ОБАМАГИЙН БАРУУН ГАР
Манай ерөнхийлөгчийг дэлхий даяараа “Обамагийн баруун гар” гэх болов. Арваад жилийн тэртээсэн
-фельетон-
Манай ерөнхийлөгчийг дэлхий даяараа “Обамагийн баруун гар” гэх болов. Арваад жилийн тэртээсэн. Давосын уулзалтад ерөнхий сайд П.Жасрай гуай оролцжээ. Германы “Билд” билүү, сэтгүүл дээр төлөөлөгчдийн зургийг нийтлээд хаанахын хэн болохыг заасан байв. Яагаав, хүн бүрийн дүрсийг ухаж аваад оронд нь нэрийг бичсэн өөр хуудас хавсаргадаггүй юу. Харин манай ерөнхий сайдын тодоос ором дээр “аль нэг орны төрийн тэргүүн бололтой” гээд орхисон байсан. Харин одоо нүүрийг нь гараараа хаагаад байхад таниад байна. Гарын цаана байгаа хүн бол “Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өмнө нь хоёр ч удаа ерөнхий сайд байсан хүн” гэж яриад байна. Хэзээ л ийм байлаа?
Блогч-тоймчид ба аналтик-сэтгэгдэлчдийн нотолж буйгаар, Америкчууд бидэнд хар санах хэрэггүй, хар аяндаа л ийм юм болсныг харж байгаа биз дээ. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр шар хэвлэлийн сэтгүүлчид хар байдгаараа хардах нь ч юу билээ гэсэн гэх.
Цаашдаа АНУ-ын ерөнхийлөгч сайн хүнийхээ нүүрийг баруун гараараа, харин муудсан хүнийхээ царайг солгой гараараа халхлан зургаа татуулдаг протоколтой болж байгаа юм байх. Дараагийн сонгуулиар Элбэгээ ерөнхийлөгч өөрийн плакатын оронд Обамагийн гарыг олон хувилан ард түмэндээ илгээх сураг ч байна.
Одоо дотоод мэдээндээ орье. Манай хэдэн улс төрч Оюутолгойгоороо тоглож, тоосноосоо бусгаж харагдана.
Манай бөхчүүд өөрсдийгээ Гиннесийн ер бусын явдлын номд бүртгүүллээ. Монгол бөх ер бусын гэдэг нь ч үнэн л дээ.
Хүн “гулгуулсан” асуудалтай тагнуулч Хурц Их Британиас Германиар дамжин эх орондоо ирлээ. Түүнийг Лондонгоос гарсны дараа гарсны дараа англичууд, Берлинээс ниссэний хойно германчууд тус тус хүн амаа тоолсон гэх.
Хувьдаа Хонда, Ямаха мотортой хүмүүс л гэж байсан бол анхны хувийн цахилгаан станц говьд ашиглалтад орлоо. Хүмүүс янз янзаар л ярьж байна. Жишээлэхэд усан цахилгаан станцын тог хамаагүй шингэн байдаг, дулааны цахилгаан станцын ойр орчмын айлуудад бүлээнээрээ тог ирдэг шиг хувийн цахилгаан ямар байх бол гэж. “Сайхан өтгөн шаргал, тос дааварласан тог байна лээ. Амь айлын гаргаж байгаа тог тэгэлгүй яахав дээ” гэсэн яриа малчдын дунд гарчээ. Ер нь улсын дулааны станцын тог-ны нүнжигтэй хэсгийг хэдэн дарга нар аваад, шавхрууг нь тарааж байна гэсэн яриа ч байгаа юм.
Их сургуулийн оюутнууд маань муу дүн тавьж байгаа бусармаг явдлыг эсэргүүцэн жагссан байна. Оюутан өөрөө өөртээ муу дүн тавиагүй байхад өмнөөс нь үнэлэх багш нар юу ч билээ. Тэд үүнийг иргэн-оюутны нэр төрд халдсан хэрэг гэж үзэн төрөө сэргээлгэж “А” үнэлгээ тавихыг шаарджээ. Ер нь их дүн тавихгүй хэвтэж их сургууль гэж өөрийгээ нэрлэх ямар ч хэрэг байгаа юм бэ?
Цаашид оюутны сурлагын дүнг улсын нууцад хамааруулах асуудал ч энд хөндөгджээ. Мөн багш нар авсан цалингаа юунд үрж байгаагаа оюутнууддаа тайлагнаж байх хэрэгтэй гэж үзсэн байх юм. Ер нь дээд сургуулийн ухвар мөчид зарим удирдлага оюутнуудаас юм сурахыг шаардан болчимгүй загнасан тухай ч энд яригджээ.
Оюутны тэтгэлэгтэй зэрэгцээд оюутан болоогүйн нөхөх олговорын асуудал босч байна. Оюутан болсон нь ч яахав тэр л биз. Мянга мянган монгол хөвүүд, охид их дээд дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бүдрээд ориг монгол элгээ тэврэн гасалж суунам. Залуусын цөөнх нь оюутан болдог. Элсэлтийн шалгалтад тэнцэх, сургуулийн төлбөр олох зэргээр дээш дэвшин гарсан цөөнхийг төр засаг илүү харж үзэж, тэтгэлэг олгон автобусаар үнэгүй явуулж байгаа нь шударга бус юм. Нарийндаа дээш дэвшин гарсан дарга анги л жаргадаг байсан социализм эргээд ирсэн шиг санагдаж байгааг нуух юун. Үнэн хэрэгтээ автобусаар үнэгүй явах хэрэгцээ сургуульд орж чадаагүй хэсэгт илүү их бий. Явах ажил, суух хичээлгүй юм чинь автобусаар тэнэхээс өөр хаачих яахсан ч билээ?
Иймд үнэхээр л ардчилсан улс ухаантай юм бол манай залуу үеийн олонхи болсон дээд сургуульд ороогүй залуусын “дээд боловсролгүйн” нөхөх олговорын асуудлыг шийдэх болсон байна. Эсвэл үүнийг нийгмийн халамжийн хэлбэрээр “боловсролын бэршээлтэй иргэний тэтгэмж” гэж нэрлэн даатгалын санд төвлөрүүлж болж байна.
Цаашдаа өндөр насны тэтгэмжийг 30-50 хувиар нэмэх гэж байгаа нь өндөр насанд хүрээгүй иргэдээ ялгаварлан, үндэсний аюулгүй байдлаа алдуулж байна.
Үндэсний аюулгүй байдал гэснээс, хятадууд цаана чинь, өөрийг нь хазсан гэх яльгүй шалтгаар, халдвар тараадаг гэх халхавчаар эх орны тэвнэн хушуут шумуулыг алж байхыг харсан хүн байна. Шумуул бол үндэсний аюулгүй байдал яалт ч гүй мөн. Шумуулыг эрвээхэй иддэг, эрвээхэй цэцгийн тоосыг хүртээдэг, цэцгийг ямаа иддэг, ямаандаа бид мөнгө...энийг хэлэх гэсэн юм биш. Ямаагаа бид өөрснөө иддэг, харин биднийг болохлоор...за энэ ч яахав... Одоо тэтгэвэр лүүгээ орно оо. За байз, тэтгэврийн юу нь буруу гэх гэлээ байз??. Аа тиин өөрөө бол тэтгэвэр буруу биш юм байна.
Хүн амын цөөнх болсон өндөр настнуудад тэтгэвэр олгоод байгаа нь энэ улсад чинь цөөнхийн засаг байдаг юм биш байгаа гэж бодоход хүргэж байна. Ингээд ардчилсан харагдахын тулд тэтгэврийн өмнөх насныханд олгох “угтвар тэтгэвэр”, “тэтгэвэргүйн тэтгэлэг” олгох замаар ардчиллыг хөгжүүлж болж байна.
Ийм олон сайхан боломжийн хажуугаар ганц нэг дэмий юм ч бас байна байна. Тухайлбал, хүнийг юм хийхээр нь өгдөг ажлын хөлс гэж үнэн дэмий юм нэг харагдана. Цаашдаа арилах ч биз.
Ганц манайд ч биш, гадаад орнуудад ч сонин их байна. Оросын Төрийн дум дээр “хүүхэд сонирхдог гаж донтонгууд”-ыг засах хуулийн төсөл хэлэлцэж байна. Донг нь засах юм биш шүү.
Жириновскийгээс бусад нь зарчмын хувьд дэмжиж байгаа гэж ВВС мэдээллээ. Мань өөрөө тиимдээ ч биш, ерөөсөө сөрөг хүчин бол сөрөх нигууртай гэж боддогийнх ажээ. Орос ороон... гэж төмсийг ч, төмсөгийг хураадаг гүрэн болох юм биз дээ.
Зочин
Зочин
sanagalzal
sanagalzal
set
Зочин
Зочин
Зочин
90 tungalag tamir
zochin
gegeee
Зочин
Зочин
Зочин
Зочин
goe
h
Зочин
Зочин
Saixnaa
зочин
abo d
Зочин
Зочин
Зочин
Mongolchuuddaa
abo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tamir. B
Сонордуулга
Зочин
Зочин
sonirhogch
Зочин
чи өөрөө аналтик-сэтгэгдэлч
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
zochin
saruul
Зочин
Anonymous
Зочин
Зочин
obama
Elbeg chi zail
bujeenee
Bujee
Зочин
Зочин
рэн болох ю
доогийн үнэлгэ
УЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд baabar.mn хариу
zochin
Zochin
тун тамир
Ганаа
Зочин
Зочин
zochin
emegtei
beelzibub!
Зочин
haha
Зочин
Зочин
Доо-д
WWW.MONGOLGREENCARD.COM
badman
Зочин
Зочин
Зочин
boldoo
Монгол
Zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch1
irgen
bundaa
Otgoo