АВАХЫГ БОДОЛГҮЙ ӨГӨХ СЭТГЭЛТЭЙ БАЙ
Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн.
Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн. Авах, өгөхийн тухайд хорвоогийн хүмүүс янз бүрийн бодол үйлдэлтэй. Бусдаас тусламж авахыг л бодохоос, бусдад тус хүргэхийг мэддэггүй хувиа хичээгсэд байна. Бусдаас тусламж авах дургүй, бусдад туслахыг боддогүй тэрүүхэндээ хар амиа хоохойлох үзэл бодолтой хүмүүс цөөнгүй тохиолдоно. Бусдаас авсны хэрээр бусдад өгөөд, өгснийхөө хэрээр авах, эхийг эцээж, тугалыг тураахгүй бодолтон мундахгүй. Бусдаас авах тухайгаа бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь сайн санааны үйл хэрэг. Авах тухай бодолгүйгээр өгөх сэтгэлтэй байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр, эрхэм дээд ёс суртахуун юм. Хүүхэд, залуус та нарыг авах тухай бодолгүй өгөх сэтгэлтэй эрхэм дээд ёс суртахуухны жинхэнэ эзэд байгаасай гэж хүсэж байна.
Хэн нэгэнд ямар нэг юм өгөх гэж байгаа бол нүд хуурч, ээлж өнгөрөөсөн байдлаар бүү ханд, их бага нь хамаагүй сэтгэлээ шингээсэн зүйл өгөхийг хичээ. Сэтгэл гаргаж өгсөн юм бүхэн үнэ цэнэтэй, өгч байгаадаа баяртай, авч байгаадаа ээлтэй. Хариу нэхээгүй буянлаг тус хамгаас илүү үнэтэй. Буян бодож, сэтгэлээ зориулан бусдад тусалсан бол аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг чиний хүргэсэн буяны тус өсөн арвижаад хожмын өдөр буцаад чамд ирнэ. Байгаагаа бусадтай хуваалцах хүмүүжилтэй хүмүүс өгөөмөр зан, энэрэнгүй сэтгэлтнүүд. Тэд олон түмэнд хайрлагдан хүндлэгдэх заяа тавилантай, сайн хүмүүс. Ядарсан нэгэнд сохор зоос ч хялаалгахгүй гар татах мөртлөө, чадарсан нөгөөд тал засан байгаагаа барихад бэлэн зулгуйдах бэртэгчингүүд бусармаг үйлдлийнхээ хариуд халаглаж харамсам их хохирол амсана. Энэ орчлонд сайн муугийн өр төлөөсгүй юм гэж нэг ч байхгүй. Өглөгч сайн үйлийнхээ буяныг эрт орой хэзээ нэгэн цагт хүртэнэ. «Барцад гэм зовлонгийн оронд баяр жаргал цоцлоож ирдэг, сайхан үрийг ямагт дагуулагч сайн үйлийг үйлдэх нь чухаг аа» гэж Богд Зонхов айлджээ. Харамч муу үйлийн нүглийн төлөөсийг хожуу хойно ч гэсэн төлж л таарна. «Үйлийн үрээс нуугдах газар үнэнийг хэлэхэд хаана ч үгүй, сансраас ч, далайгаас ч чамайг олно, сарьдаг хясаанд нуугдсан ч олно» гэж сударт өгүүлжээ. Авахдаа уургын морь шиг, өгөхдөө ургаа хад шиг хүнээс хөршлөх хөрш жийрхэн, нөхөрлөх нөхөр дайжна. Авахдаа алгаа тосох, өгөхдөө өрцөө татах хүмүүсээс ширгэж хатсан тойром цөөрмөөс шувууд нисэн одохын адил түншүүд зай барин холдоно.
Тайван амьдаръя гэж хүсч байгаа бол өр бүү тавь, зээл бүү өг. Ялангуяа өр зүрхний сайн нөхөртэйгөө өр зээлний торон сүлжээнд орооцолдохгүй байхыг бод. Яагаад гэвэл зээл өгч байх үедээ найз, өрөө нэхэх үед дайсан болж мэднэ. Хаана зээл эхэлнэ вэ тэнд нөхөрлөл дуусна, найзаасаа холдон салъя гэж хүсвэл түүнд мөнгө зээлдүүл гэх сургамжтай үгийг байнга сана. Шинээр баяжсан ядуугаас зээл битгий гуй. Тэд авах сэтгэлгээгээ, өгөх бодлоор сольж амжаагүй байдаг юм. Өгөөч гэж алгаа тосон гуйж гувшиж явах гутамшиг, өгөх бололцоотой хэрнээ өгөхгүй байх давхар гутамшиг. Зээл авсан бол буцааж төл, дараагийн удаа зээл авахаар амар. Авч чадсан бол өгч чаддаг бай. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Өртэй явснаас өлсөж явсан нь дээр. Амархан олвол амархан алдагдана. Хөлсөө урсган зовж олвол хэмнэж гамнаж зөв зарна. Олзны бага нь амттай. Голд байгаа арван загаснаас гарт байгаа ганц нь дээр.
Бусдад илүүчлэх зүйлсийн чинь уут сав дундарлаа ч бусдад өгөх сэтгэлээ дундруулж болохгүй. Өгье гэвэл ганцаасаа, уйлья гэвэл сохроосоо. Өгөх сэтгэл байгаа цагт өгөх юм хэзээд олдоно. Буяны гараа сунгах сэтгэлгүй хүнд буян хишиг тогтохгүй. Өглөг өгсөн тухайгаа өсгөн дэвэргэн бүү ярь. Өгсөн нь сайрхан ярих биш, авсан нь талархан ярьж байвал утга учиртай. Өгсөн зүйлээ үнэд хүргэх гэж үгэн хачир ихийг дайвал өглөг үнэ цэнээ алдана. Өгсөн өглөг нь живж далд ором үгийн үер битгий буулга. Өгөх бол бүү үглэ. Үглэх бол бүү өг. “Хурц хэл авьяас билэг, урт хэл ял шийтгэл”. Хармын сэтгэлээр өгөх хэрэггүй, өгсөн зүйлийнхээ хойноос харамсах бүр ч хэрэггүй. Тусламж хэрэгтэй хүнд гуйгаагүй байхад нь нигүүлсэнгүй сэтгэлээр туслах нь жинхэнэ өглөг.
Таны хайрыг татаж байдаг зүйлсийг нэрлэнэ үү гэж ухаантнаас хүсэхэд: сүсэг бишрэл, даруу зан, өглөгч зан гурвыг нэрлэсэн байна. Тэнгэр бурхан, эцэг эх, уул ус, багш шавьд барилдсан багшийгаа ч юм уу ер нь ариун гэгээн бүхнээ сүслэн дээдэлж, бишрэл хүндэтгэлээ зориулж яваа хүн бусдад хайрлагдан хүндлэгдэнэ. Даруу зан хүнийг саруул ухаан, өргөн мэдлэгийн адил чимэж байдаг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай”. Тийм хүмүүс төмрийн үртэс соронзонд татагдах мэт олны хайрыг татна. Өглөгч байна гэдэг хүний шилдэг сайн чанаруудын нэг маргах аргагүй мөн. Сайн үйлс бүтээх гэж хорвоод мэндэлсэн, өгөөмөр сэтгэл, өглөгч зантай, бусдын төлөө өөрийгөө зориулсан эрхэм хүмүүсийг булт олноороо дээдлэн хүндлэнэ. Хариу санахыг мэддэггүй харамч нарийн байх адаг муухай. Харамч хүнд хань ховор. Хорголоо тоолсон харамчийн авир араншинд хотол олноороо жигшин дургүйцнэ.
Бусдад туслах ариун сэтгэл зөвхөн мөнгө төгрөг, эд зүйлсээр хэмжигдэхгүй. Өгье гэсэн сэтгэл байвал гар хоосон хүн ч өглөгийн эзэн, өгөөмөр буянтан байх боломжтой. Мэддэг чаддаг бүхнээ бусдын төлөө зориул. Энэ бол дээд зэргийн өглөг, сайн үйл. “Бусдад сайн үйл бүтээж байгаа хүн үр дагаврынх нь утгаар бус, сайн үйл хийж буй үйлдлээрээ өөртөө сайн үйл хийдэг, учир нь нэгэнт хийчихсэн сайн үйлээ ухаарах нь асар их баяр хөөр авчирдаг”. Сурч мэдсэнээ бусадтай хуваалц. Мэдэхгүйд хэлж мэдүүлэн, чадахгүйд зааж сурган, зөв үйлдлээрээ бусдыг үлгэрлэн бурууг нь засахад туслах нь оюуны өглөг мөн. Амьдралаас хуримтлуулсан дадлага туршлагаа бусадтай хуваалцан, зөв амьдрах замаар хөтлөн дагуулах нь мартахын аргагүй тус. Чимээгүйхэн бусдын төлөө бие сэтгэлээ зориулсан хайр агуу. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэлээ зориулан хичээн зүтгэж хөдөлмөрлө. Аливаа ажил хөдөлмөр зөвхөн өөрийн төлөө бус нийтийн тусын тулд зориулагддаг учир хичээн зүтгэж буй ажил хөдөлмөрөөрөө дамжуулан өргөн олонд тус хүргэж, өглөг өргөж байгаа хэрэг юм. Бөглөрсөн сэтгэлийг онгойтол, давчидсан дотрыг уужиртал хайр ивээлийн шидэт үгсийг чин сэтгэлээсээ хэлж бай. Бусдын амжилтыг хуваалцаж, урам магтаалын үгсийг хэлж занш. Гэхдээ хий хоосон магтах хэрэггүй. Анхаарал тавьж, халамж шингэсэн хайрын нандин үгээр өглөг өргө. Үгээр илэрхийлэгдсэн сэтгэлийн өглөг өгөөмөр хишиг буяныг тээж эзэндээ хүрнэ. Хүсэн хүлээж байсан сэтгэлийн үгийг сонссон хүн урам нь сэргэж, өд мэт хөнгөрөн, тэнгэрт дүүлэн нисэх мэт баярлан хөөрнө. Зочноо дайлах цайлах юмгүй бол сэтгэлд нь хүрэх эелдэг үг хэлээрэй. Ходоод нь цадахгүй ч, сэтгэл нь цадаад баяр дүүрэн инээмсэглэлээр чамайг шагнах болно. Хүнд өгөх юмгүй ядуухан мөртлөө сэтгэлээр баян хүмүүс олон бий. Тэд ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхондоо сайхан сэтгэлээр өглөг өргөдөг сайн хүмүүс. Хаана зовлон хагацал тохионо, хаана хэн өвдөж зовов тэнд хамгийн түрүүнд оччихсон чадах зүйлээрээ туслан анхаарал халамж үзүүлэн хайр түгээж явдаг сайхан сэтгэлтэй ачлал буянтнууд өглөгийн бусад эздээс юугаар дутах билээ? Тэд хэн ч гуйгаагүй байхад сэтгэлийн дуудлагаараа очиж туслана. Хүнд тус болсноо хэзээ ч сайрхан ярихгүй, хийх ёстой зүйлээ буян санаж хийлээ гэж үзнэ. Хийсэн сайн үйлсийнхээ төлөө хариу тус нэхэхгүй. Тэдний нинжин сэтгэл, нигүүлсэнгүй үзлээр хийсэн сайн үйл жинхэнэ өглөг мөн билээ. Нүүр царайгаараа өглөг өргөж сурцгаа. Хүмүүст инээд хөөр, баяр цэнгэлийг бэлэглэ. Энэ бол сэтгэлийн том өглөг. Хүмүүсийн дунд хөмсөг зангидан, уур цухалдаа хүлэгдэн, хүрлийж барайж суугаа хүний нүүр царай ойр хавийнхандаа баяр баяслыг төрүүлнэ гэж үү? Тэгвэл нүүр дүүрэн халуун дотно мишээсэн, эелдэг дөлгөөн, нүдэнд дулаахан хүнийг харуут л далд байсан хүндэтгэл хайр огшин хөөрч ирнэ. Хажуудах хүмүүсээ элбэрэл хайрын дотно харцаар харж баясга. Харцнаас хүний зан төрхийг таньж, бодол санааг уншиж болно. Нүүр рүү харж чадахгүй сүү долоосон гөлөг шиг дальдчих хүнд бүгд дургүй. Ойрхон зуур аргалаад өнгөрөх гэсэн бодол овжин зальжин харцнаас шууд харагдана. Залхуу хүний харц нь хүртэл залхуу. Дургүй нь хүрч тас ширвэсэн харц хэнийг ч баярлуулахгүй. Хавьтсан ойртсоноо хяргах шахсан ууртай догшин харцнаас хайрын өглөг гэрэлтэхгүй. Сормуусны дэвэлтээрээ атаархлын салхи хуйлруулсан харцнаас холхон явбал өлзийтэй. Төлөв даруу, намбалаг бөгөөд ухаалаг харц бишрэл, хүндэтгэлийг төрүүлнэ. Өрөвдөж хайрласан дотно харц өр зүрхийг уяраана. Мэлмийгээ өргөн мишээж хайрын өглөг харцаараа өгөөрэй. Хэрэгтэй цагт, хэрэгтэй зүйлийг нь өглөг болгон өгөхөд чин сэтгэлээсээ баярлаж байгаа хүний гэрэл гэгээ цацарсан царайг харахад урам зориг ямар их бадардаг гээч. Авахаасаа илүү өгөх, бусадтай хуваалцах сэтгэлээр амьдарцгаая.