулж нэг онигоо хэлье.
Шигтгээ: Их аварга Х.Баянмөнх улсын заан Мягмарыг “Мигмэр” гэж дуудаж заншсан нэгэн аж. Нэг удаа Мягмар заан аваргад хандаж: “Аваргаа миний нэр Мигмэр биш, Мягмар ш дээ. Та нэрийг минь зөв дуудаж байгаач гэхэд их аварга ажиг ч үгүй “Би Мигмэрийг Мигмэр гэхгүй өөрөөр яаж дуудах юм бэ?” гэсэн гэдэг. Үүн лугаа саяаас давсан хүн амтай их хотыг их гэхгүй өөрөөр яаж нэрлэх юм бэ?
Бас нэг пиарч (Бодвол намайг таньдаг, магадгүй адил мэргэжлийн хүн бололтой) хотын нийтлэг соёл, хувийн соёлоор тун маруухнаа харуулж байгаа юм шиг надад хаяглан тэр нийтийн хоолныхоо талаар л бичиж бай хэмээн “сургасан” байна лээ.
Би хүний амьдралын суурь хэрэгцээ, эрүүл амьдралын үндэс болсон хүнс, хоол хэрэглээний талаар олон жил судалж бүтээл туурвидаг нэгэн. Ийм болохоор судалж мэдсэн зүйлээ уншигч олонтойгоо хуваалцах, тэдэнд тус дэм болох л гэж гол төлөв энэ сэдвээр нийтлэл, зөвлөмж бичдэг. Нөгөө талаар би түүхийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж нийгмийн олон талт амьдрал, ялангуяа хувь хүний соёлын талаар ном, бүтээл бичиж хэвлүүлсэн судлаачдын нэг. Ийм болохоор насаараа амьдарч, ажиллаж байгаа төрөлх нийслэл, тэр тусмаа хотын болон хувь хүний соёлын талаар санал бодлоо бичихээ хэн бугайгаар ч заалгахгүй. Дашрамд тэмдэглэхэд “comment”-ийн хар пиарчдад хандаж С.Цогтбаярын зурсан нэгэн зургийг дээрх номоос олж үзээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ зурагт өөд өөдөөсөө “хар пиар” гэсэн шошготой лаазтай хар будаг нүүр нүдгүй цацаж байгаа хоёр нэр дэвшигчийг дүрсэлжээ. Үүнийг үзээд хар пиарчид өөрсдийгөө толинд харсантай адил болох вий.
Шигтгээ: Дагестаны их найрагч Расул Гамзатовын эхнэр нь түүнээс салж ГАИ (Замын цагдаагийн газар)-ийн нэг офицертай суужээ. Зүгээр л салаад явна биз. Гэтэл салсан эхнэр нь тааралдсан хүн бүртээ –Энэ Расул гэж тосгоны нэг муу юм байсан юм. Надтай суугаад л шүлэг бичиж эхэлсэн юм. Би л түүнийг шүлэгч болгосон гэж ярьсныг сонссон их найрагч хуучин эхнэртээ зориулан дараах шүлгийн мөрийг тэрлэжээ.
...Энгийн нэгэн би
Эгэл жирийн шүлэгч болохоос
Эрээн модтой цагдаа биш
Надыг чи шүлэгч болгосон юм бол
Наадахаа бас болгочих л доо... гэсэн гэдэг.
Мэдээжийн хэрэг, тэр цагдаагийн дарга яаж Гамзатов шиг найрагч болж чадах билээ. Үүнтэй адил өөрсдөө л сэтгэж, бичиж чадахгүй бол зүгээр л байцгаа л даа. Чөтгөрийн бурханд хандаж хэлсэн нэг үгийн тухай онигоо байдаг. “Зүгээр байхад зүгээр л байгаарай” Ингээд “Шог зургууд” номын талаарх сэтгэгдлээ үргэлжлүүлье.
С.Цогтбаярын шог зургийн дээрх бүтээлд нийслэлийн амьдрал, нийслэлийн иргэдийн соёлын түвшин, төр, засгийн бодлого, сонгууль, улс төрчдийн дүр төрх, хоосон амлалт, бэлэнчлэх сэтгэлгээ зэргийг яруу тод харуулсан олон зураг оржээ. Энэ олон зургууд бүгд сонирхолтой ч хотын амьдралтай холбоотой зөвхөн нэг сэдвийг аваад үзье. Энэ бол хотын утаа.
Хоёр уушигаа суга татаж гартаа барьчихсан эр хими цэвэрлэгээний газарт ирээд “Уушигаа угаалгая” гэж хэлж байгаа, “Уушиглаж татдаг тамхиа хэмнээд утаатай гудамжаар л хэд алхахад болоод явчихна ээ айн” гэж ярьж яваа хоёр хүн, мөн Сүхбаатарын хөшөөний морь нь угаартаад үхчихсэн, жанжин “угаартлаа чааваас” гээд гашуудан уйлж байгаа, алуурчны баг өмссөн аймшигт эр гар хөлийг нь гавалж хананд өлгөсөн нэгэнд хандан “үнэнээ хэлэхгүй бол Улаанбаатарт аваачиж утаанд хордуулна шүү” гэж сүрдүүлэхэд цаадах нь “За хэлье ээ, хэлье, хэлье” гэж орилж байгаа, хоёрын хоёр цагдаа гудамжнаа муужирч унасан нэг эрийг баривчлах үеэр сайхь эр “Ууж тасарсийм биш ээ ах аа, утаанд угаартаад уначихаад байхад чинь ээ” гэж аврал эрэн гуйж байгаа, шинэ жилийн баяр дээр бэлэг тарааж байгаа өвлийн өвгөн: “Улаанбаатар хотын захирагч ирж утаагаа аваарай өвгөн ааваасаа” гэж хэлээд бэлгийн уутаа онгойлгоход хар утаа суунаглан гарч байгааг дүрсэлсэн зургууд байна.
Шигтгээ: Осама Бин Ладен америкчуудын холбоотон зарим улсын нийслэлийг бөмбөгдүүлэхээр илгээжээ. Улаанбаатар руу ниссэн онгоц төдөлгүй буцаж ирэв. “За яав? Газартай тэгшилчихээд ирэв үү? Нисэгч: Үгүй ээ. Бид хожимдсон байна. Түрүүлээд бөмбөгдчихсөн бололтой. Хотын дээгүүр нэлэнхийдээ хар утаа баагиж байна. Эдгээр зургууд юу өгүүлнэ вэ? Маш тодорхой, бас дэндүү ойлгомжтой бус уу? Шог зохиолч И.Цэрэнжамц “Хэл хальтрахуй”-даа Улаанбаатарыг “Утаанбаатар” гэж хэлсэн байдаг. Хотын шинэ мэр багш мэргэжилтэй. Энэ үгийн алдааг засах байлгүй дээ.
Бас нэг шог зураг. Замын түгжрэл үүссэн үед машинтай, морьтой хүмүүс бие бие рүүгээ нударга зангидаж ташуураа далайн хэрэлдэж байгааг харсан нэгэн “Энэ хөдөөнийхнийг хотын соёлд сургах гэж байснаас би өөрөө хөдөөжсөн нь хамаагүй амар юм байна даа” гэж гайхширч аргаа барж байгааг дүрсэлсэн зургаар одоо нийслэлийн хүн амын 60 хувийг бүрдүүлж байгаа, сүүлийн 20 жилийн дотор хөдөөнөөс нүүдэллэн ирсэн зарим хүнд хотын соёл үнэхээр дутагдаж байгааг уран сайхны аргаар шүүмжилжээ.
Номын 107 дахь талд байгаа “юуг нь гайхаа вэ? Та нар л өөрсдөө Улаанбаатарын замыг там болсон гээ биз дээ” сэдэвт зураг нийслэлийн авто замын чанарыг хамгийн тод томруунаар харуулжээ. Бас нийслэл хотод босгож байгаа хөшөө, дурсгалуудтай холбоотой нэг зураг анхаарал татав. Сүүлийн үед хэн дуртай хүнд зориулан хөшөө босгосоор байгаад шүүмжтэй хандсан энэ зурагт “Орчин үеийн хотод амьдраад байна уу? Оршуулгын газар яваад байна уу? Бид чинь” гэж гайхширч байгаа хүнийг дүрсэлсэн байна.
Чемоданаа барьсан оцон шувуу айлын үүдэнд ирж гэрийн эзнээс “Уучлаарай. Байраа хөлслөхгүй биз?” гэж асууж байгааг дүрсэлсэн зураг байна. Хөлдөж цантсан байрандаа морин хуурч урьж ирүүлэн “Гэрийн жавар үргээгээд өгөөч! гэж наминчлан гуйж байгаа даарч бээрсэн аав, хүү хоёрыг дүрсэлсэн зургаар өвлийн цагт халаалт ирдэггүй, суугчдын тав тухыг алдагдуулдаг мөсөн хонгил болсон байр нийслэлд олон байдгийг сануулжээ. Үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ?
Өөр нэг сэдэв нь улс төр. Мөрийн хөтөлбөрөө сугавчилж зангиагаар гангарсан албаны байрын нэг эр траншейны нүхэнд чихээ ойртуулж “Ард түмнээ сонсоё” гэж хэлж байгааг дүрсэлсэн энэ зургийг жаазлаад улс төрчид, ихийг амалж гарч ирсэн эрхэм гишүүдийн албан өрөөний хананд өлгөчихвөл зохимжтой мэт. Ийм зураг олон бий.
“Хөвчийн хөх саарал” хадгаламж зээлийн хоршооны эзэн саарал чоно дээр нэг малчин “Хонио хадгалуулья” гээд хонио тэвэрчихсэн ирж байна. Чонын өрөөний хананд “Шилдгийн шилдэг ХЗХ” гэсэн дарцаг өлгөөтэй байна. С.Цогтбаяр энэ зургийг ХЗХ анх байгуулагдаж эхэлж байх үед зурсныг сайн санаж байна. Зөвхөн энэ зургаас л гэхэд С.Цогтбаяр аливааг урьдаас сэтгэж чаддаг, хичнээн сайн мэдрэмжтэйг төвөггүй ойлгож болно. Ямар ч баталгаа, шинжилгээгүй эм бэлдмэл худалдаалж байгааг аптекийн цонхны араас ярзайж буй үхдэл-шулмын дүртэй эм олгогч, гартаа мөнгө атгасан, “Эгч ээ, Эм авъя” гэж хэлж байгаа хүүхдээр дүрсэлжээ. Энэ мэтчилэн хотын нийгмийн амьдрал, оршин суугчдын соёлд оршиж буй дутагдлыг туйлын гярхай олж харж хошин шогийн мэдрэмжээр үзүүлсэн олон зургийг энэ номоос харж болно.
Шигтгээ: Эхнэр нь ажлаа тараад гэртээ ирэв. Их ядарсан болохоор нөхөртөө хандаж: “Миний найз энэ булангийн дэлгүүрээс талх аваад ирэхгүй юу? гэхэд нөхөр нь зөвшөөрч дэлгүүрт ирэв.Талхны тасаг дээр ийм яриа болов.
–Нэг талх авъя
-Ямар талх авах вэ?
-АПУ-гийн....
Төгсгөлд нь С.Цогтбаярын саяхан зурсан нэг зургийн талаар сэтгэгдлээ хэлье. АНУ-д хулгайлагдсан үлэг гүрвэлийн араг яс “Нутагтаа л ясаа тавих юмсан” гэж хэлж байгааг дүрсэлсэн энэ шог зургийг та манай сайтаас олж харсан байх. Мэдээж энэ зургаар унасан газар, угаасан ус ямар их үнэтэйг харуулсан ч гадныхаар хөрс шороогоо сийчүүлж, газрын баялгаа гадагш нь үнэгүй шахам зөөлгөж завсраас нь завшиж баяжсан олигархуудын араг яс ч хожим ингэж хэлэхийг сануулсан зураг гэж бодогдсон шүү.
Ингээд Соёлын гавьяат зүтгэлтэн, ухаалаг, авьяаслаг дүү С. Цогтбаяртаа уран бүтээлийн өндөр амжилт, амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Жич: Магистрантур, докторантурт суралцагчид болон эрдэм судалгааны ажил хийж байгаа хүмүүст зориулсан Ж.Октябрь. “Судалгаа шинжилгээний ажлын зөвлөмж” бэсрэг гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхүү гарын авлагыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу 98113630, 99867480 утсаар захиалан авч болно.

AA
Зочин
Зочин
zochin
МАХНЫ ХЭРЭГЛЭЭ
Г.Нямбаяр
Onigooch
Дэндүү Дэндэв
Zochin
Зочин
Guest
Зочин
Зочин
nasan