Жимс, жимсгэний чанамал, шүүс хийх арга
Жимс, жимсгэнээр чанамал бэлтгэх үйл ажиллагаа нь түүхий эдээ бэлэн болгох, чихэрлэг шүүс бэлтгэх, үр жимсээ чихэрлэг шүүсэнд хийх, эсвэл чанах, эцэст нь хэмжиж савлах зэрэг ажилбаруудаас бүрдэнэ. Чанамал нь өндөр чанартай бүтээгдэхүүн юм.

Үхрийн нүдний чанамал
· Үхрийн нүдийг навч, шилбэнээс нь салгаж угаагаад буцламгай халуун усанд 2-3 минут дүрж гаргаад усыг нь шүүрүүлнэ.
· Чанах саванд хийсэн 1 кг үхрийн нүдний жимсгэнэ дээр 325 мл усанд 1,2 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихэрлэг халуун шүүс нэмж 3-4 цаг байлгасны дараа зөөлөн галаар бэлэн болтол чанана.
· Халуун чанамлыг угааж ариутгаад хуурай болтол арчиж цэвэрлэсэн шилэн саванд хуваарилан хийж таглаад хөргөөнө.
· Чанамлыг өөр аргаар ариутгаж болно. Чанамлаа халаасан хуурай шилэн саванд хийж тагийг нь дутуувтар таглаад 70 градус халуун устай томхон саванд хийж 90 градус болтол халааж ариутгана. Ингэхдээ 0,5 литр багтаамжтай савтайг 10 минут, 1 литрийнхийг 15 минут ариутгана.
· Дараа нь таглагчаар гүйцэд таглаад хөргөөнө.
Улаалзганы чанамал
· Цэвэрлэж угаасан жимсгэнийг чихрийн халуун уусмалд хийж зөөлөн гал дээр чанана.
· Улаалзганы нэг кг жимсгэнэд 1,5-1,75 кг элсэн чихэр, аяга ус орно. Чаналтыг үхрийн нүдний чанамлын нэгэн адил гүйцэтгэнэ.
Анисны чанамал
· Ялгаж цэвэрлэсэн нэг жигд болцтой анисыг шүүрэн шанаганд хийж гоожуурын усаар 3 дахин угаагаад усыг нь сайтар шүүрүүлнэ.
· 1 литр усанд 2,3 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихэрлэг халуун шүүсийг 1,8 кг анистай саванд хийж 2 удаа чанана. Ингэхдээ эхний удаад 20 минут зөөлөн галаар буцалгаад хөргөөж 10 цаг байлгана. Хоёрдох чаналтаар гүйцээж болгоно.
· Ариутгаад халаасан шилэн саванд хуваарилан хийж бин битүү таглаад тагаар нь доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөөнө.
Чацарганы цэвэр шүүс
· Жимсийг угааж цэвэрлээд 40-45 градус халаана.
· Дараа нь няцалж жижиглэн нарийн шүүр буюу давхарласан самбайгаар шүүж паалантай юмуу үл зэврэх гангаар хийсэн саванд тосон авч 65-70 градус хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцламгай халуун усанд 20-25 минут байлгаж ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.
Чацарганы чихэрлэг шүүс
· Шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдас дээрээ 40 градус температуртай ус (1 кг шахдаст 0,2-0,5 л) хийж модон хутгуураар алгуурхан, сайтар хутгаад 2 цаг орчим хугацаанд байлгасны дараа дахин шахаж гарган авсан 1 л шүүсэнд 700-800 грамм элсэн чихэр нэмж буцалтал нь халаана.
· Дараа нь урьдчилан ариутгасан шилэн савны эзлэхүүний 60-70 хувь хүртэл цэвэр шүүс хийсэн саванд чихэрлэг шүүсээ нэмж өмнөх адилаар ариутгаад битүүмжлэн таглаж сэрүүн байранд тавина.
Чацарганы холимог шүүс
· Шинэхэн шахаж гаргасан цэвэр шүүсийг бусад жимс, жимсгэний шүүстэй хольж чихэрлэг шүүсээр амт тохируулан холимог шүүс бэлтгэнэ.
· Чацаргана, үхрийн нүдний холимог шүүсэнд үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, чихэрлэг шүүс 50% байна.
· Чацаргана, алимны холимог шүүсэнд алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихэрлэг шүүс 25% байна.
· Чацаргана, луувангийн холимог шүүсэнд луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихрийн уусмал 25% байна.
Тайлбар: Дээр дурдсан чацарганы гурван төрлийн холимог шүүсэнд орох чихэрлэг шүүсийг бэлтгэхдээ ус, чихрийг 2:1 харьцаагаар холино.

цэвэлмаа
отгондаваа
№-"
oyun
bayrlalaa
Shavi
Hovdog
Идэр дүү
Зочин
Зочин
ariunaa