Сонгинын бургас, Туул голын доод хөндий өнгөрөгч 8 дугаар сарын 25-ны Бямба гаригт хөл хөдөлгөөн, хөгжөөн цэнгүүгээр бялхав. “Туул ривер контри” клуб (Tuul river country) гэдгээс тэр хөндийг засч тохижуулаад дэлхийн стандартад тэнцэхүйц анхны гольфын талбайг монгол газарт бүтээн босгосон нь тэр ажгуу. Хан-Уул дүүргийн XII хорооны энэ нутаг, бидний нэрлэж заншсанаар “Сонгинын амралт”-ын гүүрний цаахна талдүйл явдал өрнөжээ.

Манайхан гэж өөрсдөө хийж бүтээхгүй, тэгсэн мөртлөө бөөн хар сэр, газрын хөрсийг сэндийчэж, хайр найргүй ухаж төнхлөө, цэвэр усны ундарга–Туул голын салаа гольдрол хайран хайран гээд шогшроод байхаас бус засч тохижуулаад дэлхийн стандартын ийм сайхан гольфын талбайтай болчих юм чинээ санаагүй байх. Үнэндээ Сонгинын бургасны тэр хавийн голын уснаас ундаална гэж юу байхав, хэдийнээ бохирдоод дууссан шүү дээ. Үйлдвэр комбинат гэж байхад ажилчны районы тэндээс үйлдвэрлэлийн хамаг хог хаягдал, хир буртаг, өмхий ус тийшээ олон арван жил урсаагүй гэж үү? Хан-Уул дүүргийн XII хорооны гэр хорооллынхон, золбин тэнэмэл иргэд, мөн амрагчид олон жилийн турш тэр хавийн хөндийг там болтол нь талхалж, ахуйн хог, өтгөн шингэнээрээ хөрс усыг бохирдуулж байгаагүй гэж үү?  

Тэгвэл одоо тэгж талхалж байдаг цаг нь өнгөрлөө, байгаль ус маань хамгаалалтад орлоо. Шарлаж гандсан талыг хэрхэн зүлэгжүүлж болдогийг “Туул ривер контри” клуб харууллаа. Зүлэгжүүлсэн нов ногоон талд дэлхийн стандартын монгол гольфын талбай хаалгаа нээлээ.








Дэлхийн стандартын гольфын талбайн нээлтийн ёслолд хөвгүүдтэйгээ уригдсаных амралтын өдрүүдэд үзүүлдэг ээлжит зурагт-нийтлэлээрээтэр ёслол ба тэр хардуулаад байсан байгаль дэлхий маань ямар болчихоод буй, мөн тэр ёслолд очигсодын талаар өгүүлье.






Нээлт, ёслолын үйл ажиллагаа ийнхүү явагдлаа.




Ямаха маркийн энэ жижиг скутер–машиныг бид тус бүртээ хөлөглөөд талбайг тойрч аялах аялалдаа гарлаа. Би хөвгүүдтэйгээ нэг скутер эзэгнэлээ.




“Туулривер контри” клубээс олон монгол залуусыг ажлын байртай болгосныг олзуурхууштай. Дэлхийн стандартад тэнцэх ажил олж хийнэ, хийх хийхдээ эзэн хүн шиг хийж чадна гэдэг монгол залууст оюуны том хөрөнгө оруулалт байх ёстойсон. Би тээр жил, 2006 онд Солонгосын Чонжу хотын Кижон коллежийн гольфын менежментийн ангид хүүхэд олж явуулах гээд бараагүй юмсан. Одоо тэр мэргэжил Монголд хэрэгцээгээ өгч эхлэх нь.




Скутер–машинаар тойрон аялагчид цуваагаараа явж байгаа нь. Нөгөө харамлаж үхэх гээд байсан байгаль дэлхий хангай маань хэр бохирдож вэ, сайн харцгааж ав даа.












Бид гурав аялаж явна.  Арван настай хүү машин бариад хурдалж яваа зураг. Ахынхаа хажуугаас машины жолоо булаацалдаад байхлаар нь бариулчихлаа. Тун дажгүй жолоодоод хол замыг туулаад ирлээ шүү. Ингээд би хоёр хүүгээ гольфчин болгохоор эргэлтгүй шийдлээ.  
















Нөгөө харамлаж үхэх гээд байсан байгаль дэлхий, гол ус маань энэ харагдаж байна даа. Ямар байна? Сөнөчихөж үү? Сэргэчихэж үү?




















Монголчууд нүднээс гартал нь талхалж, талхилж, модны хулгайчид өдөр шөнөгүй холхиж, хүн малын баас шээс шингээстэй байсан газрыг онгоноор нь сэргээгээд байгаа байдлыг уран сайхны аргаар дурандаа буулгасан маань энэ. Эко орчин гэж үүнийг хэлдэг юм. Ногоон байгууламж гэж үүнийг хэлдэг юм.










“Туулривер контри” клубын бүтээн босгосон дэлхийн стандартын гольфын талбайн нээлтийн ёслолд уригдсан танил найз нөхөд маань. Энэ бүсгүй бол арван жилийн ангийн маань найз. Бид хоёр лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “г”-ээс 10-ын “в” хүртлээ хамт явсан хоёр. Түүний нөхөр нь нэртэй гольфчин Буд, манай зэргэлдээ 10-ын “а”-г төгсгөсөн юм. Тэр халзан залуу бол манай зэргэлдээ 10-ын “б” буюу тооны анги төгсгөсөн Батсайхан найз маань. Бид хоёр арван жилдээ гайгүй сайн гитарчид явсан юм. Тэр олуулаа зогсож байгаа нь сэтгүүлчид. Сэтгүүлчидтэй миний хүү яриа өрнүүлж байна.








Энэ клубт гишүүн болохын ашиг тусыг бичээд баралтгүй. Наад зах нь Та Сөүл, Чэжү арал, Хятадын Циндао хотын гольфын клубт давхар гишүүнчлэлтэй болоод авчихна. Спорт талаас нь олон тайлбар энд хэрэггүй. Оюун санаа, сэтгэхүй талаасаа бол Та бид ядуулаг, тэнэмэл, золбин амьдралаасаа салахад гольф Танд тусална. Монголчууд үеийн үедээ ядуу дорой явах тавилангүй шүү дээ. Гэр хорооллын ноорхой амьдралаа гээж тансаг, ихэмсэг, эрхэмсэг амьдрал руу шилжихэд тань гольф магадгүй нэг чухал хэрэглүүр байхыг би үгүйсгэхгүй ээ!