“ЭРХИЙН БАЛАЙ” ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ!
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн бүрдүүлсэн судалгааны баг 125 хуулийг зүйл, заалт нэг бүрээр нь эхо,
\Памфлет\
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн бүрдүүлсэн судалгааны баг 125 хуулийг зүйл, заалт нэг бүрээр нь эхо, рентгэн оношилгоонд оруулсан байна. Төрийн эдлэн буй эрх нь хүлээх үүргээсээ 7 дахин их байгаа дүн гарчээ. “Төр эрхийн балай болсон байна” гэсэн шинжилгээний дүн. Хүмүүжлийн хувьд төр маань гэдийгээд татаад уначихдаг “эрхийн балай” хүүхэдтэй төстэй болсон нь оношлогдлоо.
Коммунизмын үеийн энхрий хайрт намзасаг нэрээ сольсон болохоос бус мөн чанар нь яг хэвээрээ байна. Иргэдийн эдэлж буй эрх төрийнхөөс мөн 7 дахин цөөн ажээ. Эндээс үзвэл иргэд нь төрөө сонгохоо болиод удаж байна. Харин төр маань иргэн биднийгээ сонгосоор байгаа юм байна. “Төрийн минь сүлд өршөө!” гэдэг үг моодноос гардаггүйн учрыг эндээс оллоо. Ард түмэн нь эрхгүй, төр нь дээд эрх мэдэлтэй хаант засаг, авторитар, тоталитар дэглэмээс ардын араажавын энэхүү аман мессеж дамжин ирсэн бөгөөд одоо цагт бүр бичгийн хэлбэрт шилжжээ. Эрх мэдэл нь дэндэж орхисон төр хүссэн үедээ ниргэж орхидог байхад л айж ширвээтсэндээ хэлдэг үг, аврал эрж, аргаа барахдаа наманчилдаг асан гуйлт юм. УИХ-аас баталсан хуулиуд “Эрхийн балай” болсны үндсэн шалтгаан, хөдөлшгүй баримт нотолгоо. Хууль бүрт УИХ-ын тамга дарж “Эрхийн балай” болсноо хүлээн зөвшөөрч баталсан байна Авлига, хээл хахууль, хүнд суртал, үүргээ биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй нь “Эрхийн балай” өвчин, зан суртахууны доголдлын илрэх шинж тэмдэг. Төрийн эрх нь үүргээсээ тоогоор 7 дахин их төдийгүй чанарын хувьд хол илүү. Төр дан эрхийг бол голоод огт эдэлдэггүй. Зөвхөн Бүрэн эрх эдэлнэ. Долоо дахин цөөн үүрэг нь одоо цагт хүлээх эсэх нь эргэлзээтэй. Хүлээсэн үүрэг, хүлээдэг үүрэг ч биш зөвхөн Хүлээх үүрэгтэй. Одоо бол хүлээхгүй, цаашдаа хүлээж магадгүй, хүлээгээд л байвал үүрч болзошгүй, ялангуяа иргэд зарга хийгээд, хэвлэлээр шуугиад байвал “Хүлээж болно оо” гэсэн утгатай. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан нийгмийн үндсэн эрхээ эдлэх гол хэлбэр жагсаал цуглаан гэхэд үүрэг болж хувирсан байна. Иргэд жагсах цуглах эрхтэй биш. Иргэд жагсах цуглах үүрэгтэй. Жагсаал цуглааны тухай хуулиар иргэдэд жагсах нэг эрх олгож, 6 үүрэг, 11 хариуцлага ноогдуулсан байна. Ганц олдсон эрхээ эдэлье гэвэл хариуд нь зургаа дахин олон үүрэг хүлээж, 11 дахин илүү хариуцлага тооцуулна. Социалимын үеийн баярын жагсаалд заавал ирэх нэг үүрэгтэй, хамт олонтойгоо цуг алхах, өвчтэй бол чөлөөлөгдөх зэрэг олон эрх эдэлдэг байсан юм шүү. Төр маань биднийгээ сонгоод байна уу, бид чинь төрөө сонгоод байна уу? “Эх орон сумаас эхэлнэ” гэдэгчлэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулиас жишээлье. Орон нутгийн засаг захиргаа иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд 43 эрх эдэлнэ. Нэг ч үүрэг хуулиар хүлээдэггүй юм байна. Иргэд 11 эрх эдэлнэ. Эндээс мөн л нэг түүхэн дүгнэлт гарч ирнэ, урьдын уламжлал хэвээр байгааг илтгэнэ. Засаг дарга биш засаг ноён. Отго жинсний оронд жийп, тогостой өдийг том хөөргөөр сольсон болохоос чанарын ялгаа алга. Орон нутгийн засаг захиргаа 134 эрх эдэлнэ. Орон нутгийн иргэн одоогоор эрх эдлээгүй шахам байна. УИХ-ын гишүүд, засаг дарга нарын хүүхдүүд үе залгамжлаад, ардын үр сад үлдэж хоцроод байгаа билээ. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар Засгийн газар 24 эрхтэй байна. Хүний эрхийн комисс байгуулахад хүн огт эрхгүй байна. Хүний үүргийн үндэсний комисс гэмээр ч юм уу. Засгийн газрын хүний эрхийн үндэсний комисс гэвэл бүр илүү зохилтой. УИХ-ын сонгуулийн тухай хууль хэн нь хэнийгээ сонгоод байгааг яг хэлээд өгнө. Засгийн газар, УИХ, орон нутгийн засаг захиргаа сонгууль явуулах 29 эрхтэй, хуулийн этгээд, иргэдийнх 21. Сонгуульд эдлэх илүү олон эрхтэйгээрээ засаг төр маань маниусыгаа сонгоод байгаа юм байна. Сонголт мэргэн байх болтугай, төрийн минь сүлд өршөө. Иргэд сонгуулийн 12 эрхтэйн нэг нь сонгох, үлдсэн нь ажиглах буюу хараад суугаад байж болохыг хуульчилсан заалтууд. Сонгуулийн ерөнхий хороо унаа, байр, утас, төсөв, томилолттой бол иргэд зардлаа өөрсдөө олно. УИХ хэлэлцэж байгаа сонгуулийн хуулийн мажоритар, пропорционалийн аль нь давамгайлах тал дээр намууд ялах барьцаа авахаар маргалдан гацаагаад байгаагаас биш зарим зүйл заалтыг нь баталчихсан. Сонгогчдыг шоронд илгээх хүртэлх үүрэг нэмж олгосон заалтыг хамгийн түрүүнд хэлэлцээд баталчихсан. Сонгогдогч шоронд орсон тохиолдол ардчиллын хорин жилд нэг ч гараагүй байгаа бөгөөд сонгогчид бөөнөөрөө заларч байж мэднэ. 7 дугаар сарын 1-нд яалаа. Нэг ч сонгогдогч болон эс сонгогдогч зохион байгуулаагүй, өдөөн турхираагүй байхад өөрсдөө гарч ирж үймж бужигнасан болоод л 800 гаруй сонгогч баригдаж хоригдсон билээ. Сонгуулийн ерөнхий хороог байгуулах, ажиллуулахад төр засаг 57 эрх эдэлж байна. Үүний 47 нь УИХ-ын бүрэн эрх. Өөрсдийг нь сонгох ажлыг зохион байгуулдаг СЕХ-г бүрэн эрхээр загнана. Сонгуулийн ерөнхий хороог Сонгуулийн ерөнхий хор гэж андуурч бичих нь илүү зүй зохистой байна.
Иргэдээс төр байгууллага, агентлагт өргөдөл гаргадаг ч шийдвэрлүүлэх найдвар нь барагдуулах боломжоосоо хоёр дахин бага. Өргөдөл гомдол гаргасан иргэн 5 эрхтэй, түүнийг хүлээж авч шийдвэрлэх үүрэгтэй төр, албан тушаалтан 10 эрхтэй байна. Төр, орон нутгийн өмчийн тухай хуулиар Засгийн газар 19, албан тушаалтан 7 эрхтэй. Өмчийн жинхэнэ эзэн иргэний эрх 0. Төрийн өмчийн хороо гэхийг андуураад Төрийн өмчийг хороо гэж бичсэн нь байгаа оножээ. Бүрэн эрхгүй, зөвхөн үүрэг хүлээж ажилладаг хуультай, дэвшилттэй ганц агентлаг байна. Оюуны өмчийн газар. Эднийх Оюуны өмчийн гурван хуулиар нэг ч бүрэн эрхгүй, 54 үүрэг хүлээдэг. Нэг нь зөвхөн үүрэг хүлээж ажиллаж болж байна. Бусад нь ч эрхгүйгээр үүрэг хүлээн ажиллаж болно.
Засгийн газар 1721 бүрэн эрхтэй, 264 үүрэгтэй. Албан тушаалтнууд 864 бүрэн эрхтэй, 96 үүрэгтэй. Дундчаар эрх нь үүргээсээ 7 дахин их. Эрх нь ихдэж, үүрэг нь багадахаар ажлаа хийх эсэх нь эрхийн асуудал. Жишээ нь хүнийг эмчлэх үүрэгтэй биш эрхтэй байхаар яаж ч магадгүй. Үүрэгтэй бол заавал эмчилнэ. Эрхтэй бол юу ч гэсэн хүлээж бай, цайгаа угаадхая, тэгээд нэг чагнасан болохоос гэх мэт таашаалаараа болно. Бүрэн эрх нь үүрэг хүлээхгүй, хариуцлага тооцуулахгүй байх сум үл нэвтрэх хантааз юм. Төр бүрэн эрхтэй байх ёстой юм бол иргэд яаж байна вэ? Хувийн хэвшил, иргэн 770 үүрэгтэй, 579 эрхтэй. Үүргийг нь эрхтэй нь харьцуулбал 0,7 болж байна. Нэг бүхэлд хүрэхгүй байна. Төр нь үүргээсээ ч, иргэдээсээ ч долоо дахин их эрхтэй байна гэдэг нь намзасаг нийгмийг удирдан чиглүүлэх онцгой эрхэт нийгэм чив чимээгүй эргээд ирчихсэнийг илтгэнэ. Ажил хийх үүрэгтэй биш эрхтэй. Хийхгүй ч байж болно. Хийх эсэх нь төр засаг, албан тушаалтны эрх мэдэл. Ажил хийх, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй биш эрхтэй байх нь авлига, хүнд суртал, хээл хахуулийн үндэс шалтгаан. Албан тушаалтан ямбыг нь эдлэн хар машин унаж, цалин төсөв, бас авлигаар хангагдах эрхтэй байхад ард түмэн өөрсдөө машин авах, автобусаар явах, амин зуулгын мөнгөө олох үүрэгтэй. Лу.Гантөмөрийн судалгааны багийн онош төр засаг өвчний хүнд хэлбэрт шилжин “Эрхийн балай” болсныг хуулиудаар нотлов. Хуулиудаар хэзээ эмчлэх вэ? “Эдлэх ёсгүй эрх” олон ангит телевизийн жүжиг үргэлжилж байна. “Эрхийн балай” төрийн минь сүлд өршөө!