Женко, MCS хоёр
Зундаа олон хүн “Цонжин болдог”-т очдог. Очих бүртээ эзэн Чингисийн морьт хөшөөг хараад сүрддэг.
Зундаа олон хүн “Цонжин болдог”-т
очдог. Очих бүртээ эзэн Чингисийн морьт хөшөөг хараад сүрддэг. Их
хааны бага залуудаа ташуур олсон гэх түүхэн газар нь босгосон энэ
байгууламжийг “дэлхийд хамгийн том морьт хөшөө” гэдгээр хэн хүнгүй
бахархдаг. Монгол хүн бүр их түүхээрээ омогших, гаднын жуулчдад
гайхуулан үзүүлэх түүхийн дурсгал бүтээснийх нь төлөө Женко
\Х.Баттулга\-д талархдаг, баярладаг.
Өвөлдөө “Скай резорт” цанын баазыг зүглэх олны хөл бараг л тасардаггүй. Нэг хэсэг нь хотын утаанаас дайжиж, нөгөө хэсэг нь цанаар гулгах гэж долоо хоногийн зургаан өдөр ажилладаг тус баазыг зорьдог. Олон улсын стандарт үйлчилгээтэй, очоод чөлөөт цагаа өнгөрөөчих орчин үеийн жишигт нийцсэн, Монголдоо анхны ийм иж бүрэн цогцолбор байгуулсных нь төлөө “MCS”-ийнхэнд баярладаг, талархдаг.
2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болов. Олимпод оролцсоноос хойш 44 жилийн дараа авсан энэ медаль Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар тогтносон улс болохыг дэлхийд дахин зарлан нотолсон юм. Олимпийн алтан медаль сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хоёр тийшээ харчихсан намуудыг хүртэл зөвшилцлийн ширээний ард суулгаж, монголчуудыг бүхлээр нь ангаж цангаж явсан эв нэгдэлд нь дуудсан билээ. Ингэж олимпийн тэнгэрт тусгаар Монголын төрийн далбаа мандаж, дэлхий дахинд монгол төрийн дуулал эшиглэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гол төлөөлөгчдийн нэг нь Женко байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний хүзүүнд олимпийн алтан медаль гялалзаагүй ч, энгэрт нь монгол хүн бүрийн талархал багталцаж ядаж байлаа.
Монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэж өмнөх нийгмийн үеэс л шоолдог байлаа. Тэрхүү алтыг нь олж харж чаддаггүй, алт болгож мэддэггүй учраас монголчууд бид хариуд нь ийм үг хэлсэн гадныхныг эргүүлээд шоолдог байв. Үүнээсээ болж Заамар, Бороо гээд мөн ч их алтаа суудал дороосоо гаднынханд алдаж, хойно нь харамсаад үлдсэн дээ. Тавантолгойг тэдний араас алдалгүй Монголдоо авч үлдсэнийх нь төлөө “MCS”-т талархахаас аргагүй. Бас монголчууд өөрсдөө уул уурхайн баялгаа мөнгө, мөнгийг бүтээн байгуулалт болгож чаддагийг бодитоор харуулж яваа нь ч “MCS”-ийнхэн. Олон зуун монгол залуусыг ажлын байраар хангаж, орчин үеийн техник технологи эзэмшүүлж, ардчиллын үеийн анхны цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, орон сууцны хороолол гээд элсэн говийн эзгүй талд босгосон Ухаахудагийн их бүтээн байгуулалтаар хэн бүхэн бахархана. Ухаахудагт ч, Улаанбаатарт ч бүтээн байгуулсан нь, ийм амжилтад хүргэсэн менежмент нь, улсад төлдөг татварын хэмжээ нь эдийн засгийн өрсөлдөөнд яваа шинэ Монголын “хөгжлийн монгол стандарт”-ын манлайлагчдын нэг нь “MCS” болохыг нотолно. Олон улсын хөрөнгийн бирж дээр анх удаа хөрөнгө босгож, дэлхийн номер нэг, хоёрт явдаг эдийн засагтай улс орны компаниудтай эн зэрэгцэн түншлэн тоогдож яваа үндэсний компаниудын түүчээ нь мөн л “MCS”-ийнхэн.
Эдгээр нь Женко, MCS хоёрт буй хэн ч үгүйсэхгүй үнэн. Тийм ээ, тэд хоёулаа эх оронч үзэлтэй, улс Монголоо гэсэн сэтгэлтэй. Женко Х.Баттулга Монголоо монголоор нь авч үлдэх тухай ярьдаг бол “MCS”-ийн Д.Оджаргал монгол үндэстнийг үндэсний компаниуд л хөгжүүлнэ гэж зүтгэдэг. Тэд хоёулаа ганзага үүрэх үедээ үүрч, бор зүрхээрээ босч ирсэн шинэ үеийн Монголын үндэсний хөрөнгөтнүүд. Бас бизнесийн өрсөлдөгчид. Харин тэднийг нэгтгэдэг, хэн хэнд нь эрхэм байдаг улс Монголынх нь үнэ цэн юу вэ, юунд оршдог вэ.
Мэдээж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Гэтэл сүүлийн үеийн тэдний хэрүүл, ялангуяа Х.Баттулга гишүүний эхлүүлсэн, бас үргэлжлүүлж байгаа тэмцлийн далд нь ил гарч, ил нь савнаасаа халилаа. Хоёр компанийн бизнесийн өрсөлдөөнд нэг нь сайдын суудлаа ашиглаж, нөгөө нь сайд нарыг ашиглан тэмцэлдэж байснаа одоо завсарт нь МАН, АН татагдаж, Засгийн газар нөгөө талыг төлөөлөн “дайн”-д орлоо. Нэг нь нууц гэрээ байгуулсан хэрэгт унаж, нөгөө нь түүнийг нь нотолж, төрийн бодлогын дэлгэж болох, дэлгэж болохгүй юмсаар баахан хөлөө жийлцэв. Хэрвээ талцал энэ эрчээрээ цааш явбал жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг бараг л хамтарч засаглаж байхдаа байгуулсан жаахан амжилтаа буцааж нураах шинжтэй.
Нөгөө, монгол хүн бүрийн эрхэмлэдэг тусгаар тогтнолд үнэ цэнтэй, тулганаасаа үл гадагшлах учиртай монгол төрийн бодлогын нууцлал, хамгаалалт хаачив аа. Энгийн нэгэн сайд нь Ерөнхий сайд, Засгийн газрынхаа зөвшөөрөл, шийдвэргүйгээр ганцаараа очоод нууц гэрээ байгуулах хэмжээнд хүртлээ Монголын төр сульдчихсан хэрэг үү. Гурван жил хамтарч идсэн тогоотой хоол руугаа эргэж нулимдаг тийм жудаггүй монгол эр үү, Х.Баттулга. Гурван жил тохой залгаж хамт суусан нөхрийнхөө араас нууцыг гэнэт дэлгэх нь Ц.Нямдоржийн шударга зан уу, намаа л хамгаалах улс төрийн даалгавар уу. Гурван жил нэг танхимд тас тэврэлдэж суучихаад салж нийлсэн хойноо бие биеийнхээ сайн мууг дуудалцаж байгаа тэдний үйлдлийг олон хүн сонгууль угтсан улс төр л гэж харна. Түүнээс бус, хэнийх нь үнэн, зөв болохыг олох гэж хичээж үзэж уншиж байгаа нь хэд бол. Тэгээд ч тэдний хэрүүл дундаас үнэн худлыг ялгах арга, хэн нэгэнд нь итгэх боломж алга. Тэд зүгээр л мэдээллийн террор, мэдээлийн бөмбөгдөлтөөр олон түмнийг залхааж, зэвүү, дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байна. Сонгуулийн дараа хөлсөө гартал тэврэлдэж, сонгуулийн өмнөхөн цусаа гартал зодолдоно гэдэг энэ ажээ. Гэхдээ маргаан хэрүүлийн цаад эх сурвалж нь компаниудын бизнесийн өрсөлдөөнөөс үүдэлтэй бөгөөд өнгөө хувирган улстөрд орж ирсэн нь энэ гэдгийг олон хүн мэддэг бололтой.
Засгийн газар, намууд, компани оролцсон энэ гурвалжин дөрвөлжин хэрүүл Монголыг, монголчуудыг юунд хүргэж, хэн хожих вэ. Хамгийн гол нь санхүүгийн том бүлэглэлүүдийн энэ зодоон сонгуулийн дуулианаар улам өдөөгдөж, эцэстээ гаднынханд олз, өгөөш болох вий. Яагаад гэвэл тийм суурь хөрс нь Монголд байна.
Нэгд, Монголд асар их баялаг, сул мөнгө байна. Монголчууд бид л “хоёр толгой” Монголыг хөгжүүлнэ гэж өөдрөгөөр бодоод байдаг. Гэтэл гадныхны сонирхолтой “хоёр толгой Монголыг минь залгих вий” гэдэг болгоомжлол үргэлж хамт явах ёстойг мартдаг.
Хоёрт, ард түмний олонхи нь амьдрал ядуу, эдийн засгийн өндөр өсөлт энгийн нэгний амьдралд наалдаж өгөхгүйд бухимдалтай явна. Баян, ядуугийн ялгааг хэмждэг жини коэффицент гэж бий. Итали эрдэмтний нотолсоноор энэ үзүүлэлт 0.40-өөс дээш гарахад эдийн засагт тогтворгүй байдал үүсч, 0.47 хүрвэл хувьсгал гардаг гэжээ. Үүнийг батлах мэт үйл явдлууд өнгөрсөн жилд олноороо боллоо. Ливид энэ үзүүлэлт 0.60-д дөхөж иргэний дайн дэгдэв. Америкт 0.43 хувьд хүрсэн учраас Уолл Стрийтийг эзлэх хөдөлгөөн өрнөжээ. Хариуд нь Ливийн ард түмний бухимдал эхлээд үймээн, дараа нь гаднынханд олз болж Каддафийн дэглэмийг унагасныг, Америкт Ерөнхийлөгч нь баячуудаас өндөр татвар авах хуулийн төсөл санаачилсныг олон хүн мэднэ. Манайд энэ үзүүлэлт 0.40-д хүрсэн гэж зарим судлаач хэлдэг бол, эрх баригч МАН-ынхан 0.36 хувьтай гэж мэдэгдсэн. Аль нь ч байсан, энэ нь ард түмний дунд бухимдлын хөрс бэлтгэгдэж байна аа л гэсэн үг. Хэрвээ дээгүүрээ суудлаа олохгүй бол энэ доогуурхи бухимдал улам л өдөөгдөнө гэдгийг том улстөрчид эрхбиш тооцоолмоор л юм. Эсвэл мэдсээр байж мэдэн будилж олон түмний бухимдлын шархан дээр нь давс цацаад байгаа хэрэг үү.
Гуравт, сонгууль угтсан намуудын талцал эрүүл бус өрсөлдөөний хэлбэрт бараг шилжив. МАН зүүн аймагт Засаг даргыг цагдаад өгвөл АН баруун аймагт Засаг даргыг нь сөргүүлэн АТГ-д өгдөг боллоо. АН долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарыг Ерөнхийлөгч, ерөнхий прокурорын байр сууриар шүүхээс түрүүлж яллахад, МАН нь хараат бус шүүхийг цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний бойкотоор буулгаж авах гэж зүтгэх жишээтэй. Энэ мэтээр сонгуульд байх ёстой бодлогын эрүүл өрсөлдөөн идсэн ууснаа дуудалцсан, урьдын явдлыг нь ухаж төнхсөн, хуулийн дарангуйллаар айлгаж сүрдүүлсэн өш хонзонгийн гэмээр талцал болох шинжтэй. МАН 200 мянга, АН 160 мянган гишүүнтэй гэдэг. Асуудлаа ширээний ард шийдэж чадахгүй, хэвлэлээр хэрэлдсэн явган улстөр нь энэ олон мянган гишүүнээ талцуулан үндэсний үймээнд түлхвэл яана. Сонгуулийн талцал бол яг хөлбөмбөгийн фанатуудын хуваагдал шиг хортой гэдэг нь санаандгүй хэлсэн үг бас биш л байх. МАН, АН хоёр эрх мэдлийн төлөө бүтэн гурван жил хамтарч чадсан хэрнээ, энэ Монгол Улсынхаа тогтвортой байдлын төлөө гуравхан сар учир зүйгээ олоод шударгаар сонгуульдаж болдоггүй нь үнэхээр олон түмний бухимдлыг төрүүлж байгаа.
Тэгэхдээ тэд бухимдал, үймээн хүсээгүй байхад улстөрчид нь өдөөж турхираад байх нь яавч ардчилал биш. Бухимдлыг үймээн болгохын тулд шүдэнз зураад хаях л дутуу, асгасан бензин адил бэлэн хөрс бол дээрх гурван шалтгаан. Үүнийг өдөөх хэрэггүй, өдөөвөл гадныхны олз, шалтаг л болно гэдгийг Женко, MCS хоёр ч, МАН, АН-ынхан ч мэдмээр юм. Жишээ нь, өнөөдөр Монголд хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулалтаар Хятад улс тэргүүлдэг. Магадгүй бидний тооцоолсноос ч, албан ёсны мэдээнээс ч их байж болох юм. Тус улс гадаадад байгаа өөрийн хөрөнгө оруулалтаа шаардлага гарвал цэргийн хүчээр хамгаалах Батлан хамгаалах номлолтойг өндөр боловсролтой бизнесмэнүүд, төрийн эх оронч түшээд мэдэх л байх. Энэ бол мэдэж, сэрэмжилж байхад илүүдэхгүй л нэгэн болгоомжлол.
Тийм учраас л сонгууль болох гэж байгаа тусмаа, асар их баялагтайгаа мэдрэх тусмаа монголчуудад эв нэгдэл, эрүүл хамтын ажиллагаа юу юунаас эрхэм бөгөөд чухал. Түүнээс бус, хүчирхийллээр хэзээ ч шударга ёсыг авчрахгүй. Хүчирхийлэл хэзээ ч ялалт, баяр авчирдаггүйн хамгийн сүүлийн жишээ нь долдугаар сарын 1-ний хэрэг явдал болсныг монголчууд бид дөрвөн хүний алтан амь төлөн байж биеэрээ мэдэрсэн шүү дээ. Тийм учраас л Женко MCS хоёрын эвлэрэл, ойлголцол бүр их хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ хоёрын нэг нь улстөрд, намдаа хүчтэй нөлөөтэй улстөрч бол нөгөө нь улстөрд нөлөөлж чаддаг компани нь үнэн билээ. Тэр утгаараа Женко, MCS хоёрын дунд энх тайван тогтоогүй цагт МАН, АН-ын сонгуулийн өмнөх хүйтэн дайн бүр ширүүсэх нь ч бас үнэний хувьтай билээ. Хүссэн хүсээгүй, энэ хоёр намын ойлголцлоос Монголын улс төрийн тогтвортой байдал хамаарна. Зүйрлэвэл, МАН, АН нэг хүний гарын хоёр алга гэхэд Монголын улс төрийн тогтвортой байдал нь энэхүү хавсарч нийлүүлсэн хоёр алганы дунд буй түүхий өндөг л гэсэн үг. Хэрвээ аль нэг нь хавсарсан алгаа татвал өндөг хагарна. Улстөрийн тогтворгүй байдлаас улс орны тусгаар тогтнолд ч тогтворгүй байдал үүсч болно. Үүнийг хүсээгүй л бол хувь хүмүүсийн нэг нь ганцаараа баяжиж, нэг нь хоцорч үлдсэндээ хорсч, намуудынх нь болохоор дангаараа хэмжээгүй засаглах гэж монгол хүн бүрийн үнэ цэнтэй “эд”-ээр өгөөш хийж, бооцоо тавиад хэрэггүй. Сонгуулийн дараа нар мандана. Ард түмэн ядуу ч гэсэн сонгууль шударга болж, засаглал тайван үргэлжлэхийг хүснэ. Тэд хоёр хүнээс, хоёр намаас ч илүү ухаантай. Хэрвээ улс орны тусгаар тогтнолд, тайван амьдралд нь тогтворгүй байдал үүсгэвэл хэдэн олимпийн аварга төрүүлж, хэдэн Ухаахудаг байгуулаад ч уучлахгүйгээ тэд \ард түмэн\ мэднэ. Өөрийг тань өлгийдөж өдий зэрэгт хүргэсэн монгол үндэстнээ битгий л талцуулаарай, үндэсний хөрөнгөтнүүд \Женко, MCS хоёр\ минь.

Erdee
Tsog
Tsog
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
GALAAD
зочин
Galaa
уншигч-урдахын үргэлжлэл
уншигч
уншигч
Зочин
Novsh
Зочин
үнэн
jenko
Зочин
Зочин
Зочин
Зочин
he he
Za za evleriida
s
Зочин
Duka
ilgeeh n
зочин
зочин
1 хувь
to
Зочин
Зочин
Зочин
Зочин
koraegas
Зочин
Зочин
stalin
Boldoo
Зочин
Зочин
n0 way
Зочин
нано
ard
Зочин
Зочин
Зочин
ард-д
Зочин
ролд
Зочин
ard
demjij bnaa
Дэндэв
zuv bichjee, ene talaar ihiig bicheerei
Зочин
Зочин
Ukhaa hudgiin FACT
??? -- KERY CORPORATION
Зочин
Зочин
Зочин
Зочин
ard
ard
Зочин
Zochin
Зочин
MCS
НБ
ulzii
НБ
ulzii
zochin
НБ
НБ
zochin
zochin
teneg mald
Tuvshin
НБ
Зочин
Anonymous
aso
монгол иргэн
Hhuts
НБ
Зочин
Зочин
Зочин
odjargal
Зочин
munhag
Бөөрөнхийд
Зочин
Зочин