ЭДИЙН ЗАСГИЙН ХАТГАА
Дэлхийн эдийн засгийн бие чилээрхэж эхлэхэд Монгол эхлээд анзаардаг ч үгүй. Харин дэлхийн эдийн засаг ханиад хүрэх үед Монгол Улс шууд хатгалгаа авчихдаг
Дэлхийн эдийн засгийн бие чилээрхэж эхлэхэд Монгол эхлээд анзаардаг ч үгүй. Харин дэлхийн эдийн засаг ханиад хүрэх үед Монгол Улс шууд хатгалгаа авчихдаг. Цаашлаад дэлхий хатгалгаа авч байхад Монгол сэхээн амьдруулахад орчихсон байдаг. Тэгэхээр Монгол Улс дэндүү эмзэг. Дэлхийн эдийн засгийн тавны нэг болох Европын Холбооны засгийн газрын өр төлб өр, дөрөвний нэг болох АНУ-ын эдийн засгийн сааралт хосолсноор олон улсын санх үүгийн зах зээлийн ээлжит хямралыг эхл үүлээд байна. Өрнийн эдийн засгийн уналт хөг жиж буй орнуудын өсөлтийн хурдыг саа руулж байгааг гуравдугаар улирлын эдийн засгийн мэдээлэл харууллаа.
Хятадын гадаад худалдааны есдүгээр сарын өсөлт сүүлийн долоон сард хамгийн удаан байлаа. Тэдний хамгийн том худалдааны түнш болох Европын Холбоотой хийсэн худалдаа 10 хувь өссөн нь наймдугаар сарынхаас 2.2 дахин бага байна. Хятадын экспорт багасахаар түүний дэд бүтцийн асар том бүтээн байгуулалтын бараа, түүхий эдийг нийлүүлдэг Латин Америк, Африк, Азийн орнуудын импорт дагаад буурдаг. ОУВС Хятадын эдийн засгийн өсөлт 8.0 хувь байна гэсэн таван сарын өмнөх хүлээлтээ 7.7 болгов. Эдийн засгийн өөрчлөлтийг хэдэн сарын түрүүнд мэдэрч байдаг санхүүгийн зах зээлийн мэдрэмж энэ удаа оройтож байна. Шалтгаан нь олон орон дотоодын хэрэглээгээ өсгөж байгаа явдал.
Хөгжиж байгаа орнууд гэхэд л мөнгөний бодлогын хүүгээ бууруулан, хувийн хэвшилд илүү хямд зээл олгож, Засгийн газрын бүтээлч зардлаа нэмэгдүүлж эхлээд байна. Санхүү эдийн засгийн дэлхий нийтийг хамарсан томоохон хямралын давалгаа дө- хөөд ирэхээр улс орнууд гадаад хүчин зүйлээс бага хамаарахын тулд дотоодын зах зээлээ эрчимжүүлж, үйлдвэрлэл, хэрэглээгээ хурдасгах бодлого барьдаг. Харин Монгол Улс маань яаж байна вэ? Тоотой хэдхэн ашигт малтмалын бүтээгдэх үүний дэлхийн зах зээлийн үнээс бүрэн хамааралтай, экспортын өөр бараагүй шахуу Монгол Улсын эдийн засаг нь халуурч, Голланд өвчиндөө улам бүр баригдаж байна. Статистикийн мэдээгээр энэ оны эхний гурван улиралд Монгол Улсын эдийн засаг 16.7 хувь өссөн боловч хэрэглээний үнийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч (10.4 хувь), монгол төгрөгийн ам.долларыг худалдан авах чадвар оны эхнээс 2.29 хувиар буурав.
Монгол Улсын мөнгөний бодлогын өнөө гийн байдал, хэтийн төлөвийн тухай өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд инфляц 2012 онд 13-15 хувьтай гарах гэж байгааг Ерөнхийлөгчийн дэргэдэх дэд зөвлөл дээр ярьжээ. Эх орны хишиг болгож сар бүр, хүн болгонд бэлэн мөнгө олгосноор 2006 онд гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол 2011 онд таван хүний хоёр нь ядуу болоод байгааг мөн дуулгажээ. Монголын ДНБ-ийг бүтцээр нь харвал өнгөрсөн онд 68 хувийг иргэд болон Засгийн газрын хэрэглээ, 41 хувийг засгийн болон хувийн хөрөнгө оруулалт, харин 9.0 хувийг гадаад худалдааны алдагдал бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын хагас нь машин, тоног төхөөрөмж, аравны нэг нь барилгад ногдож байгаа ч эдийн засгийн урт хугацааны өсөлтийн гол нөхцөл болсон дэд бүтцийн салбар дахь нийт хөрөнгө оруулалт буурчээ.
Зээл өнгөрсөн оны III улиралтай харьцуулахад 64 хувь өссөн ба харин зээлийн хүү бараг буурахгүй явсаар ирснээ есдүгээр сард нэмэгдэж эхэллээ. 2011 оны наймдугаар сарын байдлаар банкуудын төгрөгийн зээлийн жилийн дундаж хүү 17.2, валютынх 12.7 хувь байна. Төгрөгийн зээлийн хүү сүүлийн арваад жилд аажим буурсаар ирсэн ч 2008, 2009 оны санхүүгийн хямралын үеийн өндөр инфляцын нөлөөгөөр өсөж, 22 хувьд хүрч байсан нь давтагдах магадлалтай болж эхлэв. Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэн барьж, бодлогын хүүгээ 11.75 хувь дээр барьж байгаа ч инфляц өсөөд байгаагийн гол шалтгаан нь банкаар дамждагг үй бэлэн мөнгөний гүйлгээ их буюу далд эдийн засаг өсөж байгаатай холбоотой. Далд эдийн засгийн өсөлтөд олборлосон алтныхаа ихэнхийг нууцаар, хил давуулан алддаг болсон, Улаанбаатар хотын газрыг олон гар дамжуулан дамлаж байгаа, ашигт малтмалын лицензийн наймааны үнийг дарагдуулж байгаа зэрэг нь гол үүрэг гүйцэтгэж байна.
Далд эдийн засаг хүчтэй байгаа учир үндсэн хөрөнгийн үнэ буурахгүй, дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадвар ямагт суларч байна. Эдгээр хүчин зүйлүүд бол төр засгийн үйл ажиллагаанаас хамаардаг, засаж өөрчилж болох, өөрчлөх ч ёстой зүйлүүд юм. Харамсалтай нь энэ талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ча дахгүй байгаа учир далд эдийн засаг улам томорч, хээл хахууль цэцэглэн, авлига хэвийн үзэгдэл болсоор байна. Эдийн засгийн дараачийн хямрал нүүрлэж байгаатай холбогдуулан эдийн засгаа хумих биш, тэлэх бодлого явуулах ёстой бай тал Монгол Улс мөнгөний чанга бодлого явуулахаас өөр аргагүй байдалд оржээ.
Далд эдийн засгийг багасгах, засаглалыг ил тод болгох, улмаар хөрөнгө оруулалт бүрийг тайлагнадаг, түүнийгээ иргэний нийгмийг оролцуулсан хөндлөнгийн хяналтаар баталгаажуулдаг болтол Монгол Улс үргэлж иймэр хүү гарах гарцгүй байдалд орж, давхар давхар цохилтод өртсөөр байх болно. Харамсалтай нь хамгийн хүнд цохилтыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, дунд болон бага орлоготой иргэд, ядуучууд амссаар байх болно. Монголчууд бид тогтвортой төр засагтай, хоосон амлаж сонгогчдоо хуурдаггүй, алсын хараатай бодлого хэрэгжүүлдэг улс төрийн инс титуцтэй болсон цагт л ямар ч ханиаднаас айхгүй байх дархлаатай, ханиад хүрсэн ч түргэн эдгэх чадвартай болно.
DR. ADITYA
Зочин
Зочин
doping
abo
set
umbaa
ххх
Xasaa
Зочин
Me
Зочин
их мэдэх
амаг
зочин
Bilguun