ХЯМДХАН МОНГОЛ
Өнгөрсөн долоо хоногт манай Засгийн газар, “Рио Тинто” ба “Айвен хоу Майнз” компаниудын хамтарсан мэ дэг дэл Мон голын иргэд бидэнд гашуун ч гэсэн бодит үнэ нийг хэ лээд өглөө
Өнгөрсөн долоо хоногт манай Засгийн газар, “Рио Тинто” ба “Айвен хоу Майнз” компаниудын хамтарсан мэ дэг дэл Мон голын иргэд бидэнд гашуун ч гэсэн бодит үнэ нийг хэ лээд өглөө. Мон голчууд бид улс төрийн ч, ёс зүйн ч хувьд “орон гаран” төр засагтай юм байна. Хэрэгжүүлж чадахгүй атлаа алсыг хар - сан судалгаа тооцоогүй, хий хоосон сүр - жин, манай хөгжлийн хамгийн чухал хү чин зүйлүүдийн нэг болох гадаадын хө рөнгө оруулалттай холбоотой мэдэгдлийг дэлхий даяар цацаж, дараа нь түүнийгээ өөрс - дөө няцааж байгаа нь Монгол Улсын төр инс титуцийн хувьд бэхжиж чадахгүй байгаагийн тод томруун жишээ болоод зог сохг үй Монголын төр засгийн нэр хүнд, монголчуудын нэр нүүрийг унагаж, улсаа дэл хий нийтийн элэг доог болгов. Оюутолгойн гэрээнд үйл ажиллагаа нь жигдэрсний дараа цаг, нөхцөлийг олж засаж өөрчлөх олон зүйл байгаа. Гэхдээ одоо биш, өөрчлөх этгээд нь ч өөр Засгийн газар байр учиртай.
“Financial Times” сонинд (2011.10.9-ний ду гаар 9-р нүүр) “Монгол Улс “Рио”-гийн гэрээг өөрчлөх оролдлогоо зогсоов. “Рио” нь Гвиней улсын төмрийн, Монгол Улсын зэсийн ордоосоо улсад нь өгөх татвараа нэмэг дүүлэх, Засгийн газрын хувь хэмжээг өс гөх шахалтад байгаа” гэж бичжээ. Ямар ч гэ сэн өнгөрсөн лхагва гаригт Монголын төр зас гийн бүх өндөрлөгийн шийдвэр ганцхан өдөрт огцом өөрчлөгдөж орхив. Яг юу бол сон талаар иргэд бид бодитой мэдэхгүй хоцров. Бидний мэдэж байгаа зүйл бол хамтарсан Засгийн газрын хамгийн том ололт амжилт гэж шагшин магтаж ирсэн Оюутолгойн гэрээнд гарын үсгээ зурж, хөөрч байсан сайд нар нь өөрчлөх шаардлага тавьсан явдал. Эвслийн Засгийн газар учраас ийм хариуцлагатай мэдэгдлийг улс төрийн хоёр намын дээд удирдлага зөвшилцсөн байж таарна. Засгийн газар мэдэгдэл хийснээс хойш долоо хоноод Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга, эрх барич хоёр намын дарга нар гэнэтхэн цуглаж, бид гадаадын хөрөнгө оруулагч талаа маш сайн ойлгож байгаа, дэлхийн эдийн засгийн байдал хямрах гээд, зэсийн үнэ ч унах гээд байхад бид ийм чухал гэрээгээ өөрчлөхгүй гэж зарлав.
Бараг л гэрээг өөрчлөх тухай яриагүй мэт загнав. Дараа өдөр нь Монголын төр засаг иймэрхүү хачин юм дахиж ярихгүй гэсэн утгатай мэдэгдлийг хөрөнгө оруулагчтайгаа хамтран гаргаж орхив. УЛС ТӨРИЙН “ОРОН ГАРАН” Засгийн газрын үйлдэл, эс үйлдлийн тө лөө сайд нараа томилсон, төрийн эрх баригч улс төрийн намууд бас хариуцлага хүлээх ёстой. Намынхаа шийдвэрийн хариуц лагыг Их Хурлын гишүүд бас үүрэх ёстойгоо зарим нь мартаж, хэсэг бүлгээрээ нөгөө намынхантайгаа хамтран талцаж “Бид ард түмний төлөөлөгчид” гаж зарлан хувь хүний хээ хүсэл бодол, эрх ашгийг тулгадаг боллоо. Энэ Их Хуралд З.Алтай гишүүнээс бу сад нь бүгд улс төрийн намын гишүүн, удирдлагын хэсэг нь гэдгээ ойлгохгүй байна. Нэгэнт л бие дааж сонгогдоогүй учир танай нам ын шийдвэр бол таны шийдвэр мөн. Та эсрэг үзэл бодолтой байсан ч хууль баталтал санал бодлоо хэлэх ёсгүй, харин хууль нэгэнт гарсан бол түүнийг биелүүлэх, биелүүлэхийг шаардах үүрэгтэй. Хэрэв хуулийг Их Хурлын гишүүн биелүүлэхгүй бол хэн тэр хуулийг биелүүлэх юм бэ? Хайран цаг мөнгөнийн гарз. Эрхэм гишүүд хэрэв ганцаарчилсан тоглолт хийх гэж байгаа бол улс төрийн намаасаа эхлээд гар.
Их Хурлын гишүүд улс төрийн хувьд “орон гаран” байх ёсгүй. Энэ байдал танай нам улс төрийн институцийн хувьд балчир байгааг л баталж байна. Манай Их Хурлынхан хуулийг хэн дуртай нь, хэзээ хүссэн цагтаа өөрчилж болно гэж ойлгож ирлээ. Тийм ч учраас төсвийн хууль гэж баталсан хэрнээ орлого гайгүй бол зардлаа нэмээд түүнийгээ төсвийн тодотгол гэж нэрлэдэг болов. Өөрөө өөрсдөдөө тус бүр нэг тэрбум төгрөг олгож, бас өөрийн намдаа татвар төлөгчдийн мөнгөөр шинэ ордон бариулчихаад дуугардаггүй атлаа сонгууль дөхөөд ирэхээр юу ч хийхээс буцахгүй болж байна. ЁС ЗҮЙН “ОРОН ГАРАН” Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэ рээг хэлэлцэж байхад иргэний нийгмийн тө лөө- лөл Монголын хувийг нэмэгдүүлэн, ядаж 50 хувь болгохыг шаардаж байсан. Тэр үед иргэдээ сонсохгүй, өөрсдийн ухаантайг гайхаж, гэрээ байгуулсан нь том гавьяа гэж гайхуулаад байсан улстөрчид эдүгээ дутуу бол сон гэрээгээ өөрчилнө гээд явж байгаа нь ёс зүйн хувьд “орон гаран” хэрэг болж байна. Өөрсдийг нь огцруулна гэж Их Хурлын хэсэг гишүүд шаардахаар ийм үйлдэл хийж байгаа бол гэрээ нь энэ хэдэн нөхдийн албан тушаалаас хямдхан болж таарч байна. Гурав хонохгүйгээр байран дээрээ гурвантаа өөр болж байгаа төр засгийн удирдлагуудыг ха раад ямар гээч улс төрийн нам, хүмүүст монголчууд бид итгэл мөрөөдлөө өгчихөөд байгааг өөрийн эрхгүй эргэцүүлэн бодоход хүрч байна.
Ер нь Их хурлын гишүүдийн нэг хэсэг нь хууль гаргадаг, нөгөө хэсэг нь түүнийг хэрэг жүүлэхийн эсрэг ажиллаж, засгийн эрх мэдлийг дахин хуваарилахыг үргэлж шаардаж байдаг болов. Тод жишээ нь “урт нэрт” хуулийн хувь заяа болон энд яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын Гэрээ юм. Монгол Улсын зорилгын зорилго бол гоё гоё нэртэй, тодорхой чадавхигүй, манлайлагчг үй улс төрийн намууд, тэдгээрийн гишүүн нэрээр Их Хуралд орж, төрийн эрхийг барьсан хүмүүс, тэдний гар хөл бологс дыг тэжээх, баяжуулахад биш монгол айл бүх нийг сайн сайхан амьдруулахад оршиж байгаа шүү. “Орон гаран” улс төр энэ гэрээгээр дуу сахгүй. Сонгууль хүртэл олон халуун үйл явд лууд биднийг хүлээж байна. Оюутолгойн гэ рээг өөрчлөх шоу бол дөнгөж удиртгал нь. Улаанбаатар-Хонконг
it is true I like this title
Ганбаа
ббб
ббб
ундрам
зочин
Зочин
mir
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Zochin
Erdenet
Зочин
Mash zev bichjee
Зочин
Unshigch
Зочин
Зочин
Dru
Зочин
Зочин
Зочин
Зочин
Guest
Зочин
Зочин
Зочин
Jargalsaihand
zochidd
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ganaa
Hvn
Зочин
Зочин
Зочин
Болдоо
Навчаа
Jagaa ah aa Don’t forsake Mongolia