ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТ
Монголын шигшээ багийн хувьд эхний тоглолтыг талбайдаа хийсэн нь маш том давуу тал болов.
Монголын шигшээ багийн хувьд эхний тоглолтыг талбайдаа хийсэн нь маш том давуу тал болов. Чансаа, тоглолт ойролцоо багтай тоглохдоо үргэлж эсрэг багийн талбай дээр хожигдож ирээд нөхөх гэж үздэг байсан бол энэ удаа бүх юм тэгээс эхэлсэн. Дээр нь Мьянмарын шигшээ найман хоногт хоёр талдаа нийслэг хийсэн нь ядрах гол шалтгаан болох байлаа.
Улаанбаатарт Лхагва гарагт 18.30 минуутанд тоглолт эхэлсэн.
Гарааны бүрэлдэхүүн:
1.Ганбаяр
2.Очбаяр 8. Энхжаргал 5.Гарьдмагнай 15.Б.Эрдэнэбаяр
9.Алтантулга 6.Чинзориг 10.Цэнд-Аюуш 11.Цэдэнбал
20.Төгсбаяр 12.Мөрөн
Довтолгоо тал дээр хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн байсан бол хамгаалалтанд Лүмбэнгарав байгаагүй нь сул тал болсон. Хэрвээ байсан бол Гарьдмагнай төвийн хагас хамгаалагч хийх байлаа. Хамгаалалтын зарчим нь бөмбөгний ард бүх тоглогч байрлаж (бүгд хамгаалсан), талбайн төвд хоёр довтлогч Мөрөн, Төгсбаяр зогсож арагшаа суусан тоглолт. Манай тамирчдын хамгаалах арга барил, тоглолтын практик илт сайжирсан нь энэ тоглолтоос харагдсан. Хувийн ур чадвар ч дээшилсэн байв. Өмнөх Филиппинтэй хийхэд замбараагүй гүйлт их хийж байсан бол энэ удаа арай замбараатай тоглов. Гэхдээ багийн ур чадвар гэдэг зүйл ахиад дутагдалтай, хөдөлгөөнгүй бөмбөгний хувилбар байсан гэхэд хэцүү харагдав. Булан, чөлөөт цохилт өмнөх шигээ замбараагүй. Хамгаалалтын булан дээр ч гэсэн байрлал байхгүй. Эсрэг баг булангаас тоглолт хийх гээд хоёр тамирчин очиход хэн очих, сөрөг довтолгоон ямар зарчмаар явах гээд дэвшил харагдсангүй. Буланд хоёр тоглогч очих нь маш ашигтай бөгөөд хаалга руу ямар нэгэн байдлаар ойртдог учраас ихэнх баг ийм буланг чухалчилдаг. Хөлбөмбөг одоо голдуу нэгийн эсрэг нэг, хоёрын эсрэг хоёр тоглодог болсон. Мьянмар бүх булангаа хоёр тоглогчоор хийж, манайх тэр хоёр дээр эхний булан дээр хүн очоогүй, дараагийх дээр Эрдэнэбаяр ганцаараа очиж байх жишээний. Хувийн ур чадвар сайжирсанаар тоглолт дээшилсэн боловч яг багийн гэдэг утгаараа дээшилсэн юм харагдсангүй. Мөрөн АНУ-аас ирж тоглосон нь давуу тал байсан бөгөөд эсрэг багийн хамгаалалтыг гүйлт (маш зөв гүйж байсан), хууралтаараа үе үе задлаж, аргагүй л өөр гэдгээ харуулж байлаа. Мөн Алтантулгын баруун жигүүрт хийсэн хоёр гоцлон тоглолтыг нэмж болно. Хамгаалалтын хувьд Гарьдмагнайг Мьянмарчууд давж гарч чадахгүй байсан учраас тоглолтын төгсгөлд манай баруун жигүүрээр бүх довтолгооноо явуулж байсан. Цэнд-Аюуш тоглолтын явцад тийм ч сайн байгаагүй ч тоглолтын ганц гоолыг оруулсан. Өөрөө эхлүүлээд Мөрөн-Төгсбаяр-Мөрөн гэсэн дамжуулалт явсаар Цэндээ солгой хөлөөрөө гоол оруулсан. Мөрөнгөөс Төгсбаярт өгсөн дамжуулалтын үед Цэнд өөрөө маш зөв гүйсэн бөгөөд Мөрөнгий ур чадвар агаар дээр ирсэн бөмбөг газар ойлттой байхад гоё дамжуулалт өгсөн. Манай шигшээд өмнө нь харагдаж байгаагүй гоё довтолгооны гоол байлаа. Тасархай гоол!
Мьяанмарчууд Серб мэргэжилтний удирдлага дор 5-4-1 гэсэн хувилбартай тоглов. Миний харсанаар хамгаалалтын байрлал 2004 оны Гректэй яг адилхан. Довтолгооны явцад 4-5-1-т шилжиж байсан. Тоглолтын эхнээс бүтэн талбайн прэссинг хийж манай төвийн хоёр хамгаалагчаас бусад тоглогчид голдуу өрсөлдөгчтэй тоглолт хийж байсан. Хамгаалалт, прэссингийн өндөр зохион байгуулалтыг эндээс харсан. Манайх хувь тоглогчдын ур чадвараас шалтгаалж байсан бол Мьянмар багийн ур чадвар гэж юу байдгийг зарим тоглолт, үйлдлүүдээрээ харуулж байв. Булангийн цохилтонд үргэлж хоёр тамирчин очиж байсан. Мьянмараас 7 дугаартай Ян Аун Кяв гэж тамирчнийг дурдалгүй өнгөрч болохгүй. Үнэхээр мундаг ур чадвартай, тоглолтын удирдаач шиг байсан гэж хэлж болно. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Живадинович манай Мөрөн, Төгсбаяр, Цэдэнбал, Гарьдмагнай нарийн дугаарыг хэлж сайн тоглогчид байна гэж дүгнэв. Мөн Мьянмарын 23 нас хүртэлх, Олимпт бэлдэж байгаа баг гэдгээ ч хэлж, нутагтаа таван шилдэг тоглогчоо үлдээсэн гэдгийг хэлсэн юм. Аргагүй ээ, хоёр талдаа нислэг хийгээд шууд тоглоход хүндрэлтэй учраас зарим гол тоглогчдоо замын ядаргаа авахуулахгүй үлдээсэн байж болно. Үнэхээр Янгонд болсон тоглолтонд Монголд ирээгүй хоёр тоглогч гараанд гарч, хоёр тоглогч сэлгээгээр орж, багийн ахлагч нь солигдсон байлаа. Миний хувьд хариу тоглолтын бичлэгийг үзэх гэж хайсан боловч олдсонгүй. Тоглолтын протокол, сонирхогчийн камэраар авсан нэг бичлэгнээс өөр зүйл олсонгүй. Гарааны бүрэлдэхүүнд нэг өөрчлөлт орж Төгсбаярын оронд хагас хамгаалагч Мөнх-Эрдэнэ гарсан байв.
Төгсгөл
Юмыг яг онож байж хөгждөг. Онохоос өөр зөв юм байхгүй. Бай (бөөрөнхий бай) байлаа гэж бодьё. Байгаа онох гээд сумаар харвахад дутуу харвахад муу харвалаа гэж дүгнэдэг. Харин байгаа давуулахад дутуу харвасантай адил жишдэггүй (гэхдээ манайд). Хүчээ тааруул, жоохон илүү байна гэж хэлдэг. Гэтэл байг онох л ёстой (яг голд нь оновол бүр сайн) болохоос дутуу харвах, илүү харвах ялгаагүй. Илүү, дутуу нь өөрийн гэсэн сул болон давуу талтай. Манай хөлбөмбөгийн холбоо тоглолтын тасалбар дээр дутуу (3000₮) харвадаг байсан. Гэхдээ гол давуу тал нь хүн их үзэж, хөгжөөн дэмжигчид их ирж, шигшээгийн тоглолт олон хүнд хүртээмжтэй болдог байсан. Гэтэл одоо давуулж, илүү харваад байна. 15 000 төгрөгөөр үзүүлсэн хоёр тоглолтонд хүн дүүрсэнгүй. Филиппинтэй тоглоход ирсэн үзэгчдээс бага байлаа. Голын хоёр тал хүн бага, зүүн талын жигүүр өмнөхөөс бага, гадаа цугласан үзэгчид бараг байсангүй. Гол үзэгчид бол залуучууд. Оюутан, ахлах ангийнхан, эсвэл 20 гаран насны сургууль төгссөн залуус. 15 000 эдгээр залууст дэндүү чанга гэдгийг сүүлийн хоёр тоглолт харуулсан. Макао, БНАСАУ дээр байсан дуу чимээ харьцангүй илүү байлаа. Хөлбөмбөгийг бизнэс болгох нь хамгийн зөв. Гэхдээ байгаа оно. Бизнэст хэрэглэгчид, үйлчлүүлэгчидтэй байх ёстой. Бараагаа рекламдахгүй, сурталчилахгүй байж үнэтэй зарвал (онцгой бараа биш бол) хэдэн хүн авах бол...
Нарийн мэргэжил чухал. Манайд дэндүү дутагдалтай. Хүнээр биш чадвартай хүнээр Монгол улс дутагдаж буй. Спортод нэн ховор бараа. Нарийн мэргэжил гэдэг нэг утгаараа тухайн зүйлээ нэгд нэгэнгүй маш сайн мэддэг хүнийг хэлнэ. Монголд тухайн спортоо нэгд нэгэнгүй мэддэг нарийн мэргэжилтэн байгаа гэхэд эргэлцээтэй. Тамирчид бол “үйлчлүүлэгчид” харин тэднийг хаашаа залахыг удирдлагууд (нарийн мэргэжилтнүүд) мэднэ. Тэдний амжилт гаргах нь удирлагуудаас дэндүү хамааралтай бөгөөд сайн удирдагчтай байхад хэдэн ч “үйлчлүүлэгчид”-ийг төрүүлж болно. Хөлбөмбөгийн дасгалжуулагч дэндүү нарийн мэргэжил. Тийм ч учраас мэнэжэр гэдэг нэр орлох болж. Тоглогчийн хоол, бие бялдар, сэтгэлзүй, бэлтгэл, техник, наймаа гээд хийхгүй юм байхгүй. Манайд ийм хүн байхгүй. Дөхөж очих хүн ч алга байхад дасгалжуулагчаа сольж мэдэхгүй байна уу? Хүсэхгүй байна уу?
Шигшээ баг, лигийн ямарч дасгалжуулагч нь хөлбөмбөгийн тоглолт үзээд ойлгохгүй байна. Эхлээд ойлгох ёстой. Дараа нь заах арга барил гэдэг том юм орж ирнэ. Тоглолтыг ойлгодог хүн хэдэн сая байгаа ч зөв заадаг нь цөөхөн. Дараа нь тохирсон хувилбар, тамирчдаа сонгоно. Ямар хоол идүүлэх үү, ямар гүйлт хийлгэхэв гээд явж өгнө. Мьянмартай тоглоход 20 минут ч хүрээгүй байхад манай тамирчид ус руу гүйж байгааг харсан. Хооллолт, нэмэлт тэжээл буруу. Макао (эсвэл манайд тоглохдоо завгүй хамгаалаад ус руу яваагүй байж болох юм), Филиппин, Мьянмар тэгсэн билүү. Зөв хөгжил гэдгийн жижигхэн жишээ бол энэ. Монголд ирсэн Клаус Шлапнэр багш Хятадын хүүхдүүдтэй ажиллаж байхдаа үүнийг манай дасгалжуулагчдад ярьж байсан. Заримдаа тоглоход бие хүнд байдаг нь амралт, хооллолттой холбоотой. Бид зөв хөгжихөд юу дутагдаж байгаа гээч!
Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл, эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөр!!! Өөрийгөө л тань, сайн муу юу байна түүний бодитоор хар. Гэтэл бодит байдал, бодитоор харна гэдэг дэндүү том чадвар юм даа. Хөвөгч шиг нь биш, сэлэгч шиг нь байх цаг удахгүй гэдэгт итгэж байна.