ЯРИХ ЮМГҮЙ САЙХАН НААДАМ!
Энэ жил лав Улаанбаатар хот хавьцаа бороо хур тэгширсэн өнтэй зун болж түүнээ дагаад улсын наадам үзэгчдэд эерэг сэтгэгдлийг хоногшууллаа.

Ярих юмгүй сайхан наадам гэцгээж байна. Санамсаргүй энэ үгийн ард талд нээрэн “ярих юмгүй” наадам болдог болчих вий дээ гэсэн болгоомжлол бий.
Одоо наадмын дараа ярьж байгаа гол сэдэв бол Үндэсний баяр наадмын дүрэм, хуулийг эргэж харахгүй бол хоцрогдчихжээ л гэцгээж байх шив.
Олон мянган жилээр уламжлагдан ирсэн монголчуудын энэ өвөрмөц баяр (наадам)-ыг эрс өөрчлөх нь утгагүй. Харин төгөлдөр болгох тал дээр л хүмүүс санал бодлоо уралдуулж байгаа хэрэг.
Энэ жилийн төдийгүй ер нь сүүлийн үеийн наадмууд хэрхэн болж өнгөрсөн гэхээр улам явцуу хүрээнд болоод байгаа юм. Аливаа наадам бол зоосны хоёр тал шиг үзэгчид, уралдагчид хоёр нь үргэлж хамт байх төдийгүй тэнцвэртэй байж гэмээнэ сая баярласан болдог. Гэтэл манай бөхчүүд, уяачид, түүний эргэн тойрон дахь хүрээнийхэн наадмын энэ өдрүүдэд бүр хүнээ байж, одоо юу ч гэмээр юм бэ дээ. Нэг л их онгирсон, пээдийсэн, нуугдсан, зугтаасан гажиг юмнууд болцгоодог. Сурчид, шагайчид нь арай гайгүй. Үзэгчид их шаваад ирвэл мөн л зан нь эвдрэхэд тун ойрхон.
Тэгэхээр үзэгчдийн сэтгэлийг татах, янз бүрийн насныхны сонирхлыг аль болох жигд татах тийм л наадмыг олон хүн хүсдэг юм байна. Ялангуяа манай залуу үе наадам гэхээс дургүй нь хүрдэг болчихсон нь түгшүүр шүү. Залуус төдийгүй дунд үеийнхэн саяын өнгөрдөг наадмын энэ олон өдрийн амралтыг залхаалт мэтээр өнгөрүүлж байх юм.
Тэдний хувьд үндэсний бөхийн барилдаан гэхэд л өглөөний арван цагаас шөнийн нэг цаг хүртэл үргэлжилсэн нэгэн хэвийн уйтгартай ноололдоонууд, хурдан морины уралдаан нь хүлээж хүлээж арван секунд ч хүрэхгүй хугацаанд огт танихгүй нэг морь гялсхийн давхиад өнгөрөх төдий үзэгдлүүдийн төлөө өчнөөн хоногоор ажлаа хойш тавин байж тухлах нь дэндүү утгагүй аж. Хамгийн гол нь үзэгчид морь бөхөө танихгүй, тэд өөрсдийгөө таниулахыг ч хүсдэггүй учраас энэ зай жил ирэх тусам улам алсраад байгаа. Жил жилийн наадмаар хэвлэл мэдээллийнхэн гомдол гаргадаг нь дэмий үг биш. Тэд л бидэнд тэднийг үзүүлж байгаа юм шүү дээ. Гэтэл аль үзчихмээр сонирхчихмоор юм болгон дээр наадмын комисс, эрхтэн дархтан, за тэгээд хүчний байгууллагынхан гэсэн цөөн хэдэн нөхөд бүчиж аваад хаачихдаг. Ардын наадмыг ардчилалгүй болгодог хүнд суртал, гох дэгээг бичээд баршгүй.
Одоо энэ бөхчүүдийг жаахан алсаас эсвэл олон жилийн дараа эргээд дурсах хэрэг гарвал өнөөдрийн сэтгэлийн хөөрлөөс их өөр дүр зураг харагдана. Ид барилдаж байгаа мянган бөхийн талаас илүү нь “ноёны бөх” данстай, давхар баяны харьяат хаягтай, улсын цолны төлөөгөөс илүү цэрэг цагдаагийн хурандаа хошууч болох гэж барилдсан болж таарна. Тэр нь дүүрч гэхэд дараа яригдах олигтой домог байхгүй. Хэвлэл мэдээллээс нуугдаж, ярилцлага өгөхгүй, өгсөн ч дандаа худлаа, бөөрөнхий юм ярьдаг, сайндаа л тэр энэ компанидаа баярлалаа гэх реклам хэт цацдагаас болж “ярих юмгүй наадам” бий болгоод байна. Оронд нь юу яригдаж байна гэхээр үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв цуу, найрааны ханш зэрэг аль булай явдал нь домог болж үлдэх юм уу хаашаа юм. Энэ нь өөрөө наадмыг хөгжлийн оргилд нь хүргээд эргээд мөхлийн эхлэлийг тавьж буй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй бууна.
Наадам нь ганцхан тэр өдрийн явдлаар зогсохгүй хойтон жил хүртэл яригддаг, зарим нь олон жилийн турш дурссаар байх тийм драмлаг, амьдралыг улам олон талт баялаг болгодог түүхэн үйл явдлын нэг билээ. Үндэсний бөх дэх эртний уламжлалт домог гэхээр аварга арслангуудын өргөж тээж байсан тэмээ, буур, хад чулуу, араатан гээд үлгэр шиг юмнууд хөвөрнө. Чухам түүнийг ярьж дурсч бөхөө хайрлаж, дур сонирхолтой болцгоодог. Түүний дараа үеийнхэн болохоор орчин цагийн бөхийн төрлийн олимп, дэлхийн шилдгүүд болцгоон өөрийн гэсэн домгийг бүтээсэн. Үзэгчид ийм домгийг л одооны залуусаас хүлээгээд байгаа юм. Тэгж байж л сая бөх гэж хүлээн зөвшөөрөх гэнэ. Энэ нь төлбөрөө төлөөд авчихаж болдоггүй хамгийн хэцүү босго аж. Гоо бүсгүйн тэмцээнд оролцогч охид дараа нь байгаль орчин, энэрэлийн үйл хэрэгт оролцон нийтийн хайрыг татаж байхад манай бөхчүүд дараа нь яадаг билээ. Аль болох бусдын дургүйг хүргэх гэж буй мэт эдийн шуналд автан, эрх мэдэл, албан тушаал булаалдан төрөл арилждаг. Зарим нэг нь аягүй амархан “бөх” болчихож байгаа нь бөхийн нэр төрд төдийгүй өөртөө ч гай тарьж байгаа хэрэг. Бөхийн найраа гээчийг сонсож байхад арай л эхлээд цолоо аваад дараа нь бөх болох л дутаад байна. Сум, аймгийн хувьд бараг тэгдэг юм шиг байна билээ. 2000-аад оны үеийн Монгол бөхийн ийм орчин дундаас түмэн жилдээ яригдах ямар гээчийн домог үлдэх бол. Энэ бол анхаарвал зохих сэдэв мөн.
Наадмыг үзэгчдийн тусын тулд шинэчлэх санаа энэ жилийн баярын дараа аргагүйн эрхэнд ярих хэрэг гарлаа. Сая ч ёстой баллаж өглөө. Тэр мянган бөхийн барилдаан гэхэд л өөр юу ч үзүүлэх, морь цоллох ч зав гаргасангүй. За тэгээд замын түгжрэл, бөхийн дүрмийн цоорхой, түүнийг шүүж байгаа царай, адгасан бухимдсан мянга мянган нүүр хувирал, хэт баян хоосны ялгаа, танихгүй мэдэхгүй, ойлгомжгүй юмс үзэгдлээр дүүрэн зүгээр л бөөгнөрсөн хэт цугларалтуудыг наадлаа гэхэд хаашаа.
Энэ зун 4000 бөх барилдуулна гэж байна. Эндээс нэлээн туршлага сурах болов уу. Цаашид наадмыг хийхдээ сум, аймаг, улс гэсэн гурван шат дараалалтай явуулбал арай цэгцтэй болмоор юм шиг. Наадамд оролцож байгаа нөхдүүдийн хаягийг сонсож байхад Улаанбаатарын морь, бөх, сур гэж байдаггүй. Тэгэхээр эхний шатанд сумаасаа шалгардаг болцгооё. Хурдан морины бага сунгаа эхлэх үеэр сумын наадам болж, аймагт хурд хүчээ сорих эхний визээ авна. Хөдөөний ихэнх сумд наадмаараа зөвхөн өөрсдийнхөө харьяат морь бөхөө уралдуулдаг болсон байна билээ. Хот хүрээнээс нутгийн хүүхдүүд нь ирж оролцож болно. Тэднийгээ бүгд таних тул асуудалгүй. Морины хувьд бүр амархан. Газрын мухраас жирийн малчин “портер”-оор адуу ачиж ирээд уралдчих юм. Тэгээд долдугаар сарын нэгэн хоёрон хавьцаа бүх аймгууд зэрэг наадмаа эхэлж, эндээс Улаанбаатар зорих цөөн шилдэг баг босч ирнэ. Нэг аймгаас тус бүр хэдэн морь бөх ирэх, эсвэл аймгуудын хүн ам, спортын онцлогоос хамаарч өөр өөр квот тогтоох зэрэг өөрчлөлт гарах байх. Ингэж хоёронтоо шигшиж шалгаруулахаар улсын наадам чанаржиж, үзэгчид үзэх багцаатай, төдийгүй өөр хоорондоо мөрий бооцоо тавих боломж ч гарна. Долдугаар сарын 11, 12-ны энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх болон бусад үзвэрийн газруудад өөр олон сонирхолтой хөтөлбөрүүд зохиох цаг гаргах гэж ийм зохицуулалт хийж байгаа хэрэг. Өөр бас нэг санал байдаг. Бөхийн нэгээс гурвын давааг ойролцоох Зуунмод, Дархан, Өндөрхаан, Арвайхээр гэсэн хар зам холбогдсон сууринд дөрөв хуваан хийгээд маргааш нь ч юм уу Улаанбаатарт үргэлжлүүлэх тухай. Мөн хурдны морьдыг нас, насаар нь тараан эдгээр газарт уралдуулах санал нь арай төвөгтэй. Нэг уяач зургаан нас уячихсан бол яах вэ? Ер нь морины уралдааныг гурван насанд цомхотгоод оронд нь эрлийз адуу гэсэн төрөл оруулчихаж болмоор юм гэдгийг сая харлаа. Одоо хүмүүсийн амьдрал их боломжтой болчихсон, дундаж амьдралтай иргэд жилдээ нэг наадмаар нутгаадаа барилдахгүй байсан ч зорих шалтгаан гарна. Яваандаа төвлөрөл ч арай багасах юм билүү. Улсын наадмын үзвэрийн ихэнх хувь нь зөвхөн бөх биш болж оронд нь үндэсний онцлог бүхий өөр наадмууд түрэн орж ирвэл хойч үеийнхэндээ Монголыг тал бүрээс нь таниулах, гадаадын жуулчны үзэх юмны тоо нэмэгдэх юм даа.
Тэр цаг аваад байгаа бөхийн дүрмийн хувьд барьц сонгохдоо шодолтоос бус идэвхээр, идэвх адил гэж үзвэл жин багатайд нь барьц олгох, давуу барьцаар давсан бөх дараагийн даваанд барьц сонгох эрхгүйгээр барилдах зэрэг өөрчлөлт бөхийг хурдлуулахад нөлөөлөх байх. Яг тэр барьц сонгох агшинг хэрхэн хурдан гүйцэтгэх нь бас проблем болоод байгаа. Улсын наадмын даваа нь хэвээрээ мөртлөө барилдах бөхийн тоо нь цомхон болбол талбайд наймаас илүүгүй хос барилдах боломж гарна. Тэр хэрээр телевизийн олон камер ажиллуулж дэлгэцээр газар дээр нь олон талаас үзүүлж маргааныг шийдчихэж болно. Найраа хийдэг нь үнэн бол бөхчүүдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг, АТГ-аар шалгуулдаг эрх зүй боловсруулаад үзэх хэрэгтэй. Зарим нэг нөхөр ч сэжигтэй шүү.
Маш их бэлтгэл хийсэн, маш их ивээн тэтгүүлсэн гэхээс өөр намтаргүй, “ярих юмгүй сайхан” наадам үргэлжилсээр.

Зочин
Сурталчилгаа бас дахин сурталчилгаа
айн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мгл
Зочин
Зочин
Zochin
amar
zochin
ok
ok
xudalch bas xulgaich
Зочин
Зочин
zorigoo
an amitnii ner avay
NIISLEL XYY
delgermaa
delgermaa
lol
Demjigch
Зочин
Зочин
Munkho
otgoo
Зочин
Зочин
Зочин
Bat
good
naadamchin zaluu
Зочин
Зочин
Gesumn
zochid
zochin
Зочин
Зочин
Зочин
b
Зочин