ХБНГУ-ын Хессен мужийн төв – Висбаден (Wiesbaden) хэмээх нэгэн хотод Баваагийн Борхүү хэмээх нэгэн зураач уран бүтээлээ туурвин сууна.  Зөвхөн зурж урлах ч бус олон арван зураач шавь нарыг төрүүлжээ.  Шинэ оны амралтаараа би гэр бүлийн хамт тэднийд зочлоод байхдаа түүний урланд энэ зургийг татуулав. Баваа овогт Борхүү бол миний хадам аавын үеэл дүү, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат нэгэн дээ.  


Борхүү ахын маань урлангийн хаяг. Висбаден хотын төвийн нэгэн өргөн чөлөөнд 1 дүгээр давхар, доод хонгилын 5-6 том тасалгааг эзлэн байна. Тэндээ зурж бүтээхээс гадна бас зураг хэрхэн зурах талаар хичээлээ заадаг танхимтай. Зурсан бүтэлийг нь жаазладаг бяцхан цех ажиллаж, түүнийг нь борлуулдаг нэгэн туслах ажилтан - нутгийн түрэг хүн хамт ажиллаж байна.


Хоёр мянган еврогоор дуудлага худалдаанд оруулсан нэгэн зургийг энэ дэлгүүрийн эзэн худалдан аваад цааш нь “7000 евро” гэсэн шошго наачихаад шилэн хоргондоо тавьчихсан байхыг бид очиж үзлээ. 


Борхүү ахын зургууд чухамхүү ямар жанр чиглэлийн болохыг би өөрөө уран зураг ойлгохдоо маруухан тул хэлж мэдэхгүй. Лав миний үеийнхний заалгасан социалист реализм биш. Энэ зураг тун их таалагдав. Тэр урт цагаан сахалтай өвгөн бол аав нь, дор нь тэнгэр, говь, адуу байх шиг, уншигчид тайлцгаа. 


“Зоос мэдээ” сэтгүүлийн өмнөх дугаарт эртний монгол зоосны тухай нийтлэхдээ “Судрын чуулган”-ы хуулбар зургаас тавьсан аж. Харин дараагийн дугаарт нь монгол зураач Б.Борхүүгийн зурагнууд нийтлэгдэнэ. 




Олон арваар (магадгүй зуугаар) тоологдох герман шавьтай, олон зуугаар тоологдох уран бүтээлтэй, “Гавьяатгүй гавьяат” гэдэг шиг эгэл даруухан, Германы Хессен мужийн нэртэй зураач энэ эрхэм Таны өмнө уншигч Тань руу инээмсэглэн сууж байна. Үеэл ахынх нь охин – миний гэргий наана нь байна.


Харин Та үүнийг уран зураг гэж бүү андуурав! Юу болохыг эхлээд таачих. Энэ бол  Висбаден хэмээх энэ хотын нэрийн хуудас.


Уур манан савсаад өвлийн хүйтэнд час халуун ус байгалиасаа ундарч байгаа нь энэ. Энэ хот “Халуун рашааны ванн” гэж олон зууны тэртээгээс алдаршчээ. Европын гол курорт нь юм гэнэ. Тэнд халуун рашааны 26 ундрага бий гэнэ.  


  1. Рашаан нь ууршаад ирэхээр хотын ерөнхий төрх уулын оройгоос ингэж харагдав.