“МАН сонгуулийн мөнгө яаж босгож байгаагаа харуулчихлаа”
”Би хавтаст хэрэгтэй нь танилцаагүй, ямар хүмүүс хэрхэн мэдүүлэг өгснийг мэдэхгүй учраас бүрэн дүүрэн хэлж чадахгүй байна”
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Долдугаар сарын 1- ний асуудлаар цагдаагийн дарга нарыг шүүх хурал уржигдар болсон ч хойшиллоо. Шүүх хурлын үеэр хохирогчид болон цагдаагийн ар гэрийнхний дунд багагүй маргаан дэгдсэн. Цагдаа буудсан, тушаал биелүүлсэн, үгүй гээд л. Та долдугаар сарын 1-ний хэргийг дагнан судалсан төрийн түшээгийн хувьд, мөн Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ч хамгийн бодитой тайлбар өгөх эх сурвалжийн нэг учраас ярилцлагаа энэ асуудлаас эхэлье?
-Би хавтаст хэрэгтэй нь танилцаагүй, ямар хүмүүс хэрхэн мэдүүлэг өгснийг мэдэхгүй учраас бүрэн дүүрэн хэлж чадахгүй байна. Гэхдээ Хүний эрхийн дэд хороонд ирсэн долдугаар сарын 1-ний хохирогчдын олон өргөдөл гомдолтой танилцсан. Түүн дотор цагдаад буудуулаад амьд байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хэн, хаана, ямар машинтай зогсоод дараа нь цагдаа нар яаж буудсаныг ч хэлж байгаа хүмүүс бий. Гэтэл 1000 цагдаагаас мэдүүлэг авахад тэд “Бид буудаагүй” гэж хоороороо дуугарах, эсвэл буудуулаад амьд үлдсэн хүмүүсийн үгийн аль нь бодитой юм бэ. Бүр газарт унахад нь дээрээс нь өшиглөчихөөд “Наадах чинь шархадсан байна хаяад яв” гээд явсан тохиолдол ч байгаа.
Тийм учраас цагдаа нар буудаагүй гэж мэлзэхээсээ илүү бид тушаал биелүүлсэн гэдгээ хэлээд тушаал заавар өгсөн хүмүүсээ илчлэх л ёстой. Харин тушаал заавар өгсөн хүн байхгүй бол буруугаа хүлээгээд “Энэ бол миний хариуцлагагүйнх” гэж үнэнээ хэлэх тийм хэмжээний эр зориг гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ бүхэн цагдаа, ард иргэдийн хоорондын зөрчил болж хувирчихлаа. Гэтэл үнэндээ бүх цагдаа биш цагдаагийн удирдлага, тэр дотор байгаа хэдэн хурандаагийн л асуудал шүү дээ. Эцсийн эцэст өөрсдийнхөө арьсыг хамгаалахын тулд бүхэл бүтэн хуулийн байгууллагыг ард түмэнтэй зөрчилдүүлж болохгүй шүү дээ. Ийм увайгүй зүйл нь ямар арчаагүй хүмүүсээр энэ байгууллагыг удирдуулж байсан юм бэ гэдгийг эргэж харахад хүргэж байна. Цагдаа нарын өмгөөлөгчид тухайн үед эрх барьж байсан өндөр албан тушаалтнуудыг ч бас дуудах ёстой гэсэн байсан. Тэр ч зөв.
-Долдугаар сарын 1- ний хэргийн шүүх хурлыг хаалттай явуулж байгаа. Хохирогчдын ар гэрийнхэн нээлттэй байх ёстой, хаалттай хаалганы цаана хэлмэгдүүлэх гэж байна гэж үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Үнэхээр ард түмнээс нууж байгаад асуудлыг шийдэх гэж байгаа юм биш биз?
-Анх долдугаар сарын 1-ний дараа 270 залууг яаж барьж, хорьж, шүүсэн билээ. Тэр бүх процессоор үнэхээр хуулийг гууль болгосон. Одоо тэр хуулийг гууль болгосон нь буруу байж гэж өөрсдөө ярьж эхэллээ. Жишээ нь, цагдаа нар анх “Бид бол цэргийн байгууллага. Бид тушаал биелүүлдэг” гэж байсан. Одоо гэтэл “Бид цэргийн байгууллага биш, иргэний байгууллага. Биднийг цэргийн гэмт хэргээр яллаж болохгүй” гээд байгаа. Тэгэхээр асуудал арьсан дээр нь ирэхээр яаж бултаж зугтаж байгааг харж байгаа биз дээ. Өмнө нь цэргийн байгууллага, бид тушаал биелүүлдэг гээд хуулийг яаж уландаа гишгэж байлаа.
Дарга заавар өгсөн бол хэний ч тархийг хага цохиход бэлэн байсан хүмүүс одоо болохоор бид цэргийн байгууллага биш гэж халхавчилж байгаа. Гэхдээ эерэг талаас нь харвал энэ бол дэвшил. Энэ үгээр хариуцлагаас мултрах гэж байгаа тэдний арга болохоос нийгэмд цаашид тогтох хандлагынхаа хувьд нэг алхам урагшилж байгаа юм. Цагдаа бол цэргийн биш, иргэнд үйлчлэх байгууллага гэдэг нь ойлгомжтой болж байна. Хоёрдугаарт цагдаа нар хэний буудсан буунаас ямар сум гараад, хэнийг оноод алчихсан юм бэ. Түүнийг нотол гэж байгаа.
Гэхдээ нотлуулахгүйн тулд буу зэвсгээ эвдэж янз бүр болгосон. Харин энэ зарчмаар яривал долдугаар сарын 1-ний өдөр 270 залууг барьж, шоронд хийхдээ хэний шидсэн, ямар чулуу аль цонхыг хагалсан юм бэ гэдгийг нотлоогүй. Зүгээр л “Чи тэнд байсан уу, байсан. Тэнд байшин шатсан уу, шатсан. Өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учирсан уу, учирсан. Чи үүнийг хохироосон уу” гээд л тухайн хүн хэдэн төгрөгний гэм хор учруулсныг нотлоогүй байж ялласан. Үүнээс харахад тухайн үед хууль зөрчиж байна гэдгээ ойлгохгүй байсан хүмүүс одоо өөрсдийн толгой дээр ирэхээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн заалтыг хоёр өөр янзаар ашиглаж байна.
Тэгэхээр үнэхээр шүүхээс цагдаа нар гэм буруугүй гэж нотолж чадах юм бол өмнө нь шүүхийн шийдвэрээр шоронд хорьсон 270 залуугаас уучлалт гуйх ёстой. Тэр залуучуудын заримынх нь амьдралаар тоглосныхоо төлөө нөхөн төлбөр өгөх ёстой, тийм шийдвэр гаргасан шүүгч нарыг одоо ажлаас нь халах ёстой. Түүнээс биш цагдаа нарыг заавал шоронд суулгах гэж улайраад байгаа юм биш. Алдсан бол алдаагаа хүлээх ёстой.
-Цагдаагийн дарга нар хэн тушаал өгснийг хэлэхгүй байгаа нь одоо ч гэсэн тэдэнд дарамт очиж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байгаатай санал нэгдэх үү?
-Байгаа байгаа. Энэ удаа прокурор долдугаар сарын 1-нд галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой, тэр үед албан тушаалдаа хайхрамжгүй хандсан зэргээр цэргийн гэмт хэргээр зүйлчилж байх шиг байна. Магадгүй сонгуулийн дараа цагдаа нар гэмт хэргээ нуун дарагдуулсан гэдгээр Эрүүгийн хэрэгт татагдана. Буу зэвсгээ эвдсэн, өөрчилсөн, нэг нэгэндээ худал хэлэхийг үүрэгдсэн, шүүн таслах үйл ажиллагааг тасалдуулах гэж оролдсон үйлдлийнхээ төлөө хариуцлагад татагдана. Хууль бол хууль. Үйлчлэх л ёстой.
-Та ер нь долдугаар сарын 1-ний хэргийг хэрхэн шийдэгдэнэ гэж харж байна. Ингэхэд ирэх сонгуулийн өмнө үнэн зөв шийдэгдэж чадах болов уу?
-Өнөөдрийнх шиг нөхцөл байдалд бол хэцүү л байх. Энэ асуудлыг шийдэх улс төрийн хүсэл эрмэлзэл бий болох ёстой, олон нийтийн зөв ойлголт байх ёстой, хууль шүүхийн байгууллага хэнээс ч хараат бус шийдвэр гаргадаг болох ёстой. Гэхдээ ямар ч гэсэн асуудал шүүхийн хэмжээнд очиж яригдаж байгаа нь өөрөө том дэвшил.
-Хэрэв цагдаагийн дарга нарыг дарамталж байгаа бол цагдаа нарыг буруутгачихвал тэд хохироод үлдэх юм биш үү?
-Хэргээ илчлэхгүй бол хохироод л үлдэнэ шүү дээ. Тэд өөрсдөө үнэнийг хэлэх хүсэлгүй байна, хэн нэг улс төрчийг хамгаалах эрмэлзлэлтэй байна гэсэн үг.
-Хэргийн эзэд, дарамталж байгаа улс төрчид ард нь зүгээр өнгөрнө шүү дээ?
-Түүнийг цаг хугацаа л харуулна. Хэрэг хуучирдаггүй гэж үг. Ер нь бол долдугаар сарын 1-ний асуудал цаашаа үргэлжилнэ. Олон асуудал ил болно. Үнэнийг мэдэж байгаа хүмүүс ярина. Тиймээс энэ бол цаг хугацааны л асуудал.
-Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр болон Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар одоо болтол ам нээгээгүй л байна?
-Ерөнхий сайд байсан С.Баяр юу хэлэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл галт зэвсэг хэрэглэж иргэдийн амь насыг хохироосон явдал Онц байдал зарласны дараа болсон. Тэгэхээр асуудлыг хамгийн тодорхой хэлэх субьект бол Онц байдлыг удирдаж байсан штабын дарга. Онц байдлыг хэн удирдаж байсан юм бэ. Ц.Мөнх-Оргил удирдаж байсан бол тэр л хариуцлага хүлээнэ. Түүний тушаал шийдвэрийн хажуугаар өөр хэн нэгэн давхар тушаал өгсөн бол тэр нь илрээд дахиж асуудал сөхөгдөх ёстой. Өнөөдрийн хувьд албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, асуудлаа мэдэхгүй байгаа, эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байгаа нэг л хүн байгаа. Тэр бол Ц.Мөнх-Оргил.
-Яагаад?
-Онц байдал зарлан, штаб байгуулж, ахлуулна гэдэг шууд босоо удирдлагаар бүхнийг хянана гэсэн үг. Тэгэхээр асуудлын гол цикль тэнд байна. Штабын даргын хажуугаар хуулиар олгогдоогүй эрхээ эдэлж, Ерөнхий сайд тушаал заавар өгсөн бол Ерөнхий сайдад асуудал үүснэ. Гэхдээ өөрт нь шууд тушаал өгөх ёсгүй хүний үгийг биелүүлсэн бол цагдаа нарт ч хариуцлага тооцно. Яагаад гэвэл онц байдал зарлаад штаб байгуулсны дараа С.Баяр гэдэг хүн тэнд оролцохгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ бүхэн Ц.Мөнх-Оргил гэдэг хүн рүү очих байх. Мэдээж тушаал өгсөн, өгөөгүйгээс хамаарна. Тушаал өгөөгүй байхад галт зэвсэг хэрэглэсэн бол асуудал цагдаагийн дарга нартай холбоотой.
-2011 оны намрын чуулган Сонирхлын зөрчлийн тухай томоохон хуулийг батлаад удаагүй байна. Та энэ хуулийг батлуулахад багагүй үүрэгтэй оролцсон. Гэтэл энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан гэх юм?
-Үйлчлэх хугацааг нь наашлуулсан юм. Сонирхлын зөрчлийн хуультай холбоотойгоор Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаа. Энэ гурван хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж заасан байсан. Ерөнхийлөгч харин тавдугаар сараас үйлчлүүлэх ёстой гэж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст энэ хууль бас хамаарах учиртай. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар сонирхлын зөрчилгүй, авлигаас ангид байх ёстой гэдэг үүднээс хугацааг наашлуул гэсэн.
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ?
-Ирэх сарын 5-нд болох ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Би хувьдаа дэмжиж байгаа.
-Яагаад долдугаар сарын 15 гэдгийг олонхи дэмжсэн юм бол?
-Авлигын болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёрдугаар сарын 15-наас мөрдөхөд ямар ч асуудалгүй. Харин Сонирхлын зөрчлийн хууль бол шинэ хууль. Маш олон төрийн албан тушаалтнуудад хамаатай. Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна хувийн сонирхлын мэдүүлэг гээд цоо шинэ мэдүүлэг өгдөг болно. Иймэрхүү өөрчлөлт ихтэй учраас Төрийн албан хаагчид хуулиа судалж амжихгүй учир Сонирхлын зөрчлийн хуулийг долдугаар сарын 15-наас үйлчлүүлэхээр болсон.
-Харин одоо тавдугаар сарын 1-нээс хэрэгжих боломжтой гэсэн үг үү?
-Боломжтой. Төрийн албан хаагч гэдэг тодорхой хэмжээний өндөр боловсролтой хүн байх ёстой биз дээ. Тэгэхээр өөрсдөдөө хамаатай хуулийн төслийг уншаад ойлгочихож чадахгүй бол төрийн албанд тэнцэх эсэхийг нь ч ярьж болно шүү дээ.
-Сонирхлын зөрчлийн тухай хуулийн талаар та товчхон танилцуулаач. Энэ хууль гарсан нь авлигыг бууруулах бас нэг хөшүүрэг болно гэж олзуурхаж байгаа...?
-Авлига бол хогийн ургамалтай адил. Тиймээс авлигаас салахын тулд хөрсийг нь цэвэрлэх ёстой. Энэ цэвэрлэгээг хийдэг ганц зүйл нь Сонирхлын зөрчлийн тухай хууль. Монголын улс төрд байгаа намчирхдаг, нутгархдаг, ангирхдаг бүх зүйлийг энэ хуулиар хязгаарласан. Авлига бий болдог шалтгаануудыг аваад хаячихаар авлига цэврээрээ үлдэж байгаа юм. Энэ тохиолдолд авлигыг харахад ч хялбар болно. Эрүүгийн хуульд бас нэг том заалт орсон. Бид төрийн албан хаагчдыг албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг харж байгаа ч нотолж чаддаггүй, төсвийн мөнгө идэж байгааг нь харж байгаагаас биш яаж гэдгийг нь мэддэггүй.
Гэхдээ энэ нөхөр хамаагүй тансаг амьдраад байгаа нь нотлогдож байна. Яагаад ч төрийн албан хаагчид ийм хэмжээний цалингаар дундаж бизнесмэнээс илүү хэмжээнд амьдарч чадахгүй. Тэгэхээр тэр их мөнгийг хаанаас авсан байж таарах вэ. Түүнийгээ тайлагнах ёстой. Хууль ёсоор олсон гэдгээ тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Төсвөөс төрдөг тэрбумтнуудын тоо багасна гэсэн үг. Ерөөсөө авлигыг Сонирхлын зөрчлийн, Эрүүгийн, Авлигын хуулиар гурван талаас нь шахна. Ингэснээр татвар төлөгчдийн болон бизнесмэнүүдийн халааснаас хулгайлж чадахаа болино гэсэн үг.
-Таныг Өвөрхангай аймгийн нэгэн иргэн Ёс зүйн дэд хороонд өгсөн гэсэн. Үнэн үү?
-15 орчим хоногийн өмнө мэдсэн. Өргөдөл гомдлыг нь одоохондоо уншаагүй, танилцаагүй л байна. Долдугаар сарын 1- ний хэрэгтэй холбоотойгоор төр ард түмнээс уучлалт гуйх асуудал яригдаж байх үеэр МАН-ынхан уучлалт гуйхгүй гэхээр нь би эгдүүцсэн юм. Ард түмнээсээ уучлалт гуйх эр зориггүй байж өөрсдийгөө Ардын нам гэж битгий нэрлэ. Зүгээр л алуурчдын нам гэж нэрлэ гэсэн юм. Түүнийг сонссон намынх нь нэг гишүүн намайг Ёс зүйн дэд хороонд өгсөн юм билээ. Долдугаар сарын 1-нд ямар айхтар юм боллоо. Тийм үймээн дунд үр хүүхдээ алдчихаад байгаа эцэх эхчүүдээс уучлаарай гээд ганц удаа гуйчих зүрх байхгүй мөртлөө намын нэр нь ямар эмзэг, ямар ариухан хүмүүс юм бэ гэж бодогдсон. Ямар үндэслэлээр гомдол гаргасныг нь мэдэхгүй юм.
-Алуурчдын нам гэж хэлснийхээ төлөө таныг уучлалт гуй гэвэл та яах вэ?
-Эхлээд тэд ард түмнээсээ уучлалт гуйчих. Тэгвэл дараа нь би уучлалт гуйж болно.
-Танай нам хамтарсан Засгийн газраас гарч, Ардын нам Засгийн газраа бүрдүүллээ. Дэд сайд, сайд нараа хамгийн сүүлд томилсон. Үүнийг бизнесийнхэнд, мөнгөтэй хүмүүст албан тушаал бэлэглэсэн томилгоо боллоо гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хэрэв сонирхлын зөрчлийн хууль үйлчилж байсан бол уул уурхайн компанитай хүн Ашигт малтмалын дэд сайд болохгүй байсан. Нөгөөтэйгээр МАН сонгуулийн мөнгөө яаж босгодгоо харуулж байгаа юм. Албан тушаалыг зүгээр л хар зах дээр наймаа хийж байгаатай адил болгож байна. Тэрбум төгрөг өгөөд дэд сайд болчихож байна. Ил хэлж байгаа нь л тэрбум болохоос биш цаана нь хэд ч байгаа юм билээ. Уул уурхайн компаниудын олигархиуд Ардын намыг худалдаад авчихсан юм байна гэдгийг харууллаа. Мөнгөө төлөөд л дуртай суудал дээрээ сууж болж байна. Энэ жишгийг улс төрд дахин дахин батлаад байгаа Ардын намыг авлига, сонирхлын зөрчилтэй нь хамт арчаад хогийн саванд хаях хэрэгтэй.
-Ингэж хэлснийхээ төлөө та дахиад Ёс зүйн хороо юм уу шүүхэд дуудагдах байх даа?
-Дахиад нэг гомдол ирэх байлгүй.

Б.Нямсүрэн
Зохиогчийн эрх: “Зууны мэдээ” сонин
Зохиогчийн эрх: “Зууны мэдээ” сонин
London
ок
ок
Zochin
Erka
Зочин
ard tumen
Зочин
mongol
Бууны нохой Тэмүүжин
Nyama
Батжаргал
Baagii
Baagii
Зочин
...
Жамухад
Жамух
MUNKH-ORGIL
хөх монгол
gan
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat
MGL
Зочин
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
амын хэдэн хувийг хядсаныг мэдэхүү мэдэхгүй бол жа
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Heterhii mergen jaraahai
dhn
Зочин
haha
Nb
Зочин.
сүхээ
uwuu
Амжилт
Уншигч
AMARSANAA suvilal
Зочин
зочин
Зочин
Зочин
нийгэмд сайныг хүсэгч
Зочин
BI
Зочин
kkk
z
Огии
zochin
MGL
Зочин
Зочин
Tod.Oyunchimeg
дэмжлээ
gun
asfasdf
asfas
Зочин
Алуурчин МАН
баярлагч
дэмжигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
da
Зочин
mos
Зочин
zochin
Зочин
Bek
hm
sum
МАН-хан, цагдаа нарт
МАН-хан, цагдаа нарт
Moskow
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
үнэнийг хэлье
үнэнийг хэлье
Мл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Тэмүүжин
Зочин
Баяа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Odgoo
Авилгачдын нам
Зочин
Зочин
Зочин
batsukh
123
Зочин
Зочин
liberty
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongol
Хуягаа
NICE
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин