Говийн алтан гурвалжин
Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю БНХАУ-ын дарга Дэн Сяо Пинтай хэдэнтээ уулзжээ. Дэн “Маркс руугаа явахаас өмнө” улсаа босгоод хэлэх юмтай очих хүсэлтэй явдаг гэж хошигножээ.
Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю БНХАУ-ын дарга Дэн Сяо Пинтай хэдэнтээ уулзжээ. Дэн “Маркс руугаа явахаас өмнө” улсаа босгоод хэлэх юмтай очих хүсэлтэй явдаг гэж хошигножээ. Тэрээр хэд хэдэн удаа “Надад зөвхөн Шанхай байсан бол ч...” гэж. Дэн жаахан атаархангуй байсан ба Сингапур бол Шанхайн хэрийн л хот, ганцхан Шанхайг бол чамаас илүү хөгжүүлчихэж чадна, харин надад бүтэн гүрэн байна гэдгээ л дорнын мяагаар цаагуураа хэлээд байж.
АН-ын төлөөлөгчид 2006 онд Шанхайд айлчлахад Шанхайн хүндэтгэлийн харшид Дэн, Ли хоёрын уулзалтын зургуудыг ихэд хүндтэй байранд залсан байж билээ. Өмнөд Хятадын Ханжоуд Хятад-Сингапурын хамтарсан аж үйлдвэрийн томоохон цогцолбор байгуулах ажил эхлээд 10 гаруй жил болсонтой танилцуулсан, лав л тийм ч бүтэлтэй хэрэгжиж буй мэт санагдаагүй. Ойлгосноор Хятад, Сингапурын удирдлагын зарчим зөрчилдөөд, чухамдаа бол Хятадууд “хүчээр түрээ барьж”, цогцолборт олгосон газар ба давуу талаа ашиглан төслийн өөрт ноогдох хувиа өсгөж, удирдах ажилтныхаа тоог нэмэхээр шахаж, санасандаа хүрч байгаа бололтой санагдсан. Харин Монголчууд өмнөд бүсээ ингэж хадгалж чадах болов уу?
Саяхан Ерөнхийлөгч өмнөд бүсэд ажиллав. Монгол Улс Сингапур, Хятадын аль алинтай нь төстэй. Хүн амын тоогоор Сингапуртай адил, харин газар нутгийн хэмжээгээр Хятад лугаа адил, дэлхийн 18-д орох том нутагтай шүү бид. Гагцхүү өнөөдөр манай аль ч удирдагч “Надад ганцхан Улаанбаатар байсан бол ч” гэх хэмжээний амжилт олоогүй л байна.
БНХАУ-ын хөгжлийн төлвийг харвал “нээлттэй хаалганы бодлогоор” гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татсан зүүн өмнөд бүсээс хөгжил халдварласныг өнөөдөр бараг л мартах шахаж. Нээлттэй хаалганы бодлого нь Дэн авгай болоод Хятад “үндэсний ориг бодлого” биш, XX зууны эхээр АНУ-ын дэвшүүлсэн санал, Европын колоничлолоос хоцорсон Америкчууд Хятадад өөрийн худалдааны эрх ашгийг бий болгохын тулд дэвшүүлсэн санал болохыг Р.Болдын “Монголын тусгаар тогтнол ба АНУ” номоос харж болно.
Нуршихын учир нь өнөөдөр Монгол “Хаанаасаа эхэлж хөгжих вэ?” гэдэг асуулт тулгараад байна. Нэгэн цагт Баабар анхны “Алтан гурвалжин”-г томъёолж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг холбосон алтан гурвалжин Монголын хөгжлийн тулгуур бүс байх болно гэж байв. Уг логик нь их зөв, цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг жигд хөгжүүлэх чадал боломж алга тул “Үлгэрлэвээс Шанхай лугаа адил” хөгжингүй тулгуур цэг бий болгоод аажимдаа бусад нутагаа хөгжүүлэх л санаа. Барууны биш ч СЭВ-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан үйлдвэрлэлийн бүс /энэ талаар судлаач Д.Ганхуяг “ganaa.mn” сайтдаа тодорхой бичсэн байгааг үзнэ үү/ гадны зөвлөмжтэй либералчлалын үр дүнд үнс нурам болсон. Хуучин алтан гурвалжингаас үлдсэн нь Төвийн эрчим хүчний нэгдсэн систем, засмал болон төмөр замын сүлжээ. Өөрөөр хэлбэл үйлдвэржилтийн суурь хэвээр байгаа ба харин хэрхэн үйлдвэржих нь тодорхойгүй байна.
Үүнтэй зэрэгцэн Өмнөд бүсэд өрний либералчлал хаалга цөм өшиглөн орж ирээд “Оюу толгой-Таван толгой-Сайншанд” гэсэн өөр нэгэн гурвалжин үүсгэж, хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Уул уурхайд түшиглэсэн үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ бүсэд гарцаа байхгүй эрчим хүч, тээврийн суурь бүтэц хэрэгтэй болох юм. Хөгжил хөрөнгө оруулалт дандаа сайн талтай байдаггүй, эртхэн сануулахад стратегийн хувьд ирээдүйд энэ бүсийг Монголын Төв Засгийн газрын эрх мэдлээс салгах “гуравдагчийн болон өмнөд хөршийн санаархал” байж болзошгүй юм. Энэ чиглэл рүү шахаж байж болзошгүй гэх сэжиг ч сүүлийн үед төрөх боллоо. Жишээлэхэд АН-ын генсек өмнийн баялаг нээгдсэн бүсийг тусгай аймаг болгох төлөвлөгөөгөө танилцуулж байсан, магадгүй энэ сайнаар харвал тохиолдол, муугаар харвал нөлөөлөл байх, гэхдээ манай шинжээчид энэ чиглэлд ухвал овоохон юм бий дээ. Ийм нөхцөлд баялгийн асар их үүц нээгдсэн энэ бүсийг Төвтэй холбох замаар “Баттай хадгалах” томоохон зорилт урган гарч ирж байна. Чухам үүнийг ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч анзаарч ажилласан болов уу. Хэрэв одоо л анхаарахгүй бол хэдэн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт айлчлав гэсэн албан мэдээ гарч магадгүй л байх.
Хэдийгээр бид гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж олон жил хөөрцөглөж, тэр нь ч ирж байгаа боловч хөрөнгө оруулалт нөгөө талаас колоничлолын хүчтэй зэвсэг болдгийг мартаж болохгүй. Энэ нь сүүлийн үед эрчимтэй тархаж буй неолиберализм, неоколониализмын талаарх ойлголтоос урган гарч байгаа ч юм биш, зүгээр л Я.Коростовецийн 1911-1912 оны Өргөөд хийсэн тэмдэглэлийг сөхөөд үзчихэж болно. “Оросууд Монголыг нөлөөндөө байлгах, колоничлолоо бэхжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй байна”. Тэр яг ингэж бичжээ. Харин Хятадууд зуун жилийн өмнөх хөрөнгө оруулалт хийх, худалдааны зах зээл нээх зорилгтой цэргийн интервенцийг сайхан мушгиад өөрт нийцүүлчихсэндээ л хүчирхэгжиж байна.
Говь хаашаа явнам бэ?
Нөхцөл байдал асар хурдан өөрчлөгдөв. Говио японд түрээслэчихээд мөнгөөр нь тансаглаж суух ухааны юм бодож суусан Монголчууд өнөөдөр юун түрээслэх, яаж алдчихгүй байхаа бодох цаг ирж. Өмнөд бүсийн ордуудыг ашиглаж эхэлсэнтэй холбогдон нийгэмд зөрчил үүсэж эхэллээ. Нэг дэх нь коммунизмын үеийн уламжлалт бодлогоо дагаж, хүчний тэнцвэрийг хангах үүднээс Оросын хөрөнгө оруулалтад өмнөд бүсээ нээхийг санал болгож байна. Нөгөө нь гуравдагчийн хөрөнгө оруулалтыг дэмжих үзэл санааг илэрхийлж байна. Мөн Өмнөд хөршийн эрх ашгийг ч хамтад нь оруулж тэнцүүлэх сонирхолтой бүлэглэл бий. Гэвч аль аль нь 100 хувийн баталгаа өгөхгүй, учир нь тэр “нэг, хоёр, гурвууд” Монголоос гадуур хэлэлцэн тохирох боломжтой. Гэтэл манайхан тэдний талаар л бодоод байгаа болохоос өөрсдийнхөө талаар хэр “бодож байна гэж бодож байна?” Энэ болон бодлын цаадах “Монгол өөрөө хаахна байх вэ?” гэдэг чухал асуудал.
Ордын ашиглалтын асуудал өнөөдөр Монголчуудын мэдлээс гараад явчихсан. Хэн ч, яаж ч хийрхсэн бодит байдал ийм л байгаа. Жишээ нь “Таван толгойн” нүүрсний ордыг ашиглахгүй, нөөцөд үлдээлээ гэж хэн ч зарлаж чадахгүй болсон. Эцсийн дүндээ Монгол Их гүрний араншин гаргавал энэ ордыг дотоодын хөрөнгө оруулагчиддаа найр тавих ганцхан арга бий. Одоогоор ордыг ОХУ, АНУ, БНХАУ-д тус бүр 30 хувь эзэмшүүлэх, Монголд 10 хувь ноогдох хувилбар руу л шахагдаж байх шиг. Тэр жаахан хувиа ард түмэндээ тараачихаар “Монголд” юу үлдэх бол?
Ийм нөхцөлд сэтгэлгээний гаргалгаа л чухал юм билээ. Жишээ нь манайх “Рио” эрх баригчдыг худалдаж аваад хүчээр ороод ирлээ одоо яаж хөөх вэ? гэж биш, харин бид “Рио”-г хулхидаад Хятадын өмнүүр оруулчихлаа, одоо эд хаачих вэ? харин яаж эрх ашгаа тулгах вэ? гэж бодох ёстой байх. Дээр нь “Рио”-д өмнөд бүсээ бүрэн эзэмдүүлчихэлгүй яаж эрхэндээ барьж байх вэ? Саяхан орчуулагдан гарсан Дэн Сяо Пиний түүвэр зохиолын гуравдугаар ботийг уншиж байхад ийм л бодол төрөөд байна. Мань мэт үнэлэх нь хэтэрсэн хэрэг авч ер нь “Дэн гуай шинэ онол гаргаагүй, тууштай Марксист байсан, гагцхүү асуудлын гаргалгааг гайхалтай зөв дараалж гаргадаг” хүн байна. Америк нээлттэй хаалгыг л Хятад нээлттэй хаалга болгочихсон байна. Тууштай либерал боловч хүсвэл ийм гаргалгаа хийх хүн нь жишээ нь Монголд Баабар л байна. Гэхдээ онолыг арга зүй, үйл явц дагалддаг шиг төр үйл ажлаа хийж л баймаар юм.
Өмнөд бүсийн “Алтан гурвалжинг” Төвийн бүстэй холбоход асар их хүчин чармайлт, багагүй хөрөнгө, хүч шаардлагатай. Хэрэв Монголын төр өмнөд бүсээ Төвтэйгөө найдвартай холбохгүй л бол эдийн засгийн хувьд урагшаа интеграцид орох чиглэлээр үйл явц биднээс үл хамаарах байдлаар эрчимтэй өрнөж байна. Одоохондоо харилцаа холбооны хувьд айх юм алга. Харин цахилгаан эрчим хүч, замын хувьд бүгд урагшаа чиглэлтэй болжээ. Эцсийн дүндээ өмнөд бүс Төвөөс улстөрийн хамаарал багатай, багавтар татвар л төлдөг, банк санхүүгийн үйлчилгээ, цахилгаан эрчим хүчний хангалт, зах зээл нь гадаадаас бүрэн хамааралтай, тэр ч байтугай Засаг захиргаа нь харьцангуй бие даасан, авилгад идэгдсэн, үр нөлөө багатай, төвөөс зугтах, дураар авирлах шинжтэй “үлгэрлэвээс хараат мужийн” хэмжээнд очвол М.Лермонтовын шүлэгт гардагчлан “Үр хойч маань бидний үхдэл хүүрийг доромжлох байх”. Өнөөдөр ийм нөхцөл байдал огт алга, хэзээ ч үүсэхгүй гэж маргах хүн байхгүй л болов уу?
Наад зах нь сүүлийн үед Өмнөговь аймгийн засаг захиргаа бие даан “эх орны хишгэрхүү мөнгө тараадаг”, үүгээр дамжуулан төр захиргааны байгууллагад шургалагчид нь давуу эрхтэй байхыг хичээдэг болж байна. Өмнөговийн АН-ын тэнэгүүдийн хийж байгаа ажил. Энэ бол орон нутгийн бие даасан байдал огт бишээр барахгүй ирээдүйд хүнд урхаг чирнэ. “Эрдэнэт үйлдвэрийн хишгийг” хэн ч, хэзээ ч Орхон аймгийнханд тараагаагүй биз дээ? Харин тэр хишгийн улмаас орон нутгийн засаг захиргаанд Төвөөс тавих хяналт алдагдаж байгаа төдийгүй орон нутгийн ард иргэдийн засаг захиргаандаа тавих хяналт алдагдаж байгааг иргэд Ерөнхийлөгчид хэлсэн байна. Ялангуяа Ханбогд сумын хувьд байдал ийм байгаа нь анзаарагдаж байна, харин дотоодын хөрөнгө оруулагчдад түшиглэсэн Цогтцэцийд байдал хамаагүй дээр байгаа нь анзаарагдаж байна.
Тэгээд яах вэ? Орон нутгийн бие даасан байдал гэгчийг бий болгож, удахгүй Өмнөговийг магадгүй говийн гурван аймгийг “тусгай бүс” гэж зарлаад, эцэст нь Ерөнхийлөгч очиж ажилладаг биш, айлчилдаг болох уу? Энэ нь өмнөд бүсэд орох дотоодын компаниудын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих цорын ганц арга Монголын Засгийн газарт үлдсэнийг нотлох бөгөөд Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ үүнийг тодорхой дурдлаа гэж ойлгосон. Тиймээс “Өмнөд бүсийг хөрөнгөөр бэхлэх” ажлыг яаравлах хэрэгтэй, гэхдээ төрийн мөнгөөр шийдэхэд бүтэн зуун хэрэгтэй, чухам үүнд манай дотоодын хөрөнгө оруулагчид л найдвартай хэрэглүүр болох цаг иржээ.
Өмнөд хязгаарыг найр тавьсан түүх
Юуны өмнө өмнөд бүсэд Улаанбаатарт төвтэй томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага бий болжээ. Тиймээс “Таван толгойн” ордод дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжин оролцуулах чиглэлийг анхаарах ёстой. Гэтэл манай зарим төрийн дээд албан тушаалтан бүхнийг “Надад хэдэн хувь оногдох юм бэ?” гэсэн өнцгөөс хандаж, шийдэх хүсэлтэй байгаа талаар сайдууд нь ил тод ярьдаг болсон нь харамсалтай. Дотоодын хөрөнгө оруулагчид гадаадынхантай өрсөлдөхийн тулд наад зах нь татварын адил тэгш байдалд, цаашилбал илүү таатай нөхцөлд байхаас аргагүй байна.
Улаанбаатарын 20 жилийн түүхтэй компанийг “Рио Тинто”-той адил тэгш нөхцлөөр уралд, энэ бол либерализм юм байгаа юм гээд суугаад байж болохгүй биз дээ. Өрсөлдөөнд ялагдвал “Бид ижил тэнцүү нөхцөл олгосон, Монголчууд залхуу, сүйхээгүй, тэнэг, туршлагагүйдээ ялагдчихаж гэж” -измдэж бүр болохгүй. Ийм нөхцөлд жишээ нь хөрөнгө оруулалтын гэрээг нэг бол бүрмөсөн байхгүй болгох, эсбөгөөс гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай адил түвшинд байгуулах ёстой.
Ер нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу билээ? Анх “Тогтвортой байдлын гэрээ” нэртэй төрөөд удалгүй нэр нь хүндэдсэн тул өөрчилж “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэр хайрласан юм, манай эрх баригчид. Гэрээ нь хөрөнгө оруулагч талд татварын таатай нөхцлийг гэрээнд заасан хугацаагаар тогтвортой хадгална гэсэн агуулгатай юм. Эцсийн бүлэгт юу болов гэхээр татварын хамаг таатай нөхцлүүдийг бүгдийг нь түүж товхимол болгоод гадаадынханд өгч, энэ бүхнийг ашиглаад бидэнтэй гэрээ байгуул гэж нөгөө талаа “тагнуулын үнэт мэдээллээр” хангасан хэрэг шүү дээ. Хуулийн заалтууд үнэндээ хэт таатай боломж олгосон. Чухам тийм байснаас “Бороо гоулд“ Бороогийн ордыг ухаад дундаа орох үед хөрөнгө оруулалтын гайхамшигаар манай улсын тэр жилийн ДНБ 6,0 хувь өссөний дээр бид хамаг алтаа тавьж туугаад 2,8 тэрбум төгрөгийн НӨТ-ын буцаалтын өрөнд орсон давхар амжилттай тууж явсан юм.
Яг тэр нөхцлөөр “Рио”-той гэрээ байгуулах гээд манараад явчихсан. Гэрээг яаж ч сайжрууллаа гээд анхны нөхцлөөр манайх өөрсдөө олж болох бүхнээ тавиад туучихсан гэрээ бэлтгээд орчихсон учраас алдах л байсан. Анхдагч нөхцөл нь л ийм. Тиймээс гэрээг сайжруулна гэдэг зүгээр л онигоо байсан байхгүй юу. Харин гэрээ байгуулахгүй бол Хятадууд /Чайналко/ Айвенхоугаас 60 жилийн хугацаатай лицензийг нь тэрбум ам.долларын нөхөн олговроор аваад нөгөө л Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлөөр ороод ирэх байсан. Тэгэхээр хоёр муугаас аль гайгүйг нь “Рио”-г нь сонгосон болохоос манай УИХ-ынхан ухаантай сэцэндээ нэг их гэрээ сайжруулж барьсан юм огт байхгүй. Өөр ямар ч гарцгүй болчихсон байсан, анхнаасаа л тавиад туучихсан байсан. Зүгээр л “Бороо гоулд”-ын гэрээг хоёр дахиа байгуулсан л байхгүй юу. Гуч хүртлээ ухаан суугаагүй бол юу ч битгий хүлээ гэдэг шиг “Оюу толгой”-гоос юу ч битгий хүлээ.
Удахгүй Таван толгойг мөн яг ийм нөхцлөөр “хамтарч” ашиглахаар бэлтгэж байгааг санагтун. Ашигт малтмалын хууль, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль зэрэг Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн тулгуур болдог хуулиудыг өөрчлөөгүй цагт Монголчууд таван толгойгоос ч юм хүлээх хэрэггүй. “Таван толгой” гурав дахь Бороо гоулд л болно. Монголчуудыг 10 хувиар хуурах юм биз дээ.
Өмнө хязгаараа бэхлэх нь
Гурван гол чиглэл байна. Нэгд хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих. Одоо Монголчууд гэрээнээс буцах замгүй болсон. Гэтэл нөхцөл байдлыг харвал Оюу толгой, Таван толгойн ордууд бүхэлдээ өмнөд хөршийн зах зээлд уусаж эхэллээ. Манай УИХ, Засгийн газар өмнөд хязгаараа бэхлэх нь байтугай жаахан хуримтлалаа хувааж идэлцээд хахаж үхэх ч завгүй суугаа. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээг устгаж чадахгүй бол ганцхан гарц үлдсэн. Өмнөд бүсэд байгаа дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа гадаадынхантай яг адил нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээг давхар батлах ёстой. Ингэж байж л зорьсондоо хүрнэ.
Бас нэг гарц байх нь байгаа. Хувьсгал хийгээд шинэ засаглалын хүчээр өмнөх бүх тэгш бус гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож болох л юм. Гэвч Монголчууд арчаагүй, ядаж л эрх баригчид булайгаа дэлгэж дээлээ толгой дээгүүрээ нөмрөхгүйн тулд засгийн эрхэнд тэсч үлдэхийг тэчъяадан хүсэж, юугаа ч хайрлахгүй байна, ард түмэн ч эрх баригчид ч айдастай тул нэг нь өгсөн болж, нөгөө авсан болж, 10 хувиа хувааж идээд хэвтэж байх нь дээр ухааны л юм бодож байгаа.
Хувьсгалгүйгээр бодоод үзвэл энэ талын мэргэжилтнүүдтэй ярилцахад Өмнөд бүсийг бэхлэхийн тулд Улаанбаатар-Замын Үүдийн автозамыг яаравчлан дуусгах, мөн гол ордууд руу салаалах, хооронд нь холбохыг яаравчлах хэрэгтэй. Мөн төмөр замаар орд хооронд холбох мөн төв тэнхлэгтэй холбох ёстой болж байна. Гол зах зээл рүү буюу өмнөд хилд чиглэсэн автозамыг олон салаа бус нэг л тэнхлэгтэй болгох нь чухал ажээ. Энэ бол хоёрдугаар гол чиглэл.
УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор батласан “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт”-ын 10 дугаарт заасан “Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой” чиглэлийн хатуу хучилттай 251 километр замын Даланзадгад-Ухаа худаг чиглэлд зам тавих л дутуу байна. Үүнийг л төрөөс хийхэд болно. Уг нь 251 км замын өртгийг 73,900.0 сая төгрөгөөр төсөвлөсөн байсан, одоо бол хамаагүй хямд болсон.
Учир нь “Энержи ресурс” “Ухаа худаг-Оюу толгой-Өмнөд хил” чиглэлд хатуу хучилттай автозам бариад байгаа нь автозамын гол тэнхлэгийг тус компани өөрийн судалгаа, хөрөнгөөр бий болгосон гэсэн үг юм. Киломерт бүр нь хагас сая долларын өртгөөр, улсаас нэг ч төгрөг гарздалгүй тавьсан энэ зам цаашдаа улсын эрх ашигт маш тустай үүрэг гүйцэтгэх боломжтой. Хөрөнгө хугацаа хэмнэхийн тулд нэгэнт бий болсон бүтцэд тулгуурлах нь Монголд илүү ашигтай юм.
Томоохон төслийн бэлтгэн нийлүүлэгчдийг ялангуяа шатахуун зэрэг гол бүтээгдэхүүний нийлүүлэгчдийг дотоодоос шалгаруулах зарчим чухал юм. Хамгийн чухал нь эрчим хүчний хангамжийг дотоодоос шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, бодлогоор дэмжих шаардлага тулгарч байна.
Өнөөдөр “Оюу толгой” компани цахилгаан эрчим хүчнийхээ асуудлыг дизель станцаар шийдэж байна. Цахилгааны шугам өмнөд хөрш рүү татсан авч манай талаас станц барихыг шаарджээ. “Оюу толгой”-н төслийг бүхэлд нь цахилгаанаар хангахад манай Улаанбаатарын IV ДЦС шиг хүчин чадалтай станц барих хэрэгтэй ажээ. Станц барьж болно, нүүрс бол шорооноосоо ч элбэг байгаа, гагцхүү ус л хэцүү. “Ухаа худаг” дахь 18 мВт-ын цахилгаан станц бол үүний шийдэл юм. Энэ бол гуравдугаар чиглэл.
Оюу толгойн ордын ойролцоо 45 километр урт, 16 километр өргөн, 18 метр гүн газар доорх нуур байна. Тэртээ коммунизмын төгсгөл үед Монголын говийн дор тэнгис цэлэлзэж байгаа тухай “Наука и жизнь” сэтгүүлийн өгүүлэл үнэн юм билээ. Мэдээж говь хангайтай адил гадаргын усгүй, гүний усны нөөц хязгаарлагдмал боловч ус бол байна. Шорвог, хужиртай энэ усыг ууж болохгүй ч үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтоыг “Оюу толгой” төслийнхөн тогтоожээ. Гайтай нь “Оюу толгой” төслийн хүрээнд нээсэн усны ордуудыг зөвхөн “Оюу толгой” компани эзэмшин ашиглах, хэрэв өөр компани ашиглах бол хайгуул, олборлолтын зардлыг төлж авах тухай ХОГ-нд заажээ. Гэхдээ усны хайгуулыг үргэлжлүүлж болно.
Биднийг өнгөрсөн жил “Оюу толгой”-д буухын өмнө гэнэт 10 метрээс цааш юу ч үл харагдах өтгөн манан татсанаас Өмнөговийн төвд хоёр цаг гаруй саатсан түүх бийг зүгээр сонирхуулъя. Би хувьдаа “Оюу толгой” төслийнхөн гүний усыг задгайлж дээ гэж бодсон. Үүнийг сонирхуулахын учир нь “Оюу толгой” төслийн баяжуулах үйлдвэрт л гүний усыг ашиглах тэрхэн хооронд 30 хувийн алдагдалтай байх тооцоо гарсан байна. Гэтэл Цогтцэций сумын төвийн ойролцоо барьсан “Энержи ресурс”-ын цахилгаан станц усыг дээд зэргийн хэмнэлттэй ашигладаг ба чухамхүү говийн цахилгаан станц ажээ. Манай төрөөс “Өөрийнхөө барих гэрийг багасгахад хангалттай анхаарсны дүнд” ийм бага чадлын станц барьсан гэж сонссон. Уг нь үүнээс илүү хүчин чадалтайг барих бололцоотой байжээ. Энэ станц юугаараа ач холбогдолтой вэ? гэвэл Өмнөд бүсийн цахилгааны хангамжийг Монгол Улс бие даан шийдвэрлэх боломжтойгоос гадна бүр цахилгаан экспортлох ч боломж байна. Өөр хувилбар ч бий, хангайн бүсийн голуудыг урагш татаж болно, гэхдээ задгай сувгаар бус хоолойгоор. Яагаад гэвэл Оюу толгой төслийн 8Х10 км талбайд ус ашиглахад 30 хувийн алдагдал байгаа бол хангайгаас урагш задгай урсгалтай суваг татвал ус нь хэзээ ч зорьсон газраа хүрэхгүй байх.
БНХАУ, ялангуяа эрчимтэй хөгжиж буй зүүн хойд дөрвөн муж цахилгааны дутагдалтай байгаа, Монголоос авах зэсийн баяжмал зайлшгүй чухал нөхцөлд л Хятадууд “Оюу толгойд” бодлогоор хомс цахилгаанаасаа илүүчилнэ. Өөр нөхцөлд “но”. Шанхайн “Лүнэн” группын судалгаагаар Хятадын дурдсан бүс 2015 онд 10,6, 2020 онд 20 мянган МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох юм. Харин Монгол алсын хараатай хөдөлбөл үүнийг нь Өмнөд бүсээс хангаж чадна. Наад зах нь “Оюу толгой” төсөл дотоодоос эрчим хүчээ ашиглавал Монгол ноогдох өчүүхэн ашиг дээр нэмээд эрчим хүчний нийлүүлэлтийн ашиг олж болмоор байна.
Ингэж зам ба эрчим хүчний хангамжаар, дээрээс нь эдийн Засгийн хөшүүргээр өмнөд бүсээ бэхлэхгүй бол... Их л том ажил хүлээж байна. Гэхдээ зүгээр суугаад байж болохгүй. Нэгэнт л том төсөл эхлүүлсэн л бол дагаад том бодлого хэрэгжүүлэх, түүндээ хөрөнгө хүч дайчлах ёстой. Гэхдээ энд дурдсан бүхэнд ердөө усны л бэрхшээл байгаа биз. Тийм ээ, коммунизмын үеийн хамгийн том бүтээн байгуулалт дандаа усных л байсан. Днепрээс эхлээд Узбект хөвөнгийн тариаланд зориулж байгуулсан уул өгсөн урсдаг гол хүртэл. Монголын хувьд 70 жил хангайд л бэлэн байгалийн нөхцөл, бэлэн ландшафтад тулгурлаж байсан бол өнөөдөр говьд бүтээн байгуулж байна. Харин говио алдчих юм биш биз?

Зочин
cool
MONGOL HUN
VIRUS
Зочин
Монгол
зочин
hm
Зочин
zochin
choi
иргэн
b
uugii
amarsanaa.wordpre s s . c o m
Зочин
Сүрэн
delgermaa
Зочин
зочин
Erdene-Urnukh