Төрийн эмгэг угших вий
Яагаад ч юм бэ, ойрын үед найз нөхөд маань чи өөрийнхөө хэлэх дуртай ”Эрдэмтэйхүнтүнэр харанхуйд гэрэл оруулахыг хүсэн духаараа хана мөргөж байхад,
Тэгээд найз нөхдийнхөө хэлснээр өнөөгийн Монголын улс төр, нийгмийн байдлыг үнэлж цэгнэсэн нэг зүйл бичье хэмээн үзэг цаас нийлүүлсэн боловч өмнө бичиж байсан /2004.08.10/ "Төрийн эмгэг угших вий" гэх нийтлэлээс маань нэг их ялгаатай зүйл бичигдсэнгүй. Тэр нийтлэл маань тухайн үедээ Өдрийн сонингоор дамжин ушиг чавхай танд хүрч байсан билээ
Ард олон юунд ингэж хилэгнэн уурсана вэ, тэднийг яавал дуулгавартай болгох бол гэж шавь нь багшаасаа асуухад Конфуци "Шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно" гэж хариулсан юмгэдэг. Багш шавь хоёрын энэ яриа одоогоос 2500 жилийн тэртээ болжээ. Цаг хугацаагэж. Хүний аугаа болоод арчаагүй зан чанарын аль алиныг улам бүр тодруулж өгөх юмдаа.
Өнөөдөр бид "шударга, хүмүүнлэг чанар гэдэг гоё сайхан үг, зарчимч үнэнчцарайгаарилрэх нь тун ховор юм" гэдгийг ойлгож, шударга бус хүмүүс засаг төргөмжлөгдөхөөр төр нь эрлэг болж, иргэд нь тамд амьдардаг юм байна гэдгийг арьсмахаараа мэдэрчбайна. Тиймдээ ч иргэд дээдсийнхээ үгийг үл сонсож, тэдэнтэй тэмцэн мэтгэх нь их болжээ. Энэ тухай ярьж, бичих судлаачид ч олширч.
"Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авъяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй" гэх үг бий. Энэ лугаа Монголын улс төр чадвар дорой, боловсрол нимгэн, таамгаар цэцэрхэгчидээр дүүрч, мөнгө төгрөг, сандал ширээний наана цаанаар асуудлыг харахаас өөрөөр сэтгэлгүй, хэл амтай ч хэрүүлхийхээс нэмэргүй, бодол санаа нь хувь амбицдаа живчихээд, цус нь ойртоод ёс зүй нь бохирдчихсон цөөн хэдэн хүний жүжиг тавих тайз болчих вий хэмээн санаа зовнив.
Ямарваа өвчнийг анх тусч эхлэхэд нь оношлоход хэцүү ч, эмчлэхэд амархан гэдэг. Харин тэр үед нь тодорхойлон эдгээж чадаагүй бол цагийн аясаар ямар өвчин бэгэдэгнь илэрхий болдог ч анагаахад хэцүү. Төр засгийн эмгэг ч мөн тийм - муу юм болох шинжтэйг судлаач, эрдэмтэн мэргэд л таамаглах авч энэ үед нь тэдний үгийг сонсч, дэмжиж чадвал хор хөнөөлийг нь сэргийлэн зайлуулах амархан. Цаг алдчихсан хойно бол хүн бүр л хор уршгийг нь олж хардаг ч түүнээс зайлах арга нэгэнт үгүй болсон байдаг.
Монголын төр өвчтэй байна: Зусарч бялдууч, харгис дээрэнгүй хоёр нүүртнүүд төрийн бүх шатанд олширч өөрийн итгэл үнэмшилтэй, дадлага туршлагатай, чадварлагал банхаагчдыг энэ эгнээндээ нэгдэж ажиллахгүй бол гадуурхан, жигшиж цээрлүүлдэг машин төрд улам бүр амь оллоо. Төрийн алба арилжааны шинж чанартай болж төрөөрөө танил тал хамаатан садны бөөгнөрөл төдий хаалттай систем болон хувирав. Хэн нэгэнд шүүмжлүүлсэн нэг нь доромжлуулсан хэмээн үзэж хариугаа авахыг эрмэлзэх болов. Өширхсөн, хорссон сэтгэл, шударга ёсны дуу хоолойг орлов. Эрхмэдэлд хүрчдарга болсон бүхэн иргэний амьдралыг төдийгүй шинжлэх ухааныг чөөрийн заавар тушаалаар орлуулах болж.
Дарга нь хүсэлдээ нийцүүлж, бусад нь түүнд таалагдаж, төрөөр тэжээлгэх гэсэнэнэгаж хандлага эцэстээ Монголыг бүхэлд нь мулгуу түшмэлийн /бюрократ/ сэтгэлгээнд живүүллээ. Аливаа түшмэл юуг ч бодож сэтгэдэггүй, юуг ч үүсгэж оролддоггүй. Тэдхэзээ ч шинэ юманд оройлох гүйгээр үл барам, харин ч ялихгүй жижиг шалтгаанаар хориг тээг болж байдаг. Өнөөдөр энэ шалдир булдархан хоригтээгүүд улам бүр олширч, тэр чинээгээрээ бидний сэтгэлд болохгүй бүтэхгүйн хана хэрмийг өндөрлөж байна. Хаа сайгүй хүнийрхсэн ажлын арга барил. Хуулинд бусдаргад толгойгоо мэдүүлсэн энэ гажуу хандлага дарга хэн болох бол гэсэн хүлээлтээр төрийг бүхэлд нь ажилгүй суухад хүргэлээ. Уул нь засаг төрийн тогтвортой байдлыг түшмэлүүддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө нь л баталгаажуулдаг гэдэгсэн. Хэрэв төрийн албанхаагчдын үүрэг зорилт өөрийн халаасанд орох мөнгө болох хүртлээ тэгтлээ гажуудчихаагүйсэн бол төр ингэтлээ гансрахгүй байв. Гэвч дарга хэн болохоос идэхталх нь шийдэгдэнэхэмээн тэд битүүхэн горьдож бас айн хүлээцгээж байна.
"Хүмүүс засаг төрийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүнийг баллаж орхидог". Энэ яасан үнэн үг вэ. Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй юм байна. Ичих, харамсах сэтгэлтэй байна гэдэг уул нь соёлжиж, иргэншсэн хүний зан л даа. Гэвч харахад соёлтой мэт авчаашаяг нь иргэншсэн гэдэгт үл хамаарах тэнэгүүд олон байдаг бололтой. Эрхмэдэл хүмүүсийг тэнэг болгодог юм уу, эсхүл угаас тэнэг байсан хүнийг албан тушаал нь илчилчихдэг юм уу, бүү мэд. Ямартаа ч сандал ширээнд дурласан харилцан холбоо бүхий сонирхлууд нь улс орны хөгжлөөс гадуур нэгэн зорилгыг улс төрчдөд бий болгодог нь түгээмэл үзэгдэл бололтой. Үүнийг анзаарч буй хэдий ч зарим нэг нь Цагийн аясаар цугларсан ашиг хонжоо хайгчдын нэгдэл тийм аймаар зүйл биш.
Үнэндээ үнэмлэхүй цөөнх хэсэгхэн хүн л тэнд байдаг. Тэд тухайн хугацаанд хэрэгтэй юмаа олж аваад л арилдаг" хэмээн ярьж сэтгэл амар суух юм. Харин миний хувьд энэнь "усан онгоц сүйрч байхад хитэг дээр гахай санаа амар хивж хэвтэнэ" гэх адил санагдав. "
Төрийг удирдахад улс төрийн туршлага хэрэгтэй гэдэг ойлгомжтой. Гэхдээ данганцүүнд найдан сэтгэлгүй улс төрчдөд шалгагдаагүй эрх мэдэл өгснөөс сүйрэлд хүрч болно. Тэд мэргэжилдээ сайн байж болох ч бид өөрт хамаатай асуудал дээртэднийгсохроор дагах учиргүй. Аугаа хүмүүс цаг ямагт алс хэтийн сайн сайхныг харж тэмүүлдэг гэдэг. Манайд тийм хүн алга. Хүн бүр л ойрын ялалтад дурлаж байна. Нийгмийн хэтийн хөгжил, ирээдүйн сайн сайхныг амиа аргацаах гэсэн сохор тэмүүллээрээ баллуурдчихаад буруугаа бусдад нялзаан суух нь манайдаа аугаа гэгдэх хүмүүсийн дүр төрх.
Улс төрчид ард түмний хүслээс гадуур хувийн тохироон дээр асуудалд хандах бүрий дулс төрд "хаос" төлөв байдал бий болж, нэг ёсондоо байгалийн байдлаар түүний эрхчөлөөний утгаар/ бүх үйл явц өрнөж эхэлдэг. Байгалийн гэж ёс суртахуунаас алслагдсан бодол санаанд суурилж, өөрийн хүслийг хангахын тулд юуг чтэр бүү хэлгэм зэмгүй хүмүүсийг ч яллаж, буруутгаж болох тийм дур зорго амилахыг хэлж буй юм. Тиймээс улс төрд хэрэв хүн бүр л аз жаргалтай болох зорилгыг зөвхөн өөртөөт авьж, үүнийхээ тулд бүх зүйлийг хаос байдлаар хийх аваас өнгөндөө болж буй мэт санагдавч хожмын хор хөнөөл нь ямагт их. Иймд зарим нэг хүн урьдын алдаа эндэгдлээ хувь хүнийхээ туршлагаар эргээд нэг харахад гэмгүй болов уу. Шинэ юм хийхийн тулд хуучинд суралцах хэрэгтэй гэдэг. Гэхдээ энэ нь хуучнаа дахин давтгэсэнүг биш шүү. Өнөөдөр төрийг эмчлэх учиртай улс төр өөрөө өвчилж, эмгэгшиж буйд хандлагыг ойлгох хүн бүрийн сэтгэл ихэд зовниж байна. /
"Шидэх чулуу олтлоо «хөөрхөн гөлөг вэ» гээд байхыг дипломат урлаг гэнэ" гэдэгчлэн чулуугаа олтлоо зөвшилцөж буй дүр эсгэх нь ард түмэнд яаж ойлгогдох вэ? Уул нь бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Харамсалтай нь энэ орон зайг улам бүр хумиж, зорилтыг хэтийдүүлсэн үйлдлүүд арараасаа гарч, иргэдийг ардчиллаас залхаах, итгэл алдрах алхмууд хийгдсээр л байна.
Ардчилсан сонгууль, олон нийтийн хяналт, үгийн эрх чөлөө энэ бол бүхий л Үндсэн хуулийн суурь үндэс болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Сонгуульнь засварлагдаж, үг нь цензурдэгдэж, төр нь ард түмний хяналт хариуцлагаас тасарвал Үндсэн хуулийн бүх байгуулал нурна. Үндсэн хууль асар ихтэсвэр тэвчээртэйгээр нөр их бэрхшээлийг даван урт удаан хугацааны тэмцлийн үр дүнд бүтсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Түүний дотроос хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд зовж олсон гэлээ ч бусдыг нь хамгаалах утгагүй, үр дүнгүй болоод байна. Учир нь суурь үгүй зүйлийг хамгаалах нь буцаад иргэдэд аюултай, хуулийн нэрээр хүчирхийлдэг хортой тогтолцоог бэхжүүлэх явдал болж буй юм.
Ерөөсөө суурийг хамгаалж түүнийг хөгжүүлэх учиртай бодлогын шинжтэй маргаан мэтгэлцээн үгүй болж, хөгжлийн тухай хэт өрөөсгөл дүгнэлтүүдээр улс төрчид сурталдах болсон нь Монголд улс төрийн эрүүл өрсөлдөөн, бодлогын эрүүл орчин хумигдахад хүргэжээ. Үүний үр дүнд төрийн бодлого шинжлэх ухаанаас хэт хөндийр ч хувь хүний дур зорго, хар таамаг, мухар сүсгийн түвшинд унав. Иргэдийн сайн сайхнытөлөө гэхээсээ шат бүрдээ даргын сайн сайхны төлөө ажиллах чиг зорилтод эрхмэдлийн шинж чанар хувирч төр бизнесийн бүлэглэлийн гар хөл болоход хүрэв. Хууль ярьж айлгаж дүрэмддэг, эрх зүйгээс хол хөндий, хүний эрхийн ямар ч ойлголтгүй практик тогтсон нь нийгмийг бүхэлд нь нэг хүний дарангуйлалд автуулахад хүргэв. УИХ-аа Засгийн газрын хавсрага мэт үзэх ойлгоц дотор бид 4 жил унтахдаа ардчилалгүй шийдвэрийн горыг багагүй амсжээ. Одоо бол харин УИХ-ыг их хуйвалдааны үүр уурхай гэж ойлгох байдал руу хором хормоор гулган орж байна.
Бид өнөөдрийн улс төр, намуудын зөвшил, эвлэрлийг гэгээнээр харж нэг нэгнээ хянах, хөгжлийн төлөө ойлголцож, хамтран ажиллах боломж гэж үзэх нь элбэг байна. Энэ нь нэгдэл нягтралын тухай монголчууд бидний уламжлалт менталитет биз. Бодсоноор болох бол сайхан л зүйл. Гэвч даанч баталгаагүй.
Уул нь өсөн бойжиж асан дарангуйлагчдад өнгөрсөн сонгууль зогсолт өгсөн. Гэсэн хэдий ч энэ зогсолт хэр удаан, үр дүнтэй байх нь бүрхэг тодорхойгүй болж, ард түмний сонголт, итгэл эцэстээ ялзарсан улс төрчдийн хуйвалдаан дунд замхрав. Сонгогчид хэн нэгэн хүн гэхээсээ ардчиллыг хамгаалж дэмжиж байгаа гэдгээр тэдэнд илүүтэй итгэсэн. Гэвч тэдний хувиа хоохойлсон хуйвалдаан өнгө төрхийн засвартайгаас биш мөн чанарын өөрчлөлтгүйгээр 1996-2000 онд байсан тэдгээр улс төрчдийг, иргэдийн зогсоохыг хүссэн өнөөгийн дарангуйлагчдийн хүсэл, тохиролцоотой хамт эрх мэдэлд буцаан гаргах хандлагатай боллоо. МАХН-дсаналөгсөн ихэнх сонгогчид 1996-2000 оноос ихэд цэрвэсэн, харин ардчиллыг дэмжсэн хэсэг нь нэг хүний дарангуйлал, нийгмийн хаагдмал боогдмол байдал тогтохоос сэрэмжилсэн.
Гэвч эцэстээ бүх зүйл аль алиных нь хүссэнээс тэс эсрэгээр өрнөж байна.
"Их эвлэрэл", "Үндэсний зөвшил" үүнийг гоё сайхнаар юу гэж нэрлэнэ хамаагүй ерньбол том улс төрийн хүчнүүд парламент дотор зөвшлийн хэлбэрт ороод ирэхээр тэдний тохиролцоо иргэдийн сайн сайхан гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь ашиг, арилжааны шинжтэй болж, ард түмний хяналт гэдэг гэнэн сонсогдох төдийгүй мухардалд ордог тохиолдол бий. Учир нь тэдний эрх мэдэлд хүрсэн зам, аргань адил учир түүнийгээ өмгөөлж, хамгаалах сонирхол нь нэг бас цул болчихдог. Нэгнийх нь юм ил гарахад нөгөөгийх нь юм уудлагдана гэх сэрэмжлэлээр бохир, хар зүйлээ харилцан нууж хамгаалах "тэнцвэр дэх аюулгүйн дүрэм" хэмээх зөвхөн тэдгээр эрх мэдэлтнүүд/-ийн дунд үйлчлэх тоглоомын дүрэм улс төрд ноёлж, нам бүр эрхмэдэлдхүрсэн хүнээрээ хязгаарлагдан улс төр бүхэлдээ хөндлөнгийн хяналтаас ангид хаалттай систем болох аюул нүүрлэдэг. Тэнд хүн солигдож, шинэ хүн орж ирнэ гэдэг асуудал үүснэ гэсэн үг болдог аж. /
Эвлэрлийг өөрөөр ингэж ойлгож үзэх үзэл бодол байгаа нь бидний хувьд аз, бас сэрэмжлүүлэг. Үнэхээр бидний үнэн мэт бодож буй зүйл жинхэнэ бодит байдал хоёрын хооронд том ангал байхыг үгүйсгэхгүй. Үзэл бодлын жинхэнэ утгыг байнга хөдөлгөөнд байлгаж, тордож хамгаалж байхгүй бол түүний амьд үр нөлөө, хяналтыг үгүй хийж хэвшмэл сэтгэлгээг бий болгодог гэдэг. Нэг үгээр энэ нь үнэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн зүйл маань эсрэг үзэлгүйгээр өөрийгөө хамгаалах чадваргүй болж, тэнэг зүйл шиг харагдахаас гадна худал хуурмаг үзэл санаа цаагуураа газар авахад хүргэдэг.
60-аад оны дундуур Германд болж байсан их эвсэл, улс төрийн том хүчнүүдийн зөвшил эцэстээ оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг авчирч байсан түүх бий. Энэ нь хоёр өөрулс төрийн хүчин гэж хэлж ярьж буй ч ничэр дээрээ дээгүүрээ нэг нэгнээ халхалсан хамгаалсан, ашиг сонирхол нь эелдэн өөр зуураа холилдчихсон, нийгэмд ямар ч ашигтусгүй ч улам бүр бугшин бээрлэж буй хяналтгүй эрх баригчдын цул байдлыг нийгмийн залуу, шинэ үе тэвчиж тэсвэрлэхээ болиод боссон явдал байв.
Тиймээс энэ бүгдийг эргэцүүлэн тунгааж эрсдэлтэй хэдий ч хэтийн сайн сайхны төлөө зориг гарган - эрх мэдэл рүү улайрч тэмцэн, зөвшлөөр халхалагдах явцуу сонирхлын хүлээсэнд албан тушаалаар барьцаалагдаж, үзэл зарчмаа хүлүүлж байхаар, шүүмжилж сөрөн, хөгжлийн төлөө шинэ үеэ ирээдүйн итгэлтэй нь манлайлж, Баабарын лоозогносончлон "Сайн засгийг нь ялзруулчихгүйн тулд сануулж засах хүн нь болох" лидер Монголд хэрэгтэй байна.
"Улс төрийн зүтгэлтнүүдэд цагаа олоод тайзнаас буух нь зарим үед хожоотой. Иймзамаар тэд үр дүнгүй тулалдаанд өөрийгөө сүйтгэхээс сэргийлдэг төдийгүй ингэснээрээ тэдний нэр хүнд унахгүйгээр үл барам, харин ч дээшилдэг" гэх үг бий.
Бид хаанаас салхилж буйг харахын оронд, утаа хаашаа хийсч байгааг нь л харсаар суух уу?