Хятадад юу болоод байна: тэд “толгой хагаравч малгай дотроо” байж чадах уу?
Энэ жил Хятадад халаа сэлгээ болно гэсэн шиг л он гарсаар дуулиан шуугиан тасрахаа байлаа.
Энэ жил Хятадад халаа сэлгээ болно гэсэн шиг л он гарсаар дуулиан шуугиан тасрахаа байлаа. Ирэх намар Ху Зиньтао намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа Си Зиньпинд шилжүүлэх юм байгаан.
Он гараад 2 сарын 2-нд Чунцин хотын дэд дарга Ван Лизүнь АНУ-ын Консулын газарт ганцаар давхиж очоод Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн талаар нарийн ширийн мэдээлэл өгсөн байж болзошгүй талаар шуугив. Энэ тухай албан ёсны сайтуудаар тухайн үед юу ч гараагүй боловч Ван Лизүнь ч, Бо Силай ч ар араасаа албан тушаалаасаа хусагдсанаар мэдээлэл зүгээр цуу яриа байгаагүйг баталж өглөө.
Бо Силайг 3 сарын 15-нд огцоруулсны дараа 20-ны өдөр Намын төв хорооны Улс төр хуулийн хорооны дарга Жоу Юнкан төрийн эргэлт хийхээр завдсан тухай цуурхал дэгдэв. Гэхдээ энэ удаад цуу яриа байсныг Жоу Юнкан одоо болтол ажлаа хэвийн хийж байгаагаар нотолж болох юм. Яагаад заавал Жоу Юнканыг төрийн эргэлт хийхээр завдсан тухай яриа дэгдсэн шалтгаан нь Бо Силай, Жоу Юнкан нар нэг фракцын нөхөд, мөн Улс төрийн товчооны Байнгын хорооны 9 гишүүнээс Бо Силайг хамгийн их дэмждэг нь Жоу Юнкан байсан, түүнээс гадна Жоу Юнканы тэргүүлдэг Улс төр хуулийн хороо нь тагнуул, цагдаа, хууль, прокурорын байгууллагыг харяъалдаг учраас чадамжийн хувьд хамгийн боломжит нөхөр байж таарсан бололтой.
Ийнхүү оны эхний улиралд Хятадын улс төрд “урвагч” илэрч, улс төрийн ноцтой хэрэг дэгдсэнээр хамгийн ирээдүйтэй “том гар”-ын нэг Бо Силайн карьер нэг мөсөн хаагдаж, залгуулаад цуу яриа дэгдэж, ямар ч байсан коммунист нам дотор “нэг юм” болох нь болоод авлаа. Цаашид ч зарим “цэвэрлэгээ” хийгдэж магадгүй, цуу яриа ч тархаж магадгүй. Гэхдээ гол нь хятадын удирдлага “толгой хагаравч малгай дотроо” байж чадах уу?
БНХАУ байгуулагдсанаас хойш гарсан үймээн самуун нь дандаа коммунист намын удирдлага дотроо зөрчилдсөнтэй холбоотой байдаг. Соёлын хувьсгалын хар он жилүүд Мао Зөдун, Лю Шаоци нарын зөрчлөөс улбаатай. 1989 оны Тень Аньмэний оюутны бослого ч мөн адил зөвхөн оюутны тэмцэл төдий байгаагүй. Тухайн үед социалист систем бүхэлдээ нуран унаж байсан тул социализмыг буруу гэх хандлага дэлгэрч, бүр эрх баригчидын дотор ч улс төрийн эрх чөлөөг хангах хэрэгтэй гэх маягийн үзэл санаа цухуйх болсны хамгийн том дэмжигч нь тухайн үеийн ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Жао Зыян байлаа. Тэрээр уг сонирхлоо оюутнуудын хөдөлгөөнийг дэмжих замаар хэрэгжүүлэн, замд нь саад болж буй консервативуудын байр суурийг ганхаах зорилготой байжээ. Ингээд хятадын дээд удирдлагад улс төрийн шинэчлэл хийхийг дэмжигч тал, үүнийг эсэргүүцэн “хятадын онцлогтой социализм”-аа хэвээр хадгалахыг дэмжигч тал хэмээн дотроо хуваагдаж, жагсаал хийж байсан оюутнууд шинэчлэгчдийн талаас улс төрийн том дэмжлэг авч байсны хүчинд нэлээд амжилттай байжээ. Гэвч Дөн Сяопин хятадад тогтворгүй байдал хэрэггүй, улс төрийн шинэчлэлт ч хэрэггүй гэж үзсэн учраас Жао Зыяныг албан тушаалаас нь огцоруулж, 1989 оны 6 сарын 4-нд оюутны бослогыг хүчээр нухчин дарснаар улс төрийн хагарал намжсан билээ. Тень Аньмэний бослогыг дарсан явдал нь эрх баригчид иргэдээ номхоруулсан хэрэг огт биш, харин улс төрийн дотоод зөрчлөө дарж авсан намын удирдлагын дотоод том сорилт байсан юм.
Тэгвэл эдүгээ хятадын дээд удирдлагад ямартаа ч зөрчил гарсан гэх шинж тэмдгийг он гарсаар болсон явдлууд илтгэж байна. Үүнийг Ху Зиньтао тогтоон барьж чадах уу? Ху Зиньтао Дөн Сяопин шиг нэр нөлөөтэй биш ч, түүнээс дутахгүй чанга хатуу хүн гэдгээ Төвдөд байхдаа бослого дарж харуулсан этгээд, мөн дуулгаваргүй нөхдүүдийг зайлуулж чадна гэдгээ 2008 онд Шанхай хотын нарийн бичгийн дарга Чэнь Ланюйг, сая Бо Силайг огцоруулж харууллаа. Мань хүн одоо 2014 он хүртэл цэргийн дээд эрх мэдлийг атгасан хэвээр байхын зэрэгцээ өөрийн фракц болох Коммунист залуучуудын эвлэлийн хүмүүсийг нам төрийн албан тушаалд амжилттай томилж, гар хөлөө бэхжүүлсээр байна. Энэ нь нөгөө фракц болох Хунтайжийн бүлгийнхэнд таалагдахгүй боловч тэд удахгүй төрийн дээд удирдлагыг эзэмшиж, Хунтайжийн гол хүн Си Зиньпин улсын дарга болно. Хэдийгээр Ху эрх мэдлээ Си-д шилжүүлэх боловч 2022 онд өөрийн залгамжлагч Ху Чуньхуаг зургаа дахь үеийн удирдагчаар тодруулаад байгаа. Хятадын гол хоёр фракц ингэж ээлжээр төр барих “механизм” бий болсон яг энэ үндэсллээр хятадад фракц хоорондын тэмцлээс үүдэлтэй төрийн эргэлт гарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Төр гүнзгий хямрахдаа тулбал шалтгаан нь арай өөр, эдийн засгийн хэт уналт болбол улс төрийн хямрал дагуулах, эсвэл одоогийн авилга хээл хахуульдаа баригдсан захиргааны ужиг арга барил нь эдийн засгийн хямралд хүргэснээр улс төр нь дампуурах гэсэн арай өөр замналтай байх болов уу. Тэгэхээр дээр тавьсан асуултдаа хариу хэлэхэд эдийн засаг нь хөгжиж байх тохиолдолд улс төрд үүсэх ямарваа зөрчил нь “олгой хагаравч тогоон дотроо” байсаар өнгөрнө гэж таамаглаж болох юм.
Нэмж хэлэхэд Вэнь Зябао улс төрийн шинэчлэлт хийхээр сүүлийн жилүүдэд сүрхий чанга дугарах болсон нь 1989 оных шиг улс төрийн эрх чөлөө энэ тэртэй холбоогүй, харин дээр дурдсанчлан одоогийн засаг захиргааны ужиг арга барил нь эдийн засгийн хямрал дагуулах вий гэсэн болгоомжлолтой илүү холбоотой. Өөрөөр хэлбэл гадна доторгүй хүлээн зөвшөөрдөг хятадын эдийн засгийн шинэчлэлтийг улс төрийн хойрго шинэчлэлт нь хойш чангааж байгааг мань эр сануулж, даруй арга хэмжээ авахыг шаардаж байгаа хэрэг юм. Тиймдээ ч хятадын ярьж буй улс төрийн ардчилсан шинэчлэлт хэмээгч нь засаг захиргааны л хүрээнд яригдах болохоос бус улс төрийн дэглэмээ өөрчлөөд ардчилсан болох тухай ойлголт огтоос биш. Гагцхүү энэ шинэчлэлтийг хийснээр гарах үр дүн нь Вэний бодсончлон байх уу, эсрэгээр эргэх үү гэдэг нь цаг хугацааны хэрэг билээ.
Юутай ч урд хөршийн энэ намрын эрх мэдлийн “буухиа”, эдийн засгийн 7,5 хувь, улс төрийн шинэчлэлтийг харж л байя. Хөрш маань гэртээ зодоон нүдээн хийгээд уйлаан майлаан болоод байхгүй бол бидэнд ч амар, ядаж л ашиг орлогоо аривжуулахад маань гүймөн тустай юмсан.

zochin
Б. Отгонсүрэн /хамт ажилладаг судлаач, доктор/

Ganbaa
salhin
Зочин
alsiig haragch
Зочин
Зочин
Bayarlalaa
Зочин
Reader
москва
Зочин
нано
burged
Зочин
ж
Тааруухан орчуулга болжээ
a
мудаа
Зочин
Ашиггүй
delgermaad
Зочин
у
soyolo
soyolo
Зочин
Зочин
delgermaa
delgermaa
ner ugui zaildaa
Зочин
AMARSANAA.wordpress.com
Зочин
Зочин
Зочин
НЭР ҮГҮЙ
expert
Күнз