СЭЛЭЛТ
Амралтын өдөр болохоор дүрдээ итгэчих юмаа. Өчдөр хөшиж хөрсөн биеэ жаргаахаар бассейнд шумбадаг болсон 2 жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж сурсан мэлхий сэлэлтээ мартчихсан байхым даа.
Амралтын өдөр болохоор дүрдээ итгэчих юмаа. Өчдөр хөшиж хөрсөн биеэ жаргаахаар бассейнд шумбадаг болсон 2 жилийн өмнө амь насаараа дэнчин тавьж байж сурсан мэлхий сэлэлтээ мартчихсан байхым даа. Най алга. Гэхдээ огт сэлж байгаагүй найзынхаа дэргэд хальт хөл гараа годгонуулж үзүүлбэрдсэнээр сэтгэл тайвшрав. Мань мэт шиг хуурай газрын нинжанууд усанд сэлэхээр загас газар дээр гарч ирэхээрээ учраа олохоо больчихдог шиг л нүд нүүрнүүд нээх сонин азгүй дүртэй болох юмаа. Юмыг яаж мэдэхэв нэг өдөр асар том хөлөг онгоцоор далайгаар аялж наранд биеэ шарангаа коктель шимж байтал нөгөөх нь яагаад ч юм хад мөргөж зомгол болбол ядаад ойр хавийн арал хүртэл сэлж чаддаг байх юу нь муу байхав. Энэ удаагийн амиа аврах ажиллагааны бэлтгэл муугүй болсон тул дараа дахин ирж өөрийгөө авраад зогсохгүй, хэзээ нэгэн цагт живж болзошгүй тухай бодоогүйгээс огт бэлтгэл хийгээгүй, алсын хараатай амьдарч дадаагүй, живж буй азгүй зорчигчийг аварч чаддаг болтол биеэ бэлтгэх тухай бодолтой бассейнаас гарлаа.
Гэснээс энэ өдрийн наран үүлний цаагуур л жаргаж орхих юм даа, бүр бараа сураггүй шүү, дэндүү юм ...
Гэснээс энэ өдрийн наран үүлний цаагуур л жаргаж орхих юм даа, бүр бараа сураггүй шүү, дэндүү юм ...