Дутуу дундуур “Аравт”
Хоёр жилийн турш хүлээлгэсэн “Аравт” хоёр цагийн турш мөнхүү хүлээлгэв.
Хоёр жилийн турш хүлээлгэсэн “Аравт” хоёр цагийн турш мөнхүү хүлээлгэв. Жинхэнэ гал цогтой, эрч хүчтэй, хэмнэлтэй өрнөлийг хүлээж, сүүлчийн кадрыг нь шувтартал нүд, сэтгэл чилэв.
Тоглогдоогүй гол дүр
Уул нь найруулагч Д.Золбаяр, ӨМӨЗО-ны “Одон” телевизийн найруулагч И.Шагдарсүрэн нарын барьж авсан үзэл санаа тун гайхалтай байлаа. “Хааны дүрийг харцууд тоглодог” гэсэн үг бий. Энэ нь харц ардууд, эгэл цэргүүдийн тоглолтоор хаад, жанждын дүрийг гаргана гэсэн үг. Чингис хаан монгол туургатныг нэгтгэн хүчирхэг гүрэн болгож бадруулсан XIII зууныг эгэл арван цэргийн адал цадигаар дүржүүлж үзүүлэхийг зорьсон нь туйлын зөв өнцөг байв. “Эгэл цэргийн цээжинд өрлөг жанжны зүрх цохилдог”, “Ийм эгэл жирийн олон аравт Монголын эзэнт гүрний баатарлаг түүхийг бүтээлцсэн” гэх мэт эш тайлбарууд нь яг л дээрх зорилгоор хийгдэж байгаа бүтээл гэж ойлгоход хүргэж байв. Харамсалтай нь хоёр цаг шахуу үргэлжлэх киноноос эзэн хааны дүр товойн гарч ирсэнгүй. Тэгэхээр киноны уран бүтээлчдэд хааныг тоглох зорилго байгаагүй юм байна гэж таахад хүрсэн юм. Мэдээж, ямар ч түүхэн дүр оруулалгүйгээр түүхэн хүн, цаг үе, түүхт үйл явдлыг “тоглуулах” гэдэг уран бүтээлчээс асар өндөр чадавхи, гүйцэтгэл шаардана. Бүтээлд цаг үе, зан төрх, уламжлал заншил, амьдралын хэв загвар хийгээд оюун сэтгэлгээний онцлогийг хатуугаар тулган хүлээлгээгүй нөхцөлд тийм өгөгдлүүд бүхий бүтээл хийхээс илүү задгай, өргөн сэтгэж ажиллах шаардлагатай болдог.
Хүрч чадаагүй зорилго
“Аравт”-д яг энэ нөхцөл тулгарсан байна. Ямар ч түүхэн дүргүй, киноны баатрууд бүгдээрээ уран сэтгэмжийн дүрүүд болохоор тэдгээрийг байлдааны ур чадвараас эхлээд ааш араншин, үзэл бодол, амьдралын туршлагыг нь хүртэл харилцан адилгүй болгоход анхаарчээ. Бүтээл үзэгчдийн хүртээл болохоос өмнө найруулагч Д.Золбаяр, “10 цэрэг тус бүр нэг нэг үүрэгтэй” гэж хэвлэлд ярьснаас ч энэ зорилго ойлгогдоно. Зохиолд өгүүлэгдэж байгаа үйл явдлын болон дүрүүдийн бүтцийн үүднээс дүгнэвэл тэгж хийхээс өөр хувилбар байхгүй л дээ. Аравт дотроо ажил үүргийн хуваарьтай, тус тусын ур чадвар, зан байдалтайг харуулж чадсан ч тэдгээр нь Хорь Түмэдийн цуутай оточ өвгөн (Гавьяат жүжигчин Ё.Цог)-ийг олзолж авчрах даалгавар гүйцэтгэж байгаа киноны явдал, тэмцэлд төдий л үүрэг гүйцэтгэхгүй байлаа. Үүнээс, нэгэнт тодорхойлоод хэлчихсэн зорилгодоо найруулагч хүрч чадсангүй гэсэн дүгнэлт хийх болж байна. Энэ алдаа нь зөвхөн дүрүүдийг бүрхэгдүүлээд зогссонгүй, тэднийг тээшгүйдүүлж, бие биенээсээ болон киноны үйл явдлаас ялгарч товойход нь саад болчихож. Улмаар дүрүүд дутуу бүтээгдэхэд хүрч. Байшингаар бол ердөө л суурь цутгаад орхисонтой адил болчихож гэвэл хилс болохооргүй.
Биежээгүй дүрүүд
Аравтын ахлагч Цахир Равдан (ӨМӨЗО-ы нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав)-д удирдагчийн тулх, туршлага байх авч зарим хэрэгт бусдыгаа оройлж, дагуулж чадахгүй байдал ажиглагдана. Бусдыгаа бодвол ахмад дайчид болох Начин (СТА Д.Гүрсэд), Ахай (ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн хийсэн олон ангит “Чингис хаан” кинонд Сорхон шарын дүрийг бүтээсэн Л.Жамбал) нар хашир туршлагатай, хамгийн залуу Уужим (жүжигчин Г.Алтаншагай) байлдааны ур чадвар бага, сонор сэрэмж муутайгаар дүрслэгдсэн бол “өрөөсөн нүдэт” Есөнтэх (Гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан) эдэн дотроо арай л өөрийн гэсэн бодолтой. Ахлагчийн гаргаж байгаа зарим эндүү ташаа шийдэл дээр тэр маргалдах боловч зөрүүтэй байгаа байр сууриа хамгаалсан ямар ч үйлдэл хийхгүй. Зүгээр л зөрүүдэлж байгаа аятай хэдэн үг хэлээд л болчих юм. Аравтынхаа тогоо шанагыг барьдаг, үглээ гувшаадуу Бөхтэнгэр (жүжигчин Н.Онон) дайны зам дээрээс олсон нялх хүүхдэд хайртай болж байгааг эс тооцвол дүрүүдэд ямар ч эргэлт, өөрчлөлт орохгүй. “Их хоол хамгийн амттай” гэж хошигнох Сулбэх (ӨМӨЗО-ы жүжигчин Ч.Бодь)-ийн дүрд харин хувь хүний шинж үл мэдэг цухалзана. Харваач цэрэг Шижирсанаа (жүжигчин Б.Амарсайхан) оточ өвгөний омбол охин Өнөмөнхлэй (жүжигчин Д.Ганцэцэг)-тэй ууланд анхлан таарч, дараа нь түүнээс мэдээлэл авч, хожим амийг нь аврах хэрнээ л харилцаа нь яг хэвэндээ байсаар дуусч байгааг үзэгчид ч голохоор. Өнөмөнхлэй бол бүр ч илүүц дүр шиг болж хувираад, идэвхгүй, эргэлзэнгүй, ямар ч зорилго үйлгүй, урвагч хүүхэн болж харагдсаныг шүүмжлэхээс аргагүй. Харин жүжигчин Ц.Цэрэнболд сонор соргог Этэрийн дүрд өвөрмөц онцлог шаглах гэж ихэд хичээжээ. Байлдааны сүхэндээ эзэн болсон түүнийг үйл явдалд үүрэг гүйцэтгүүлээгүй нь зохиолын өгөгдөхүүн байсан уу, найруулагчийн шийдэл байсан уу, бүү мэд. Аравтын ахлагч Цахирын хүү Хээхэр (ӨМӨЗО-ы Э.Буянхишиг) бугуйлыг хоёр ч удаагийн тулалдаанд ашигласан нь хамгийн “өндөр оролцоо” болсон байна. Өөрийнхөөрөө тун энгүүн дүр гарган тоглосон түүнийг магтууштай ч зарим байлдааны хэсэгт хятад маягийн тулалдаан үзүүлснийг үзэгчид таашаагаагүй.
Огтлолцоогүй тэмцлүүд
Чингисийн баатрууд дайлан эзэлсэн орон улсаасаа хаан эзэндээ шилмэл бэлэг бэлдэхийг ихэд хичээнэ. Догшин ноёны (Гавъяат жүжигчин Д.Сосорбарам) удирдсан их цэрэг Хорь Түмэдийг байлдан эзлээд, Хөхтөмөр (Сергей Бодровын “Монгол” кинонд бөөгийн дүр бүтээсэн ӨМӨЗО-ы жүжигчин Б.Аюурдарь д тоглосон) ноёны албат, цэргүүдийг сандаан тараажээ. Хөхтөмөр өөрөө бие нь барагтай болж, өвгөн оточийг зорьсон нь аравтын даалгавартай зүг чиг давхацжээ. Цахир тэргүүтний замд тааралдсан дайны ул мөр дээр хоцорсон өлгийтэй жаал Хөхтөмөрийн ач. Нялх хүүхдийг хээр орхиж чоно нохойн хоол болгохгүй гэхдээ аваад явсан нь тэдэнд давхар дарамт өгөх ёстой байлаа. Тэр дарамт нь өлгийтэй хүүгийн аав, Хөхтөмөрийн хүү Хархор (СТА Г.Золбоот)-ын нэхэл. Арван морьтны мөрөөр шил даран нэхэх Хорь Түмэдийн агь аравтын хувьд хамгийн хүчтэй дайсан болох байсан ч киноны төгсгөл хүртэл тэднийг гүйцсэнгүй. Гүйцэж очоогүй дайсан гол дүрүүдийг хэрхэн хурцалж чадах билээ. Харин дайсны тал өөр хоорондоо тэмцэлдэнэ. Хорь Түмэдийн бас нэгэн залуу ноён Буха (жүжигчин С.Ариунбямба) аймгийн холбоондоо эзэн суухын тулд Хөхтөмөрийг ч, Хархорыг ч хорлож, өвгөн оточийг хороох бөгөөд тэдний энэ өвөр түрийний тэмцэл аравтын хувьд хэтэрхий холуур өнгөрч, өгөгдөл тээш болоогүйгээс “бэрхийг туулах” учиртай арван цэрэг тайван гэгч давхилдсаар кино дуусч байх юм.
Дарамтлаагүй дайснууд
Экшн киноны амин сүнс нь дайсан байдаг. Дайсан манай талынхнаас хэдэн арав дахин хүчтэй байж гэмээнэ тэмцэл тэр хэрээр ширүүн болно. Хүчтэй дайснаас эерэг баатрыг аварч үлдээх хүсэл нь үзэгчдийг хөтөлж, тэмцлийн хурц ширүүн агаад хурдтай хэмнэл дотор зүрх түгшин суудаг юм. Ингэж үзэгчдийг хөтөлж, догдлуулж, түгшүүр айдаст автуулж, цочирдуулж чадахгүй бол бүтээл үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Тулалдааны хэсгүүдийг ихэвчлэн детальчилж, өөрөөр хэлбэл цэргүүдийн тус тусын жижиг сажиг харвалт, цавчилт, булталт, цохилт, шидэлтийг ширхэгчилж харуулснаас болоод уг тулалдааны ерөнхий хэр хэмжээ, цар далайц огт мэдэгдэхгүй өнгөрөх нь элбэг байлаа. Хамгийн гол нь дайснууд ихэнхдээ үлбэгэр, сул дорой, ганц нэгхэн цохилт, далайлтад мөхөж байгаагаас аравтын хувьд байлдаан тулалдаан гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл, гарын чилээ гаргаж байгаа наадам мэт үзэгдэнэ. Хорь Түмэдийн нутаг бол дайсны эзэмшил. Дээр нь тэднийг гэргийг нь хороож, хүүг нь хулгайлсан гэж бодож яваа өшөөт эцэг нэхэж яваа. Нэхүүлтэй болсноо мэдсэнээс хойш киноны үйл явдал асар хурдтай, өндөр хэмнэлтэй, басхүү түгшүүр дарамттай болох учиртайг хоёр найруулагч өрж дэглэж чадсангүй. Гүйцэт босоогүй дүрүүдэд зорилго, шинж нь дутуудаад, эрмэлзэлгүй, эргэлзэнгүй хүмүүсийн төөрөгдөлт байдал зонхилсноос болж, ширүүсэх ёстой үзэгдлүүд удааширч, үзэгчид түгшиж байх учиртай хэсгүүд дээр тайвширч байгаа нь гүйцэтгэлийн алдаа гэхээс өөр аргагүй. Үйл явдлын ерөнхий шугам, хэсэг тус бүрийн өгөгдөл, баатруудынхаа шинж чанарыг гаргасан ч гэлээ гүйцээлгүй дутуу орхиж, өрнүүлэлгүй хаяж байгаа зэрэг нь зохиолч О.Эрдэнийн алдаа юм. Урт удаан хугацаанд, олон дахин шинэчилж, найруулагч нар хийгээд жүжигчид, бусад уран бүтээлчдийн нөлөөнд хэт автан өөрчилсөөр байгаад зохиолч эцэстээ бүр төөрөлдөж мунгинаж орхио юу гэх сэтгэгдэл эрхгүй төрнө. Үндсэн санаанаасаа төөрсөн зохиолчийн ажлаас муу юм гэж юу байх билээ.
Буруудаагүй шийдэл
Орон зайн найруулга алдсан, үзэгдлүүдийн уялдааг алдагдуулсан, домогзүйн болон бэлгэдэлт агуулгуудыг үйл явдалд нааж өгөөгүй, алтан гэрэгэ болон нялх хүүхэд, сумны гичир зэрэг жижиг хэрэгслүүдийг тоглуулж чадаагүй, ахмад настныг ачлах (гударч алах) болон талийгаачаар чоно хооллох зан үйлийг энгийн үзүүлбэр байдалтай гаргасан гээд тоочоод байвал алдаа мадаг асар их байлаа. Харин авчихмаар хоёрхон юм байгаа нь зураглаач Г.Баттулга, И.Хасболд, зураач Ж.Цог нарын ажлууд. Одоохондоо хамгийн чадалтай RedOne камериар зурагласныхаа хэргийг операторууд үнэхээр гаргаж, сүүлийн жилүүдэд бараг хийгдээгүй гайхамшигтай кадрууд дарж чадсаныг онцломоор байна. Ерөнхий зураач Ж.Цогийн тэргүүлсэн зураачдын баг жүжигчдийг жинхэнэ монгол арга, ахуйгаар урласан байлдааны өмсгөлөөр өвч чимэхдээ 800 гаруй жилийн тэртээх хэв шинжийг сайтар судласан нь илэрхий байлаа. Монгол болон Хорь Түмэдийнхнийг өмсгөл чимгээр нь төдийлөн ялгаж гаргаагүй ч XIII зууны нийтлэг загварыг бүтээж чадсан болов уу гэж дүгнэхээр. Хэрлэн Баян-Улааны Бухын хошууны язгууртны булшнаас олдсон хуниастай бэлхүүс, ханцуй бүхий дээлийн загвараар аравтын өмсгөлийг шийдсэн нь хятад, перс сурвалж, номуудад дүрслэн зурсан байдаг Юань улсын үеийн монголчуудын хувцас гэж мэргэжилтнүүдийн дүгнэдэгтэй цаг хугацааны үл ялиг зөрүү буй ч соёл уламжлалд хандах өнөөгийн нийтлэг хандлагийн үүднээс төдий л буруудахгүй байх гэж найдна.
Урамшаагүй үзэгчид
Үзэгчдээс харьцангуй их хүлээлттэй байсан “Аравт” тэдэнд урам өгч хараахан барсангүй. Монголын ч, Өвөрлөгчдийн ч дадлага туршлага ихтэй, нэр хүндтэй уран бүтээлчид оролцсон боловч тэднийхээ ур чадварыг гүйцэт шавхан харуулж чадсангүй. Киноны амин сүнс болдог зохиол нь тааруухан цогцолсноос эцсийн бүтээгдэхүүн тиймэрхүү л өрөгдөж. “Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас болно” гэж үзэгчид ч найдаж, сэтгүүлчид ч бичиж байлаа. Урам нэг хугарвал эргэж эвлэхдээ хэцүүхэн л байдаг.

Мандаа
z
Зочин
Bayna
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
кинонд дуртай хүн
Зочин
монгол
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Tehh
Unen shuu
Болортуяа
Зочин
shijir
ундрам
3 dahi ni
Зочин
Шүүмж
Зочин
Гүрээ
bi
bi
Зочин
unshigch
Uzegch
Мөнхбаяр
Зочин
Зочин
Andres
Зочин
Зочин
Тайванбаатар
kinochin
10t
sss
Vovka
arawtiig endees uzchuhlee:D
Irgen
Зочин
Үзээгүй нь болж
монголхүү
Зочин
Зочин
Зочин
зориг
Зочин
Зочин
Boldoo
guest
munk
watch
Зочин
Шүүмжлэгч
tsoomoo
у
Зочин
Эрдэнэ
irgen
Зочин
Bi
Малиг
Зочин
zochin
shuumj mun uu?
shuumj mun uu?
shuumj mun uu?
Зочин
sartuul
Зочин
Зочин
Золиг гэж...
Зочин
Зочин
зочин
зочин
Зочин
Д.ТӨРМӨНХ
Зочин
¯çýã÷
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Үзэгч
д тэмүүжин
Зочин
tamir
д тэмүүжин
д тэмүүжин
aravt
shuumj
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
teneg
naymka
Зочин
badmaa
Muu shuumj
Muu shuumj
saruul
badmaa
amarsanaa.wordpress.com
Sejgiin har zaluu
bat
Umhii
Юм хийсэн хүн муулуулдаг
Зочин
tseren
Enhboldbaatar icheech
dava
зочин
Зочин