АТОМААС АЙХ БИШ АШИГЛАХ ЁСТОЙ БИШ ҮҮ?
Юу болсон юм бэ? Бүү мэд. Энэ зун л атом цөмийн аюулаас аюугсадаар энэ улс дүүрчихэж
Шинэ юм биш
Юу болсон юм бэ? Бүү мэд. Энэ зун л атом цөмийн аюулаас аюугсадаар энэ улс дүүрчихэж. Яг хүйтэн дайны үеийнх шиг. Коммунизмын үеийн “Бөмбөг дэлбэрвэл аюултай” дууг дуулаагүй нь их юм болж.
Уг нь одоогоос тав зургаан жилийн өмнө Монгол цөмийн хаягдал булсан байж болзошгүй тухай, түүнд Ерөнхий сайд Н.Энхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат нар холбоотой байж магадгүй тухай судлаач Д.Ганхуяг бичихэд огт тоогоогүй юм.
Хариуд нь Д.Ганхуяг судлаачийг огт өөр хэргээр О.Чулуунбат шүүхэд өгч заргаа авсан ба энэ нь түүний амыг барих дарамт байсан. Манай шүүгчид яахав дээ, ямар юм ойлгох ч биш, эрх мэдэлтний талд л шийддэг ёсоор болсон. Гэвч судлаач Д.Ганхуяг бууж өгөөгүй, хожим энэ асуудлаар ҮАБЗ, АБГББХ-нд ил захидал бичээд ч тусыг эс олсон билээ. Тэр захидал хийгээд цөмийн хаягдлыг булсан тухай материал өнөөдөр ч www.ganaa.mn сайтад байна. Гэтэл гэв гэнэт Японы хэвлэлд бичээд, түүнийг нь Оросууд үлээгээд манайхан юу болов гэмээр бүгдээрээ шуугиад эхэлсэн. Эрх баригчдын дарамтанд байдаг Монголын “Улс төрийн сонин” бичихээр тоодоггүй, Японы сонин бичихээр тоодог. Энэ бол манайхан өөрсөддөө итгэдэггүй, гадныханд итгэж шүтдэг араншин.
Өнөөдөр сүр болоод, цөмийн хаягдлыг зайлуулсан гэж итгээд сэтгэл хангалуун суугаа бол, уучлаарай. БОЯ-ны төсөвт Өмнөговь дахь нэгэн алтны ордын нөхөн сэргээлтэд 780 сая төгрөг зарцуулахаар тусгаж, зарцуулсан байна. Засгийн газар нэг хувийн компанийн ашигласан ордыг нөхөн сэргээж байна уу? Ер нь алтны ордыг ингэж анхаарч сэргээдэг бил үү? Эсвэл өөр шалтгаан байна уу? Элчилгүй цөл дундах, хамгийн ойрын айл 120 алсад нутагладаг ордыг ямар учиртай болоод төрөөс нөхөн сэргээж байна вэ? Энд цөмийн хаягдал булсан юм биш биз?
Коммунизмын жилүүдэд Монголд цөмийн хаягдал хаяж байсан тухай, мөн дунд тусгалын цөмийн цэнэгт хошуутай пуужин байрлуулж байсан тухай тэр тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүмүүс ярьж байсныг ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд шинэ тутам чөлөөт хэвлэлүүд нийтэлдэг байсан ба зарим сэдэв нь детектив роман болсон байна. Тиймээс цөмийн хаягдлын асуудал огт цоо шинэ юм агаад хүйтэн дайны жилүүдэд коммунист системийн бүрэлдэхүүнд байсан Монгол Улс хэдий алслагдсан хаалттай улс авч тойрч гараагүй юм.
Бүр маш энгийн жишээ байна. Манай зүүн бүсэд одоо ашиглаж буй нүүрсний ордууд төвлөрсөн байна. Эдгээр ордуудаас олборлосон нүүрс цацраг идэвхт бодис ялгаруулдаг. Мэргэжлийн байгууллагууд нүүрсний үнсээр хийсэн “блок”-оор байшин барьж болохгүй, тэгвэл 10 жил болоод л бүгдээрээ үхнэ гэдэг. Гэтэл өнөөдөр хашаандаа блокон байшин барьж буй иргэд бүү хэл хот даяар босож буй орон сууцнууд бүгд үнсэн блокоор ханаа босгож байна. Улаанбаатарынхан цацрагийн хорлогыг ханатлаа л авдаг гэсэн үг.
Дэлхий дахинаар цөмийн эрчим хүчийг ашиглаж байна. Азийн зарим хөгжингүй орнууд энэ талаар тэргүүлж буй бөгөөд хэдийгээр эрчим хүчний үйлдвэрлэлдээ европ цөмийн эрчим хүчийг, Ази нүүрсний эрчим хүчийг голлож байгаа ч Азийнхан мундахгүй олон цөмийн станцтай юм. Википедиаг үзвэл 2009 онд дэлхий дээр үйлдвэрлэгдсэн нийт эрчим хүчний 13–14%-г цөмийн эрчим хүч эзэлж байна. Түүнчлэн цөмийн эрчим хүч ашиглан явдаг 150 гаруй хөлөг онгоц бий гэжээ.
Ганбатын блогт “Дэлхийд 449 цөмийн реактор ажиллаж, жилд 404,901 мВт эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн эрчим хүчний хэрэглээний 12,1 хувийг хангаж байна” гэжээ. Тиймээс атомаас айхгүй байж болно, айсан ч хожимдсон байх.
Орос крант
Сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ эрс өсөж байна. ОХУ-аас импортлодог цахилгааны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр, өнөөдөр жилдээ 130 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч худалдан авч байна. Ганц хэмжээ ч биш, үнэ нь ч өссөөр байна. Нэг квт/цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улс 110 төгрөгөөр худалдан авч байна. Сүүлийн үед иргэд цахилгааны үнийн дарамтыг илэрхий мэдэрч эхлэсэн. Тэр бүр анзаардаггүй л болохоос яг шатахууны үнийг нэмдэг шиг хориг арга хэмжээ мэт санагдаад байдаг юм. Гэхдээ Оросуудыг муулахгүй, өгөх хүн гэдийдэг хойно.
Монгол Улс ОХУ-аас хоёр бүтээгдэхүүнээр хараат байна. Нэгд шатахуун, хоёрт цахилгаан. Зөрүүлээд хараат болгочих бүтээгдэхүүн нэг ч алга. 1911 онд Монголыг буфер болгох Я.И.Коростовецийн санаанаас өөр бидэнд ашигтай нөхцөл алга. Гэхдээ энэ “ашигтай нөхцөл” маань Оросуудын түрэмгий бүдүүлэг занг үе үе хөдөлгөдөг. Тэд та нар хаашаа ч зайлахгүй гэдгийг маань сануулж байхын тулд үе үе эвгүй авирладаг. Саяхан шатахууны боомилолт хийхэд Монголчууд балрангаа алдсан. Хэрэв тэртээ 1990-ээд оны эхээр манай Ерөнхий сайдын хажууд “Ганцхан крант хаахад та нар сүйрнэ” гэж хашгирч байсан Оросын түшмэлийн үгийг санавал бид дарамтад цаашид ч удна. Энэ зун удах ажлаа чхийчихлээ л дээ.
Хэдхэн жилийн өмнөх Улаанбаатар бүхэлдээ харанхуй болж байсан түгшүүрт шөнийг мартаж болохгүй. Засгийн газар хоёрдугаар цахилгаан станцын цахилгаанаар гудамжны гэрэлтүүлгийг хангаад шуурхай арга хэмжээ авахаар дөрвөн цаг гаруй ноцолдсон. Сүүлд сурвалжлахад “ТЭЦ-4”-т аваар гарсан мэт авч ОХУ-аас авдаг цахилгаан ч тасарсан байсан ба зөвхөн Эрдэнэт л цахилгаантай байв. Төвийн эрчим хүчний систем бүхэлдээ зогссон байсан.
Ийм л эмзэг эрчим хүчний хангамжтай улс. Хэрэв улс оронд тогтворгүй байдал үүссэн бол харанхуй хотод юу ч болж магадгүй, хэрэв 7 дугаар сарын 1 ба ийм цахилгааны тасалдал давхацвал юу болохыг төсөөлшгүй.
Дээрээс нь манай дамжуулах шугам хоцрогдсон, шугамын алдагдал 30 гаруй хувьтай, өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн цахилгааныхаа гуравны нэгийг дамжуулах явцдаа алддаг. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 874мВт үүнээс ДЦС 828 мВт ахиад задалбал ТЭЦ-4 дангаараа 480 мВт суурьлагдсан хүчин чадалтай. Гэхдээ хүчин чадлаа бүрэн ашигладаггүй, зургаан тогооны хоёрыг нөөцөд байлгадаг. Монголын өргөн хэрэглээний барааны эргэлт Эрээний хяналтад байдаг шиг эрчим хүчнийг Галуут нуураас хянаж байдаг.
Сүүлийн жилүүдэд хязгаар нутгуудад нээгдсэн томоохон ордуудыг ашиглахын тулд манай улс БНХАУ-аас цахилгааны шугам татаж байна. Хятад өөрөө эрчим хүчний дутагдалд орсон улс, ялангуяа эрчимтэй хөгжиж буй зүүн хойд дөрвөн муж нь бүр цахилгааны хязгаарлалттай байгаа хэр нь түүхий эд импортлох эрх ашгаа бодоод нааш нь шугам татуулж л байна. Уг нь Монгол эрчим хүчээр өнөөдрийн түвшиндээ найдвартай хангагдая гэвэл суурьлагдсан хүчин чадлаа ядаж л хоёр дахин нэмэхэд болчих юм. Харин яаж нэмэх вэ?
Занар ба дизель
Хөдөө орон нутагт үйлдвэрлэл хөгжихгүй, малчид банкны зээлээс өөр орлогогүй, мал нь таваарлаг бус байгаагийн гол шалтгаан-цахилгаангүй. Харин манай Засгийн газрууд гараа хумхиад суугаад байсан уу гэвэл арай ч тэгж сүнсгүй гөрдөж болохгүй. Би жишээ нь Засгийг муулдаг талаараа бол толгой цохидог нөхөр, тэр хэрээр төрийнхний хараалыг цадталаа иддэг.
Сумын төвүүдэд аль коммунизмын үеэс Ильичийн гэрэл түгээхийн тулд дизель станцууд суурилуулсан авч найдваргүй. Хэдийгээр эрчим хүч үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог ч дизель станцууд маань жилдээ 46-хан мВт эрчим хүч асар өндөр зардлаар үйлдвэрлэдэг. Жишээ нь Оросууд яг энэ жилийнх шиг шатахуунаар тэр тусмаа дизелиэр боомилоод, бас дээрээс нь цахилгааны саатал гаргавал Монголын нутаг шөнө, сансрын уудмаас яг нүх шиг харагдах байх. Ер нь ч тэгж харагддаг юм билээ, яагаад гэвэл сумын төвийн дизелиүд иргэдийг орой 19-23 цагийн хооронд л эрчим хүчээр хангадаг. Ийм суманд ноос угаах, арьс шир боловсруулах, эсбөгөөс мах боловсруулах үйлдвэр байгуулах нь юу л бол. Оросоос дизель импортлоод орон нутагт хүргэж цахилгаан үйлдвэрлээд түгээхэд үнэ нь талийж өгдөг ба олонх сумын иргэд цахилгааны асар их өртэй, алс баруун хязгаарт мөн л асар өндөр өртгөөр Алтайн нурууг давуулан ОХУ-аас татсан шугамаар цахилгаан авч хэрэглэж, амьжиргаа муутай иргэдийнхээ үүсгэсэн өрийг төр төлсөөр байна.
Дизелиүдээ ажиллуулахад ядаж түлш тасрахгүй байх хэрэгтэй. Ер нь дизель бол манай стратегийн бүтээгдэхүүн юм билээ. Хаврын тариалалт, батлан хамгаалах, эрчим хүчний салбараас гадна уул уурхайн компаниудын дизелийн хэрэглээ өссөөр байна. Иргэдийн хэрэглээнээс илүүтэй үйлдвэрлэлийн хэрэглээ өсөж байгааг анзаарсан Оросууд хөдөө орон нутагт, өөрөөр хэлбэл уул уурхайнханд зориулсан шатахууны 130 станц барих санал манайд тавьсан ч няцаагдсан. Оросуудаас авсан, өнгөрсөн наадмаар гайхуулсан “Т-72” танк, ВТР-80, “Печора С-125” хөдөлгөөнт пуужингийн системээ хөдөлгөхөд дизель хэрэгтэй. Хаврын тариалалт, намрын ургац хураалт, алтны олборолт эхлэх үеэр дизель “нияд” болдог.
Ахиад жаахан гүнзгийрүүлье. А.Гитлер 1943 онд Бакугийн нефтийн эх үүсвэрээс Оросуудыг салгахаар Сталинград руу улайран зүтгэхэд болгоомжилсон И.Сталин Монголын говь руу нефтийн хайгуулийн экспедиц илгээсэн нь өнөөгийн Зүүнбаянгийн нефтийн ордыг нээжээ. Монголын газар нутгийн 70 хувь тосон занараар бүрхэгдсэн бөгөөд энэ занар бол нефть болохын өмнөх үедээ байгаа түүхий эд. Яг энэ үед Америкийн нефтийн боомилолтод өртсөн Япончууд Хятадын Фушуны занарын ордыг ашиглан нефть нэрж Квантуны армийн танкуудаа цэнэглэж байв. Хэрэв занарын нөөцөө өнөөгийн технологийн боломжоор тооцвол Монгол 40 тэрбум баррель нефть гаргах нөөцтэй юм билээ. Саудын Араб 25 тэрбумын нөөцөөр тэргүүлдэгтэй харьцуулбал энэ гайхамшигтай тоо л доо. Занараас нефть нэрэх технологийн судалгаа хийсэн химийн хүрээлэнгийн залуу Н.Багабандиас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авч байсан нь мөн л энэ талаар манайхан бодож л байсан гэсэн үг.
Занараа байг гэхэд Зүүнбаян, Тамсагийн ордын нефтийг боловсруулж зөвхөн дизель үйлдвэрлэхэд л бид аюулгүй байдлын нөөцтэй болж чадах юм гэсэн тооцоо ч байна. Зүүнбаянгийн нефть чанар муутай ч гэсэн тухайн үедээ 66 октантай бензин нэрж дотоодын хэрэгцээнийхээ 60 хувийг хангаж байсан тухай ахмад мэргэжилтнүүд ярьж байна. АИ-92-ийг импортоор авч болно, харин дизелийг дотоодоосоо хангавал под гээд л явчих юм шиг. Дорнодын нефтэд хүрэх дэд бүтэц байхгүй ч Зүүнбаян хүртэл төмөр зам нь бэлэн зэхээний байна, мөн Оросууд Монголоос гарахад гэв гэнэт үйлдвэрлэлийн осол гарч дараалан дэлбэрсэн цооногуудыг эргүүлж ашигладаггүй юм гэхэд нефтийн ундарга хаана байгааг тэмдэглээд орхисноос ялгаа юун. Гэхдээ дизель станцаар хөгжилд хүрэхгүй нь ойлгомжтой тул бусад эх үүсвэрүүдийг тооцъё.
Хараат байдлаас гарах уу?
Мэдээж үүнийг бүгд л хүсэж байгаа. Ард түмэнд ах дүү гэж байдаггүй, эрх ашиг л гэж бий гэсэн үгийг бид ах нарынхаа авираас сүүлийн жилүүдэд улам бүр мэдэрдэг болж байна.
Уг нь Монгол нүүрсний баялаг ордууд нээгдсэн л дээ. Гэвч дулааны цахилгаан станц ганцхан нүүрсээр бус бас усаар ажилладаг. Гэтэл манай нүүрсний ордууд голдуу говьд нээгдэж байна. Үүнийг ашиглаж цахилгаан станц байгуулах оролдлого давагдашгүй мэт байгалийн саадтай тулгарч байна. Говь руу ус яаж хүргэх вэ? Өнөөдөртөө говьд ус хүргэснээс говиос нүүрс татах нь хямд байгаа тул жишээ нь Шивээ-Овоогоос Улаанбаатар хүртэл нүүрс татаж эрчим хүчний түүхий эдийнхээ гуравны нэгийг хангаж байна шүү дээ. Энэ усны бэрхшээл цахилгааны тавдугаар эх үүсвэр байгуулах боломж олгохгүй байна. Татарч буй Туул гол даахгүй.
Хэрлэн, Орхон голыг урагш урсгах, Туул голоос ашигласан усыг үйлдвэрлэлийн зориулалтаар урагш хоолойгоор татах төслүүд бүгд нуран унасаар байна. Зөвхөн Улаанбаатарынхны хэрэглэсэн усыг урагш татах төсөл 20 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан бөгөөд энэ төсөл дөнгөж 13 тэрбумыг олоод нуран унасан түүхтэй. Сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимжиж, гол мөрний ус татарч байна. Улаанбаатарын орчим цөлжилтөд нэрвэгдэхэд ойрхон байна. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл усгүйдэж эхэллээ гэсэн үг. Ухаа худагт 18 мВт-ын цахилгаан станц барьж дөнгөсөн “Энержи Ресурс”-ын туршлагаас харвал станц барихаас гадна усан сан байгуулахад асар их хөрөнгө зарсан байна. Одоо хонгилын үзүүрт гэрэл гэгчээр цөхөрсөн судлаачдын санаж байгаагаар 1980-аад онд Зөвлөлтийн “Наука и жизнь” сэтгүүлд Монголын говийн хөрсөн доор бүхэл бүтэн тэнгис байгааг нээсэн тухай бичсэн хялбаршуулсан өгүүллийг олоод мөрдөх л үлдсэн байна.
Усны нөөц тааруу учраас усан цахилгаан станц барих төслүүд ч бүтэлгүйтсээр байна. Усан цахилгаан станцууд бүр бага буюу ердөө 3,7 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ бол ёстой аргацаах л оролдлого. Коммунизмыг цахилгаанжуулалт л авчирна гэж “Кремлийн мөрөөдөгч” Ленин хэлж байсан. Түүний энэ санааг большевикууд олон арван мянган комсомол залуусын хөлс, хэлмэгдэгчдийн цусаар хэрэгжүүлж Днеприйн УЦС-ыг барьсан түүх бий. ЗХУ цахилгаанжуулалтад ихээхэн анхаарч байсны үрээр өнөөдөр эрчим хүчний томоохон экспортлогч орон болоод байна. Гэхдээ Монголын хуурай талд Днепр шиг нэг ч мөрөн байхгүй. Алтайн нурууны Майхан толгойд УЦС барих “Эрэл” компанийн төсөл бүтэлгүйтсэн. Эгийн гол, Завхан голд станцууд бий л дээ. Гэхдээ намхан уулсаас эх авсан тал нутгийн гүехэн голуудаас хангалттай цахилгаан гаргаж авч чадахгүй л байна шүү дээ. Наад зах нь энэ гүехэн голууд өвөл тэс хөлдчихөөр эрчим хүчний үйлдвэрлэл улирлын чанартай болчихож байгаа юм.
Нарлаг Монгол орон гэж магтдаг нь үүл багатай, өөрөөр хэлбэл хур тунадас бага ордог гэсэн үг. Энэ магтаал усан цахилгаан станцын тухай бодолтгүй л гэсэн “хараал”. Хэрэв тийм бол нарын эрчим хүчийг ашиглах боломж бий юм биш үү? гэсэн асуулт гарч ирж байна. Ашиглах нь ашиглаж байна аа, нарны эх үүсвэрээс жилдээ 0,25 мВт цахилгаан гаргаж авдаг юм байна. Нөгөө “Буман нарны гэрэл” ч билүү төслийн ололт энэ. Өөрөөр хэлбэл 100 000 нарны гэрэл тараасны цаасан дээрх үр дүнд итгэх юм бол энэ шүү дээ. Нарны эрчим хүч үйлдвэржилт хөгжилд нэмэр багатай. Зурагт үзэх, радио сонсох, зун төхөөрсөн хонины махаа хөлдөөгчид хадгалах, нөхөн үржихүйг хязгаарлах мэтэд бол болоод байгаа л даа. Ёстой нүүдэлчдэд зориулагдсан амиа аргацаасан л эд.
Цаана нь эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй тул салхины эрчим хүчийг ашиглаж болох авч хүн ам цөөтэй Монголын “томоохон” хотуудыг ч хангаж чадахгүйн дээр суурь хөрөнгө оруулалт ихтэй юм билээ. Тиймээс бас л яваагүй юм. Тэгээд одоо яана аа?
Атомын эрчим хүч
Энэ л үлдэж байна. Одоо газрын гүний эрчим хүчийг ашиглах мөрөөдөл бий болсон ч цоо шинэ технологи юм билээ. Шинэ технологи үнэтэй л байдаг. Атомын эрчим хүчний муу тал, “Фүкүшима”, “Чернобыль”, цөмийн хаягдлын талаар манайхан хангалттай бичсэн байна. Энэ бүхэн бас нэг эх үүсвэрээс маш судалгаатай, олон хэлийн эх үүсвэртэй цацагдсаныг ч анзаарч болохоор л байна.
Бүр гайхалтай нь үүнийг хамгийн их хөөрөгдсөн нь Оросууд байсанд л гайхаад байна. Чухамдаа үүнийг гайхалтай улстөрийн “экспанс” гэж үнэлэхээс аргагүй байна. Ердөө асуудал Фүкүшимагийн айдаст нэрвэгдсэн Японы “Майничи”-гээс эхэлснээс хойш ердөө хоёрхон сарын дотор Монголчуудыг бүр жирийн иргэдээс нь авахуулаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг нь хүртэл айдас болгоомжлолд автуулах хэмжээнд хүртлээ хол явсан байна. ҮАБЗ энэ асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Чухамдаа цөмийн хаягдлыг Монгол хадгалах Японы чармайлт нь Япончууддаа яг ямар хортой вэ? гэдгээс эхэлж харах ёстой ч юм шиг.
Цөмийн хаягдлын бизнесийг идэвхтэй бөгөөд зоригтой дэмжиж байсан О.Чулуунбат хүртэл амаа татчихаж. Уг нь судлаач Д.Ганхуягтай үзэлцэж байхдаа ийм байгаагүй л юм даа. Сонгуулийн өмнөх жил буюу цагаа олсон энэ “мэдээллийн цөмрөлт /экспанс/” Монголын эрчим хүчний бодат байдлыг мартуулж дөнгөжээ. Хаа байсан говьд аваачиж булах цөмийн хаягдлын аюул Улаанбаатарынхны цөсийг цөмлөсөн төдийгүй Монголд ховор тохиолддог газар хөдлөлт цөмийн хаягдлыг гаргаж ирээд атомын бөмбөг болгон хувиргах тухай айдас л сонсогдоод байна.
Монгол дахь эрчим хүчний түүхий эдийн төлөөх өрсөлдөөний явцад зэс, нүүрсний ордуудыг хяналтаасаа алдсан Оросууд ураны салбарт маш богино хугацаанд түрэлт хийж гайхалтай амжилт олсон билээ. Энэ тухай “Эрчим хүчний төлөөх дайн” өгүүлэлдээ /www.baabar.mn/ сайтад тодорхой бичсэн тул товчилъё. Монголын ураны ордуудад хяналтаа тогтоосныхоо дараа Оросууд эрчим хүчний хараат байдлыг маань батагах гэж зүтгэж байгаа юм иш биз?
Ингэж үзэх энгийн шалтгаанууд нь нэгд Орос өөрөө цөмийн хаягдал булах бизнесийг идэвхтэй хийдэг. Оросын Сибирь манай говь хоёр энэ бизнест ижил үүрэгтэй. Хоёрдугаарт Монголыг эрчим хүчний хувьд бүрэн хараат байлгах нь буфер улсын хувьд нөлөөндөө байлгахад хэрэгтэй. Гуравдугаарт ураны ордуудад Япон, АНУ гэх мэт улсаас хамааралгүйгээр дангаар ноёрхохыг хичээж байх шиг санагдана. Монголчууд өнөөдөр Оросоос яг юу хэрэглэж байна вэ? Явж явж зэвсэг авахаас өөр харилцан хамаарал багатай болсон байна.
Чухамдаа эрчим хүч, шатахуунаас хараат бус байх манай эрмэлзэл гадаад дотоод олон хүчин зүйлээс болж бүтэлгүйтсээр байгаагийн хамгийн сүүлийн жишээ энэ болов уу. Уг нь ураны арвин нөөцөндөө тулгуурлаж, цөмийн эрчим хүчний агентлаг хэмээх бүтэц байгуулсан нь даргаар нь хэлмэгдсэн Ерөнхий сайдын үр удмаас томилсон нь бодлогоо тууштай явуулах эрмэлзлийнх байсан байх. Төлөвлөсөн ёсоор бол 2020 он гэхэд Монгол атомын станцтай болох учиртай байсан, үүнээс наана хэд хэдэн жижиг эх үүсвэр бий болгохоор ажиллаж байж. Яг одоо бол жижиг станцуд байгуулах ажлыг Засгийн газраас шууд хорьсон байна, сонсвол Ерөнхий сайд илэрхий дургүйцэж байжээ. Хэрэв ҮАБЗ энэ асуудлаар тууштай байж чадахгүй бол 2020 оны станц ч зэрэглээ төдий зүйл болон хувирах янзтай байна. Энэ асуудлыг хариуцаж байсан дарга нь сэтгэл зүйн гутралаас болж өвчилсөн байна.
Хэрэв бид АЦС-тай болохыг хичээж байсан бол зайлшгүй хаягдлаа хадгалах шаардлагатай болно, мэдээж бид олон мэргэжилтний хэлсэнчлэн килограмм хаягдал тутамдаа 500 доллар төлж чадахгүй. 500 мВт-ийн хоёр АЦС 25 тонн уран хэрэглэх тооцоотой гэж Ганбатын блогт бичжээ. Хаягдал нь ямар хэмжээтэй байхыг бүү мэд. Тиймээс хаягдлаа хадгалах боломжтой болохын тулд Япон, Америкийн хаягдлыг хадгалах замаар байгууламжийг нь бий болгох, мэргэжилтэн бэлтгэх арга сүвэгчилсэн бололтой юм. Нөгөө талаас авсан мөнгөндөө бус авах мөнгөндөө цадчихаад байгаагаа ядуу буурай Монголчууд үүнээс олох ашгаа ойлгохгүй байх шиг байна.
Түмэн жилийн дараахь аюулаас айх уу? Өнөөдөр хөгжих үү гэдэг салаа сонголтоос алс ирээдүйгээ бодсон алсын хараатай шийдвэр гаргах гэж байгаа юм биз? Үйл явцыг ажиглахад эцсийн дүндээ “Тэгээд яаж эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангаж хараат байдлаас гарах вэ?” гэдэгт тулсан, хариулт нь газрын гүний эрчим хүчийг ашиглах боломжтой гэж гарсан байна. Хамгийн сүүлийн гаргалгааг нь хүртэл тооцчихож. Гэвч энэ танд ямар ч АЦС-тай болох мөрөөдлөөс ч найдваргүй мэт санагдахгүй байна уу? Хэрэв яг өнөөдөр ҮАБЗ популист шийдвэр гаргаж, тархиа угаалгасан ард түмэндээ таалагдах гэвэл Монгол хэзээ ч АЦС-тай болж чадахгүй.
Уг нь төр ухаантай л юм бол бодлогын асуудалд тууштай байсан нь дээр. Бүхнийг ард түмнээс асуух юу байх вэ? Ууж идэхдээ уургын морь шиг зүтгэж ард түмнээ тоодоггүй араншингаа яг ийм стратегийн зорилт дээрээ гаргаж чадвал уг нь зүгээр юмсан. Эцэст нь нэг сонирхолтой жишээ бичье. Учир нь Герман тэргүүтэн атомын станцаас татгалзаж буйг олонтаа дурдаж үлгэр авахыг уриалсан байна.
Атомын мина гэж байдаг юм байна л даа. Оросууд эхэлж үйлдвэрлэж. Германы тагнуулын байгууллага технологийг нь судлаад атомын мина хийхэд бэлэн болжээ. Гэвч дайсан дайрч ирээд хоёрхон мина дэлбэлэхэд Герман өөрөө дайснуудтайгаа хумхын тоос болох нь тодорхой болсноор татгалзжээ. Манай урд хил дээр бол байгууштай л эд юм. Тиймээс атомаас татгалзаж буй Герман улс, Европынхны шийдвэр бол газар нутаг жижиг, атомын осол аюул өөрсдөд нь төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад нь гай тарих учраас гаргаж буй хэрэг юм. Харин өргөн уудам нутагтай манайх шиг буурай улс татгалзах хэрэг юун?

dalannergui
Uneniig helegch
no nuclear
Монгол
Настан
sayanaa02147
Зочин
Зочин
Зочин
Зочин
copy-d
Зочин
Зочин
Зочин
copy&paster
copy&paster
uxeruud
Зочин
Зочин
ganaa
зочин
зочин
2011 on hurtel
unen
124
tsogoo-d
delgermaa
СЭХЭЭР УХААР ХӨГЖ
АТОМГҮЙГЭЭР БОЛНОО
boli boli
Erch huch
Цогоо
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЗАРЛИГ
УРВАГЧДЫГ ДҮЛЗЭН ОДОНГООР ШАГНАЖ БАЙЯ
ӨӨРИЙН ХӨГЖЛИЙН ЗОЛИОС!
ЧАМАЙГ Л ХАРИН АНХААРАЛДАА АВМААР ЮМ БАЙНА
Зочин
ГЭР БҮЛИЙН ХОЁР ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ
Үргэлжлэл
Зочин
Hatan
МОНГОЛЧУУДЫГ ДЭЭРЭЛХЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ БААТАРХУЯГ АА
ЦӨМИЙН СТАНЦ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ЧАДАХ УУ
ЦӨМИЙН СТАНЦ ДЭЛБЭРВЭЛ ХАРИН ЯАХ БОЛ
unen
Aagi
door mald
migo
Zochin
Migo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ATOMIC
МӨРӨӨ БАЛЛАЖ БАЙНА
Зочин
hm
ах
Зочин
1
202. 179. 19. *** -д
БИ ЧИНИЙ ХӨГШИН БИШ
Зочин
ЧАМАЙГ ЁСТОЙ ТАС МУНАДАХ ЮМСАН ХА ХА ХА
БИ ЦӨМИЙН АЮУЛААС АЙЖ БАЙНА
Зочин
Зочин
202. 131. 234. ***-ЫГ НАМ ЦОХИХСОН ХЭ ХЭ ХЭ
202. 131. 234. ***-АА МОНГОЛООС ХОЛ ОЧИЖ УНГА ЗА!
202. 131. 234. ***-ААС АСУУХ АМ
Зочин
deegii
202. 179. 19. *** нарт
irgen
МУТАНТУУД
МОНГОЛ ”ИХ ГҮРЭН” БИШ ШҮҮ!
БААТАРХУЯГ ХЭТ МЭДЭМХИЙРЭХ ЭЭ БОЛЬ
dumb
Зочин
Boldoo
baska-d
4545
Зөнөг
Зочин
wow
Зочин
TOTAL
Зочин
baska
gana
unen
dondog
bi
Зочин
onom
Зочин
YES
Hatan
hmm
gana
unen
ss
ss
баяса
Тэнэгүүдээ
Зочин
Зочин
yes
tub
bolj bn
Хэрэгтэй гэхдээ одоо ярих цаг биш
Зочин
zochin
Зочин
abo
Erchim huchnii mergejilten
Зочин
Зочин
abo
Зочин
unen
Зочин
ok
demjij bna
Зочин
Зочин
Зочин