ЦУУ ЯРИАНААС SMARTPHONE ХҮРТЭЛ
Саяхан шахуу доо, айлчин ирэх гэдэг сэтгэлд наран гийгүүлсэн явдал байдаг байлаа.
Саяхан шахуу доо, айлчин ирэх гэдэг сэтгэлд наран гийгүүлсэн явдал байдаг байлаа. Яг л хүсэн хүлээдэг сэтгүүлийн маань шинэхэн дугаар хүрээд ирэхтэй адил. Ертөнцийг анирдах өөр арга байсан ч биш дээ хөөрхий. Даанч тэрхүү айлчны фантааз хэдий хөгжснөөс хамаарч мэдээлэл нь төдий сүрийг олж байж. Тухайлбал Дорж Батыг түлхэж унагаад, татаж босгоод зүгээр яваад өгсөн явдал байлаа гэхэд уг мэдээ цааш шатлан түгэхдээ: Дорж Батыг шанаадаад...., Дорж Батыг чулуугаар цохиод...., Дорж Батыг чулуугаад цохиж байхдаа амаа зэвүүн шамбийлгасан гэжугаа...., тэгээд Бат нь босч ирээд Доржийг үсдэж байгаад... гээд алга болж өгнө. Магадгүй энэ мэт нэгээхэн явдлаас л "морин хуурын домог" сэлт үүссэн ч юм билүү.
Мэдээллийн ийм орчинд амьдарч байсан бол яанаа тээ. Яах ч гүй л дээ, тэглээ гээд үхсэн хүн дуулдаагүй л юм. Гэхдээ л …. үнэхээр гомдмоор байжээ.
Дараахан нь дуран гарлаа. Дурангаа бариад малынхаа захад суугаад авсан байхад ч бас бусxан явдлыг нэмэр хачиргүйгээр мэдээд авчдаг болов. Ямар ч байсан ирэх намар хэний хүү хэний охинтой гэрлэж магадгүйг баараггүй олж мэднэ. Үгүй ядаж л Элээ Гомбын гал дээр гарсан зээгийнх нь эцэг хэн бэ гэдгийг Элээ Гомбыг мэдэж дөнгөхгүй байхад нь мэдээд авна гээ. Ээ дээ, дурангаа бариад жайжийтлаа суучихсан өвгөд одоо хэр нь зөндөө дөө. Нүд үнэнч, чих худалч аа гэж.
Удалгүй Монголд радио гарсан нь хүн төрөлхтөн пиавыг анх исгэж авсны дайтай л юм болж. Юу вэ, шонгийн модны оройд өлгөцөн дөрвөлжин хар юм яриад байх нь тэр. Тэрүүгээр чинь алдарт дуучдын аялгуут дуунаас эхлээд маршалын маань хоолой хүртэл сонсдох нь юутай гайхалтай. Цаашлаад радио өргөн нэвтрүүлэг байнга цацдаг болсон нь хүмүүсийг жинхэнэ солиоруулж байжээ. Аварга арслангууд цолоо дуудуулаад л, айлчин гийчид нь их бууны буудлагаар угтуулж үдүүлээд л. Ингэлээ тэглээ, одоо ингэх гэж байна, удахгүй тэгнэ гээ л. Яаая цаг үетэйгээ амьдарчxийн байна доо... гэж бодож байсан байх даа эмээ маань. Тэр үедээ л мэдээллийн бүүм болж байж дээ. Гэхдээ зурагттай зүйрлэж яаж болхов.
Аяа тэр шилэн нүүрт үү! Жинхэнэ гайхамшиг гэдэг чинь тэр байв. Самбуу даргаасаа эхлээд сайн малчин Авидыг хүртэл гэрийнхээ хойморт амьдаар нь харна гэдэг өөрөө мэдээллийн галзуурал байлаа. Пай зүгээр нэгнийдээ цуглаа л ганц үг ганхийх сөхөөгүй зурагт үзнэ. Үзээд дууссаныхаа дараа гарсан кино, болсон явдал сэлтийн тухай өргөн шүүмж өрнүүлэнхэн суух нь амьдын жаргал байжээ. Зөвөлтийн кинонд чинь үхдэг байлаа даа. Байлдаантай байх юм бол тэгээд..... үгээр хэлж хүчрэхгүй нээ тэр таашаалыг.
Аа мэдээ бол яахав дээ. Юу ч болсон бай...., ер нь юу ч болоогүй ч бай ямар нэг явдлын тухай бүх хүмүүс яг ижилхэн бодох ёстой байсан даа.
Энэ бүхэн одоогийн багацуулд аймар санагдаж байгаа. Аргагүй дээ, одоо чинь хүмүүс дэлхийг тэр чигээр нь зүгээр л кармаалаад явж байна шүү дээ. Энэ бол гар утас.
За утсан харилцаа чинь бас хөгтэй тэгж яривал. 90 оны дунд хүртэл нэг байранд нэг л айл утастай, хүн бүхэн тэднийд орж ярьдаг байлаа шүү дээ. Тэр айлын утас байсгээд дугарна, авахаар хаа байсан өөр давхрын, бүр хажуугийн орцны хүнийг хүртэл дуудаад яриулаад өгөөч гэж наана. Утасны аппарат нь гэсэн чинь хүний урманд дардаг тоо ч байхгүй, оронд нь хуруугаад хийгээд эргүүлдэг. Тарррр.. тарррр гээ л. Ай мөн ч яршигтай байж дээ амьдрал.
Тэгсэн чинь одоо юу вэ, смарт фоонууд өдөр өдрөөр шинэчлэгдээ л, хүлээж хүлээж байгаад хамгийн шинийг нь авсан нь дээр гэж бодогдно, даанч тэрүүнд хамгийн шинэ юмуу, хамгийн эцсийн хувилбар гэж байхгүй. Гар утасны хөгжил хэзээ ч дуусахгүй. Уян гар утас удахгүй нийтэд худалдаалагдах нь. Одоо тухайлбал ширхэг хөзөр шиг гэх юмуу даа.
Тэр муу алгын чинээ юмаар чинь л одоо жишээ нь Лэйди Гага хаана байна гэдгийг шууд мэдэж болж байна, дуртай дуугаа татаад авчна, дуртай киногоо ч шууд үзнэ, дуртай тоглоомоо ч тоглоно. Маргааш яаж хувцаслахуу гэж толгой гашилгахын ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл цаг агаарын хамгийн сүүлчийн мэдээг 2 секундэд татаад харчна. Ханшийн мэдээ, сумогийн тойм, Кличко-Хэй..... бүгдийг. Дэлхийн нөгөө бөөрөнд байгаа үл таних этгээдтэй ч шатар тавиад мадалчна....
Тиймээ, гар утастайгаа би үргэлж авэйлэйбл. Мөн тэр, бас тэр ч, бид бүгдээрээ л хамт байгаа.
Харин нэг бэрхшээл байсан юм. Дэлхий ертөнцийг кармаандаа хийгээд явьюу гэтэл сар болгон авах мөнгөний тоо нь гашуувтар. Заримдаа тэнкээ хүрдгүй байлaа. Лимит нь ч дуусчихна. Гүй ямар бухкаарцан мөнгөтэй ч биш дээ. Мөнгө гэснээс гар утас анх монголд гарч байхад үнэн аймар шулуулдаг байж дээ тээ. Одоо ч олон кампаануудтай болоод маниус дундаас нь хожиж байх шив дээ. Хамгийн сүүлд гэхэд л нэг кампаан нь лайтай хямдхан тариф гаргаж. За байз аль кампаан нь байв даа. Сарын турш утсандаа дэлхийг багтаасныхаа төлөө ердөө 19,900-г л төлөх юм билээ. Хязгааргүй интэрнэт гээд байгаан бас, тэнгэрийн умдаг уу энэ? Өөрснөө ашиг олдог л юм байх даа хөөрхий. Алгаа үрчээд л сууна би энчээ. Одоо ч гар утастайгаа байхад.... эхнэр хүртэл яамай байна аа! (Тэр нь ч юу ен бэ зүгээр, гар утсыг ямар яаж болхым биш...., юу нөгөө алий нэг цуйван хийгээдхээч гэж хэлж :D). Заза тэр яахуу, за ингээд гар утасныхаа төлөө, гэхдээ интэрнэттэй гар утасны төлөө нэг тонгойлгох уу!

Зочин
jmkukyokuklululoykuykl
bbg
niitlelch
eebii
Зочин
Unitel zail
Зочин
zochin
Зочин
yahav dee
Зочин
Зочин
67
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hyamd
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Toli
Pee
Содоо
би
Зочин
Зочин
germany
hehe
nagii
aus deutschland
dajgui shvv.
haha
Зочин
ХУВЬСГАЛ
B
Зочин