Хүний госчоомтой шинэ жил
Шинэ жил дуусчаад байхад надаа орсон шинэ жилийн наастр гарахгүй шаналгаж байнаа. Өшөө их уудаг байсан юм.
Шинэ жил дуусчаад байхад надаа орсон шинэ жилийн наастр гарахгүй шаналгаж байнаа. Өшөө их уудаг байсан юм. Тээр жил нэг шинэ жилээр нэг их ууж билээ. Тэр сайхан шинэ жил байсаан. Өмнөх өдөр нь унтаж чадалгүй улаан нүдэлчээд ажилдаа очиж билээ. Ажлыхан аая нөгөө гүзээт хар чинь шинэ жилээр үнэгүй архи ууна гээд шөнө нойр нь хүрээгүй байшд зайлуул их догдолж дээ гэж мэгээд. Би архиндааа бишээ гол нь энэ чинь сайхан баяр шүү дээ гээл байлаа. Гүү ээ ямар 3 аяга нийслэл салаат идцэн чинь шөнөжин чанга чанга унгаад, тэр дуундаа өөрөө цочиж сэрээд унтаж чадаагүй ээ гэлтэй биш. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг. Сэрүүн байсан бол ар сүвээ айхтар аргагүй хавчаад үнгахгүй, за унгалаач дуу шуугүй аваад хаялгүй яахав дээ даанч дээ энэ чинь одоо өдий насны эр байна даа. Унтаж байгаа болхоор хүн хамаг биеэ суллаад ар сүвний амсараа ч суллаад даанч контороолгүй болдын байлээ дээ. Аргагүй ганцаараа байдаг тулдаа л хүн амьтан сэрээхгүй өөрөө сэрээд байж дээ хөөрхий. Зиа тэр унтах ч хэнд хамаа байна.
Шинэ жилдээ бүх хүн гангарцан байхад нэг найзынхаа госчоомыг гуйгаад ханцуйг нь дотогш эргүүлээд яг тааруулж аваад шинэ жил дээрээ очсын. Аа тэр үсээ чанх урагш нь гээлдэж босгох, цагаан оймс, хар бажийнк, бэрүүкэн өмдөө мөр гартал нь индүүдэх зэрэгээ яаж мартахав дэээ. Тэгээд яахав шинэ жилийн баярын ёс байна даа энгэрээ задгайлаад, индүүдсэн цамц, зангиагаа гаргачаад, кармаандаа гараа шаачаал, үнэртэй ус үнэртүүлээл нойлын хавиар өөртэйгээ адилхан ганган залуустай тамхи татаал пан дан гээл. Хүүхнүүд хувцасаа сольж гүйлдээл, хөгшид ширээнд сууцан зуушнаас идхүү байхуу гээл ганц нэг хиам өгөрций сэрээдэж амруугаа хийгээл, байдаг л нэг дүр зургаар эхэллээ дээ. Гүй тэгээд эхлэлгүй яахав дээ.
Би ч бас хүний хувцас өмсцөн хүн урьд урьдаас илүү цэмцэгнээл сүртэй байлаа шүү дээ. Зиа эхлээд архи уудаг хүн байдагүй бие биенээ хараал, дарга цэргээсээ санаа зовцгоогоол байсан. Залуус бүжиглээл эхний хэдэн хундага яваал иржээнэ шүү. Хүний госчоом тамхины галаар түлчиж мэднэ, тоорт, уруулын будаг элдэв юм болгочиж магад гээл би бүжиглэхгүй байсын. Тэгсэн тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэгчээр хэдэн зуу татцан чинь босож өөр ширээнүүдээр аялан тоглолт хиймээр бодогдоод болдогүй. Настай эгээ нар хүртэл гараа хагас атгаад нуглаад өргөцөн намбага намбага гээд сээгс боомб, сээгс боомб гэдэг дуунд авч өгжээнэ шүү дээ.
Шосчоомоо тайлж гялгар торонд хийж байгаад аялан тоглолтондоо гарцан чиинь эрийн шийр зааж гүрийж гүрийж 5 дахь ширээн дээр аргагүй өвдөг нугарч билээ. Надтай цуг аялан тоглолт хийсэн нөхөр 3 дахь ширээн дээр дондогмоо болцон 2 тийшээ ганхаад унтаж өгжээн. Гүй тэхдээ гайгүй эээ. Тэрнээс биш шампаасаг задлахаар л Матросав цээжээрээ сум хааж байхдаа над шиг халамцуу байсын би шампаасагыг цээжээрээ хааж чадна гэж өвчигнөх, шалдан нуруу нь гарсан палаажтай хүүхэн байвал очоод алгадаад авах, зөөгч охин дээр очцон ах нь энэ байгууллагын дарга нь гэцэн, хэн ахаа таныг би бурхан гэж боддог шүү тангүйгээр би бол үхцээн аль хэдийн гээд нэг хөгшин хүзүүдээд үнсэж барьцан, шинээр ажилд орсон залууд үхсэн хойноо би энэ байгууллагыг авч явжээшд би энэ байгууллагын дарга удахгүй болно би чамайг хараалж авлаа дажгүй хүү байшүү чи гэж мэгцэн, хүмүүсээ гэж орилж байгаалд тайзан дээр нь гараад сумогын дэвээ шаваа үзүүлж барьцан ер нь элдэвийн юм хийдэг хүн шүү дээ. Цамц эднүүс бол ханцуй нь тасраад унацан, өмдний салтаа хагарцан, өрөөсөн гуталтай ч явжаах шиг элдэв түүхүүд бол байнаа байна.
Тэгсэн хүний госчоомтой болхоор чоно болдын байнаа. Нүүрээрээ газар унажээж ууттай госчоомоо дээрээ барьжээнэ гэнүү, ширээ дэрлэж унтаж байснаа госчоом хаа байна гэж босож иржээн гэнүү, жоодгой орохдоо тортой госчоомоо бариад явжээнэ ч гэх шиг, толгой дээрээ тортой госчоомтой бүжиглэж байна ч гэх шиг, хүмүүсийн авхуулсан зураг болгоны цаана нэг цагаан тортой далбийсан юм элдэвийн муухай юм маргааш нь сонслоо. Муухай далбагнасан архичин байна даа гэж л бодлоо. Дараа жилийн ёолк даанч хол байна даа.
a
zochin
zochin
Bachka
Зочин
Zochin
Ganaa
jump
Ineemtgii hvn
b
89
Зочин
Зочин
Зочин
niitlel unshigch
uka
eoe eleg eleg
eoe eleg eleg
Зочин
shagai199t@yahoo.com
Çàÿà
kuba
Coimbol
А. Тэрбиш
hahahaha
Зочин
Зочин
Зочин
Зочин
baagii
zochin
Jargal
huurhun um
nar
Мичид
Зочин
Зочин
yyy
Dondog
Зочны зочны
zochin
jiji
Уугий
Зочин
gaampad
adjv
Зочин
Зочин
gaampad
nonna
Õèøèãòîãòîõ
Õèøèãòîãòîõ
enku
istme
ИНГА
0828
dorwod
Би
Зочин
Зочин
ema
london
sinilga
yesu
Гамп дажгүй шүү
Ариука
goyo shu
eebii
hehe
баавар