Бүсгүй хүн нутаггүй гэж эх оронгүй гэсэн үг биш
Малайз гэж улсын нэр Монголын хэвлэлийн хуудаснаас салахаа болисоор удлаа.
Шүүхийн шийдвэр яаж ч гарлаа гээд бусдын гарт амиа алдсан нэг иргэн маань босоодирэхгүй. Хүний амь нас, шударга ёсноос үнэтэй нөхөн төлбөр ч гэж бүр байхгүй. Хамгийн гол нь шүүх хурлын шийдвэр монгол хүний амь үнэгүй, монгол хүнд харьяалахэх орон, хамгаалах төр гэж байдаггүйг дэлхийн тавцанд зарлаллаа. Үйл явдал нь нэгэнмонгол бүсгүйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал боловч үр дүн нь МонголУлсыг бүхлээр нь басамжилсан хэрэг явдал боллоо.
Түүхийн нэгэн цагт хятад хүн, нохой хоёрын нэг төвшинд тавьж, бас үнэгүйдүүлжбайсны эсрэг хэрхэн тэмцдэг тухай алдарт жүжигчин Брюс Ли-гийн тоглосон кинобайдаг. Малайз дахь энэ хэрэг явдал уг кинонд гардаг шиг монгол хүнийг нохойноос дор үнэгүйдүүлснээр төгсч байна. Харин Монголын төр энэ үнэгүйдэл, доромжлолынэсрэг яаж тэмцэв ээ. Иргэнийхээ амь насыг нэхэмжилж шударга ёсны төлөө яажтэмцэв ээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хороод хаана байна вэ. Гаднын төсөл бүрийнхойноос гүйж байдаг хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд юу хийв ээ. УИХ-аас байгуулдаг Солонгоо даргатай Хүний эрхийн үндэсний комисс нэртэй томбайгууллага яагаад дуугүй байна вэ.
Шүүхийн шийдвэр гарсан мөчөөс эхлэн энэ хэрэг хайртай охиноо алдсан хөөрхийэцгийн ганцаараа хөөцөлдөх хэм хэмжээнээс давлаа. Шүүхээр шийдүүлдэг шударгаёсны төлөөх тэмцэл бол тухайн улсын дотоод хэрэгт хамаарагдах дипломат ёс бишбилээ. Монголын төр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа дипломат ёсорилэрхийлэх, нот гардуулах, давж заалдах олон арга бий байх. Тэр бүхнийг ашиглахыгтөр, засаг хүний эрхийн байгууллагуудад уриалж байна. Магадгүй манай улсын олонулсад эзлэх орон зай, байр суурь багадаж байж болох юм. Хэрэв тийм бол хүнийэрхийн тунхаглал, шударга ёсыг тугаа болгосон дэлхийн хамтын нийгэмлэгийнбайгууллагууд, НҮБ-ын тусламжийг ч авах боломжтой. Эдгээр байгууллагын оролцоо, дэмжлэгээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг жишээ олон оронд бий. Дэлхийнийтийн мэддэг, хамгийн сүүлийн жишээ гэвэл Франц- Колумбын иргэншилт ИнгридБетанкур байна. Тэрээр 2002 онд Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөжбайхдаа тус улсын Хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэнд олзлогдон, бүтэн зургаан жилширэнгэд тарчилж байгаад энэ зун Колумбын тусгай хүчнийхний ачаар суллагдсан. Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Николя Саркози олон улсын нийгэмлэгүүдийнтуслалцаа дэмжлэгээр түүнийг зургаан жилийн цөллөгөөс нь сулласан билээ.
Монголын төр засгийг байр сууриа илэрхийлэхийг хүссэн манай сонины энэ уриалгабол хий сүржигнэл биш юм. Хөөрхий бүсгүй түших нөхөр, түншлэх хамтаргчаа зөволоогүй байж болно оо. Бүр хазгай гишгэсэн ч байж болно. Гэхдээ л энэ бүхнийх ньтөлөөс түүний алтан амь, хоёр хүүхдийнх нь үүрдийн өнчрөлтэй яавч тэнцэхгүй. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг урьдын үг ул болсон. Нутаггүй байлаагэхэд бүсгүй хүн нь битгий хэл, цагаан зээр нь ч харьяалах эх орон, хамгаалах төргүй гэсэн үг биш билээ. Талийгаач бүсгүй ч өөрийгөө харьяах эх оронтой, хамгаалахтөртэй гэж бодож явдаг цөөхөн монголчуудын маань нэг байсан нь эргэлзээгүй. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй. Нэгэн хэрэг явдлаар нийтмонголчуудыг доромжилж байхад тусгаар тогтносон Монголын төр маань ямаандмөнгө хуваарилах, малаа яаж тоолох, малын хулгайг яаж хийвэл болох гээд дандаамалын нийгэм”-ийн сэдвээр яриад сууж боломгүй санагадна. Төр засаг, хүний эрхийнбайгууллагууд талийгаачийн ар гэрийнхний нэгэн адил шударга ёсны төлөөх тэмцлээнэгтгэхгүй бол томоор ярихад дэлхийгээр нэг тарсан элэг нэгтнүүдийн маань амь насч үнэгүйдэх жишгийн эхлэлийг Малайзын шүүх тавилаа.