Хаврын синдром ба хайр
Их даарлаа даа. Зузаан ноосон өмд, “хараал идсэн” утаа, хацар хайрах жавар, мөстөж цантсан цонхнууд минь дараа уулзатлаа “түр” баяртай.
Их даарлаа даа. Зузаан ноосон өмд, “хараал идсэн” утаа, хацар хайрах жавар, мөстөж цантсан цонхнууд минь дараа уулзатлаа “түр” баяртай. Удахгүй хот маань ногоорч, охид бүсгүйчүүд гуалиг биеэрээ сэтгэл гижигдэнэ. Facebook дээрхи санал асуулгаар “хамгийн гоё улирал бол зун” гэж оролцогсодын талаас илүү нь хариулжээ. Эх орон минь дөрвөн улиралтай ч бид богинохон жаахан зундаа хамгийн дуртай. Нийгэм хэчнээн стресстэй байсан ч зуны цагт хүн авах ёстой энергиэ бүрэн авч, төв мэдрэлийн систем тайвширдаг гэнэ. Ядаж л дулаан намуухан орой задгай паабад хэдэн муусайнуудтайгаа пиво шимэн, хорвоогийн эсэн бусыг хөөрөлдөж суух хэчнээн аятай билээ. Гэхдээ байзаарай, зуны дэлгэр цагтай тийм ч амар золгохгүй шүү таануус айн.
Хаврын синдром дээрээс нь нэмээд үнийн синдром, сонгуулийн синдром, уул уурхайн синдром гээд л биднийг мөн ч их зүлгэх юм даа. Харин залуус махны үнэ, эх орны хишиг гэх мэтээс арай өөр юманд буюу ирээдүйн амьдрал, ажил ба мөнгө, бардамнал ба гутрал, хайр ба сексийн тухай бодлоор өөрсдийн тархиа дүүргэж “синдромтдог”. Хаврын тэнгэрийн аашийг дагаж бодол санаа их хувирнаа. Орой нь дурлах шахсан бүсгүй өдөр нь матрын царайтай харагдаад л, бүхнийг чадах ч юм шиг чадахгүй ч юм шиг, амьдрал утгатай ч юм шиг утгагүй ч юм шиг санагдаад л. Юу хүсээд байгаагаа ч ойлгохгүй, унтаад л байх мөртөө нойр хүрээд л. Энэ бол хавар.
Хүний бие физиологи угтаа өвөл нь баавгай шиг ичдэг аж. Монгол зурхайн тооллоор “ичигсэд хөдлөх” цагаар буюу гуравдугаар сарын дунд хавьцаанаас хүмүүс бид ч “ичээндээ орсон” биеэ сэргээх ажлаа эхлүүлнэ. Улмаар сэтгэл сэргээгч серотонин хэмээх гормон нарны гэрлийн нөлөөгөөр идэвхижихийг бид хаврын синдром, хайрын улирал гэх мэтчилэн нэрийддэг. Магад ухамсарт нийгэмд шилжихээс өмнө хомосапиенсийн орооны улирал хавар тохиодог байсан ч юм билүү. Хөгжлийн явцад хүнд орооны улирал үгүй болж, дуртай үедээ, дуртай хүнтэйгээ бүүр хүйс нэгтэнтэйгээ ч “дурлалцах” эрх чөлөөг нээсэн. Харин хайр гэдэг зүйлээ төгс сайн нээх хүртэл дахиад хэдэн мянган жил хэрэгтэй ч байж мэдэх юм.
Хайрын тухай кинонуудаас бид хамгийн анхны ойлголтыг авдаг. Кино гэдэг маань хүний төгс биш амьдралын төгс утопи хэлбэрийг үзүүлж, биднийг зугаацуулж таашаал өгөх үүрэгтэй урлаг. Бодит амьдралд бол өөрт таарч тохирсон хэн нэгэнтэй учрахдаа л түүнийгээ хайр хэмээнэ. Зан чанар, үзэл бодол, царай зүс хардаг ч хамгийн гол нь “зиндаа” таарсан хүнээ л эрж явдаг нь хатуу ч гэсэн үнэн юмдаа. Түүнийгээ “Гутлаа чирсэнийг нь би тоохгүй, гунхсан нэг нь намайг тоохгүй” гэж хөгжилтэйгөөр зөөлрүүлэн хэлцгээнэ. Төгс үнэнч сэтгэл ч туйлын ховор. Лав миний таньдаг бүх эрчүүдийн аравны ес нь эхнэр буюу найз охидуудаа араар нь тавьсан байдаг. Уучлаарай анд минь чи уншиж байвал өөрийгөө үлдсэн нэгд нь оруулчих, би хайртай хүнд чинь чамайг шударга гэдгийг нотолно. Гэлээ гээд бид хоорондоо дурлалцсаар л байх болно. Ядуу айлын тэнэгдүү банди өөртөө таарсан мираалагдуу матардуу охинтой үерхэж байвал түүнийг нь гоочилж, “хайр дурлал биш” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Хайр дурлал, секс үгүй бол энэ хорвоо чинь уураар дүүрнэ биздээ. Эргэн тойронд хайр дүүрэн л байна, харин мартагдашгүй, үнэнч байх эсэх нь янз янз. Киноноос үнэхээрийн сайхан төгс дурлалыг харчихаад, түүнийгээ амьдралаас эрж цөхөрсөндөө “хайр гэж байхгүй юм байна” хэмээн бүү бачимдаарай. Кинонд гардаг хайр сэтгэлийг хайснаас кинонд гардаг харь гаригийнхныг хайсан нь илүү амар.
Хаврын анхны бороог бид сэтгэлдээ үргэлж сайхнаар төсөөлдөг. Зөөлөн шиврээд л, гудамжинд хүмүүс баярлалдан инээлдээд л, орсоных нь дараа анхны нахианууд цухуйгаад л – гоё гоё романтик мөрөөдлүүд. Гэхдээ бодит амьдралд бороо, цас, хавсарга гурав холилдох нь түгээмэл шүү. Анхны борооноос хэд хоногийн дараа дахиад ч цасаар шуурдаг нь Монголын маань хаврын сонгодог “синдром”. Сонсоод л байх нь ээ, бидний багадаа төсөөлсөн төгс анхны хайр, романтик анхны шөнө маань яг л хаврын анхны бороо шиг хүссэнээс өөр байх нь дийлэнх юмдаа.
Синдром гэдэг үгийг Монголоор “хам шинж” хэмээн буулгана. Төгс хайр дурлал, төгс төр засаг, төгс шударга ёсыг үгүйлсэндээ бид өөрсдийгөө улам их стресст оруулдаг. Энэ бүх бухимдал дээр хаврын улирлын хатуу ширүүн онцлог нэмэгдэхээрээ “синдром” үүсгэнэ. Хүмүүс байгалаас холдсоор буй ч байгалын л амьтан учир цас хайлах, ногоо ургах, газар гэсэх бүх үзэгдэл бидэнд нөлөөлж хуримтлуулсан энерги, оюуны чадамж муудаж, ядаргаанд ордог. Бид сэтгэлээ засах гэж архидаж, караокэдож улам нэмж зүдэрнэ. Уг нь сайхан салхинд гарч тоглож наадах, фитнест дасгал хийж тархиа амраах, найзуудтайгаа заал авч бөмбөг шидэх гэх мэт нь синдромтож солиорохоос хамгаалдаг гэнэ лээ.

Зочин
Зочин
xaxa
Hulan
Odk
хааяа
nice one
зочин
Мал анхаа
Amina
batsaan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ckjsd
Зочин
Unshigch
синдром
Зочин
Зочин
Зочин
Guest
Зочин
Зочин
delgermaa
aaaaa
Зочин
Зочин
Zolboo
Зочин