19 –ын ...
Хэний тухай, юуны тухай өгүүлнэ вэ? Би хувьдаа түүнийг Үүрцайх хэмээн нэрлэсэн.
Тэр 90 онд төрсөн
Түүнийг энэ дэлхийд, энэ улсад авчирсан эцэг эх нь цаашдын амьдралаа сайн ойлгоогүй, магад ойлгуулаагүй
Түүнийг төрөхөд амьдралаа алдсан нэгэн түүнд дургүй, эсвэл өөртөө авахыг хүснэ
Түүнд бүгд хайртай ч амьдралын эрхээр орхиод л явдаг
Түүний амьдрал хар цагаан өнгө будаг холилдсон
Түүнийг зарим нь үл бүтэх этгээд гэдэг
Түүнийг зарим нь Монголд хэрэггүй ч гэдэг
Зарим нь түүнийг төлбөртэйгөөр хайрладаг
Зарим нь түүнийг сэтгэлээсээ хайрладаг
Бүүр зарим нь мөнгө, эд баялагаас ч илүү хайрладаг
Унаж босч учраа олж ядсан тэр хүү
18 насандаа хайрын амтыг мэдэрсэн, магад тэр хайр бүгдийг өөрчлөх хорвоогийн тайлал байсан биз
Гэхдээ, магад энэ их хайрын бал бурам хэтэрхий хурцдаж бялууруулсан байх
Магад зарим нь түүнийг өсч томрохыг хүсээгүй байх
Тэр 18 насандаа осолдсон
Тэр 19 хүрсэн болов уу, тэр хаана байна?
Хэний тухай, юуны тухай өгүүлнэ вэ? Би хувьдаа түүнийг Үүрцайх хэмээн нэрлэсэн. Гурван өөр найруулагч, гурван өөр зохиолч хүний амьдралын гурван өөр хэсгийг харуулсан “19” хэмээх киноны гол дүрийн нэр л дээ. Өвөл шувтарч, хавар дөхсөн үед нэг киноны санаа төрж Баабар ахад танилцуулсан нь дэлгэцэнд амилжээ. Б.Баабар, Б.Цэнддоо, Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа гэсэн “аймшигтай” хүмүүс хамтарсан гээд төсөөл л дөө. Дээрээс нь Д.Түмэн-өлзий буюу манай Артанян, тэгээд нэг сонин залуу нэмэгдээд киноны маань үндсэн уураг тархи бүрдэж буй. Сүүлийн үеийн Монгол кинонууд, тэр тусмаа зохиол нь нэг л тиймэрхүү байгааг бид бүгдээрээ шүүмжилж, гоочилдог. Гэхдээ юмыг гаднаас нь харж шүүмжлэхээс илүүтэй өөрөө оролдоод үзвэл болохгүй гэж үү.
Тэр нэгэн өдөр хүзүүгүй хүний найзуудыг авгайгүй хүний найзууд дээрэлхээд, мөнгөгүй хүний найзуудыг барьж хорьсон гэсэн, зарим хүний найзууд нь эргэж ирээгүй гэсэн. Баяны найзууд нь нурсан байшингаа босгосон гэсэн, даргын найзууд гэмт хэргээ нуусан гэсэн, бурханы найзууд харин ирсэн хүнээ буцаагаагүй гэсэн. Энэ намтар биш, баримтат кино биш, логикыг нь орхиод урлагийг нь шимтэх таатай. Заавал утга санаа ч хайх хэрэггүй байх. Кино эхлээд өвтгөнө, тэгээд амраана, эцэст нь уяраана. Харин хэзээ ч уйдаахгүй.
Төгсгөлд нь, зүгээр л нэг блог бичдэг залуусыг кино зохиол бичдэг болтол нь “уруу татсан” Баабар, Цэнддоо ах нартаа талархана. Зохиолыг минь амилуулж, биежүүлсэн И.Нямгаваа болон түүний багт ажилласан бүх хүмүүст талархана. Баргийн зохиолыг Баабар продюсерлэж, Нямгаваа найруулдаггүй байх хэмээн бичсэнээ өчүүхэн гайхуулж, биеэ жижигхээн тоож байгаа ухаантай юм шүү. За тэгээд “энэ нэг бацаан юугаа чаддаг юм” гэж дургүй нь хүрвэл хараалын үгээ бэлдээд, нойтон хуурай агсамналаа сэтгэгдэлээр үлдээнэ биз. Харин сонирхол тань төрөх аваас найзуудынхаа хамтаар тархиа чилээхийг хүснэм.

Зочин
Зочин
unka
Odnoo
Зочин
хүү минь
Zaya
зочин
Зочин
202.70.39.254-д
Зочин
Зочин
ene hun ch dee
Zoko
Зочин
ХАРАА
London
Зочин
Өөнтөгч баагий
riuka
irgen
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зөв хө
Сартуулхан
Зочин
Зочин
dambiijaa
tamir
delgermaa
anhaar
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
Өлзий
zoljargal
Setguulch Zoljargal
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
S.Z
Aanxaa
Зочин
Amaraa
Зочин
Зочин