ГУНИГГҮЙ ОН ЖИЛҮҮД
Сильвио Берлускони Ерөнхий сайдын суудлаасаа 2011 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр огцров.
Сильвио Берлускони Ерөнхий сайдын суудлаасаа 2011 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр огцров. Италийн Ерөнхий сайдын суудалд он удаан суусан тэр эрхэм халаагаа гэв гэнэтхэн өгчихлөө. Түүнд энэ суудлаасаа татгалзвал татгалзахаар, өгвөл өгчихөөр хатуухан, халуухан өдрүүд зөндөө л байсан. Одоо ч өгөхөөс аргагүй дээ гэмээр хоногуудад юу ч болоогүй мэт гудиггүйхэн алхдаг байсан болохоор нь түүнийг энэ удаад огцорчихно гэж олон хүн санаагүй байсан биз.
Тэрбээр Ерөнхий сайдаар 1994-1995 онд, 2001-2006 онд, 2008-2011 онд нийт гурван удаа томилогдон ажиллаж байснаараа дэлхийн II дайны дараахь Италид хамгийн өнө удаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг хашсан эрхэмд тооцогддог. Бас нэгдсэн Итали улсын түүхэнд Бенито Мусолони, Жиованни Жиолитти нарын дараагаар суудалдаа удаан тухалсан Ерөнхий сайд ч хэмээн бичигддэг билээ. Мөн Дэлхийн их 8-ыг бас удаан буюу хоёр жил удирдсан удирдагч гэдэг дээд амжилт түүнд бий. Мэдээж, энэ он цагуудад түүнтэй холбоотой асуудлууд гарахгүй байна ч гэж юу байхав, өрнөхгүй байна ч гэж хаа байхав. Дээрээс нь тийм их хөдөлгөөнтэй, галтай хөстэй, дэггүй, хүүхэмсэг эрд.
Дэлхий нийтээрээ түүнийг чухам ид гялалзаж яваа эр гэж санадаг байх. Уг нь “Галсан мээрэнгийн авгай гэж шал хөгшин юм байхгүй юу” гэдэг шиг С.Берлускони чинь үнэндээ шал хөгшин нөхөр л дөө.
1936 онд тэрбээр одоогийн загварын төв гэж онцолдог Миланд дундаж амьдралтай нэгэн гэр бүлд төрсөн байгаа юм. Аав нь банкны ажилтан, ээж нь Сильвио тэргүүтэй гурван хүүхдээ асардаг тийм нэгэн эмэгтэй байж.
Мань хүний хувьд дунд сургуулиа төгсөөд хуулийн чиглэлээр суралцаж, удалгүй бизнесийн салбарт хөл тавьж, улмаар төр рүү орсон нь дийлэнх улстөрчидтэй адил. Гэхдээ түүнд улстөрчдийнх шиг ингэчих вий, үгүй бол тэгээд бодогдчих вий гэсэн айдсын шавар баг бага юм шиг. Тэр оюутан байхаасаа басс гитар тоглодог, дууны үг бичдэг, нийгмийн идэвхтэй гээд манайхны “таван халуун” гээд чадахгүй юмгүй нөхөд байдаг шиг тийм нэгэн явсан бололтой. Бас дээрээс нь спортын улаан хорхойтон.
Сүүлийн үед хараад байхад зарим дэлхийн том удирдагч нар, улстөрчид спортод үхэн хатан татагддаг мэтээр харагдахыг хүсэх болж. Энэ нь энгийн хүмүүст таалагдаж, тэдний нэг гэдгийг нь баталдаг талтай. Үнэхээр спортод дуртай бол яах ч билээ. Гэхдээ дийлэнх нь тийм дүр бүтээхийг хүсэх нь бий. Тухайлбал жүдоч В.Путиний орлогч С.Иванов Армийн спортын төв клуб ЦСКА-г дэмжигч гэдгийнхээ хувьд хааяа сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээн дээр сууж байгаа нь харагддаг. Зүгээр л тэнд байхын тулд байгаа гэдэг нь ямар ч хүнд ойлгомжтой суудаг. Бас болоогүй ороолт энэ тэрийг нь зүүчихсэн ч байх шиг.
Харин С.Берлускони бол өөр. Мэдээж тэр “AC Милан” гээд хөлбөмбөгийн том багтай. Гэхдээ тэр спортыг шүтсэн шиг шүтэж, үзсэн шиг үздэг нөхөр билээ. Тэр үзэж суугаагаа хүмүүст харагдуулахын тулд биш харин үзэж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд баганын цаанаас үзэж байхнээ сийхгүй. Хааяа чухал хуралдаанаар мань хүн тасалчихаад хөлбөмбөгийн стадионд сууж хэл аманд орж байсан удаа ч бий. Хамгийн гол нь энэ бүгдийг нуршсан нь дүр бүтээж бус харин байгаагаараа, хүслээрээ амьдарч ирсний баталгаа нь болох учраас тэр.
Хүний амьдрал богинохон мөртлөө урт, урт атлаа товч. Бас жаргал хийгээд зовлон ээлжилсэн даваа гүвээгээр өгсч, уруудаж явдаг. Хэн нэгний бахадсан сэтгэлээр баярлан жигүүрлэж, хэн нэгний жад мэт сүлбэсэн харцанд шархдаж явдаг. Гэхдээ хэвэнд цутгасан мэт энэ амьдралд хэн гуниггүй явна тэр өөрийнхөөрөө аз жаргалтай явдаг мэт санагддаг аа. Хорвоогийн тоос хөдөлгөж яваагийнх янз бүрийн үйлд ороолдож, хэл аманд хутгалддаг л биз. Ялангуяа улс төрийн тогоонд чанагдаж байгаа хүмүүст энэ хамгийн ойр учирдаг зүйл. Харин түүнийг давсан шиг давж, гуниггүйхэн шиг гудиггүй шиг явж чадсан нь хождог юм шиг.
Сильвио Берлускони тийм л гуниггүй амьдралаар явж ирсэн юм болов уу.
Тэр бол улстөрч гэдгээ харуулахаас өмнө бизнесч гэдгээ баталсан нэгэн байв. Жараад онд барилгын салбараас ажлаа эхэлж, 10 мянган айлын орон сууцыг барьж, багагүй мөнгөжсөн тэр хэвлэл мэдээллийн салбарт жижигхэн кабелийн суваг авч анхлан хөл тавьжээ. Харин тэр нь улам бүр өргөжсөөр Итали гэдэг улсын хэвлэл мэдээллийн салбар зөвхөн энэ хүний гарт байдаг гэсэн ойлголт дэлхий дахинаа буух болсон. Түүнийг сонирхлын зөрчилтэй гээд эл байдлаа боль гэж байнга шахна, мань хүн Ерөнхий сайд болохынхоо өмнө нь ёс юм шиг хувь хувьцаагаа зарна гэж зарлана. Эцэст нь зарсан нь үгүй л байдаг байв.
Түүнийг улстөрч хүнд байх чанар болсон буурь суурь, нягт чанд байдал үгүй гэж шүүмжлэх нь их. Ер нь улстөрч хүн гэж буурьтай хүнийг хэлнэ гэж хэн хэлсэн юм бэ. Харин улс төр хийж чаддаг хүнийг л хийдэг байх. Түүнтэй холбогдсон элдэв яриа хөөрөөг дурсана гэвэл дуусахын аргагүй. Мафийнхантай холбоотой, сэтгүүлч нартай шүүхдэлцдэг, нас залуу бүсгүйчүүдтэй нэр холбогддог, биеэ үнэлэгч нарт цаг хийгээд мөнгөө гарзаддаг, иймэрхүү холбоо сүлбээгээрээ М.Каддафитай ойр байсан, нэр хүндээ өсгөхийн тулд хамраа хуга цохиулсан үйл ажиллагааг зохион байгуулсан гэх мэтээр ерөөсөө дуусахын аргагүй. Нэр хүнд нь нэлээд унасан байх тэр ахуйд гудамжны нөхөрт хамраа таглуулж, цус нус болсон зургаа баахан гаргасны эцэст рейтинг нь өсөөд ирж байх жишээтэй.
Гэхдээ түүний амьдралд бүсгүйчүүд маш том байр суурь эзэлж ирснийг хэлэх хэрэгтэй. Гуч дөхсөн хойноо буюу 1965 онд Карла Элвиратай гэрлэж хоёр хүүхдийн ээж аав болж, наяад оны эхээр жүжигчин Вероника Лариотой холбогдох болж, гурван хүүхдийн эцэг, эх болсон. Вероника Берлусконигийн охиныг 1984 онд төрүүлж байхад тэр эхний эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ салгаагүй л байсан гэдэг. Тэрбээр жүжигчин бүсгүйг хоёр, хоёр жилийн зайтай гурван ч хүүхдийг нь гаргачихаад байхад гэрлэлтээ батлуулахгүй явсаар сая 1990 онд бүртгүүлжээ. Гэвч түүний хүүхнүүдтэй нэр холбогдох асуудал хэрээс хэтэрсэн учир 2009 онд салсан. Мэдээж тэр болтлоо олон зүйл болсон. Эхний паянгууд дэлгэгдэх үед эхнэртээ зориулж өр уярам захиаг тэр бичиж байсан нь хэвлэлд дэлгэгдэж байсан билээ. Бас тэр нь хоосон үг байсан нь дараа дараагийн алхмуудаас нь харагдсан. Мэдээж, гоонь эр болсны дараагаас хүүхнүүдтэй нэр холбогдсон яриа борооны дараахь мөөг шиг шуурсан. Охид бүсгүйчүүдийн нас нь улам залуужсаар 16 нас ч хүрч байх шиг.
Англи хэлэнд айл гэрийн бүтэл муутай хүүхдийг хар хонь гэдэг. Европын холбоо гэсэн гэр бүлийн хар хонь нь эдийн засгийн хямралтай Грек улс. Харин өнөөх хар хоньтой Их найман гүрний нэг Итали нэг холбоонд ороод зогсчихсон билээ. Мэдээж үүнд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа С.Берлускони заавал чиг холбогдож таарна. Италийн Засгийн газар асуудлаа шийдэх гэж бонд гаргаад л, орон нутгийн банкууд нь түүнийг худалдаж аваад л. Залуучууд нь ажил төрөл алга, амьдрал ахуй хэцүү байна гэж жагсаал хийгээд л. Мэдээж, асуудал чамгүй хэцүүдсэн. Ямартай л Европ тивийн хаана нийгмийн халамж, боломж сайн орон байна тэнд очоод суурьшдаг монголчууд Италид хуруу дарам цөөн байхав. Энэ нь тухайн орныг ойлгох бас нэгэн сэжим.
Евро бүсийн асуудал хурцаар яригдах энэ үед, С.Берлускони Ерөнхийлөгчтэйгөө уулзаад гарч ирээд л огцорч буйгаа мэдэгдлээ. Тэр гуниггүйхэн эр шаггүй улстөрч гэдгээ олон зүйлээр баталж байна. Тэр яг хэрэгтэй гэж үзсэн үедээ өөрөө холдчихож чадаж байна. Ингэхдээ өөрийнхөө үгээр байж чадах Марио Монтигоор залгамжлуулж байгааг нь түүний башир заль гэхээс өөр юу гэх билээ. Олон сайхан мисс сайд нартай С.Берлусконигийн Засгийн газрыг стандарт бус Засгийн газар гэдэг байлаа. Харин одоо баахан профессор цуглуулсан Мариогийн Засгийн газрыг хамгийн тэнэг, хамгийн стандарт бус Засгийн газар хэмээж байна. Учир нь Ерөнхий сайд Марио Монти багаа дан эрдэмтдээр бүрдүүлэв. Харин өнгөрсөн лхагва гаригт зарлагдсан түүний багийг “нэг ч улстөрчгүй Засгийн газар” гэж хэвлэлүүд гайхшран бичиж байна. Уг нь улс төрийг улстөрчид л хийдэгсэн.
Харин улстөрчгүй энэ Засгийн газрын ард талд улстөрч С.Берлускониг байгаа гэж болох юм. Одоо тэр Дэн Сяопинь шиг Италийг хөшигний ардаас удирдах болно. Тэр сая албан тушаалаа барьцаалан шинэчлэлээ аварч чадлаа. Одоо тэр тайзны голд бус харин араас нь утсан хүүхэлдэйнүүдээ хөдөлгөх болно. Ёстой гудиггүй эр дээ.
Ер нь улстөрчид ард нь суугаад өмнөө эрдэмтдийг барьдаг үе ч ирж байж болох юм. Нэрт математикч Л.Эйлер боловсролын сайдаар тавигдаад сар хүрэхгүй хугацааны дараа “За, та явж хичээлээ заа” гэсэн үг дуулаад буцсан байдаг. Улс төрийг эрдэмтэд хийдэггүй гэдэг л тэр байж. Харин одоо баахан эрдэмтнээр кабинетаа дүүргэсэн Марио Монтид супер Марио гэсэн хочийг хэдийнэ өгчээ. Яагаав, супер Марио гээд компьютерийн тоглоом байдаг даа. Нэг жижигхэн нөхрийг өндөрхөн үсэргэвэл дээш дүүлж оноо цуглуулж, зоос түүгээд л, хүчтэй буулгахад амьтан гишгэж алаад л. Тоглуулж байгаа хүн нь сайн тоглож өгвөл супер Марио овоохон тоглочихдог. Өнөөгийн Ерөнхий сайд супер Мариог тоглуулагч нь С.Берлускони байх болно. Тайзнаа гуниггүйхэн он жилүүдийг үдэж асан С.Берлускони одоо сэнтийний араас эрдэмтэн хүүхэлдэйнүүдийг хөдөлгөн хөгжилтэйхэн амьдрах нь ээ.

д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
ganbat
Зочин
зочин
ene
tom zevseg
Зочин
boov
boov
Зочин
gogo
Зочин
Зочин
blaball..
ochiroo
Ээбий
delgermaa
cor
бондгор
kaddafi
Зочин
Зочин
нэр
lhagav
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
kkkk