МӨНГӨТЭЙ ХҮНТЭЙ ГЭРЛЭСЭНД ОРВОЛ МӨНГИЙГ НЬ ЗЭЭЛЭХ ТАЛААР СЭТГЭСЭН НЬ ДЭЭР...
Шоолох муулах хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүрийн хооронд байдаг шиг зарчмын зөрөө бий гэж...
-1957 онд урьдчилан бичигдсэн өнөөгийн бидний хошин түүх-
Шоолох муулах хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүрийн хооронд байдаг шиг зарчмын зөрөө бий гэж... Аль далаад онд манай эрх баригчид Америкийг муулсан нэгэн номын орчуулгыг хэвлэх зөвшөөрөл өгчээ. Үнэн хэрэгтээ тэр нь америк соёл, аж төрөх ёсыг тун давгүй шоолсон бүтээл байв. Америкт аж төрж байсан зохиогчид эрх чөлөөт нийгмийг үзэн ядах үзэл, төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаах санаа байсан нь юу л бол. Тэр хүн бол Финляндын авъяаслаг зохиолч. Бүтэн нэр нь хэл хугалчихмаар финн нэрүүд дотор, ялангуяа энд өгүүлэх зохиолын баатар Еромиа Юкахэйнэн Суомалайнэн энэ тэрийн хажууд тосолчихсон аятай амаар гулгах нэр. Ердөө Мартти Ларни аж. Номын нэр “Асуух нурууны бариач буюу аргагүйн эрхэн луйварчин”. Үйл явдлын товч нь нэгэн фин хархүү тэндхийн бүх хүүхдийг сайхан завхуул болгон хувиргадаг төрийн байгууллага болох ардын сургуулийг дүүргэсэн боловч завхуул ч болсонгүй, сурахаа ч зогссонгүй. Сураад л байж. Манай зарим хүн шиг магиср, доктор болоод хүн үс, шүд, хий мөрөөдөл гурваа гээдэг үе хүрсэн ч сураад л байж. Эцгийгээ хоосортол сурсан гэж байгаа. Тэгж тэгж манай зарим хүн шиг сэтгүүлч хийхээр зориг шулуудав. Гэвч цалин олгоно уу гэсэн өргөдлөөс өөр юм бичээгүй учраас халагдсан ажгуу.
Мөн л манай зарим хүн шиг сэтгүүлч байснаас сонины эрхлэгч болсон дээр гэдгийг ухаараадахаж. Манай МАХН ба МСДН-ын хоёр сонинг нийлүүлсэн юм шиг “Үнэн үг” хэмээх сонины ерөнхий болсон аж. Тэгээд үнэн үгээ хэлж гарчээ. Хорвоо дэлхий дээр тийм их үнэн байдгийг мань хүн анх удаа л олж мэдсэн юм байх. Гэвч тэрээр манай зарим нөхдийн адил өөрийн хэлсэн үнэн үгний нэгийг ч баталж чадаагүй учраас айхавтар дэглэмтэй сувилалд хэдэн жил хүчээр амрахаас өөр аргагүйд тулжээ.
Ингэж яваад Америкт цагаачилсан финн хүнтэй танилцсан нь түүний амьдралыг эргүүлж, тэрээр Жерриг “чам шиг хүн тэнд л тохирно” хэмээн ятгаж амжсан байна. Ингээд доктор, профессор, үнэний мастер, худал хуурмагийн аранга маань Америкт очиж асуух нурууны бариач болно. Орчин үеийн анагаах ухааны ололтын шимийг хамгийн түрүүнд хүртдэг энэ орны иргэд эмч докторуудаасаа илүү бариач илээчийг шүтнэ гэж жигтэйхээн... гол үйл явдал эндээс өрнөж эхэлнэ.
Энэ зохиолыг бичигдснээс нь 11 жилийн хойно, 1978 онд анх уншсан юм. Харин ойлгосон минь гэвэл анх уншснаасаа мөн л 11 орчим жилийн дараа ардчилал зах зээлийг биеэр мэдэрснээс хойш. Харин “Америкчууд цаг бол алт гэх юм. Хараад байхад эдэнд цаг нь байна. Алт нь алга”, “Лал мөргөлтэй хүүхнүүд гэрлэхээсээ өмнө нөхрийнхээ барааг хардаггүй бол, америк хүүхнүүд гэрлэснээсээ хойш нөхрийнхээ барааг харахаасаа өнгөрдөг болтой юм”, “Америк хүн эхлээд нэг байшинтай болж авдаг. Дараа нь түүнээсээ аль болох холдохын тулд машин авдаг” гэхчлэнгийн олон арван хурц, хошин хэллэг л санаанд үлдснээс бус номын жинхэнэ утгыг ойлгоогүй өнгөрчээ. Бас нөхрөө өндөр үнээр даатгуулдаг. Дараа нь хорлож алаад даатгалын мөнгө авдаг. Жэрри хэрхэн алуурч хархүүг мэдрэл шалгадаг алхаар рефлексийн цэгийг цочроон суулгаад зугтдаг гэхчлэнгийн адал явдлууд сурагч насны ой тойнд үлдсэн.
Гэлээ гэсэн ч Ларнигийн зохиолд гардаг юмсыг миний үеийнхэн амсаж мэдтэл арав, хориод жилийн зай байлаа. Ухаандаа Жэрри Финнийн олсон их мөнгийг аймаар хүүтэй өсгөж өгнө гээд хэдэн нөхөд луйвардаад алга болдог хэсгийг “аяа бузар муухай капитализм ийм ажгуу” гэж төсөөлөөд л өнгөрч байснаас биш манайд хадгаламж зээлийн хоршоо гээч гарч ирээд уг түүхийг давтана гэж яаж бодох билээ.
Энэхүү гайхамшигт зохиолыг НЭПКО хэвлэлийн газраас дахин хэвлэж байна. Танихгүй хамт олныг шоолох үеийн үг хэллэг, тайлбар нь танил өнөөг егөөдөж байгаа бидний үеийнхээс зөрөөтэй болсон тул нийт үг хэллэг, болон найруулгыг Баабар өөрийн биеэр редакторлон заслаа. Ядаж л зажилдаг резин, кока кола хэмээх нэгэн зүйл ундаа, библи хэмээх шашны судар гэхчлэнгээр тайлбарлаад байх хэрэггүй болчихож. Шинэ хэвлэлийн өмнөтгөлийг зохиолч, сэтгүүлч Ц.Нацагдорж гуай бичжээ. Тэрээр эл гайхамшигт номыг анх орчуулж, үзэл суртлын хаалт хоригийн зай завсрыг тун ч эвтэйхэн олж нийтлүүлсэн гавъяатай Ц.Мөнхжаргал гуайн төрсөн дүү билээ. Манай сэтгүүлчдийн байгууллагын ардчиллын босгон дээр удирдаж байсан Ц.Мөнхжаргал гуайг манайхан сайн мэдэх биз ээ.
Марти Ларнигийн “Асуух нурууны бариач буюу аргагүйн эрхэнд луйварчин” ном нь ардчилсан нийгмийн хамгийн лут хошигнол, өчүүхэн миний бодсноор бол Эрэлхэг цэрэг Швейкээс хойш гарсан гуравдах гайхамшигт нийгмийн шог. Хоёрдугаарт нь Алтан тугал, 12 сандал хэмээх хоймсон роман орно байх. Дайн бол бүх хүн төрөлхтний нийтлэг учраас Я.Хашекийн Швейкийг бид түвэггүй ойлгосон. Социализм нь Монгол-Зөвлөлтийн нийтлэг учраас И.Ильеф, Е.Петровын аугаа жаачин Бендер цаанаа л нэг танил байсан.
Харин бид ардчиллыг эдлээгүй, капитализмыг үзээгүй амсаагүй явсан учраас Жэрри Финнийн адал явдалд нэвтэрч чадахгүйн зовлонтой явсан юм. Учир нь энд зар сурталчилгаа, санхүүгийн залилан, даатгалын гэмт хэрэг, боловсролын хямрал, чөлөөт сонгуулийг үхтэл нь элэглэсэн юм. Гэтэл мануус нь рекламгүй, санхүүгүй, даатгалгүй, чөлөөт сонгуульгүй ертөнцөд амьдарч, хямраад байхаар боловсрол эзэмшиж амжаагүй явсан юм чинь хэрхэн учрыг нь олж инээхсэн билээ.
Яг л танихгүй хамт олны найр зугаалга дээр орчихсон гадны хүн шиг болсон хэрэг. Хөөр баяр болсон танихгүй хүмүүс аль нэг болсон явдлаа хамтдаа дурсан хөгжилдөж, хэн нэгийнхээ онигоог дурсах төдийд инээлдэж байхад хөндлөнгийн хүн ойлгосон ч юмгүй, инээмэр аядаад сууж байдагтай адил зүйл болсон юм. Харин өнөөгийн нүдээр энэ номыг харахад та бидний туулж явсан амьдрал, танил адал дүүрэн дэлгэгдэж инээд барах ажээ.
Ийм үед сэтгэлээ онгойтол инээх, ядаж мушиих, үгүйдээ л хүнд цэцэрхээд явах хэдэн сайхан афоризмтой болгочих ном юм. “Мөнгөтэй хүнтэй гэрлэсэнд орвол мөнгийг нь зээлэх талаар бодсон нь дээр” гэлээ гэгчээр гэхчлэн.
Mongol
Mongol
BqjruXBsDWEAzMYnOi
Санаа
Санаа
Санаа
Санаа
Зазаза
giimaa
eku
NB
Зочин
Зочин
odno
uuri
Зочин
Зочин
FUCKING BATBAYAR
Зочин
Зочин
Зочин
Зочин
bataa
bi
SOKO
temka
Зочин
Nomyin biznes mundag hiideg yum bainaa
ç
Зочин
Зочин
арьд магнай
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
mushiih durtai hun
Зочин
Зочин
202. 170. 80. *** -д
Зочин
124. 158. 70. *** д
nepko
hehe
Зочин
Зочин
Зочин
Зочин
2 дурак
Зочин
Hoshin yums horvoo delhiigeer duuren
FREE TO CHOOSE
Зочин
Hoshignol
Инээмтгий хүнд
Informercial
www.mongolgreencard.com
Зочин
zochın
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Үнэлэх: Одоогийн үнэлгээ: Share МӨНГӨТЭЙ ХҮНТ
bayarlala
Зочин
гоё реклам байна
hi
1