Б.Наранхүү: Би Монгол сайхан эх орон, тэр дундаа Дундговь гэдэг гайхамшигт нутгийг олж төрснөөрөө бахархдаг
Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд манай улсын салбар салбарын нэр алдартай бүхий л эрхэм уригдан орж, санаа сэтгэлийн гүнээ уудалж явжээ.
Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд манай улсын салбар салбарын нэр алдартай бүхий л эрхэм уригдан орж, санаа сэтгэлийн гүнээ уудалж явжээ. Би олон жил сэтгүүлчийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэхдээ машин угаагч жаалхүү, шоронд эрхээ хасуулан гуниж суугаа хоригдол, улсын Ерөнхийлөгч нар, төрийн зүтгэлтнүүд, алдар суугаа бүтээсэн урлагийн элитүүд, бизнесийн одод, тамирчид, малчид гээд үнэхээр тоо томшгүй олон эрхэмтэй ярилцаж сонины алтан хоймор тэдний ертөнцийг залж явав.
Өнөөдөр би ярилцах хүсэлтийг байнга тавьж, арван хэдэн жил “гуйсан” зочноосоо ярилцлага авч байгаа болохоор миний хувьд онцгой өдөр болж байна. Б.Наранхүү бол манай хэвлэлийнхнийг олон жил араасаа “гүйлгэсэн”, нийтийн өмнө хэзээ ч сэтгэл зүрхээ нээж байгаагүй, бусад шиг юм л бол тайлбар өгөн гомдоллож үзээгүй, тэгэхээс тэгэх гэсэн шиг нууцлаг байхынхаа хэрээр үргэлжид сонирхол татаж байдаг өвөрмөц эрхэм билээ . Тийм болохоор л хэвлэл мэдээллийн ертөнц түүнийг элдсээр, харилцахгүй болохоор нь зарим нь гүжир гүтгэлгээр “нүдсээр” л байв. Ийм сонирхолтой хүнийг нэг удаагийн “дайралт”-аар нээчихнэ гэдэгтээ би итгэлгүй байна. Гэхдээ уншигч та бүхэн түүний ертөнцийн зах зухаар ч болов аялаад үз дээ. Дулаахан, нөмөрлөг, төв халхын түшигтэй эрсийн үнэр бол харин нэвт шувт ханхална шүү.
-Сэтгүүлчид таныг маш олон жил гаднаас тань бичлээ. Дотроо “оруулдаггүй” болохоор өөр арга байхгүй. Үр дүнд нь та өөрөө ч танихгүй нэг Наранхүүгийн тухай л элдэв домог уншиж байдаг болсон байх?
-Тийм ээ. Тэр үнэн. Гэвч яая гэхэв дээ, энэ асуудал ганцхан надад ч тохиолддог зүйл биш шүү дээ. Би бол бизнесийн салбарт ажиллаж ирсэн хүн. Урлаг, улс төр зэрэг бусад салбарынхан шиг хүний нүдний өмнө амьдрах, хэвлэл мэдээллээр байнга байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Өөрөө ч хувь хүнийхээ хувьд хэт илэн далангүй, хэт нээлттэй хүн биш болохоор чимээгүй, амар тайван амьдрах дуртай гэх үү дээ.
-Таны амьдралын нэгэн шинэ үе эхэлж байна. Энэ сонирхолтой үед тань ярилцаж байгаадаа олзуурхахгүй байх арга алга. Цоо шинэ үе эхэлж байна гэдэгтэй санал нэг байна уу?
-Хувийн түүхэнд маань үнэхээр нэгэн шинэ үе эхэлж байгаа байж магадгүй.
-Ерөнхийдөө бизнесээс улс төр рүү орох амархан. Харин хувийн шийдвэрээ гаргах л хэцүү гэж бодож байна. Улс төр рүү яагаад гэнэт алхчихав аа. Энэ шийдвэрийнхээ тухай ярьж өгөөч?
-Мэдээж бодож байж гаргасан шийдвэр. Хамгийн энгийн үгээр хэлэхэд би хувийн амьдралаа босголоо. Компаниа, хамтран зүтгэж ирсэн ажилчдаа,тэдний ар талд байдаг гэр бүлийг нь зохих төвшинд авч явж ирлээ. Олон жил хөдөлмөрлөлөө. Улс төр рүү хэзээ нэгэн цагт орно доо гэж энэ замыг туулаагүй. Одоо бол үнэхээр энэ улс орныхоо төлөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж зүтгэх цаг ирээд байна. Миний найзууд надад хэлдэг юм. Нараа чиний нөгөө мөрөөдөөд байдаг юмнуудыг чинь одоо л хийж магадгүй цаг ирсэн шиг байна. Чи хүчин зүтгээч, чиний оролцоо хэрэгтэй. Чиний яриад байдаг зүйл үнэн шүү. Тэрийгээ мөрөөдөл хэвээр нь үлдээх гээгүй л юм бол одоо улсдаа зүтгэ гэж. Улс орны маань хөгжил урагшилж л байна. Сүүлийн хорин хэдэн жил хувийн хэвшлийнхэн ч, төрийн албан хаагчид ч бүгд чадлаараа зүтгэсэн. Хэн нь ч зүгээр гэдсээ илээд хэвтээгүй. Тийм болохоор өөрийн эрхгүй энэ ард түмнээ хайрлах сэтгэл төрдөг. Одоо бид хөгжлийныхөө хурдыг түргэсгэх, бушуухан бусдын жишигт хүрэх хэрэгтэй байна. Энэ үйл хэргийн төлөө зүтгэе л гэж шийдлээ дээ. Үнэхээр ард түмний бодит амьдрал бас хэцүү байна. Болохгүй юмнууд байна. Болохгүй юм байгаа нь чухал биш. Өөдөлж дээшилж л таарна. Хамгийн гол нь асар их хөгжиж дэвших, сайхан амьдрах боломж бидний өмнө байна. Тэр сайхан амьдрал руу, тэр бусдаас дутахгүй хүчирхэг ирээдүй рүү улс орныхоо бодлогыг залахад оролцъё л гэж би хувь хүнийхээ хувьд бодож шийдвэрээ гаргасан.
-Таныг МАН-аас нэр дэвших байх гэж ажиглагчид таамаглаж байсан. Монголын улс төрийн амьдралыг тодорхойлдог хоёр том хүчин байна л даа. Энэ хоёр хүчин Монгол орны хувь заяаг сайн муу хэлүүлэн сүүлийн 20 гаруй жил үүрч ирсэн. Тэгэхээр аль нэгэнд нь элсэх тодорхой. АН-тай таны түүх яаж холбогддог юм бэ. Үнэхээр гэнэтийн, сонирхолтой шийдвэр санагдсан шүү?
-Анх би хөдөөнөөс Монгол улсын их сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж ирж байлаа. Тэгж ирэхдээ Р.Гончигдорж багшийн гэрт нь ирж байсан. Хувь заяаны сонин учрал шүү. Би үргэлж бэлгэшээж явдаг. Цаг үе нь ч үнэхээр сонирхолтой үе байсан. Нэгдүгээр курсийн оюутан болчихоод явж байх тэр үед манайд ардчилал ид өрнөж байсан. Бид нар их сургуулийн цонхоор талбай руу хараад л, бүгд л гайхан алмайрч, хэчнээн хүүхэд байсан ч дотроо ирж яваа шинэхэн цаг үеийн тэр дуудлагыг догдлон хүлээж авч байсан. Тэр үед чинь бидний огт үзэж хараагүй хэчнээн олон юм болж байв. Өлсгөлөн гэдэг юм анх болж бүгд тэрийг хараад л. Хоорондоо элдвийг ярилцаад л. Урьд өмнө дуулаа ч үгүй тэр цоо шинэ үзэгдлүүдтэй тэгж нүүр учирч байсан.
-Үнэхээр нийгмээрээ л догдлолтой, түгшүүртэй, нэг тийм сонин байсан л даа. Р.Гончигдорж гуайнд анх ирэх болсон нь ямар учиртай юм бэ?
-Гүнзгийрүүлсэн сургалттай ангид шалгалт өгөөч гэсэн урилга Их сургуулиас ирсэн юм. Тэгээд л ирж шалгалт өгөх гээд Дундговиос гарсан. Шалгалтын өмнө бэлтгэл хийх гээд багшийндаа ирж байсан нь тэр. Тэр цаг үе л зүрх сэтгэлийг минь ардчиллын давалгаатай холбосон. Ахмадууд, дунд үеийнхэнд болгоомжлол, айдас байсан л байх. Бидэн шиг хүүхдүүдэд бол ямар нэгэн сайн сайхан зүйл рүү дуудсан нэг тийм тэмүүлэл л дүүрээд байдаг байсан. Тэр сэтгэл зүйгээрээ бүгд л татагдсан. Удалгүй тэгээд бизнес рүү орцгоосон. Ямарч зоригтой байсан юм. Хөдлөхгүй л бол амьдрал хүндрээд ирсэн шүү дээ, ер нь. Би одоо л анх удаа ярилцлага өгч байгаа болохоор намайг хүмүүс ямар замаар явсан, яаж хатуу бэрхийг туулж өөрийн амжилтаа босгосныг мэддэггүй л дээ. Таамаг төдий, энэ нөхөр ер нь ямар хүн юм бол гэсэн бүдэг бадаг төсөөлөлтэй л байдаг байх. Нэг хэсэг нь чөтгөр л гэх юм, нэг хэсэг нь бурхан л гэх юм ямар хүн юм болоо мэдээд ирээч гэж олон жилийн өмнө нэг том дарга хүнд даалгавар өгч байсан юм гэнэ лээ. (инээв)
-АН-ыг сонгосон сонголтынхаа талаар жаахан тодруулж болох уу?
-Ардчиллыг үнэхээр сонгохгүй байхын аргагүй шүү дээ. Ардчиллын буянаар л бид бизнестэй болсон. Өнөөдөр бид улс орноо хөгжихгүй байна, хөгжлийн бодлого нь удаан явж байна гэж яриад байгаа ч Монгол Улс хөгжиж байгаа. Бидний зүүдэлж байсан зүүд ирчихсэн, тэр цаг үе л дээ. Энэ бүхэн ардчилалтай холбоотой. Өнөөгийн шинэ нийгмийн хөгжил хорин хоёр жилийн өмнө зассан ардчилал гэдэг буурин дээр л бий болсон зүйл шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд сонголтоо хэнийг ч оролцуулахгүйгээр хийх ёстой л гэж боддог. Хэн нэгний нөлөөнд автаж биш, ямар нэгэн жижигхэн эрх ашгийг бодож биш. Ямар ч цагт байсан би ийм л сонголт хийх байсан. Бие даагаад ялсан байсан ч АН цөөнх байвал орно л гэж би бодож байсан.
-Таны хамгийн том бахархал юу вэ?
-Би ардчилсан Монгол орны иргэн гэдгээрээ бахархдаг. Ийм сайхан Монгол орны дотроос Дундговь гэх гайхамшигт нутгийг олж төрсөндөө бахархдаг.
-Өөрийг тань математикт гаргуун хүүхэд байсан гэдэг. Математик гэдэг юмыг үгээр хэлбэл таныхаар юу вэ?
-Тоо бол эрэл хайгуул юм. Ер нь нуугдаж байгаа юмыг олох гээд л явж байгаа хүмүүс шүү дээ. Тэр зөв хариуг олох гэдэг өөрөө амьдралын утга учрыг олсонтой дүйх таашаалыг өгдөг. Ерөөсөө бүх юмны үндэс зөв тооцоо шүү дээ. Би математикт үнэхээр дуртай байсан юм. Математикт яагаад дурласнаа ч мэддэггүй.
-Яг барьж аваад бодоод суухаар математик сонирхолтой юу?
-Сонирхолтой. Тоогоор дийлнэ гэж л боддог байлаа. Тухайн үед чинь тоонд сайн хүүхэд л сайн хүн байлаа шүү дээ. Илүү нь, хамгийн тасархай нь гэсэн үнэлгээг л зүүж явна. (инээв)
-Таныг Батсүхийн Наранхүү гэдэг. Батсүх гуай ямархуу хүн байсан бол?
-Манай аав их сайхан хүн байсан. Одоогоос 10-аад жилийн өмнө өөд болсон доо. Эгэлгүй сайхан, зөөлхөн, хүний хайр татмаар хүн байсан. Манай найз нар миний аавд их хүндэтгэлтэй, хайртай байж билээ.
-Аавдаа ер нь зэмлүүлж байсан уу?
-Ер нь манайх хүүхэд цөөхөн дөө. Би айлын ганц хүү. Манай ээж бол аавыг бодвол чанга хүн. Би хүүхэд байхдаа нэг л юм ойлгодог байсан. Зүгээр сууж ерөөсөө болохгүй юм байна даа л гэж. Зүгээр сууж байгаад ээжийг ороод ирэхээр л ямар нэгэн юм барьж аваад хийгээд унадагсан. Тэр үеэс л ерөөсөө хүн амьдралдаа зүгээр байж л болохгүй гэж ойлгосон. Миний аав бол хүн сайхан жаргах хэрэгтэй, амрах хэрэгтэй, амгалан тайван байх хэрэгтэй. Хүн хөрөнгөнийхөө хэрээр зовдог юм шүү гэж хэлдэг байсан.
-Амжилтын тань зах зухыг аав нь харсан биз дээ?
-Мэдэрсэн. Миний аав надад итгэдэг байсан. Миний хүү юм хийх хүн дээ гэнэ. Аав нь хүүдээ итгэх шиг сайхан зүйл байхгүй байх гэж би бодож байна. Миний аав моринд дуртай хүн байсан. Шаргыг маань соёолондоо түрүүлээд ирэхэд төрийнхөө наадамд хүүгийнхээ азаргыг түрүүлээд ирэхийг харах ямар сайхан юм бэ гээд нүднээс нь нулимс мэлмэрч байсан. Би наадам болгонд тэрийг боддог, морь харах болгонд аавынхаа тэр агшныг санадаг. Монгол хүн чинь морио харж баярладаг юм байна шүү гэж олон түрүү авсныхаа дараа ойлгож байсан.
-Анх Улаанбаатарыг үзсэн тухайгаа санадаг уу?
-Би цэцэрлэгт байхдаа хоёр юмыг их гайхдаг байсан. Энэ олон бичгийг яаж тайлж уншдаг юм бол доо гэж гайхна. Улаанбаатарт тэр олон автобусыг яаж зөв олж суугаад гэрээ олж очдог юм бол доо гэж бас гайхан бодно. Би хотод их ирдэг байсан л даа. Манай ээжийн аав ээж хотод байсан. Тэгээд эмээ өвөөдөө туслана гэж их ирдэг. Намайг ирнэ гээд бөөн юм болно. Тусдаа нэг аягатай. Бөөн эрх ямба болсон хүн эмээ өвөөдөө эрхэлж байгаад буцна даа. Хотод ирэхээр их сайхан байдаг байсан. Тэр үед мөхөөлдөс их авч иднэ ээ. Хамгийн амттай юм зайрмаг л санагддагсан.
-Хүүхэд байхаас бий болсон үндсэн мөрөөдөл тань юу вэ?
-Тасархай байна даа, дийлнэ дээ л гэж боддог байсан. Би өөрийгөө тоонд сайн гэдгийг тухайн үедээ мэдэрдэг байсан л даа.
-Ангидаа бол лидер нь?
-4, 5, 6, 7, 8 дугаар ангидаа аймгийн тооны аварга болж байлаа.
-Танай эгчийг бас тоондоо их сайн байсан гэж хүмүүс ярьдаг юм байна лээ?
-Манай эгч 10 дугаар ангиа алтан медальтай төгсч байсан. Нэг ч улирлаар сайн авахгүй төгсч байсан. Тэр үедээ Новосибирскийн Цахилгаан техникийн их сургуулийн Удирдлагын автоматчилсан систем гээд номер нэг хуваарийг аваад явж байсан. Дараа нь Хавайн Номхон далайн их сургуульд суралцсан. Би аравдугаар ангиа төгсөөд конкурс ч өгч үзээгүй шүү дээ. Их сургуульд урилгаар орж байсан. Одоо манай ангийнхан 14-үүлээ доктор, профессор.
-Ангийхантайгаа холбоотой байдаг уу?
-Холбоотой. Зун ирээд уулзацгаана. Чи Төрийн ажил энэ тэр гэхгүй мөн ч жаргаж байна аа л гэдэг юм. Би болохоор нөгөөдүүлээ дэндүү тасархай доктор профессорууд л гэж бахархаж явдаг юм.
-Бизнес бол мэргэжил үү?
-Мэдэхгүй. Сонин шүү дээ. Боловсрол гэж яг юуг хэлээд байгаа юм бэ дээ. Бид нарын хувьд 20 жил нийгмийн төлөө зүтгээд тодорхой сургуульд сууснаас илүү л боловсорсон гэж ойлгодог юм шүү дээ.
-Газар газраас ирсэн шигшмэл хүүхдүүд МУИС-д урилгаар хөл тавьж байж. Харин таныг яагаад дуусгалгүй орхисон юм бол гэж гайхдаг?
-Бид нар 15 настайдаа бараг их сургуулийн оюутан шиг болчихсон байлаа шүү дээ. 300 төгрөгийн тэтгэлэг авна. Оюутны байранд үнэгүй, хамгийн сайн багш нар хичээл заана. Манай ангийн хүүхдүүд үнэхээр сайн байсан. Нэгдүгээр курст байхдаа л тавдугаар курсийн оюутнуудтай үзээд дийлдэг байсан. Тэгээд оюутан боллоо. 17 настай гэдэг чинь бараг гуравдугаар курст орсон байсан. Тэгж яваад их сургууль дотор нэг охиныг олж харсан. Булганы охин л доо.
-Анхны дурлал. Гоё юм аа?
-Би түрүүлж хараад дурласан, үгүй би түрүүлж хараад дурласан гэж хоёулаа маргадаг юм. Тэгээд бодоход хоёулаа л бие биедээ хайртай болсон юм шиг байгаа юм.
-Таны гэргий бол манай Булганы алдартай хүний охин?
-Тийм шүү. Хадмууд маань үнэхээр сайхан хүмүүс байдаг.
-Би олон жилийн өмнөөс өөрийг тань мэддэг. Нэг зүйл мартагддаггүй юм. Хүнд хүн байхад зөв гэсэн нэг л үзэл байдаг юм аа. Тэр нь хүн чанар юм гэж хэлж байсан. Гэвч гаднаас тань бол янз бүрээр л зурж байна?
-Тийм ээ, олон жил зуруулж байна.
-Тэгэхээр түрүүний асуултад хариулсангүй. Яагаад сургуулиа хаясан юм бэ?
-17 настай гэхэд гуравдугаар курсийн оюутан шиг болчихсон байсан гэж хэлсэн дээ. Аав ээжээсээ нуугаад Булган руу айлд хүргэн ороод л. (инээв) Манай ангийнхан байгаа хэдэн төгрөгөөрөө юм цуглуулж өгөөд л явж байсан юм. Миний хань сайхан хүн л дээ. Ингээд би 17 настай хүнтэй суусан. Нэгдүгээр курсийн оюутан Чимгээ жирэмсэн болсон. Гэтэл төрөлхийн зүрх нь цоорхой гэдэг нь мэдэгдээд, эмч нар төрж болохгүй гээд бөөн зовлон биднийг нөмөрсөн. Манай Чимгээ зоригтой л доо. Юмнаас айгаад няцаад байхгүй. Би байсан бол больё гээд гүйж байх байсан байх. Гэтэл Чимгээ хүний эхнэр болсон л юм чинь хүүхэд гаргаж өгөх ёстой, би төрж чадна, үхсэн ч хамаагүй төрнө гээд зүтгэсэн. Тэгээд тухайн үед зүрхийг нь эмчлүүлэхгүй бол болохгүй гээд гадаад руу асуулгатал 50 гаруй мянган доллар гэсэн. Тэр чинь юу вэ, зүүдний мөнгө шүү дээ. Аймаар мөнгө байхгүй юу. Тэгээд бизнес хийх ёстой юм байна. Хүн миний өмнөөс үхэж чадна гэж байхад сургуулиа хаяад явах бол надад юу ч биш шүү дээ. Харин ч би азтай. Зөв сонголт хийж, давж гарч чадсан. Зах зээлд шилжиж байсан, автобусны мөнгөгүй байсан үе ч бий. Хуушуур авч идэж чадахгүй, ам руугаа хуушуур хийж байгаа хүн сайхан харагдаж байсан үе ч бий. Түрээсийн мөнгөө төлж чадахгүй, муухай царайлаад явж байсан үе ч бий. Би бизнес рүү орсондоо үргэлж баярлаж явдаг.
-Тийм ээ, заавал хавтас, диплом авснаараа боловсролтой хүн гэж үнэлэгдэхгүй гэж үү?
-Ер нь хүн өөртөө үнэнч амьдрах хэрэгтэй. Үнэхээр сургууль боловсрол олоод тэрүүгээрээ цаашаа явна гэж байгаа бол түүгээрээ явах хэрэгтэй. Хэрвээ цаашаа ажиллах хэрэгтэй гэвэл сонголт хийгээд явах хэрэгтэй. Би найз нөхдөө инээлгэдэг юм. Билл Гейтс бид хоёр чинь адилхан боловсролтой шүү дээ гэж. Тэгэхдээ гол нь үнэн байх хэрэгтэй л дээ. Зүгээр нэг сургуулийн диплом худалдаж аваад халааслаад явах уу. Тэгж дипломтой гэж хэлүүлэх үү. Яагаад сургууль төгсөөгүй гэдгээ ил хэлж болохгүй гэж. Яагаад нуух ёстой юм бэ. Анхнаасаа улс төрд орж байж хуураад явбал, дараа нь эх орноо хуурна гэсэн л үг шүү дээ. Анхнаасаа худлаа ярьчихаад дараа нь эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө юм хийнэ гэвэл хэн ч итгэхгүй шүү дээ.
-Таныг айлын ганц хүү болохоор зовж ядарч үзээгүй байх гэж хардаг л даа. Гэвч таны амьдралд хүнд үеүд байжээ?
-Аавыгаа алдах л хүнд байсан. Бусад юмыг бол давна шүү дээ.
-Сүүлийн 10 жил Наранхүү гэдэг хүнийг хэвлэлээр бичсэн. 98 хувь нь сөргөөр. Ийм үед та юу боддог вэ. Яагаад нэг ч удаа гарч ирж тайлбар өгч байгаагүй вэ?
-Гоё шүү дээ. Муу хэлүүлчихээр сайхан болоод л явчихдаг юм. (инээв)
-Танай гурав дахь хүү дутуу төрөөд та эмнэлгийн гадаа сар болж байсныг тань мэдэх юм. Тэр үед нууц амрагаа төрүүлээд эмнэлэг сахиж байна гээд бичиж байсан. Ийм үеийг яаж давдаг вэ?
-Манай найз нар бид сониноор үнэнийг чинь хэлээд өгье гэдэг. Би тэгээд хэлдэг. Та нар ойлгож байхад би цааш нь хэнд ойлгуулах юм бэ гэж.
-Амжилтын найзууд гэж байдаг л даа. Хүн хүчтэй явахад, амжилттай явахад, мөнгөтэй явахад найз нар байдаг. Бас тавилангаар учирсан найз нөхөд ч байдаг. Нөхөрлөл Наранхүүгийн хувьд яг юу вэ?
-Нөхөрлөл дээр ерөнхийдөө өөр бодолтой байдаг юм л даа. Хүмүүс хүн ядрахаар найз нөхөд алга болчихдог, сайн явахаар цугладаг гэж хэлдэг. Би энэний эсрэг бодолтой байдаг. Миний амьдралыг харахаар намайг ядрахаар харин хүмүүс ирээд, сайн явахаар би өөрөө татаж чангаахгүй бол тойроод яваа юм шиг тийм л хандлагатай байдаг шүү дээ. Одоо улс төрд өөр юм оруулж ирчихээд байгаа юм л даа. Мөнхийн нөхөрлөл байдаггүй, мөнхийн эрх ашиг байдаг гэж. Уг нь мөнхийн нөхөрлөл байж байж, мөнхийн эрх ашиг байх ёстой юм. Бүх юмыг өнөөдөр өөрөөр хийгээд байх юм даа.
-Сэтгэлийн тамир, энерги нийлэхгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсээс та зугтаж чаддаг уу?
-Би нэг их зугтая гэж боддоггүй шүү дээ. Ер нь би хүнд нэг их буруу өгдөггүй. Ээж аав хоёр нь ингээд л бүтээчихсэн байгаа юм чинь яах юм гэж л боддог.
-Та бурхан шашин шүтдэг үү?
-Тийм. Буддын шашнаа шүтдэг.
-Шашин яг үнэхээр хүнд тусалдаг юм уу?
-Тусалдаг. Бурханы шашны ганцхан юм байгаа. Хүнийг гэгээрүүлэх л туйлын зорилго нь. Хүн ер нь тэвчээртэй байх хэрэгтэй. Хүн тэвчээртэй байх юм бол юу ч хүрэхгүй гэж сургасан байдаг. Би олон жил муу хэлүүлээд л явсан, тэвчээртэй байсан.
-Стратегийн ордууд эргэлтэд ороод эхэллээ. Бид нар мэдлэгт суурилсан эдийн засаг, уул уурхай дээр суурилсан хөгжлийн бодлого гэдэг юмыг яриад байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид бол баялгийг аваад л явдаг хүмүүс. Та өнгөрсөн дөрвөн жилд хоёр том улс төрийн хүчний хийсэн эдгээр төслийг хэр амжилттай явж дуусна гэж боддог вэ. Сайн гэрээ болсон гэж хэлж чадах уу?
-Би хөгжлийг бол өөрөөр ойлгодог юм. Хөгжлийн суурь дэвсгэр нь итгэл дээр л суурилах хэрэгтэй л дээ. Өнөөдөр тэр итгэл нь байхгүй яваад байна. Би найз нөхдөдөө хэлэх дуртай. Чингис хаан агуу есөн өрлөг жанжинтай байсны хүчинд л дэлхийг байлдан дагуулсан болохоос биш “Оюутолгой”-той, “Тавантолгой”-той байсандаа биш л дээ. Тэр бол итгэлцэл дээр суурилсан хүч байсан. Ийм итгэл дээр суурилсан хүч байх юм бол “Оюутолгой”-гүй байсан ч Монгол хөгжинө. Тэр гэрээ алдаатай байна уу, алдаагүй байна уу гэдэг миний хувьд жижигхэн зүйл. Бид яах ёстой вэ гэвэл итгэлтэй баг төрийг удирдаж авч явах нь л чухал. Тэр нь ил тод, түүнийх нь хэрээр ард түмэн нь итгэдэг. Тийм л баг гарч ирэх юм бол юуг ч засч болно шүү дээ. Итгэлийг бий болгох дээр хүмүүс нэг их анхаарахгүй байх шиг байна. Тэрийг хийх хэрэгтэй. Ерөөсөө амьдралын хамгийн гоё юм итгэл шүү дээ. Яг өнөөдөр дотроо эв нэгдэлгүй, итгэлгүй байна. Ард түмэн нь төрдөө итгэлгүй, төр нь ард түмэндээ итгэхгүй. Ийм үед ямар ч гоё, ямар ч зөв юм явсан буруу болгож болно.
-”Оюутолгой” бол зургаан жил гацаанд байсан төсөл шүү дээ?
-Тэгэхээр хэн хэндээ итгэдэг итгэл нь байхгүй учраас маргалдаад л зөв юмыг хар болгоод, хар юмыг гэгээтэй болгоод л яваад байна. Сүүлдээ улстөрчид нь ч ойлгохоо байчихсан, толгой нь эргэчихсэн. Сэтгүүлчид нь ч аль нь зөв, аль нь худлаа яриад байгааг ойлгохоо байчихсан. Ард түмэн нь ч хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгаад итгэхээ байчихсан. Ийм итгэлгүй орчин байна шүү дээ.
-Таны хувьд хүний амьдралын утга учир юу юм бэ?
-Ерөөсөө л үр хүүхэд. Хүүхэд л аз жаргалтай байх юм бол ээж аавын харцанд аз жаргал асдаг шүү дээ. Хүүхэд гунигтай бол ээж аав гунигтай. Тэгэхээр Монголын хойч үеийг л аз жаргалтай амьдруулахын төлөө зүтгэх хэрэгтэй.
-Танаас сонгогчид олон л юм асуух байх. Банкнуудыг дампууруулсан гээд л бичдэг. Танд одоо өр гэж байна уу?
-Өртэй гэж бичиж байгаа нь гурав дөрвөн хүний л сонирхол шүү дээ. Ард түмэн бүгд л мэдэж байгаа. Хэрвээ өртэй бол УИХ-д дэвшүүлэхгүй. Авсан юмыг өгөх ёстой. Энэ бол шударга зарчим. Би “Анод”-оос зээл авсан л бол өгөх ёстой.
-Та жаахандаа сансар судлал гэх мэт ер бусын зүйл мөрөөддөг байсан уу?
-Монголчууд бид чинь жирийн хүмүүс биш шүү дээ. Морь уначихаад л дэлхийг эзэлнэ гэж бодож чадаж байсан улс. Тэгэхээр сансарт тэмүүлэх нь наад захын асуудал биз.
-Ээждээ хамгийн сүүлд хэзээ зэмлүүлсэн бэ?
-Мэдэхгүй. Манай ээж намайг миний бурхан хүү л гэдэг юм шүү дээ. Тэр хэмжээнд нь байх юмсан, ээжийгээ баярлуулах юм сан даа л гэж боддог. Хэдэн дүү нараа, тэгээд хавь ойрынхныгоо чадвал баярлуулах юм сан гэж бодох юм.
-Таныхаар дуусдаггүй баялаг юу вэ?
-Хүний сэтгэл их баян байгаасай л гэж би боддог юм. Намайг есдүгээр ангид их сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид ороход монгол хэлний Буянтогтох гэж их сайхан багш байсан л даа. Тооны хүүхдүүд монгол хэлэнд дургүй. Тэгэхэд бидэнд төгсөхөд чинь дуртай болгоно оо гээд “Сэтгэл гэдэг бол түмэн хэргийн үндэс, сайн муугийн орох гарах орон” гэж хэлж байсан юм.
-Та дайсантай юу?
-Мэдэхгүй. Дайсан гээд байхаар юм надад байхгүй шүү дээ.
-Говийнхон их азтай хүмүүс гэж би боддог. Хэдэн үеэрээ л хамгийн сайхан хүмүүс гэж хүндлэгддэг. Хаанаас нь ч харсан манай Дундговийн хүн байна даа гэж таньдаг ямар шинж танай нутгийнханд байдаг вэ?
-Манай говийнхон чинь сайхан уужуу хүмүүс шүү дээ. Манай хөгшчүүл бол их ухаалаг, алсын хараатай, юманд нэг их тэгж сандарч гүйгээд байхгүй. Ирээд цохиод авахад хүүе сайн уу гэх л хүмүүс шүү дээ. Нэг их юманд тэгж цочрохгүй дээ. Хямраад байхгүй, сайн хэллээ гээд учиргүй баярлаж гүйгээд байхгүй.
-Таны хүндэлдэг улс төрчид ямар хүмүүс байгаа вэ. Та улс төрд ямар хүмүүсийг байгаасай гэж боддог вэ?
-Би улс төрд үнэн юм ярьдаг хүн байгаасай гэж боддог. Би үерхэл нөхөрлөл дээр ганцхан юмыг баримталдаг юм. “Эр хүн хэлсэн амандаа хүрчихвэл асуудал үүсэхгүй. Нүүр нүүрээ хараад ярьсан яриаг ярианд тооцно шүү” гэж хүмүүст хэлдэг. Тийм учраас миний нөхөрлөл олон жил хадгалагддаг. Өөр болоод л, хувираад өөрчлөгдөөд байдаг найз нөхөд ховор доо.
-Улс төрийг бид нар бохир гэж ярьдаг. Гэхдээ парламент мэргэших ёстой. Сонгогчид бол бөх байна уу, дуучин байна уу сонголтоо хийдэг. Та өөрийгөө тэнд орж ирээд хэн байна гэж бодож байна?
-Парламент мэргэших хэрэгтэй. Тэгвэл мэргэшүүлнэ гэвэл парламентын гишүүнийг 50 жилээр сонгочихгүй яасан юм бэ. Тэгэхээр шинэ юм орж ирэх шаардлага бас байна аа даа. Тийм учраас л анхнаасаа хуулиа хийхдээ бодож хийсэн байх.
-Таны амьдралын хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Миний гурван хүү, миний гэр бүл. Би илүү илэн далангүй л хэлж байгаа байх. Үнэндээ бүр нарийн юм бол энэ хорвоо дээр үр хүүхдээс үнэтэй юм байхгүй шүү дээ.
-Та нэг сониныг шүүхэд өгсөн байсан. Үнэхээр тэвчээр барагдсан уу?
-Тэр арай дэндүү гомдмоор юм болсон. Би чинь бас хүний аав хүн шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүүхдүүд маань хүнтэй сууна. Айлаас бэр гуйна. Ийм юмыг зүгээр өнгөрөөж арай болохгүй биз дээ.
-Тэр муухай хэрэгт орооцолдсон хүн тантай нэр нэгтэй хүн байсан юм байна лээ?
-Тийм. Тэр хүн ч гэсэн надаас уучлалт гуйсан л даа. Өөрөө ч сонин хэвлэлээр “МОН УРАН”-ы Наранхүү биш шүү гэдгийг хэлсэн. Тэр хүн миний өмнөөс санаа зовоод би шүү, Наранхүү биш шүү гэдгээ хэлсэн. Тэр ч гэсэн бас сэтгэл нь өвдсөн байгаа биз дээ. Энэ бол арай даварна даварна гэхэд дэндсэн гүтгэлэг байсан.
-Ж.Наранцацралт агсантай ойр байсныг тань мэдэх юм. Дэндүү харамсалтай явдал болсон?
-Монголын хувьд ч, манай нутгийнхны хувьд ч дэндүү том гарз. Үнэхээр сайхан хүн байсан даа.
-Та гэр бүлтэй нь ойр уу?
-Би хүүтэй нь ойр. Намайг дэмжээд л явж байгаа. Ер нь тэгээд хэцүү шүү дээ. Амьдрал бол таашгүй. Ер нь бол их болгоомжтой байх ёстой юм байна гэж боддог. Монголчууд ч гэсэн өнөөдөр болгоомжтой болох хэрэгтэй. Хов живнээс хол, хэрүүл тэмцлээс хол. Би хэвлэл мэдээллийнхэнд ч гэсэн шүүмжлэлтэй ханддаг л даа. Хэн нэгнийг хамаагүй биччихээд хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж яриад суудаг. Яг үнэндээ Монголд тэр эрх нь байхгүй шүү дээ. Хэвлэн нийтлэх эрх хэдхэн хүний л гарт байгаа шүү дээ. Тэд нар л бүх хийх юмаа хийж байна. Хүн нэр төрөө хамгаалахаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулж байна гээд байх уу. Ухаантай хүн хэлсэн байдаг юм. Үнэнийг гуйвуулсан худал гэж. Хэвлэн нийтлэх эрх чөлөө хэрэгтэй. Яг үнэхээр та нар өөрсдөө олж авбал хэрэгтэй зүйл байхгүй юу. Гэтэл зарим нь муу муухайгаа нуухын тулд тэр эрхийг чинь ашиглаад байгаа байхгүй юу. Энэнээс л хол байх хэрэгтэй.
-Та гомдомхой юм аа?
-Зүгээр л тайлбарласан юм. Амьдралын гоё нь уучлах шүү дээ.
-Уучиллаа гээд тэгээд юу ирдэг юм бэ?
-Өөрөө л их тайвширдаг юм даа.