АРДЧИЛЛЫН ҮЕИЙН АНХНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Монголын говь нүүр царайгаа өөрчилж байна. Чингис хааны нутгийг Азийн Эльдорадо гэж нэрлэх болсон билээ.
Монголын говь нүүр царайгаа өөрчилж байна. Чингис хааны нутгийг Азийн Эльдорадо гэж нэрлэх болсон билээ. “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл социализм болно” гэж хэлсэн Ленин багшийн үг капитализмд биеллээ олж байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойших хорин жилд анхны цахилгаан станц “улайссан тогоо шиг ууршин байдаг Говь гэмээнэ говь”-д бослоо. Ухаа Худаг цахилгаан станцын нээлт 9 дүгээр сарын 24-нд болсон юм. Хоёр жилийн өмнө шавыг нь тавьж байсан, ардчиллын үеийн анхны цахилгаан станц олон рекорд тогтоон нээгдэж байна. Хорин таван сарын дотор баригдаж дуусч ашиглалтанд орсон нь Монголд дээд амжилтаар бүртгэгдлээ. Нэн таатай уур амьсгалтай, дэд бүтэцтэй улс оронд 25-30 сарын дотор цахилгаан станц барьж болдог нь дэлхийн хэмжээнд дээд хурданд тооцогдоно. Говийн нөхцөлд ийм амжилт тогтоосон нь Монголд ч бус дэлхийд яригдах хурд юм. Ухаа Худаг дулааны цахилгаан станц уурхай, баяжуулах үйлдвэрийг эрчим хүчээр хангахаас гадна Өмнөговийн Цогтцэций сум, цаашлаад аймгийн төвд гэрэл гэгээ нийлүүлнэ. Урд, хойд хөршөөс цай чанах болгондоо гал гуйж царайчлах нь хараат байдал. Монгол буюу Мөнхгалын орон энерги дулаан, эрчим хүчний эх үүсвэрийн өлгийн нутаг атлаа айл хөршөөсөө гал хөс, гэрэл гэгээ царайчилсаар байвал үндэсний аюулгүй байдал юм. Ухаа Худаг станц Цогтцэцийн дайны 60 сумын төвийг эрчим хүчээр хангачихна. Цогтцэций өнөөдөр 12 мянган хүнтэй, үйлдвэр үйлчилгээний газрууд үүдээ нээсээр байгаа том сум. Ердийн сумаар тооцвол бараг 200-гаадыг хангачих юм байна.
Ухаа Худаг дулааны цахилгаан станцыг гадаадын мэргэжилтэн, ямар нэг “Зөвлөлтийн ах, бас эгч нар”-гүйгээр монгол инженерүүд бие даан, оюун ухаан, хөлс хүчээ шингээн босгосон нь мөн л анхны бодитой жишээ, бүтээн байгуулалт. Цахилгаан станцыг барихад 80 гаруй монгол компанийн 1500 орчим инженер техникийн ажилтан, ажилчдын хамтын хүчин зүтгэлт оржээ. Гучаад насны арав гаруй монгол залуу энэхүү бүтээн босголтын удирдлагын баг, жанжин штаб болж, гар нийлэн ажилласан байна. Бас нэг анхны үзүүлэлт нь агаарын хөргүүр. Ус гэдэг чандмань эрдэнийг хэмнэдэг, байгальд ээлтэй технологи. Хэрэв усан хөргүүртэй байсан бол цагт 140 тонн чандмань эрдэнэ ууршуулах байсан гэсэн үг. Ашигласан усныхаа 97-98 хувийг эргүүлэн хэрэглэдэг хэмнэлтийн технологитой. Үнсжилтийг 99,6 хувь бууруулна. Ухаа Худаг цахилгаан станцын яндангаас хотын хэдэн ТЭЦ-ийнх шиг баагисан хар утаа олгойдохгүй байна. Шингэн цагаан утаа гарч байгааг хар, үз гэж инженерүүд нь итгэл төгс урьж байх юм.
Ухаа Худаг анхны хувийн хөрөнгө оруулалттай цахилгаан станц. Нээлтэнд оролцсон, төрийн эрчим хүчний системийн мэргэжилтэн, хариуцлагатай алба хашигч “Хэрвээ төр ийм станц барьсан бол өртөг нь 3 дахин их байх биз. Хугацаа нь мэдээж хэдэн жилээр яригдана” гэж чихэнд шивнэж орхив. Бүрэн автомат удирдлагатай нь мөн л анхны бөгөөд төвд нь “Могул” компьютерээр зэвсэглэсэн залуучууд ажиллаж байна. ШУТИС-ийн ноднин, уржнангийн төгсөлтөөс шигшигдсэн, дипломынх нь будаг хатаагүй, шижигнэсэн шинэхэн инженерүүд. Станцын нээлтэнд зориулж MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал үг хэлэхдээ дөрвөн зүйлийг онцлов. Нэгдүгээрт, зөвхөн монголчууд бие даан энэхүү бүтээн байгуулалтыг эрхлэн гүйцэтгэсэн. Станц барихад 1500, ажиллахад 200 хүнийг ажлын байраар хангана. Үүний гучин хувь нь Өмнөговийнхон. Хоёрдугаарт, говийн бэрхшээлтэй нөхцөлд 25 сарын дотор барьж босгосон. Гуравдугаарт, Усан биш агаарын хөргүүртэй, усны алдагдалгүй, байгаль орчинд ээлтэй технологи ашигласан. Дөрөвдүгээрт, Баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангаж, монгол нүүрсэнд нэмүү өртөг шингээн, үнэ цэнэтэй болгох дэд бүтэц бүрдүүлэх юм.
Станцын нээлтийн туузыг ноён Ж.Оджаргалын хамт УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, МХЕГ-ын дарга Р.Содхүү, эрчим хүчний салбар, орон нутгийн удирдлагын төлөөл хайчилсны дараа Байжуулах үйлдвэр, уурхай, цэвэрлэх байгууламж, Цэций хороолол зэрэг Ухаа Худаг төслийн бүтээн байгуулалтыг танилцуулав. Баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсон. Жилд таван сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Дараагийн ээлж нь ашиглалтанд орохоор жилд 15 сая тонн нүүрс баяжуулна. Асвтралийн Сежмен компанийн зураг төслөөр баригдаж байна. Хүндийн хүчний буюу хөвүүлэн баяжуулах технологиор нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгосноор нэмүү өртөг шингэж, үнэ цэнэ нь нэмэгдэх эдийн засгийн үр ашигтай. Коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийг ялгана, үлдсэн хаягдал хэсгээс нь цаашид барилгын материал гаргаж авах юм байна. Ухаа Худаг уурхай энэ жил 7 сая тонн нүүрс олборлоно. Ирэх жил 10 сая тонныг олборлох төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь олборлоод түүхийгээр нь гаргах биш угааж баяжуулж, илүү үнэтэй, унацтай болгож байгаад Ухаа Худагийн гол онцлог. Овоолгоо ургамалжуулж, нөхөн сэргээж байгаа. Аварга том тракууд, хуучнаар бол автосамосвалууд нааш цааш сүлжилдэнэ. Энд 60, 150, 250 тоннын даанцтай машинууд нүүрс зөөвөрлөж байна. Түүний дотор 250 тоннын даацтай “том ах” 18 ширхэг бий. Ийм аварга зөөгч Орос, Хятад, Азид байхгүй, Монголын Өмнөговь, Ухаахудаг ажиллаж байна. Саяхны говийн малчин 12 бүсгүй Орос, Хятадад байхгүй, 250 тоннын даацтай аварга том “төмөр морь”-ны жолоо атгадаг ажээ. Эмэгтэй жолооч нямбай чамбай байдал, хариуцлагатайгаараа эрчүүдээс хол илүү гэнэ. Хэдэн давхар байшин шиг том нүсэр хэдий ч жолоодоход жийп шиг хөнгөн зөөлөн унаа ажээ. Худгийн ховоо татаж явсан нүүдэлч говийн бүсгүйчүүд аварга том төмөр хөлөг жолоодон буйг хараад үнэнхүү бахархнам. Нэг хутгахад шанаганд нь 60 тонн нүүрс багтдаг экскаватор гурав байна. Дэлхийд ердөө есөн ширхэг байдгийн гурав нь Ухаа Худагт ажиллаж байдаг ажээ. Экскаватор, трак бүгд Америкийн Катерпиллар үйлдвэрийнх. Хүнд машин механизмаа “оношилж сувилах, эмчилж асрах” засварын төвтэй. Уурхайд нийтдээ 400 ажилтан, ажилчинтайгийн 300 нь олборлолтонд, 100 нь засвар үйлчилгээнд ажиллаж байна.
Говьд ус бол эрдэнэ. Усаа зуун хувь эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлжээ. Гүний 12 цооногоос усаа татаж цуглуулна. Хоёр усан сантай. Нийтдээ 56 мянган куб усны багтаамжтай. Улаанбаатарын хамгийн том усан сан эдийхээс 10 дахин бага багтаамжтай юм байна. Санд байгаа ус тусгай материалаар хийсэн ёроолтой төдийгүй дээвэртэй юм. Өвөлдөө дээд хэсэг нь зайрмагтахаас биш хөлдөхгүй. Цооног, суваг, усан санг бүрэн автоматаар удирдаж хянана. Үйлдвэр, станцад хэрэглэхээс гадна эрдэсжилт ихтэй говийн усыг цэвэрлэж боловсруулан стандартад нийцүүлэн ундны ус болгож байна.
“Цэций” хорооллын эхний 96 айлын сууц ашиглалтанд орж, айлууд шинэ байрны цайллага хийх гээд баяр хөөр болж байна. Голдуу 2-3 өрөө, залуу гэр бүлд зориулсан, доороо цэцэрлэг, яслитай, нийгмийн байгууламжийг нь давхар шийдэж өгчээ. Эхний ээлжинд Ухаа Худагийн ажилтан, ажилчид орно, Цогтцэцийн иргэд орон сууц авъя гэвэл нээлттэй болно. Нийтдээ 10 мянган айлын орон сууцны хороолол юм. Дөчин мянган айлын орон сууцны хөтөлбөр явж өгөхгүй, яасан нь мэдэгдэхгүй нөхцөлд эдний барих байшингийн тоог тайландаа оруулчихвал төрд нэг оноо болно. Манай төр тайлан тавихдаа маш сайн. Ямаа өсгөсөн малчин, ухна хоёрын ажлын үр дүнг Засгийн газар тайландаа оруулсныг Н.Багабанди ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлэхдээ бут авч байж билээ.
Ухаа Худаг-Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамыг 2011 онд багтаан ашиглалтанд оруулах гэж байгаа нь мөн л рекорд тогтоож байна. Зуун тоннын даацтай автомашин явах тусгай шаардлага хангасан 245 км замыг 15 сарын хугацаанд тавьж дуусч байгаа юм. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж мэргэн үг бий. Хоёр жилийн өмнө Ухаа Худаг цахилгаан станц, төмөр замын шав тавих ёслол болж байсан юм. Цахилгаан станц олон анхдагч амжилтыг дагуулан ажиллаж эхэллээ. Төмөр зам барьж байгуулахад улс төр садаа болсон. Улс төр садаа болоогүй бол төмөр зам нээгээд, түүн дээгүүр нь нэмүү өртөг шингэсэн Монголын баялаг зах зээл рүүгээ чиглэх байлаа. Зах зээл хаана байна, зам тийшээ чиглэдэг атал эсрэг зүгт нь төр бариад өгнө гэж зүтгэсээр таг зогсоосон. Төрийн барих, зах зээлийнхээ эсрэг зүгт алсран тойрох төмөр замаас нэг метр нь тавигдаагүй, цаасан дээр л зурагтай, цасан дээр мөргүй хэвтэж байна. Нүүрс олборлох, боловсруулахаасаа илүү тээвэрлэхэд өртөг зардал нь шингэдэг онцлогтой эд. Өртгийн 40 хувь нь тээвэрт, нэг ёсондоо Орост өгөх түлш шатахууны төлбөрт явчихдаг зүйл. Оросууд Монголоос махыг нь өвчтэй, хивсийг нь үстэй, нэхийг нь хүнд гээд манай хилийн цаадах цэргийн ангиуд нь хүртэл австрали, шинэ зеландаас хурга, төлөгний цул мах авдаг юм билээ. Монголоос Орост нэг л зүйл экспортолдог юм байна. Тэр нь Америкт хэвлэгдсэн доллар гэдэг бүтээгдэхүүн. Түүгээр бензин зарна, заримдаа боож хаана.
Өвөг дээдсээс өвлөгдсөн үүц баялаг нээгдсээр байна. Газрын хэвлийд байгаа ашигт малтмал байгаа хэвээрээ баялаг, мөнгө, доллар, цалин пүнлүү, татвар, ноогдол болж хувирахгүй. Хөлс хөдөлмөр, бизнем менежмент, оюун бодол шингэж байж сая эрдэнэс баялаг болж, монголчууд хожно. Ухаа Худаг төсөл монголчууд хүчээ нэгтгэж, хөлсөө дуслуулбал бүтээж чадна гэдгийг нотолсоор байна. Монголчууд чадна. Монголд амьдарч болно.