Висбадены нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө
ВИСБАДЕНЫ НЭР НЬ ҮЛ МЭДЭГДЭХ ДАЙЧДЫН ХӨШӨӨ
Улс төрөөс хол мэдээ унших бас хааяа нэг зүгээр байдаг. Гадаад улс орны соёл-түүхийн сонирхолтой сэдвээр манай клубын гишүүн зохиогч Д.Баярхүү зурагт нийтлэл үе үе гаргадаг. Аян замын тэмдэглэл нь зургаар илэрхийлэгдэж буй хэрэг. Тэр утгаар сэтгэгдлээ хуваалцаж байгаа уншигчиддаа ч бид талархаж байдаг. Зохиогч дараагийн дугаарууддаа “Нью Йорк: Фото агшин”, “Вашингтоны хөшөөнүүд”, “Сакура цэцэглэсэн Киотогийн хавар”, цаашлаад Иран, Израилийн тухай нэлээд олон зурагт нийтлэл бэлтгэчихсэн байгаа. Ингээд цувуулан сонирхуулъя – baabar.mn
Германы Хессен муж, Висбаден (Wiesbaden) хотын өглөө. Дайны нуувч, хаалт бэхлэлтийг санагдуулам энэ олон сэргэр хашаа миний дуранд буулаа. Манайхнаар бол тэндхийн Зайсан толгой дээр нь гараад доошоо харж байгаа нь энэ. Энэ бол цэцэрлэгт хүрээлэнгээ харж хамгаалж байгаа германчуудын ажилсаг чанарын илрэл нь. Гэхдээ сэтгэсэн нь нэг л өөр ...
Висбаден хот дахь үнэн алдартны цорын ганц сүм нь тэндхийн Зайсан толгой дээр модон дунд, манан дунд харагдлаа. Оросын түүхтэй холбоотой түүх дурсгалын газар болж таарлаа.
Гэтэл тэр сүмээс 100-аад метрийн зайд толгойн орой дээр ийм нэгэн хөшөө байхыг би олж үзлээ. Хөшөөний энэ сийлбэрийг хараад би гайхлаа, бас тэндхийн хүн ардыг өрөвдлөө. Бид л энд “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө” гээд мөнх гал бадраагаад байдаг гэсэн чинь тэнд ч бас амь үрэгдсэн дайчдаа нандигнан байдаг юм байна.
Хөшөөний нөгөө талын сийлбэр. 15680 цэрэг алагдсан юм байна. Гранатаа гартаа бариад алагдсан герман цэрэг нуувчны аман дээр хэвтэж байгаа дүрс.
Том хөшөөнөөсөө зайтай бас нэг ийм жижиг хөшөө байна. Энэ хотоос дайнд яваад алагдсан 65 офицер, 325 бага дарга, 3426 байлдагчийг энд бунхалсан бололтой. Би оршуулсныг нь бус хүндэтгэн хөшөө босгосныг нь хэлж байна.
Висбаден хотын төв. Мужийн нийслэл. Энд харагдаж байгаа нь хотын католикийн төв сүм. Наана нь мужийн Засгийн газрын ордон.
Германы Хессен мужийн төрийн сүлд. Хотын төвд Засгийн газрын ордныхоо үүдэнд явган зам дээр сүлдээ мөнхөлсөн байна. Би хүүтэйгээ тэр хавиар зугааллаа.
Германы Хессен мужийн парламент тэр сүлднээсээ ердөө 10-аадхан алхамд, Засгийн газрын ордны эсрэг талд байна. Засгийн газрын ордон, Ландтагийн байрны гадна харуул хамгаалалт гэж алга, ер нь ажилладаг юм уу гэмээр эль хуль байх шиг.
Энэ эртний барилга бол “Kайзер Вильгельмийн ордон” гэсэн лут нэртэй. Хааны ордон байна гэж бодоод очоод үзтэл юу үзсэн гээч. Нөгөө өвлийн хүйтэнд час халуун ус байгалиасаа ундарч байгаа нэг ундрага нь энд байна. Манайхны төсөөллөөр бол нийтийн халууны усны газар шахуу юм. Нэг цагийн 6 еврогийн хөлсөөр олон төрлийн халуун рашаан, олон төрлийн сауна, паар, бассейнд тухалж болно. Гэм нь насанд хүрэгчдэд үйлчилнэ, бүр гэм нь эр эмгүй эхээс төрснөөрөө чармай нүцгэн үйлчлүүлэх үйлтэй дээ.
Халуун рашаан хааяагүй ундарч байна. Хотын төвд бол иймэрхүү зүйлтэй олон таарна даа.
Энэ халуун уснаас учиргүй ууж байгаа нь харагдсангүй. Харин сав суулганд хийгээд авч явахад хязгааргүй. Дөчийн битонд юүлээд гэрийнхээ банн руу зөөсөн ч таны дур гэнэ.
Kайзер Вильгельм хаан Висбаден хотын төвд сүрлэгээр сүндэрлэн байна. Эндхийн хүндтэй иргэн нь гэнэ. Бисмарк энэ хотод төрсөн гэх боловч хөшөөг нь хэрэг болгож би хайж амжсангүй.
Хотын төвд Засгийн газрын ордны дэргэд ийм сүрлэг том сүлд модыг засч чимэглэжээ. Арванхоёрдугаар сарын 31-ний шөнө энд газар тэнгэр нийлэх шиг юм болж өнгөрсөн гэнэ лээ.
Висбаден хот нэг л нам гүм, тайван, агаар нь эм. Дайны үед америкчууд энэ хотыг чөлөөлөхдөө бөмбөгдөөгүй, их буугаар галлаагүй, бөмбөг тэслээгүй, тэр утгаар бүрэн бүтэн чөлөөлөгдсөн Германы цорын ганц хот гэнэ. Дайны дараа америкийн цэргийн төв штаб энд байрлаж байж.