ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ
Зөв, зохистой хооллолт нь зах зээл дээрх бүтээгдэхүүний нэр төрөл, хүн амын худалдан авах чадвар, хэрэглэгчийн хоол хүнсний талаарх мэдлэг, хэрэглээний соёл гэсэн 3 хүчин зүйлээс шууд хамааралтай.

Организм өдөрт 2-4 удаа хоол “нэхдэг”. Иймд хоолыг 4-5 цагийн зайтай хэрэглэх, ингэхдээ хоол боловсруулах эрхтэнд жигд ачаалал өгөхөөр бодож хоолоо тохируулан хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Ингэхдээ Абу-ль-Фаражийн “Хоолоо байнга хэтрүүлж хэрэглэснээс ойр ойрхон бага хэмжээгээр хэрэглэж сур. Шингээгүй хоол идсэн хүнээ иддэг” гэсэн мэргэн үгийг санаж явахад илүүдэхгүй.
Академич И. П. Павлов хүний организм төрөл бүрийн хүнс хоолонд тохируулан шүүс ялгаруулдаг болохыг нотолсон юм. Хоолыг боловсруулахад төрөл бүрийн энзим буюу фермент оролцох бөгөөд эдгээр нь харилцан өөр өөр орчныг /хүчиллэг, шүлтлэг, завсрын г.м/ шаарддаг. Эдгээр орчин нь харилцан эсрэг үйлчилгээтэй байдаг тул ямар хоол, бүтээгдэхүүнийг хамт, эсвэл тодорхой дараалал, хугацаатай хэрэглэхээс хоолны боловсролт, шингэц шалтгаална. Жишээ нь уураг, нүүрс ус агуулсан хоол нэг дор хэрэглэхэд тэдгээрийг боловсруулах ферментүүд нь өөр өөр орчин шаардаж улмаар хоол боловсруулах систем хэт ачаалалд орж хоолны шингэц саарснаас хоол хүнсний шимт чанар алдагддаг.
Хоолны шингэц нь тухайн хоолыг боловсруулахад ямар орчин шаардагдахаас шууд хамааралтай. Тухайлбал, мах, загас, далай тэнгисийн бүтээгдэхүүн, өндөг, сүү, тослог багатай бяслаг, үрт жимс /алим, лийр г.м/, ястай жимс /гүйлс, интоор, хар чавга г.м/, гадилаас бусад экзотик жимс, цитрусын жимс, жимсгэнэ, жимсний шүүс, жимстэй цай, хуурай болон хагас хуурай дарс, шампанск, шар буурцаг, газрын самраар хийсэн бүтээгдэхүүн зэрэг уурагт хүнс нь хүчиллэг орчныг шаардаг. Эдгээрээс хүчил их хэмжээгээр ялгаруулдаг бүтээгдэхүүнд мах, хиам, өндөг, бяслаг, амтлаг /чихэрлэг/ хүнс, цагаан гурилаар хийсэн зүйл, согтоогч ундаан, кофе орно. Харин аарц, зөөхий, самар, бор гурилын бүтээгдэхүүн зэрэг нь хүчил бага ялгаруулагч хүнсэнд багтана.
Хүчил ихээр ялгаруулдаг хүнс хэтрүүлж хэрэглэх нь олон зүйл өвчин үүсгэх сөрөг нөлөөтэйг эмч нар тогтоожээ. Иймд шүлтлэг бүтээгдэхүүн хэрэглэх замаар хүчил-шүлтийн тэнцвэржилтийг хангадаг. Хоногт хэрэглэх хоол хүнсний харьцаа 50-60% шүлтлэг, 40-50% хүчиллэг байвал зохимжтой гэж үздэг.
Нүүрс ус агуулдаг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, газрын лийр, таримал цоор /пастернак/, ногоон байцаа гэх мэтийн ногоо, боловсруулалт хийсэн улаан лооль, бууцай /шпинат/, шинэхэн гадил, хасарваань /финик/, удамбар жимс, хатаасан гүйлс, инжир, үзэм, амтлаг хоол, пиво зэрэг нь шүлтлэг орчинд сайн боловсордог.
Шүлт ихээр ялгаруулдаг хүнсний бүтээгдэхүүнд ногоо, шинэ жимс, төмс, ногоон шанцай ордог бол хуурай жимс, түүхий сүү, мөөг зэрэг нь шүлт бага ялгаруулдаг. Хүнсний зүйлийн найрлага дахь магни, кали, кальци, натри нь шүлтлэг орчныг бүрдүүлэхэд ихээхэн рольтой. Эдгээр эрдэс болон В бүлгийн аминдэм нь хүчиллэгийг саармагжуулдаг. Ингэснээр хүчил-шүлтийн балансыг бий болгож чадна.
Харин завсрын буюу саармагжуулах үйлчилгээтэй хүнсний зүйл болох навчит ногоо, сонгино, ногооноос бусад байцааны төрлүүд, уутат ургамал, амтат чинжүү, шинэхэн улаан лооль, шар лууван, манжин, хүрэн манжин, чэс, өргөст хэмх, хурган гуа, хулуу, саримс, хэрээн нүд, цоохор майлз, мөөг, сүүг исгэж хийсэн бүтээгдэхүүн, тослог бяслаг, аарц, төрөл бүрийн тос, самар, хуасан, газрын самраас бусад үр хөврөл, авакадо, чидуны жимс /маслин/, амт оруулагч үнэрт ургамал, бөсгөгч /желе/, рашаан ус, навчин цай, найруулж шингэлсэн жимсний шүүс зэрэг нь хүчиллэг болон шүлтлэг орчинд сайн боловсордог.
Хүнсний ногооны ид шид
Бөөрөнхий цагаан голт байцаа
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Өтгөн хатахаас сэргийлнэ.
· Жин хасахад тустай.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Шамбарамыг анагаахад тустай
Цэцгэн толгойт байцаа (броколли)
· Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
· Нүдний хараанд сайн.
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Цусны даралтыг тогтворжуулна.
Цэцэгт байцаа
· Түрүү булчирхай өвчлөхөөс сэргийлнэ.
· Цээж, хөхний өвчнөөс сэргийлнэ.
· Яс бэхжүүлнэ.
· Хөхрөлт, бяцралтыг анагаахад тустай.
· Зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгана.
Өргөст хэмх
· Амны цангаа гаргах, шээс гадагшлуулах үйлчилгээтэй.
· Нойр булчирхайн гаргах инсулинд хэрэгцээтэй дааврыг агуулна.
· Архи, согтууруулах ундааны хордуулах нөлөөг багасгана.
· Өргөст хэмхийн байгалын натри нь хөшсөн үе мөчийг илүү уян зөөлөн болгох үйлчлэлтэй.
Үргэлжлэл бий.

Хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох уургийнхаа хоногийн хэрэгцээг хангахын тулд өдөр бүр 2-3 нэгж-таваг махан бүтээгдэхүүн/ 50-100 г мах, эсвэл шувууны мах, 1-2 ш өндөг/, 2-4 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн / нэг таваг-нэгж сүүн бүтээгдэхүүн гэдэг нь нэг аяга сүү, тараг, эсвэл йогурт, 50 г хатуу бяслаг, эсвэл 150 г зөөлөн аарц/ хэрэглэх шаардлагатай. Ингэхдээ тослог багатай цагаан идээ түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Насанд хүрсэн эрүүл саруул хүн өдөрт 5-10 нэгж-таваг ногоо жимс хэрэглэх шаардлагатай. 150 грамм чанасан ногоо нэг нэгж-тавагтай тэнцдэг бол дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг алим, лийр, гадил жимс, тоор, эсвэл 3-5 ширхэг хар чавга юмуу гүйлс, эсвэл 150 г хэрчсэн жимс, эсвэл 125 мл жимсний шүүс нь нэг нэгж-тавагтай тэнцдэг байна.
Насанд хүрсэн эрүүл саруул хүн өдөрт 5-10 нэгж-таваг ногоо жимс хэрэглэх шаардлагатай. 150 грамм чанасан ногоо нэг нэгж-тавагтай тэнцдэг бол дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг алим, лийр, гадил жимс, тоор, эсвэл 3-5 ширхэг хар чавга юмуу гүйлс, эсвэл 150 г хэрчсэн жимс, эсвэл 125 мл жимсний шүүс нь нэг нэгж-тавагтай тэнцдэг байна.
Хүнсний ногооны ид шид
Бөөрөнхий цагаан голт байцаа
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Өтгөн хатахаас сэргийлнэ.
· Жин хасахад тустай.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Шамбарамыг анагаахад тустай
Цэцгэн толгойт байцаа (броколли)
· Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
· Нүдний хараанд сайн.
· Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
· Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
· Цусны даралтыг тогтворжуулна.
Цэцэгт байцаа
· Түрүү булчирхай өвчлөхөөс сэргийлнэ.
· Цээж, хөхний өвчнөөс сэргийлнэ.
· Яс бэхжүүлнэ.
· Хөхрөлт, бяцралтыг анагаахад тустай.
· Зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгана.
Өргөст хэмх
· Амны цангаа гаргах, шээс гадагшлуулах үйлчилгээтэй.
· Нойр булчирхайн гаргах инсулинд хэрэгцээтэй дааврыг агуулна.
· Архи, согтууруулах ундааны хордуулах нөлөөг багасгана.
· Өргөст хэмхийн байгалын натри нь хөшсөн үе мөчийг илүү уян зөөлөн болгох үйлчлэлтэй.
Үргэлжлэл бий.
Miakausynna
Miakausynna
Miakausynna
me
ENJI
JXqqsAWvjKKpl
oogi
ӨВ Ганаа
ӨВ Ганаа
e m g o i n g
boldsai@gmail.com
зочин
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
уншигч
уншигч
Зочин
зочин
Зочин
Зочин
тогооч
Javkhlan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Октябрь гуай
Зочин
Asuult:
Ichmeer um
Ichmeer um
bb
bb
bb
Зочин
Зочин
tayu
tayu
zochin
zochin
Галзуу
Зочин
Çî÷èí
Зочин
Зочин
Ht
эр хүн
Zochin
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nick
1