Долдугаар сарын 1-нээсээ ч дор ШҮҮХИЙН ЭМГЭНЭЛ
2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулсан нь одоо шүүгдэж байгаа цагдаагийн удирдлагууд яавч биш.
2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулсан нь одоо шүүгдэж байгаа цагдаагийн удирдлагууд яавч биш. Энэ бол хэн бүхний өмнө ил байгаа хөдөлшгүй үнэн. Жагсаалыг үймээн болгосон нь цагдаа бол бүр биш. Мөргөлдөөнийг намжаах гэж, тараах гэж нүцгэн гараараа тэмцсэн манай үеийн баатрууд нь харин ч өнөө муу цагдаа нар. Гэхдээ ардчилсан нийгмийн полиция нар жагсаалыг тараахдаа хуучны үеийн милиция шиг хандсан, аашилсан, аягласан. Энэ үеэр дөрвөн энгийн иргэн бууны суманд амиа алдсан нь баттай үнэн билээ. Тэднийг цагдаа буудсан уу, үгүй юү, буудсан бол хэний тушаалаар вэ гэдгийг тогтоох л шүүхийн процесс явж байгаа, энэ өдрүүдэд. Хэрвээ цагдаа буудсан бол эдгээр дарга нар тушаал өгсөн, өгөөгүйнхээ үнэнийг тогтоолгож, тухайн үед тушаалаар ажилладаг байгууллагыг удирдаж байсныхаа, дарга явсныхаа албан тушаалын хариуцлагыг шүүхээр шийдүүлэх гэж байгааг олон хүн ойлгоно. Түүнээс бус, долдугаар сарын 1-ний бүх бурууг энэ дөрвөн хүнд үүрүүлэх боломжгүйг, хэсэг хүний үйлдлээр цагдааг бүхлээр нь яллахгүй байх гэдэгт түүнээс ч олон хүн найдаж байгаа.
Гэтэл юу болов оо. Долдугаар сарын 1-нээсээ ч эмгэнэлтэй жүжиг боллоо. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой цагдаа нь дарга нараа хорихгүй гээд ажлаа хийсэнгүй л гэнэ. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газрынхан нь хорих руу хүргэх машинаа явуулсангүй л гэнэ. Эцэстээ Ганцхудагт биш, эмнэлэгт хорилоо л гэнэ. Өвчтөн бараг эцсийн мөчид машинаар очдог эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт цагдаагийн дарга нар буюу шүүгдэгчид өөрсдөө хөлөөрөө явж очоод хэвтлээ л гэнэ. Цагдаагийн хамгаалалт дор ар гэрээсээ эргэлт авч байна л гэнэ. Тэгснээ хэдэн өдрийн дараа “гомдолгүй” гэж гарын үсгээ зураад өөрсдөө эмнэлэгээсээ бараг оргож Ганцхудаг руу ачигдсан ардын баатрууд болох гэж ч байх шиг. Юун жүжиг вэ. Энгийн хэн нэгэн байсан бол ийм эрх эдэлж чадах уу. Хамгийн гол нь манай шүүх, цагдаа, гүйцэтгэлийнхэн ийм эрх эдлүүлэх үү. Энгийн иргэн байсан бол тэд ямар хурдан ажиллах бол. Шүүгдэгчдийг танхимд сууж байгаа ар гэрийнхэнтэй нь уулзуулах битгий хэл, хоёр үг ч солиулахгүй чирч гулдран сүрийг үзүүлэн авч одож байхыг олон сурвалжлагынхаа үеэр харсан даа. Тэр бүрт шүүхийн хүч нь энэ байх. Шүүхийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр гэдгийн утга нь эндээ лбайхгэж ойлгож сүрдэж явлаа. Тэгсэн өнөө муу нь муудаа дээрэлхүү гэдэг нь тэр байжээ. Хуулийн хатуу чанга нь ядарсандаа үйлчлээд задарснаа тойрдог гэдэг нь энэ байжээ.
Ер нь буудуулж амиа алдсан залуусын ар гэрийн хагацлын зовлон, буудлууж зодуулж тахир дутуу болсон залуусын амьдын зовлонгийн дэргэд дөрвөн даргын дөрвөн жил цагдаа шүүхээр явлаа гэдэг гомдол бол үнэндээ жаргал шүү дээ. Тэдний цагдаад генерал, хурандаа болтлоо зүтгэсэн гавьяаг үгүйсгэхгүй. Заримынх нь чөмгөө дундартал хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдэгт ч эргэлзэлгүй итгэж байна. Тэгэхдээ дахиад долдугаар сарын 1-нийх шиг юм болоход намайг хамгаалах цагдаагүй болно гэдэг байдлаар асуудалд хандаж ч болохгүй. Монголын уран сайхны “Сэрэлт” кинонд эцэг нь өвчтэй охиныхоо эцсийн горьдлого болгож “Тэр орос докторт нь очоод үзвэл яасан юм” гэхэд эх нь “Хэрэггүй биз дээ, лам ахын сэтгэлд юм хийчихнэ” гээд амьд охиныхоо үхэлтэйн эвлэрдэг хэсэг байдаг даа. Яг түүн шиг намайг хамгаалдаг цагдаагаа гомдоочихно гэж асуудалд хандвал төрийн онцгой хамгаалалт /Онц байдал/ дор дөрвөн иргэнээ буудсныгаа зөвтгөсөнтэй адилхан болно. Тэгэхгүй тулд л жаахан ч болов шударга ёсыг эрхэмлэж, зарчим баримтлах нь чухал. Хэрвээ цагдаа буудсан, бүр тушаалаар буудсан нь үнэн л юм бол ардчилсан нийгмийн полиция-г иргэдийнхээ өөдөөс бууны ам шагайдаг милиция даргаар удирдаж болохгүйг тогтоох нь чухал. Амьтан бүхэн тэгш эрхтэй, тэдэн дундаас гахай илүү эрхтэй хэмээн өгүүлдэг Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиолыг Монголд “хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, тэдэн дундаас цагдаагийн дарга нар илүү эрхтэй” гэсэн баримтат үйл явдал болгож болохгүй гэдэг нь чухал. Болох уу ч гэж, бараг болчихлоо.
Энэ хэрэг дээр цагдаа нарт өөр хэлэх үг, хийх ажил алга гэж үү. Жагсаалыг тараах гэж явсан олон арван цагдаа хүндээр шархадсан, бэртсэн. Зарим нь энэ сайхан албандаа эргэж ажиллаж чадахааргүйгээр эрүүл мэндээрээ хохирсон. Зарим нь эндээс олсон шархныхаа шууд нөлөөгөөр бурхны оронд одсон. Энэ утгаараа цагдаа нар ч энэ хэргийн хохирогч. Дарга нараа шүүхээс хамгаалан сүржигнэж байхаар Деррикүүд нь цагдаад үхлийн шарх өгсөн жагсагчдыг илрүүлэн баривчлаад дарга нартайгаа зэргэцүүлэн яллуулж яагаад болдоггүй, чаддаггүй юм. Цагдаа буудсан буудаагүйн аль нь ч байсан удирдлагууд нь хамтын хариуцлага хүлээнэ гэдгээр дөрвөн даргыг нь яллаж байгаа бол штабыг ахалсан албан тушаалтанг яагаад ялладаггүй юм. Энэ дөрвөн даргыг цагдаатай нь хамт шууд удирдаж байсан штабын дарга сугарч үлдэх нь шударга ёс уу.
2008 оны долдугаар сарын 1 бол ардчилсан Монголын түүхийн хар өдөр. Энэ өдөр дөрвөн иргэн Онц байдал нэртэй төрийн хамгаалалт дор амиа алдсан. 1990 онд эхлүүлсэн олонхийн ардчиллын романтик үе энэ өдрөөр дууссан. Олонхийн ардчилал цаасан дээр үлдэж амьдрал дээр цөөнхийн засаглал эхэлсэн. Сонгуульд хуулиар олонхи болсон нь засгаа байгуулж чадахгүйд хүртлээ хамтарсан нэртэй цөөнхийн засаглал эхэлсэн. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмгэнэл байлаа. Тэгвэл энэ өдрийн үйл явдлаас улбаатай 2012 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн шүүх хурлын эмгэнэл нь юу байв аа.
Энэ өдөр хүн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэдэг нь тунхаг байсан нь илэрсэн. Шударга шүүхийг тусдаа, бие даасан хараат бус засаглал гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч, амьдрал дээр Цагдаагийн бүгд найрамдах улстай гэдгээ мэдэрсэн. Олон орны шүүхийн практикт “жишгээр яллах” гэдэг ойлголт хуулиас хүчтэй оршдогийг хуульчид сайн мэднэ дээ. Ижил төрлийн гэмт хэргийг урьд өмнө яаж яллаж байсныг жишиг болгож шүүх шийдвэрээ гаргах нь түгээмэл. Энэ талаас нь бодсон ч, хэрвээ хүн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй нь үнэн л юм бол цаашид хэн нэгэн шүүхийн заасан зүгт биш, өөрийнхөө хүссэнээр эмнэлэг рүү алхаад очиж болох жишиг энэ өдрөөс эхэллээ. Өөрийн хүсээгүй шийдвэрийг Төрийн нэрийн өмнөөс сонссон хэний ч даралт ихэснэ. Улстөрчид шүүхийг шударга байлгахын тулд шүүгчдийг авлигаас ангид байлгах ёстой л гээд байдаг. Авлигаас ангид байлаа гэхэд амьд явах эрх нь баталгаагүйг энэ өдөр бас харууллаа. Ер нь явж явж шүүх гэж том, сүржин нэртэй л болохоос шийдвэрийг нь биелүүлдэг хамгаалалтын цагдаагаасаа ч хүчгүй жижигхээн байгууллага л юм байна ш дээ. Юун засаглал!

НБ
Зочин
зоч
elbegee zandan magnai xamgiin gol buruutan
Зочин
Yhel
Dj
Зочин
Зочин
Цэкү
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
атарбаатар
атарбаатар
Зочин
зочин
Зочин
ganbold
ganbold
бүгдэд
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
оном
ABCD-korea-gaas
London
London
many many
ABCD-korea-gaas
London
hunii torhiig uneneer n shuumjlegch kk
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
gadaadaas
baavar.mn
mongol
ХИЛЧИН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Border
Бадамжунай
hga a
emgenel
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Ганчимэг
Зочин
Уншигч
AMARSANAA suvilal
у
й
Зочин
tomjaal
Зочин
Зочин
Зочин
taivan
Зочин
Boldoo
иргэд
иргэд
Зочин
Зочин
Зочин
Xa xa
Зочин
unshigch
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
shuuh
Зочин
Shudraga
shuuhiin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Buhimdsan irgen
bileg
irgen
АЛУУРЧИН ХУ СӨНӨТҮГЭЙ!
MGL
Зочин
mash zub
lol