МУХАРДСАН ТӨР
Өнөөдөр Монголын улстөрчид мухардалд ороод байна.
Өнөөдөр Монголын улстөрчид мухардалд ороод байна. Их хурлын сонгуулийг урьдын аргаараа булхайцан явуулж болохгүйг өнгөрсөн сонгуулийн маргааш ард түмэн тэдэнд хэзээ ч мартахгүйгээр харуулсан юм. Ирэх оны сонгуулиас өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, ард түмний сонгох эрхийг хүндлэн, луйвар, булхайгүй хийхээс өөр гарц тэдэнд нэгэнт алга болжээ. Зөвхөн үүнийг яаж хийхээ эцэслэн тохирч, шударгаар хэрэгжүүлэх л үлдээд байна. Заавал өөрчлөх үндсэн шалтгаан бол сонгогчдын төлөөлөл дэндүү гажин мурийсанд байгаа юм.
Өнгөрсөн сонгуулиар Их хурлын гишүүн болох эрхийг зарим нь 5000 хүнээс авч байхад, зарим нь 100000 хүний санал авсан ч гишүүн болж чадахгүй болчихов. Улаанбаатар хотод хүн амын хагас нь амьдарч байхад 76 гишүүнээс зөв хөн гуравны нэг нь нийслэлийг төлөөлж, улмаар төсвийн хөрөнгө оруулалтын түүнээс бага хэсэг нь ногддог болсон. Хотын захын хорооллын хүүхдүүд цахилгаангүй гэрт амьдарч ангидаа 50-иулаа хичээллэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр хоёр том намын эдүгээ бодож олсон арга нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ, хамгийн их санал авсан нь буюу мажоритар гэсэн аргуудыг тусгасан холимог арга.
Аль арга нь энэ холимог дотроо давамгайлах дээр ирээд хоёр том нам тэс хөндлөн байр суурьтай болчихоод хамтарсан Засгийн газраа тараах дээрээ тултал муудалцаж байна. Ямар ч гэсэн сонгуулийн тогтол цооны шинэ хуулийг батлахдаа одоо байгаа гишүүн бүр өөрийгөө яавал дахин сонгогдох талаасаа илүүтэй харж байгаа нь тэдний алхам тутам харагдаж байна. Нийт ард түмний санал асуулга явуулна гэж Ардын нам дангаараа шийдээд зарласанд нь Ардчилсан намын зарим төлөөлөл илт дургүйцсэн ч эцэст нь нэгэнт л их зардал гаргаж бүх нийтийн санал асуулга явуулах юм бол засаглалын өмнө тулгараад байгаа бусад асуудлыг хамтатган оруулахаар болж нэг үзэв.
Нэмэлт асуултын дотор Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх, Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах эсэх оруулна гэнэ. Иргэдийн зүгээс Их хурлын гишүү ний халдашгүй эрхийг хязгаарлах, эргэн татах эрхийг сонгогчдод ол гох зэрэг асуудлыг бас оруулах шаардлагыг ч тавьж байна. Ард түмний санал асуулга явуулах хууль байдаг ч 2000 онд Үндсэн хуульд өөрсдөө долоон ширхэг өөрчлөлт, түүний дотор хууль тогтоогч нарыг гүйцэтгэх засаглалд оруулж Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болгохдоо ард түмнээсээ санал аваагүй. Одоо өөрсдийгөө дахин сонгуулах аргаа баталгаажуулахын төлөө ард түмнээ гэнэт санасан бололтой. Энэ бол ард түмэн нь улстөрчдийн хувьд “нохойд барьдаг шийдэм” болсныг харуулж байна.
Сонгуулийг будлиантуулж чаддаг улс төрийн намуудын хувьд ард түмний санал асуулгыг буруу тоолох бол хурууны үзүүрийн ажил. Харин ч өөрсдөдөө хэрэгтэй тогтолцоо болон агуулгын өөрчлөлтүүдийг ард түмний санал тийм байсан гээд мурих сайхан арга болно. Одоо ард түмний санал асуулгыг хийнэ гэдэг бол сонгуулийн сунгаа болж, сонгуульд оролцох ил далд бүх зэвсгийг нь хурцлах бололтой. Үргэлж л ард түмнээ биш улс төрийн намынхаа эрх ашгийг бодож шийдвэр гаргаж ирсэн цөөхөн этгээдтэй хариуцлага тооцох боломж бол зөвхөн сонгууль. Үүнийг ард түмэн бүрэн ойлгож эхэллээ. Улстөрчид ч үүнийг мэдэрсэн учир “үхэхдээ үхэр буугаа тавих” гэдэг болж байна.
Өргөн агуулгаар нь авч үзвэл өнөөдөр монголчууд гагцхүү сонгуулийн тогтолцооны биш, харин Монголын засаглалын хэлбэр ямар байх асуудлыг хөндөж эхэллээ. Энэ утгаараа сонгуулийи тогтолцоог өөрчл өх асуудал яваандаа хоёр танхимынх болж томрох магадлалтай. Холбооны лус биш ч гэсэн хоёр танхимтай болбол Ерөнхийлөгчийн албан тушаал байх эсэх, хэрэв байвал Засгийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч гэх, Ерөнхий сайдгүй байх зэрэг хувилбар гарахыг ч үгүйсгэх аргагүй. Иргэдийн туйлын зорилго бол улс төрийн намуудын төлөөллийг сонгох явдал огтхон ч биш. Харин ч улс төрийн шинэ нам, шинэ улстөрчид гарч ирэхийг хүсэн хүлээх хандлагатай боллоо.
Монголчуудад хоосон худлаа амладаг улстөрчид, тэдний намууд хэ рэггүй. Иргэд бидний хувьд Их хуралд ямар аргаар сонгохоос гадна хэнийг сонгох нь тулгамдсан асуудал юм. Их хурлын гишүүн аль нэг улс төрийн намын гишүүн гэхээсээ түүний мэргэжил боловсрол, хүн чанар, ёс жудаг нь чухал гэдгийг сонгогчид илүү ойлгож мэдэрч байна. Нийслэл, аймгийнхаа даргыг оршин суугчид нь дотроосоо сонгодог байх шаардлагатайг олон жил улс тө рийн намын нэрийг нүүрэн дээрээ барьсан явуулын дарга нарын тоглоом болж байж иргэд бүрэн ойлгоод байна.
Сонгуулийн тогтолцоогоо бодит амьдралд нийцүүлээд зохион байгуулж, өөрчилж чадахгүй бол Их хурлын гишүүд ажлаа өгвөл таарна. Ажлаа хийж чадахгүй бол хэнийг ч гэсэн ажлаас нь халдаг шүү дээ. Манайд тэднийг тараах эрх өөрсдөөс нь өөр хэнд ч байхгүй. Бусад оронд бол нэг нэгээр нь эргүүлэн татах, бүгдийг нь тараах хүртэл эрх зүйн тогтолцоо байдаг. Ажлаа тааруухан хийж байгаа 76 хүн халагдаа л биз.

хохо
Onigoo
Ene neg bie tooson amitan bna
Зочин
gana-гэж нэг үхэрт
gana
Amitantai tustei ... gejee
Garts oloh
1 jishee
Oi sanamj
Зочин
HUN
Muhardal
Mongol uls turch
Turgen tuslamj
Manukol akademi
tiimee
Muhardal
Зочин
w w w COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
ХУВЬСГАЛ
ХУВЬСГАЛ
omogshlol
ЖАРГАЛСАЙХАНД
tsogoo
zochin
Зочин
japanaas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Chingiss khaan aildsan ni
Muhardal- muhar nukh
зочин
taivan
зочин
БАТ
Gt
энхээ
Зочин
Зочин
Ardin naminxaan sons!
Muhardsan Tur
Zuv bichjee
Намгүй больё
Зочин
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
Зочин
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
Bi
Яг тийм
Zochin xariulaxad
Сайн бод
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин