Павел Морозов
Таван мянган залуу МАН-д зэрэг элсэж байх юм. Ярьж байнаа, “энэ намын залууст зориулсан параграам нь аягүй гоёшдээ, надад их таалагддаг”.
Таван мянган залуу МАН-д зэрэг элсэж байх юм. Ярьж байнаа, “энэ намын залууст зориулсан параграам нь аягүй гоёшдээ, надад их таалагддаг”. Гэхдээ үүнийгээ хэлэхдээ нэлээд хэлээ хазах маягтай. Эрхлээд байгаам уу, туниад ч байгаам уу! За даа ер нь жаахан гэлбэлзээд л, хэн ч асуугаагүй байхад өөрийгөө зөвтгөж тайлбарлаад л. Унаган сахалтай нялх сэнгүүм хэний ч тоож уншдаггүй намын программ гэгчийг нээх таалаад байхдаа ч яадаг юм.
Залуу хүн улс төрийн баримжаагаа сонгоход муу юм юу л байв гэж. Тэрбайтугай хар залуугаасаа сонгох нь их л ухамсар төгөлдөр байгаагийн шинж учир магтууштай. Александр Матросов пулёмотны ам цээжээрээ хаахдаа хэдтэй байлаа даа! Зоя Космеденская фашистуудад дүүжлэгдэхдээ дөнгөж 18-тай байв. Олег Кошевой 17 насандаа нацистын яргаллыг тоох ч үгүй даван туулж алуулж байсан. Павел Морозов ангийн дайсан нударганчуудад алуулахдаа 14 ч хүрээгүйбайсан юм даа. Маша охин наймхан настай мөртөө эцэг нь хувьсгалын эсрэг юм ярьдгийг сургуулийн намын хороонд хэлж зохих шийтгэлийг нь эдлүүлж байлаа шүү дээ.
Эдгээр баатарлаг охид хөвүүдийн тухай пионерийн удирдагч багш маань нүдэндээ нулимстай сэтгэл догдлон ярихад зүрх урагддаг байж билээ. Хожим коммунизмаас хойно эдгээр баатрууд юун хүмүүс байсныг архивын баримттай нь уншиж сонсоод үнэхээр гутсан. Матрасов нь ердийн эрүүгийн хэрэгтэн байж, сумангийн дарга нь тэрүүгээр нь дарамтлаад хөөрхийг золигт гаргасан гэнэ. Пулёмотны амыг цээжээрээ хаалаа гэхэд эргүүлээд аваад шиднэ үү гэхээс буу нь гацдаг юм ч байдаггүй юм байна. Үүнийг цэргийн зэвсгийн мэргэжилтэн орос баталж ярьсан. Мань Зоя нь мэдэрлийн өвчтэй охин байж, зайлуул. Бараг л өөрөө очоод өөрийгөө дүүжилчихсэн юм уу даа. Яг тэр үед нь өвчтэй охиноо хайж явсан хөөрхий эхтэй нь нэгэн алдартай зохиолч таарсан бололтой. Кошевой их муухай залуу байсан юм билээ. Түрэмгийлэгчдийн эсрэг хорлон сүйтгэх нууц бүлэг байгуулсанд элсэж орчоод хань нөхдөө германчуудад ховолдог туршуул маягийн шаар байж. Кошевой, Зоя хоёрын аль аль эх нь айхтар зузаан дурсамжийн ном бичсэн нь монголоор хүртэл орчуулагдаж би бишрэн уншиж өссөн. Сүүлд тодорсон баримтаар тусгай томилгоотой зохиолчид өмнөөс нь бичсэн юм байна билээ л дээ. Найман настай Маша охины тухай баримт бас уншлаа. Эцгийгээ матаад бариулчихсан чинь ээж нь зоджээ. Ээжийгээ ховолж нэмж бариулаад өөрөө өнчин хүүхдийн сургуулийн хүндэт сурагч болсон төдийгүй, Машагийн нэрэмжит пионерийн лагер байгуулсанд бяцхан охин манлай баатар нь болсон аж.
Павел Морозовынх бол ёстой марзан түүх. Нийслэлийн 18 дугаар сургуулийн пионерийн танхим нь мань Морозовын нэрэмжит учир би бага насаа түүнийг тахин шүтэх хүмүүжлээр өнгөрөөсөн юм. Эцэг нь улсад хураалгах ёстой тариагаа нууж байсныг нь мань жаал хамтралын хэсгийн төлөөлөгчид очоод матчиж. Дараахан нь Павел дүүгийн хамт ойд алуулсан байхыг олжээ. Ингээд эцэг, өвөг, эмэг, авга нарыг нь олны өмнө цаазалжээ. Бяцхан Морозовын хөшөө дэлхийн хуурай газрын зургааны нэг дээр чихцэлдэн бослоо. Павелийг үхснээс хойш бараг дөчин жилийн дараа хаа хамаагүй алс Монголд би түүний шүтрэн бишрэгчээр тодорч түүхэн замналыг нь орос хэлээр зөв хэлбэл Артекийн хүүхдийн амралтанд явах эрхийн бичгээр шагнуулах гээд байдаг. Сүүлд уншихнээ хөөрхий Павелд ямар ч буруу байгаагүй юм билээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Эх нь хадмуудтайгаа таардаггүй байж. Тэднийгээ хорлох зорилгоор улсад хураалгах ёстой тариагаа нууж байгааг нь Дотоод яамны төлөөлөгч рүү хүүхдээрээ хов хүргүүлэн матаж.Тэр үед хувьдаа тарьсан тариагаа бүгдийг нь улсад тушаах ёстой, эс тэгвэл нударган, хувьсгалын эсэргүүнд бүртгэгдэн шорон эсвэл цааз гэсэн хууль байж л дээ. Эцэг нь баригдаж, харин одоо сэжиглэж байгаагаар хүүхдүүдийг До яамныхан өөрснөө нударчихаж. Нам засагтаа үнэнч хүүхдийн эх зураг бүтээхийн тулд. Иргэдийг нам төрөөс байтугай үр хүүхдээсээ ч айдаг байлгахын тулд. Ингээд эмээ өвөө авга нарыг нь баривчлан түмний үзүүлэн болгон бууджээ. Хадмуудтайгаа муудаж нөхрөө хорлож алсан хүүхэн улс даяар алдаршин насаараа улсаар тэжээлгэсэн байна. Харин Павел Морозов зөвлөлтийн хүүхдийн баатарлаг дуурайлал үлгэр жишээ болж, төрсөн эцгээ худалдсан нь шудрага ёсны хэв хэмжүүр болов. Эх эцгээ матах гүтгэх нь норм хэмжээ болж мянга мянган хүүхэд Морозовын жишээг дагасан ч хэтэрхий олон болж шахцалдсан учир Павел ганцаараа л хөшөө дурсгалтай хоцорсон юм даа.
Дэндүү гашуун түүх. Хүүхэд залуусыг бөөн бөөнөөр нь улс төрд татан оролцуулж үзэл суртлын зорилгод ашиглах нь нам болж тоглосон хүүхдэээмгэнэлтэй хувь заяа руу түлхдэг төдийгүй эцэстээ нийгмийг тэр чигээр нь ёс суртахууны уналтадоруулдаг. Манай түүх ч энэ хийрхэлээс хөндий байгаагүй. 1937-38 онд хоёрхон жилийн дотор 800 сүм хийдийн 6 мянга гаруй байшин барилгыг юу ч үгүй эвдэн нурааж, Монголын соёлын бүхий л өвийг устган сүйтгэсэн. Хэдийгээр санаа оноо нь улаан Оросоос орж ирсэн, тэд албадан шахсан боловч нэг ч орос энэ сүйтгэлд биечлэн оролцсон баримт алга. Үүнийг Монголын шинэ залуу үеийн төлөөлөгчид биечлэн гүйцэтгэсэн. Павел Морозовын үе тэнгийнхэн нь, даган дуурайгчид нь, залгамжлагчид нь. Бид ч өөрийн морозовуудтай байлаа. Хятадын соёлын таван мянган жилийн аугаа өвийг насанд хүрээгүй хунвэйбин гэгч улаан хамгаалагч жаалууд таван жилийн дотор сүйтгэсэн шүү дээ. Хичнээн олон дайн байлдаан, иргэний дайн, байгалийн гамшиг бараагүй сүйтгэлийг энэ жаалууд Мао даргын тушаалаар гялалзтал амжуулсан.
Хэдийгээр нийгэм солигдож үзэл суртлын олон чиглэл хуулиар зэрэгцэн орших бололцоотой болсон ч манайд намын үзэл суртлын арга барил хэв хэвээрээ. Ах намаа дуурайгаад шинэ төрсөн дүү нар нь ч зүгээр л копи паст. Ихэнх оронд сонгуульд орж санал өгөх эхний насыг 21 гэж тогтоодог нь залуу хүний нийгэмд хариуцлага хүлээж чадах чадамжийг судалж тогтоосны үндсэн дээр хийсэн шийдвэр. Манайд бол хуучин инерциэрээ 18 гэж тогтоосон хэвээр. Гэтэл 18-тай монгол залуусын хариуцлага хүлээх чадвар үе тэнгийн европ залуусаас хамаагүй хожигдолтой, хүүхдээрээ байдгийг ажигласан л байх. Ядахнаа л сахал нь ургаагүй, хөх нь томроогүй байдаг нь биологийн ч хожигдолтойг харуулдаг.
Ерэн оноос эхлээд л намууд сонгуулийн компанит ажлынхаа хүрээнд дунд сургуулиудад намд элсүүлэх өргөн дайчилгаа зохион хүүхдэд үлгэр ярьж уруу татах болсон нь байнгын ёслол болон өргөжижээ. Одоо тэр үеийн залуус 40 настай хоёр нүүртэн болж хувирсан. Сонгуулийн сурталчилгааныхан гэрт нь ороод ирэхэд ярианых нь өнгөнөөс аль намынх болохыг нь мэдэж аваад өөрт нь байгаа хэд хэдэн намын батлахаас аль таарахыг нь унинаасаа сугалж гарган ирээд үзүүлнэ. Ингээд л энхрий хайртдаа учиргүй сүшигтэй гэж бүлтрээд л мөнгө бараа, ядахнаа л гурил будаа нэхнэ дээ. Намын батлах гэдэг нь зүгээр л хүнсний картын үүрэг гүйцэтгэнэ.
Саяхан Архангай аймгийн нэгэн суманд хийсэн нарийвчилсан судалгаагаар бүх иргэд нь аль нэг намын гишүүнд харъяалагддагийг тогтоожээ. 100 хувь шүү дээ. Ядахнаа намын харъяалалгүй таван хүн ч гарсангүй.Тийм их улс төрийн идэвхитэй газар уу гэхээр огт үгүй. МАХН-ын дарга хэн бэ гэсэн асуултанд жигдхэн гурав хуваагдан Энхбаяр, Баяр, Батболд гэсэн гурван нэр хэлж байх юм. Цэдэнбал гэж хэлсэн хүн байхгүй нь овоо дэвшил юм уу даа. За даа, мартчихаа биз дээ. Тэгэхээр жишээ нь МАН өөрийгөө 165 мянган гишүүнтэй гээд суртчилаад байгаа нь худлаа байгаа биз? Дор хаяж тэн хагас нь АН-ын батлах униндаа хавчуулчихсан л байгаа. Хүмүүс прагматик шүү дээ. 1918 онд Майский Монголд ирээд олон хүн Христ, Будда, бөө гурвыг зэрэг шүтэж байхыг олж мэджээ. Яагаад ингэдгийг асуухад “нэг нь биш гэхэд нөгөө нь туслах байлгүй” гэж огт тоохгүй хариулж байсан гэнэ. Нүүдэлчний прагматизм бол бүр онцгой үзэгдэл дээ.МАН гишүүдээ дутуу тоолсон ч байж магадгүй, сонгуулиар буян хишгээ хайрладаг энэ батлахыг яагаад цаана нь сая сонгогч аваагүй явж байгаа юм бэ?
Гэр бүл болж батлуулбал 500 мянган төгрөг өгнө гэхээр ганц жилд долоо гэрэлчихдэг улс шүү дээ. 1962 онд дахин нийгэмчлэл болж өрхөд 50 толгойгоос илүү амины малтай байхыг зөвшөөрөхгүй болонгуут тэр дороо өрхийн тоо гурав дахин нэмэгдэж байв. 1990 онд хүнсний карт тараангуут хүн амын тоо тэр дороо гурван сая гараад явчихсан. Гэрлэлтийн мөнгө өгөөд эхлэнгүүт жилд дундажаар 12 мянган гэрлэлт бүртгэгддэг байснаа шууд 45 мянга хүрсэн. Одоо жишээ нь Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн насны хүмүүсийн тэн хагас нь групп тогтоолгосон байна гэж сонссон. Сонгуулийн л буян юм даа. Сонгууль болдог жил эмнэлэгийн магадлангаар групп тогтоолгож байгаа хүний тоон өсөлтийг нэг сонирхоод хараадахаач. Уул нь шамшигдуулал луйврын зүйл ангид багтах эрүүгийн гэмт хэрэг шүү дээ, манайд харин сонгуулийн компанит ажлын салшгүй нэг хэсэг болоод олон жил өнгөрлөө.
Удаа дараа хийсэн судалгаанаас харахад сонгогчдын наян хувь нь хэн илүү мөнгө өгсөнд нь саналаа өгөх юм байна. Хаялагатай, буянтай, ёндоотой, баян тарган гэх мэтээр ирээдүйн дивтаатаа тодорхойлж байна. Энэ 2012 оны зургаахан сард их хурлыг гишүүн болгон өөрөө захиран зарцуулах эрх бүхий гурван тэрбум төгрөг хүртсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад зургаа дахин их гэсэн үг. Энэ мөнгөө тойргийн иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл дэмжих нэрээр хүүгүй зээл гээд тараачихсан гишүүн өнөөдөр судалгаагаар тойрогтоо тасархай манлайлж байна. Энэ мөнгө эргэж олдох ч үгүй, эргүүлж өгөхгүйгээ жижиг дунд үйлдвэрлэгч гэгч олон хамаатан садантай, жалгандаа нэр хүндтэй хаялагатай сонгогч эр ч өөрөө мэдэж байгаа.
Авилга хээл хахууль шудрага бусюмыг манай ард түмэн үзэн яддаг? Гэхдээ ийм луйвар булхайг голлон дэмжиж хөхиүлдэг улс нь манай ард түмэн өөрөө. Ингэхээр иргэд намын гишүүн гэдэг нь ч худлаа, авилга хүнд суртал хулгай шамшигдуулалд дургүй гэдэг нь ч худлаа. Ёс суртахууны хувьд нийгмээрээ жигд доройтон бузартсан. 76 луйварчингаас болж нийгэм балраад байгаа тухай хүн болгон ярьдаг. Ёстой худлаа. Ёс суртахууны ийм уналтанд орсон ард түмэнд шудрага удирдлага хээнцэрдэнэ. Ямар л ард түмэн байна, тийм л төр байдаг нь дэндүү тодорхой болсон аксиом. Ёс суртахуунгүй хүмүүс өөрсдийн өрөөсөн дугуйгаа сайн дураараа санал нэгтэй сонгон толгой дээрээ залсан хэрэг шүү дээ.
“Хууль ямар хамаатай юм!” гэж манай захын иргэн түгдрэлгүй хэлнэ. “Ямар хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох вэ?” гэсэн асуултад шудрага гэсэн барьц шалгуургүй шинж нэгд ороод араас нь мөнөөх баян тарган хаялагатай гэх мэтээр явсаар “хуулиа сахин мөрддөг” чанар арай гэж 15-р байранд орж байна!Хүн болгон хуулийн дор амьдрах хүний нийгмийн зайлшгүй зарчим бидний ухамсарт шингэхэд нэлээд хугацаа хэрэгтэй болох байх. Сократыг шоронд цаазын ялаа хүлээж суухад нь шавь нар нь эргэж иржээ. Тэд аугаа гүн ухаантныг оргуулан Афинаас алсад аваачихаар шийджээ. Сократ татгалзаж. Үүнээ нэгэнт шүүхийн шийдвэр гарснаар тайлбарлажээ. “Шүүгчид шудрага бус байсан, хуулийн заалт нь буруу, хууль нь угаасаа муу” гэж шавь нар учирлав. “Тиймээ тэр үнэн, гэхдээ би муу хууль байна гээд хуулийг нулимах юм бол хэн хууль дагах вэ? Хуулийг хэн ч дагахгүй бол Афин юу болох вэ? Афин сөнөвөл бидний аугаа их ололт болох иргэншил эцэс болох бус уу?” 2500 жилийн өмнө тогтсон энэхүү нийгмийн сэтгэлгээ ХХI зууны бидэнд магадгүй инээдтэй ч санагдаж болох.
Тогтсон шудрага нийгэм болж хөгжихийн тулд дор хаяж дахиад нэгээс хоёр үе солигдох ёстой. Иймээс өөрснөө заваарснаараа заваараад энэ насаа дуусгацгаа, дараа үеэ хордуулаад хэрэггүй л гэх гэсэн юм. Хүүхэд залуусыг улс төрийн гэмт хэрэгт татан оруулдгийг л болимоор байна. Павел Морозовууд бэлддэг арга барилаасаа салъя. Ядахнаа дараа үеийнхэн маань хүний нийгэмд амьдраг л дээ.
Залуусыг хордуулж нийгмийн дайсан болгох гэсэн оролдлого ганц сонгуулиар ч явдаг юм биш. Хэт идэвхитнүүдээрээ дамжуулан улс төрийн намууд байнга шургуулаастай. Ким Чэн Ир эх орноо аварч байгаа тухай хичээл болгон дээрээ заах төдийгүй аугаа их удирдагчийн ишлэл товхимолын орос хэлээр гарсан эхийг нь тарааж түүгээрээ шалгалт авдаг багш байна. Төрийн сургууль МУИС-т шүү дээ. Ким удирдагч мундаг л байх л даа, гэхдээ арай сургуулийн программд үүнийг албаддаггүй байлгүй дээ. Каддафи бол эх орныхоо баялагийг гадаадад заралгүй авч үлдсэн жинхэнэ эх оронч удирдагч болох тухай хичээл орох болгондоо зааж ойлгоогүй оюутанд муу тавьдаг багш мөн л төрийн сургууль болох Улсын багшийн их сургуульд байна. Уг нь тийм их нефть нефтиэрээ Каддафид хэрэггүй, Шотландад онгоц дэлбэлсэн хэргээр нь олон улсын зүгээс хориг тавьсан учраас баялагийг нь хэн ч худалдаж авахаа больчихсон юм л даа. Каддафид ч, Монголд ч мөнгө нь л хэрэгтэй шүү дээ. Зураг хөдөлмөрийн багш болох гээд хөдөөнөөс ирсэн, амьдралын гараан дээрээ зогсож буй цэл залуу хүүд намын үзэл сурталч өвгөрсөн хожуулийн хувийн бодол өширхөл ямар хамаа байна!Учраа олохгүй үзэл сурталд хордсон хүүхдийн түрүүч нь төр эргүүлнэ, Алтанхуягийг тэр ална, Батболдыг энэ буудна, Энхбаярыг тэр хутгална гээд хуваарь хийчихсэн нууц бүлгэмэрхүү юм байгуулчихсан явна. Төр эргүүлэх нь ч юу юм, гэхдээ хүн алах нь байна шүү дээ. Хадамтайгаа муудалцаад хүүхдээ хөнөөлгөсөн мөнөөх Павелийн тэнэг эхээс ялгаа юу байна?
Цэл залуу насны гал дөлөөр бадарч нийгмийн хувьсгал удирдсан түүхэн залуус байх нь байдаг. Үзэл бодол нь буруу ч бай, зөв ч бай. Коммунист залуу Чэ Гувараг би хар залуугаасаа шүтдэг байсан, одоо ч их хүндэлдэг. Амьдралаа шатаж яваад өнгөрөөсөн домогт эр. Нисэж яваад үхсэн хүчит бүргэд. Ийм хүмүүс саяд л нэг төрнө. Хүн амын барагцаагаар нь бодоход Монголд гурваас илүү Чэ Гувара төрөх бололцоогүй байхаа. Өдөртөө 5 мянган Чэ төрнө гэдэг бол худлаа. Харин Павел Морозовыг үзэл суртлын үйлдвэрлэлийн аргаар таван мянга байтугайгаар нь “хэвлээд” гаргачиж болдгийг түүх харуулсан.
ЖИЧ: Монголын залуусын хэдэн үеийнхний бахархал болсон Түвдэнгийн Бор гэдэг чинь мэдрэл нь ёо ёо болчихсон солиотой хүүхэд байсан юм билээ шүү. Ямар олиг байхав дээ, тийм хүүхэдтэй болчихвол эх эцгийн үйлийн үр л юм даа. Өнөөх нь хувьсгалч егзрүүдийн хатгаасаар олны нүдэн дээр зориуд үзүүлэн болгож өмдөө шувтлаад бурхан тахил дээр бааж шээдэг, лам нарын нэрлэснээр чаралба ороолон байж. Арга нь барагдсан нэг нь цохион дээр зогсож байхад нь түлхчихсэн чинь толгойгоороо хад мөргөөд үхчихсэн юм билээ. Түлхсэн хад нь метр орчим өндөртэй, харин кинон дээр тэрийг сүртэй болгох гэж өндөр халил дээр зургийг нь авчээ. Хөөрхий дөө, ямар юмныхаа ангийн тэмцэл хувьсгалын үйл хэрэг, улс төрөө мэдэх билээ дээ, дөнгөж 17 настай хар нялхаараа байсан жаахан охин шүү дээ.

2012.5.11
Зочин
Зочин
Хүүбаатар
jyjdfKcccZQC
jyjdfKcccZQC
xXOdqpUsXmHgcdEi
xXOdqpUsXmHgcdEi
JuSSQyiNaG
JuSSQyiNaG
JuSSQyiNaG
JuSSQyiNaG
GZwYjdSzxV
GZwYjdSzxV
hQWrsggA
hQWrsggA
hQWrsggA
hQWrsggA
TPGQlGBPmPFKSEC
TPGQlGBPmPFKSEC
TPGQlGBPmPFKSEC
TPGQlGBPmPFKSEC
TPGQlGBPmPFKSEC
TPGQlGBPmPFKSEC
NKNrqjKhkeJPVKFf
NKNrqjKhkeJPVKFf
NKNrqjKhkeJPVKFf
zZtxawSmzUPNr
zZtxawSmzUPNr
AcIPGTODPEG
AcIPGTODPEG
AcIPGTODPEG
EDxqNQKAqaWr
EDxqNQKAqaWr
EDxqNQKAqaWr
EDxqNQKAqaWr
mIkbUsCqZyCYZSj
mIkbUsCqZyCYZSj
mIkbUsCqZyCYZSj
mIkbUsCqZyCYZSj
mIkbUsCqZyCYZSj
WJkotfJqvbSq
WJkotfJqvbSq
WJkotfJqvbSq
ldSlXVcoEPRFlfupXA
ldSlXVcoEPRFlfupXA
ldSlXVcoEPRFlfupXA
ldSlXVcoEPRFlfupXA
HTbIweFgUvEf
HTbIweFgUvEf
yNeXeosbdlSN
yNeXeosbdlSN
Зочин
ANY
монгол
Jinja
batjargal
sukhee
mongol hun
Yellow Power...
Зочин
у
irgen
mongolhuu
BATBOLD
s_boogii
MGL
Ardchilaliikhan
Зочин
T
T
T
T
Tsogtkhan
Gutarlaa
1031021151аа
toptop
hhn
.....
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
oyutan
mmm
Зочин
TS
Зочин
еврей
ардчилалын дээрэмчид
жүүд хүн биш
хятадын өмнөговь уу?
copypast
Зочин
Зочин
AS
AS
AS
GANCHIMEG
gamba
shooter
dz
uugii
Цогоо
Зочин
bocoboss.fr
Зочин
X
X
Зочин
Ж М
зориг
T
ардын элч
122.201.18.118 amraa4you-д
122.201.18.118 amraa4you-д
Энхбаярын тэнэглэлийн тухай бичээч
bi
Баабар
çî÷èí
Зочин
Зочин
zub
борын фэн
ta yagaad
Otgoo
mongol hun
Зочин
god
zo
Түвдэнгийн Бор
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Рийчэр
BAT
zochin
BOB
bob
bob
bob
bob
TGTд хандаж хэлэх нь
Зочин
Зочин
TGT
TGT
Зочин
Зочин
гоё болж гэхдээ..
гар хангалга
баримттай бич
demjigch
gfo
Сүх
Зочин
Зочин
jkre
NB
Зочин
Towarish
Unshigch
Зочин
Зочин
Орос хүн ярьсан нь
DE
DE
Guest
DE
Baabar guiad
THEMAN
Brayan
Зочин
Зочин
31.172.30.1 he he
Зочин
zochin
zochin
Munkhsanaa
ganbaa
Зочин
bat uul
che
Зочин
nnnn
555
Зочин
би бодохдоо
Нурхач баатар
mgl
Зочин
hend ch oilgomjtoi
BIY BA OYUN UHAAN BA SHAVHRUU
tsag nisdeg
tsag nisdeg!
tsag nisdeg!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
176.31.69.74-д
Зочин
31.172.30.3 -д
zochin
Зочин
Зочин
аугаа суут хөлсний үзэл сурталч бүүбурт
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
adil-odblogspot com
Зочин
nam
Зочин
Зочин
B
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бондгор
ёооё л гэмээр...
nam bus zaluu
Зочин
Зочин
МАХН мандтугай
Зочин
XABTXACAP
Зочин
Зочин
Зочин
ЗӨОБЫЙӨЙБЫ
pkxny
хөх монгол
хэхэ
jo
зочин
mongoniii yanhan.
zail zail lalar
delgermaa
БҮҮБУР ФАШИСТУУДЫГ ӨМӨӨРЧ БАЙНА
БҮҮБУР ФАШИСТУУДЫГ ӨМӨӨРЧ БАЙНА
зочин
намын гишүүнчлэл
hh
taivan
БҮҮБУР ЗАСРАШГҮЙ МӨНГӨНИЙ УРВАГЧ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
uran
uran
zochin
uran
eh ornoos mini zailaache ee
МОСКВА
Зочин
мэдэн будилагч
tamir
Зочин
VIC
Zaya
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
vira
zochin
Saihan bichjee
Зочин
Зочин
Зочин
bataa123
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
ганбаа
уншигч
Зочин
Зочин
BAAsa
Зэв
omogshlol
Нурхач бааатар
уншигч
Зочин
Би
Social Demokrat Mongol
amarsanaa.wordpress.com
Social Demokrat Mongol
Зочин
Зочин
shark
Зочин
Social Demokrat Mongol
чөлөөт индэр
Зочин
Зочин
Зочин
oxin
unshigch
liberty
агар
Mika
k
Зочин
turuu
202.179.20.237
мэдрэлд
дэмч
Davaahuu
dfsa
АН=МАН
Ганбат
Zochin
bi 2 dahi ni bolov
Зочин
Зочин
Зочин
Зочин
АРЛИНГТОН
unuruu
zochin
zochin
Re:Baabar
зочин
Зочин
Зочин