БИ ЧАМААС ХООЛ ГУЙГААГҮЙ
Одоо л улс маань улс шиг улс болж хэнээс ч хоол гуйхааргүй болжээ. Нуугаад яахав.
Одоо л улс маань улс шиг улс болж хэнээс ч хоол гуйхааргүй болжээ. Нуугаад яахав. Энэ жилийг хүртэл наашаа харсан улс орон
болгоноос манай томчууд “хоол гуйгаад” гүйдэг байсан. Манай дарга нар одооноос
л энд тэнд очоод томчуудтай нь уулзахдаа
жаахан толгой дээгүүр явдаг болсон байх даа. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана
гэдэг гайхамшиг гэдэг нь яах аргагүй үнэн үг.
Манайх танайхаас зээл тусламж
авахдаа тулаагүй, “хоол гуйхдаа тулаагүй”, манай баялгаас / Манай баялаг чинь
бидэндээ бол хүрэлцэнэ, дэлхийд гэвэл юу ч биш. Г.Д/ хуваалцвал хуваалц, байвал
бай, авах улс орон цаана чинь цуваад л зогсож байна гээд л жаахан пээдгэр явахад
яадаг юм. Манай Ерөнхийлөгч НҮБ-д толгой дээгүүр явж харагдсан. Бусдаас хоол гуйхгүй
явна гэдэг л тусгаар тогтнолын баталгаа. Худлаа гэвэл манай статистик тийм гарчээ.
Эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч дэлхийд тэргүүлэв. Төрийн сангийн авдрыг сөхөн
үзвэл овоо юм байна аа. Гурван жилийн өмнө улсын валютын нөөц ердөө 400 сая ам.доллар
байсан юм. Тэгвэл одоо 2.4 тэрбум ам доллар хэвтэж л байна. Бас дээр нь Тогтворжилтын
санд ард иргэддээ 500.000, нэг сая, 21
мянгаар нь тараах монгол мөнгө байж л байна. Тоог нь хэлэхгүй ээ. Монгол Улс
гуйлгачин явах үедээ ганцхан Эрдэнэтийн зэсээр амь зогоодог байсан бол одоо
нүүрс гэдэг хар шороо хаа сайгүй. Нүүрснээс орох орлого, зэсээс орох орлогоо
даваад талийчихлаа. Нүүрсний нүгэлтэй баян орд Таван толгойгоор дуусахгүй. Таван
толгой шиг “тавин толгой” байна. Оюу толгой шиг орд хоёр гурав байна. Гэхдээ
идэх болоогүй ээ.
Улсын төсөв ердөө 300 гаруй сая ам.доллар, цалин тэтгэврээ тавьж чадахгүй байсан цагийг
бид үзсэн. Бүгд л гуйлгачин байсан. Тэгвэл 40 сая ам.доллараас нэг тэрбум 800
сая ам.долларын хөрөнгөтэй тэрбумтан 100 монгол баяны нэрийг “Hero” сэтгүүл хөрөнгийх нь
хэмжээгээр жагсаасан байна билээ. Баян Америкт энэ жил улсын төсөв,
ажлын байрны хямрал болж байна. Америкчууд идэх нэг таваг хоолныхоо дөрөв
хуваасны нэгийг хэмнэх шаардлагатай гэж
бичиж байна. Гэтэл монголчуудын идэх хоол маань гурван тавгаар нэмэгджээ. 200 мянган төгрөгийн цалинтай ажилд хүн орохоо
больжээ гэж хөдөлмөрийн яамны түшмэл гомдоллов. Өдрийн арван мянган төгрөгийн цалингаар сумын төвийн
хог цэвэрлэх хүн олдохгүй байна гэж манай сумын дарга үглэж явна. Хотын гудмаар
явган явдаг хүн байхаа больжээ. Сайн ч, муу ч өөрийнхөө машинаар явна гэж түгжрүүлнэ.
Хөдөөгийн малчны гадаа Хятад, Япон машин мотоциклийг хоёр, гурваар нь сойчихоод
ядуугаа гайхаж, төр засгийг зүхэж сууна. Хотынхон мах үнэтэй байна гэж харааж
загнана. Тэгсэн хэрнээ турж үхсэн хүн гарсангүй.
Энэ бүгдийг нь нийлүүлээд
эдийн засгийн үсрэнгүй өсөлт гэдэгсэн. Улс орон ч айл гэр ч хоолтой болох сайхан,
хүнээс хоол гуйхгүй болно гэдэг бүүр сайхан. Гэхдээ хоолгүй байгаад хоолтой
болох, хөрөнгөгүй байгаад хөрөнгөтэй болоход хэцүү юм бий. Ардын ийм нэг хэлц үг байдаг даа, “Гэнэт цадах
гэдсэнд халтай. Гэнэт баяжих насанд цөвтэй” гэж. Монгол Улс баяжжээ. Сангийн
сайд С.Баярцогт хөрөнгө оруулалтаар бялхсан бас, цалин тэтгэврийг 50 гаруй хувь
нэмнэ гэж баярхсан, бас алдагдал буурсан шинэ төсөв болон тодотгол УИХ-д оруулж
ирлээ. Буурлын буян газар нутагт минь үүнээс ч их эрдэнэс баялаг бий. Хараалгаж зүхүүлсэн ч,
харлуулж хагаруулсан ч МАН, АН хоёрын хамтарсан Засгийн газрын өнгөн дээр улс орон маань анх удаа бусдын тогоо
өнгийхөөргүй болов доо. Ерөнхий сайд С.Батболд их даруухан юм. Монгол хэнээс ч
хоол гуйхааргүй боллоо гэж зад шоудсангүй. Уг нь их өр тэглэлээ гээд уйлж дуулж
байснаас хүнээс хоол гуйхааргүй болсон нь шоуддаг цаг байхгүй юу. Ерөнхий сайд
их л даруухнаар “Манай эдийн засаг өсч
байгаагийн баталгаа бол эдийн засгийн үнэлгээ юм” гэв.
Одоо дэлхий манайхныг
хоолтойгоо учраас өл залгуулдаг буцалтгүй тусламж гэж өгөхгүй. Эргэж төлөх
бэлтэй учраас зээлийг бол аваад бай,
аваад бай гээд гуйгаад гүйлдэнэ. “Эдийн засгийг маань үнэлэх” гэж үүнийг
хэлдэг. Туурга тусгаар улс бол тусын дайсан. Монголд
ах дүү улс орон гэж байхгүй. Ер нь байгаа ч үгүй юм. Одоо том бага улс орон
бүгдтэй нь тэгш эрхтэй харьцана. Харийнхан бол харийнхан. Муу ядуу Монгол
баяжиж байна гэхдээ нааш харж инээж цааш харж уурлан манийгаа дөнгөх гэж уран
мэхийг уралдуулна. Хооронд нь зодолдуулна, хэрэлдүүлнэ. Ямар нэгэн тэнэгдүү,
хийтэй хуйтай, өстэй, хонзонтой гаруудыг хөөргөн, мөнгө амсуулж буу зэвсэг ч хөдөлгүүлж мэднэ.
Энэ бол юу ч биш. Болж өгвөл дайтуулна. Харж байгаа биз дээ. Манай томчуудыг дэлхийн томчууд наанав цаанав гэж гүйлдэж байнаа. Төрийн томчууд гадаадад очоод зээл өгөөч, буцалтгүй тусламж хайрлаач гэж доогуур харж дорой дуугардаг уртын урт түүхэн үе төгсгөл болжээ. Ядуугийн эрхэнд Монгол Улс Манж, Хятадаас 200 жил, Оросоос 100 жил хоол гуйсан. Одоо л “Би чамаас хоол гуйхдаа тулаагүй” гэж омогшин толгой дээгүүр шинэ баян цээж өвчтэй гэгчээр явагдаа. Ардчиллын буян их юмаа. Баян хүн таван хаанд нүүртэй гэдэг. Үүн шиг. Баян улс орон тавин улс оронд нүүртэй. Зарим улс төрчид эдийн засагчид идэх хоол нэмэгдэхэд дургүй юмуу даа. Эдийн засгийн халалт, хөөсөн эдийн засаг, баялгийн хараал гэж янз бүрээр муу амлаж байна. Монголын нэг онцлог байдаг. Бусад орнууд хоолоо хуваахдаа хорь гучин сая, хоёр гурван зуун саяулаа байдаг бол Монгол Улс иргэддээ хоолоо хуваахад хоёр гуравхан сая шүү дээ. Хүнээс хоол гуйхааргүй болно гэдэг үнэхээр сайхан. Харин олсон хоолоо яаж хуваах нь шал өөр асуудал. Асгаж цутгаж байгаад сурна биз дээ.
өөдрөг байя даа
za daa 76 sn idedee
daim
set
tsog
tsog
Болдоо
лдпоыөм
саак
Otgoo
agia
Зочин
Зочин
Зочин
UB_gg
Зочин
Зочин
зочин
зочиг
lalar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sanal
3(noyon nuruu)
ббб
Зочин
Зочин
Зочин
Dalaid dusal nemer
Зочин
ss
wow
bi
Nutgiin hun ni
Зочин
Зочин
Зочин
Болд
хараач үзээч
Bujee
HE HE
Зочин
Болдоо
Болдоо
huts huts
huts huts
Зочин
бат
Зочин
sandag
irgen A
Зочин
Зочин
hn
Зочин
Зочин
Зочин
Голч
БИБИБИ
Гуйна гэдэг үнэхээр ...
санж
hehe
Batjargal
BATJARGAL
Зочин