ФРАНКФУРТИЙН НОМЫН ЯАРМАГ-2011
Жил бүрийн 10 сарын эхээр Германы Франкфурт (Майн дахь) хотноо олон улсын номын яармаг гардаг
Жи Жил бүрийн 10 сарын эхээр Германы Франкфурт (Майн дахь) хотноо олон улсын номын яармаг гардаг. Хэдийгээр Лондоны, Бээжингийн гэхчлэнгийн яармагууд зохиогддог боловч Франкфуртынх хамгийн том нь юм. Манай гаригийн бичиг соёлын бизнесийг атгадаг мянга мянга компанийн төлөөлөгчид уулзаж, учирдаг энэ яармагийг хүн төрөлхтний соёлын даншиг наадам гэж ойлгож болно. Номын худалдааны зах зээлийг тодорхойлогч хэвлэлийн газрууд шинээр гарах номоо толилуулна. Нэгэнт хэвлэгдсэн номуудын захиалга авна.Сая саяар борлогддог бестсэллэрийг тухайн оронд, тухайн хэлээр гаргах зохиогчийн эрхийг наймаалалцана. Номын яармагт оролцогчид бусад төрлийн бизнэс эрхлэгчдийн уулзалттай харьцуулахад их өөр, ядаж л өөрөө бичиг үсэгтэй бөгөөд зөвхөн бичиг үсэгтэй үйлчлүүлэгчидтэй л харилцдаг гэдгээ дөвийлгөхийг хичээж байх шиг санагдсан. НЭПКО хэвлэлийн газар эл яармагт сүүлийн зургаан жил дараалан оролцож байна. Британника ширээний нэвтэрхий толиос эхлээд түүх, шинжлэх ухаан-танин мэдэхүй, толь зүйн олон бүтээлийн монгол дахь эрхийг эндээс авдаг юм. Энд сүүлийн өдрөөс бусад үед номыг ширхэглэн зарахгүй, зөвхөн захиалга авна. Харин гадаа үүдэн дээр хуучны номын худалдаа солилцоо болдог. Үзэсгэлэнд ороход өдөртөө 60 орчим евро төлнө. Урьчилан захиалж авбал нийтдээ 30 евро орчим болдог. Тэнд явж байгаад, за яахав мөнгөө төлөөд орно гэвэл үзээд л гарна. Учир нь бүхий л уулзалтууд сар жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдсөн байдаг тул мөрөөрөө яваа нэгэнд анхаарлаа тавих завтай хүн ховор.
1. Франкфуртын Үзэсгэлэнгийн хотхон зочид буудал, тус бүр гурваас багагүй давхартай олон павильонуудаас бүрдэх бөгөөд дотор нь чиглэлийн микрууд үйлчилнэ. Микр нь буудал бүр дээр зогсдог жирийн, буудал алгасдаг экспресс гэсэн хоёр ангилалтай. Энд цүнхтэй хүн ховор агаад их төлөв жижиг чемодан чиржээ. Учир өөрийн компанийн катологиос эхлээд уулзсан түншийнхээ танилцуулга гээд дор хаяж 10 кг цаас тээх хэрэгтэй аж. Үзэсгэлэнгийн үүднээс бол таксинаас гадна дорнын хүн тэрэгний үр хойч болох байгальд ээлтэй, эзнийхээ эрүүл мэндэд тустай дугуй тэрэг үйлчлэх аж.
1. Хэвлэл мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт гарсан шинэ ололтуудыг энд бас толилуулна. Солонгосчууд электрон хэвлэмэл хосолсон “Гахайн гурван торой” үлгэрийг сонирхуулж байна. Нотбуукны өмнө номоо дэлгээд унших зуураа гурван торойны хөдөлгөөнт дүрсийг дэлгэц дээрээ харж зугаацна.
1.
НЭПКО хэвлэлийн газраас хэдхэн хоногийн дараа гарах,
монголд хамаарах 30 шахам хуудсаар
баяжуулсан “Сансараас авсан зурагтай атлас”-ын үндсэн эрх Вэссэнмедиа хэвлэлийн
газарт байдаг юм. Энэхүү компани нь
Бектелсмэн хэвлэлийн газрын охин компани юм. Дэлхийн хамгийн том хэвлэн
нийтлэгч гэгддэг энэ газарт та бидний сайн мэдэх Рэндом хаусаас эхлээд олон
брэнд багтдаг билээ. Сансарын зурагт атласт манай орны бүтэн зураглалаас гадна, олон арван
үзэсгэлэнт газар орны сансраас авсан 3Ди зураг орснийг дуулгахад таатай бөгөөд
ийм атласны анхдагч гэдгийг тодруулахдаа сэтгэл хангалуун байна.
1. Пэйдон хэвлэлийн газраас олгосон эрхийн дагуу монгол уншигчдад хүрсэн Э.Гомбрих “Урлагийн түүх” алдарт бүтээлийг манайхан сайн санаж байгаа буйзаа.
1. Дорлинг Киндэрслэй хэвлэлийн газрыг монголчууд сайн мэднэ. Тэдний нэг бус бүтээлийг бид эх орондоо толилуулсан. Өдгөө ДК-ийн “Шинжлэх ухаан” бүтээлийг эх хэлээрээ гаргахаар ажиллаж байна.
1. Дэлхийн хамгийн олон хэлээр гарч, борлогдож байгаа орчин үеийн монгол ном болох “Баабар. ХХ зууны монгол” номын англи хэл дээрх нь эрх нь Кэмбрижийн их сургуулийн хэвлэлийн газарт байдаг юм.
1. Дэлхийн бүхий л дөнгүүр гэмээр зурган толиудын зургийн эрх нь Канадын Кю Эй интернэшнл-д байдаг. Монгол-англи, Монгол-Орос, Монгол-орос, Монгол-хятад зурган толиуд нь НЭПКО-КюЭй-гийн хамтын ажиллагааны үр дүн билээ.
1. Коллинзын англи-монгол, Коллинзын сурагчийн англи-монгол толиуд монголчуудын хүртээл болоод удаж байна. Тун удахгүй Коллинзын орос монгол болон бусад хэлний толиуд эздэдээ хүрэх юм.
1. Үзэсгэлэнг зохион байгуулагчид хүний ая тухыг дээд зэргээр бодсон нь тодорхой. Гэвч байгаа газраасаа холдолгүй хөлөө амсхийлгээд авмаар үе бишгүй. Олон удаагийн ийм асуудал биднийг “зөөврийн” сандалтай очиход хүргэсэн юм. Сандалгүй нөхөд хэрхэн амсхийж байгааг зураг дээрээс харж бас болж байна.
1. Япончуудаа гэж... Алгебрь, биохими, молекулын биологийг хүртэл “хүүхдийн зугаа” болгоод, тэрийг нь орос хятад, америкгүй аваад орчуулчихсан байх юм.
1.
Энэ улаан
хананы цаана сая саяар борлогддог бестсэллэрийн эрх мэддэг төлөөлөгчийн
төлөөлөгчид сууна. Британникагаас эхлээд Э.Радзинскийн “Сталин”, Юн Чэнь, Холидэй нарын “Мао”-г хаана гарахыг
чухам энд л шийднэ. Ийшээ урьчилан авсан тусгай зөвшөөрлөөр нэвтэрнэ. Орж үзээд
гарна гэвэл 100 еврогийн билет авч болно. Гэхдээ хэн нэгэнтэй уулзах нь юу бол.
Уулзах цаг аль эрт зарагдаад дуусдаг.
1.
Үзэсгэлэнгийн
нэг буланд “болор цом” маягийн яруу найргийн халз тэмцээн болж байв.
1. Монголын НЭПКО хэвлэлийн газар нь Франкфуртын номын яармагийн гол гол зочдод аль хэдийнэ танил болсон брэнд билээ.
1. Франкфурт рүү монголынхоо онгоцоор явна гэвэл Берлинээр дайрахгүй явах аргагүй, Берлинээр дайрснаас хойш алдартай зурагтын цамхагийг үзэлгүй өнгөрөх эрхгүй. Цамхагийн оройд гарах билет авснаасаа хойш 2 цаг шахам хүлээж оров. Хэрвээ билетийн дугаараа нэг утас руу мэссэждэж орхивол оочер нь болохоос 30 минутын өмнө сануулах аж. Ингээд хоёр цаг орчим тэрүүгээр зугаацах хэрэг гарна. Цамхагийн үүдэн дэх дугуй тэрэгнүүд ойр зуур явах “өөр унаа олохыг чинь харнаа чамайг” хэмээн ам асуух мэт.