СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ БААЗ БАГА ХУРЛЫН ТУХАЙ
Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов.
Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болохгүй, ардчиллын үнэр үнэртүүлж болохгүй гэсэн зааварчилгаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удирдах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.
Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаагийн хувьд дотор нь байсан "дайснууд" нь гаднаа гарч, тэдний хэлдгээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн хурал болоход саад болсонгүй бололтой. Тэгээд ч гишүүддээ удирдлагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.
Мэдээж, Бага хурал МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын илтгэлээр эхэлсэн. Удаан хугацаанд орон байргүй байж байгаад будаг нь ханхалсан бас жаахан утаа угаар үнэртсэн ч гэсэн шинэ байшиндаа хурлаа хийж байгаа болохоор сайхан л байсан байж таарна. Тэрбээр хийсэн бүтээсэн, намынхаа өргөжиж дэвжиж байгаатай холбоотой олон баримтыг дурдсан илтгэл уншжээ. Нэгэнт бид намын гишүүд биш учраас бидэнд намтай холбоотой мэдээллээс илүү зарим нэг мэдээ анхаарал татаад байгаа юм. Тухайлбал, бүх аймаг, хот, сум, баг, хороо суурин газарт МАН-ын 1793 үүр ажиллаж байгаа ажээ. Тэгээд МАН-ын Удирдах зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг жилийн дотор хийсэн юм байна. Энэ онд гэхэд 100 орчим сумын намын хороогоо өөрийн гэсэн байртай болгожээ.
Бас намынхаа гишүүдийн боловсролд ихээхэн анхаарч, 310 хүнийг ОХУ, БНХАУ, АНУ, Англи гээд гадаад орнуудад сургуульд явуулсан гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөг хүрэлдсэн, Тусгаар тогтнолын ордноо ашиглалтад оруулсан гээд есөн бүтээлч ажлыг намынхаа 90 жилийн ойд зориулсан бэлэг хэмээж буйгаа илтгэлдээ дурджээ. Тэрбээр байрыг нь ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн хүмүүс бас Соц Интернийн гишүүн намууддаа хурлынхаа индэр дээрээс талархал илэрхийлж байна лээ. Манай нийслэлийн зүрхэн тольтод боссон уг байрыг босгоход гадаадын намуудаас дэмжлэг үзүүлсэн ажээ. Энэ бол анхаарлын гадна үлдээх зүйл биш шиг санагдсан. Мөн хоёр хөршийнхөө улс төрийн намуудтай нягт ажиллаж байгаагаа дурдаж байна лээ. Бодвол манай хоёр хөршийн намууд гэхээр коммунист угшилтай намууд биз ээ.
Ер нь энэ хуралд суусан МАН-ын Бага хурлын гишүүд ч гэсэн асар их коммунизм үнэртсэн намынхаа хуралд таатай хандахгүй байгаагаа нухацтайгаар нэг нэгдээ илэрхийлж байсан билээ. Зарим шинэ тутам гишүүд нь нийгмийн ардчиллын тухай ярьдаг энэ нам одоо ч баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг шиг коммунист арга барилаа халж чадахгүй байгаад гутарч байгаагаа өөр хоорондоо хөөрөлдөөд авч.
Намын даргын нь илтгэлд дурдагдсанаар намын гишүүний шинэчилсэн бүртгэлээр 163882 гишүүнтэй гэсэн албан ёсны тоо гарчээ.
Монголд хамгийн эрэлттэй албан тушаалыг тодруул гэвэл магад МАН-ын Бага хурлын гишүүн гэсэн нэр дээгүүр давхих биз. Энэ намын Бага хурлын гишүүний тоо 256 атал одоо горилогчдын тоо 350 гараад явчихсан байгаа гэсэн. Өчигдөр болсон Бага хурлын эхэнд хоёр гишүүн нас барсныг зарлаад, эмгэнэл илэрхийлжээ. Мэдээж, хамтран зүтгэгчид нь хорвоогоос халих эмгэнэлтэй байлгүй яахав, гэхдээ тэнд горилогсдоор ирсэн хүмүүс дүүрэн байсан болохоор энэ мэдээллийг огт өөр өнгө аясаар хүлээж авсан гэнэ лээ. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдөө хэлж байсан. "Бага хурлын гишүүн болох тийм л чухал болчихсон бололтой. Тэнд байсан хүмүүс бараг л инээдээ нууж байсан шүү" гэж. Гишүүдийн тооноос нь давсан хүмүүс Бага хурлын гишүүн болох гэж байгаа гэхээр жинхэнэ уралдаж уралцдаг юм байлгүй.
Энэ өдөр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын зүгээс Бага хурлын гишүүнд санал болгох хүмүүсээ оруулж ирсэн байна. Уг нь өнгөрсөн жилийн Бага хурлын өмнө МАСЭХ-ны ерөнхийлөгчийг өөрчилж, НАМЭХ болгочих байсан боловч Ардын намын хүүхнүүдийн амбиц дийлдээгүй учраас өөрчлөлт хийж чадалгүй ноднин жилийн Бага хуралтай тулсан юм. Харин өнгөрсөн хавар их хурлаа хийж, НАМЭХ болж нэрээ өөрчлөн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосноор энэ удаад тэд Бага хуралд шинэ хүмүүсээ нэр дэвшүүлэх эрхтэй болов. Энэ удаад нэр дэвшүүлсэн хүмүүс нь "Д.Оюунхоролын гарын хүмүүс байна, мэдээж дараа нь өөрийнхөөрөө л дуугарах хүмүүсийг оруулж ирэх нь ойлгомжтой" гэж хүүхнүүд нь тэр хавиараа баахан шивэр авир гэсэн сурагтай.
Уг холбооноос дөрвөн эмэгтэй Бага хуралд орсон байна.
Бага хурлын үеэр МАН-ын гишүүд ойлгох байх харин бид ойлгож чадахгүй нэгэн яриа болсон нь намын гишүүд нэг үзэл бодолтой байх тухай хөндөгджээ. Намын дарга ч илтгэлдээ ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэснийг нь зөв гэж хүлээн авах гишүүд ч байсан бол бас үүгээрээ олон ургальч үзлийг хорих нь гэж үзэгсэд ч байжээ.
МАН-ын хувьд ёс зүйн дүрэмтэй болж байгаа бөгөөд энэ тухайд нэлээд ярилцжээ. Ёс зүйн талаас хөндөж тавьсан нь сайн хэрэг боллоо. Улс төрийн ёс зүй гэж зүйл алга болсныг сайн хөндөх хэрэгтэй гэх хэсэг ч нэлээд байжээ. Зарим босч үг хэлсэн хүмүүс намынхаа эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу шийтгэл оногдуулах ёстой гэж их ярьжээ. Энэ нам дотроо үзэл бодлын зөрүүг үгүй болгох тухай биш харин ёс зүйн зөрүүтэй байдлаа өөрчлөх тухай яривал ард түмэнд л сайн байх. Мөн хариуцлагын тухай ярьдаг болох тухай, үүнийг нэр дэвших эрхтэй холбох талаар их ярьсан нь гишүүдэд нь нэгийг бодуулсан биз. Ерөнхий сайдаа огцруулах талаар өөр намынхантай нийлээд яваад байгаа гэж зарим намын гишүүдээ шүүмжлэх хүмүүс байсан ч хурлыг аль болох дэвэргэхгүй байж байгаад намдуухан болох аргыг аль аль талдаа баримталжээ.
Энэ удаагийн Бага хурал 2012 оны УИХ-ын Сонгуулийн өмнө болж буй хурал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас намын удирдлагуудын зүгээс сонгуулийн өмнө хүчээ нэмэгдүүлж бүтцийн өөрчлөлт хийхээр шийдсэн нь нэлээд эртнээс мэдэгдэж байсан. Бас энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга оруулж ирж байгаа нь ч сонгуулийн өмнөх бэлтгэл биз ээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж намын нарийн бичгийн даргатай болж байгаа бөгөөд уг орон тоон дээр батлагдсан Д.Сарангэрэлийн хувьд энэ намтай холбогдсон түүх богинохон. Гэхдээ намд орж ирэнгүүтээ Удирдах Зөвлөлийн гишүүн болсон зангарагийг нь бодохоор нарийн бичгийн дарга болсонд нь гайхах зүйлгүй. Бодвол түүний хэвлэл мэдээллийн салбар дахь туршлагыг нь сонгуулиар ашиглах төлөвлөгөөтэй байх. Өөр нэг нарийн бичгийн дарга нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ. Намын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдахаасаа өмнө МАН-ын Улс төрийн байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан болохоор намын аппаратад орж ажиллах нь шинэ зүйл огт биш. Шинээр гарч ирж буй стратегич гэж нам дотор нь түүний талаар ярилцах болсныг дуулбал, түүний энэ чадварт нь намын зүгээс найдаж байж болох юм. Бас л Удирдах зөвлөлийн гишүүн. Энэ өдөр намаасаа итгэл хүлээж шинэ албан тушаал хүртсэн гурав дахь Удирдах зөвлөлийн гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин. Цагтаа намдаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж явсан түүнд нарийн бичгийн ажлыг орон тооны бусаар хашихад түвэг болохгүй биз. Хотын фракцын гэсэн тодотголтой, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа мөн орон тооны бус нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Түүнийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзэгсэд олон байсан ч намын бодлогоор нэрээ татаж байсан санагдаж байна. Ерөнхийдөө МАН нарийн бичгийн дарга нарынхаа чиг үүргийг нарийсгаж, шинээр хүмүүс сонгож, сонгохдоо нэлээд шигшиж, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсээр эгнээгээ тэлсэн нь аргагүй л сонгууль дөхсөнийг баталж байна. Дээрээс нь МАХН хэмээх амаргүй нэр, угшил нэгтэн байгаа учраас хичээх нь хэр биз. Хөдөө орон нутагт МАХН, МАН-ыг хүмүүс төдийлөн ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь энэ намынхны хамгийн ойрын үед шийдвэрлэх асуудал хэмээж, өрсөлдөгчөө АН бус МАХН гэж харж байгаа нь ч энэ хурлаас тод мэдрэгджээ. Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолынхоо дагуу болсноороо онцлогдох зүйлгүй. Сонгуулийн өмнөх гэдгээрээ "дайн"-ы өмнөх бэлтгэл бааз нь энэ Бага хурал болж өглөө.

crorkz matz
crorkz
crorkservice
Зочин
Зочин
bataa
online ikh delguur
bi
YOKOZUNANET
YOKOZUNANET
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энэрэлд
d
bb
ххх
Баска
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин