“Сантмарал”-ын судалснаар сүүлийн гурван жил АН өнгөлж явна
Энэ жил анх удаа гадаадад байгаа монголчууд УИХ-ыг сонгох сонгуульд саналаа өгнө.
Ирэх сонгуулийн чимээ
Энэ жил анх удаа гадаадад байгаа монголчууд УИХ-ыг сонгох сонгуульд саналаа өгнө. Гадаадад байгаа монголчуудад Монгол доторхи улс төрийн амьдралын будлиан, эрээн бараан, хэрүүл тэмцэл төдийлөн хамаагүй. Тэд лам, бөө, зурхайч, улс төрийн намуудын хуурамч судалгаа, пиарт итгэхгүйгээ мэднэ. Тэр ч байтугай аймаг дүүрэгт нэр дэвшигчийн сайн муу, сайхан муухай бүүр ч хамаагүй. Харин томоохон судалгааны байгууллага болон томоохон мэдээллийн хэрэгслүүдийн бие даасан, хараат бус, аль нэг талд нь орохгүй, цэцэрхэн дүгнэлт өгөхгүй, үнэнээр нь мэдээлэх мэдээллүүд бол ус, агаар шиг хэрэгтэй байна. Ийм мэдээллээр хангаж өгөхийг хүсч байгаагаа бичиж байна. Гадаадад байгаа монголчууд МАН, АН-ын рейтингийг голлон харж байна. Тэд хоёр намын тогтолцоо руу хашсан сонгуулийн шинэ хууль, улс төрийн намууд төлөвших хэрээрээ төсөв зөв хуваарилагдах, пропорциональ систем, хариуцлагатай сонгогчийг шаардах сонгуулийн шинэ хуулийг мэдэж байгаа. Энэ удаад “Сантмарал” сан сүүлийн найман жилд МАН, АН-ын рейтинг яаж өөрчлөгдөж байгааг харуулжээ. ”Сантмарал” сан бол бөө биш, зурхай ч биш, шинжлэх ухааны үндсэн дээр судалгаа хийж нийгмийн санаа бодлыг урьдчлан мэдээлж тэр нь ч манай бүх сонгуулиудын дүнтэй таарч байдаг мэдээллийн хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй нэр төртэй байгууллага. Уншигч сонгогч бид үүнд л итгэхгүй бол итгэл алдсан олон тоймч, үзмэрч, зурхайч нар тэр нам ялна. Энэ нам будаа, манай нам тасарч байна гэхчлэн ёстой нэг залж өгч байна. Байсхийгээд л телевиз, сониноор гарч харагддаг олны танил нэг зурхайч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар юу гэж “зурсан” гэж санана. Мань зурхайч миний эрхлэн гаргаж байсан сонин дээр Ц.Элбэгдорж ялна гээд ярилцлага өгч байлаа. Тэгээд хоёр сарын дараа өөр нэг шар сонин дээр Н.Энхбаяр ялна гээд өөрийн зургаа нэр дэвшигчийн зурагтай хамт тавьсан байсныг санаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгууллаа. Зурхайч маань нугалаасаараа урагдчихсан манай сонинг өөрийнхөө сайн зурхайч гэж алдаршуулах гэрч болгон хүн болгонд үзүүлж явна. Уг нь Н.Энхбаяр ялсан бол манай сонинг хогийн сав руу шидчихээд нөгөө сониноо барин телевиз, сонины үүд татаж явах байсан байх. Зурхайч нар нэг иймэрхүү. Харин ”Сантмарал” сан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн нь ялахыг урьдчилан тандаж судалж мэдээлж байсан түүхийг танилцуулъя. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 2009 оны зургадугаар сард болсныг уншигчид мэдэж байгаа. Сонгуулийн дүн гархад Ц.Элбэгдорж хөдөөд 48,24 хувь хотод 55,59 хувь бүгд 51,21 хувийн санал авч ялалт байгуулжээ. Харин “Сантмарал” сан 2009 оны дөрөвдүгээр сард ээлжит судалгаагаа явуулаад ингэж мэдээлжээ. Ц.Элбэгдорж хөдөөд 37,2 хувь, хотод 36,7 хувь, бүгд 50,6 хувийн санал авч ялалт байгуулна. Н.Энхбаяр хөдөөд 38,3 хотод 32,3 хувийн санал авна. Бүгд 50 хувийн санал авч ялагдана гэж мэдээлж байсныг уншигч олондоо нэхэн танилцуулъя.”Сантмарал” сан 2003-2011 оны тавдугаар сар хүртэл найман жилийн судалсан судалгааны дүнг та харж байна. 2008 оноос 2011 оны зургадугаар сар хүртэл 2-6 хувиар дээгүүр гурван жил өнгөлж байна. 2011 оны тавдугаар сард МАХН 5,4 хувийн рейтингэээр орж иржээ. Уншигч таныг хүндэтгэн бусад дүгнэлт хийх эрхийг үлдээв.
DTgbUwualEILIr
z
Зочин
Зочин
Zori
Sociologist
Zori
zochin
Баримт ишлэлгүй түүх гэж байж болох уу бүүбур аа
Зочин
Зочин
tuul
naad
ЭНХТӨР
БАТҮНЭН
Зочин
Зочин
Зочин
111
dg
Зочин
Зочин
жамка
Сэрэмжил
Монголчуудад
ссссссс
Монголын ард түмэнд
99
Зочин
Зочин
Зочин
kk
хөөе
Зочин