СОНГУУЛЬЧИН
Сонгуулийн хууль бас л өөрчлөгдөж шинэ хуулиар ирэх жилийн бүх шатны сонгууль явагдана.
Сонгуулийн хууль бас л өөрчлөгдөж шинэ хуулиар ирэх жилийн бүх шатны сонгууль явагдана. Энэ хуулийг тэсч ядан хүлээж хувь заяагаа шийдүүлэх гэж байгаа хүмүүс бол мэдээж сонгогдож, томилогдох бүх шатны албан тушаалтан буюу азаа үзэгсэд юм.
УИХ-ын гишүүний 76 орон тоо гарахад хамгийн дээд тал нь 16 намын 1204 нэр дэвшигч гарч байсан инээдтэй түүх байна. Орон нутагт бол бүр алаад өгнө. Хот, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7500 орчим суудлын төлөө бие даагчтайгаа нийлээд 30 гаруй мянган хүн депутат болох санаатай өрсөлддөг. УИХ-ын гишүүний суудлын төлөө өрсөлдөөнд албан ёсоор 180 мянган сонгуульчин ажиллана. Орон нутгийн сонгуульд тэрнээс арай олон буюу бас л 200 мянган сонгуульчин ажиллана. Өнгөрсөн сонгуулиудын түүхэнд Ардчилсан нам, Ху нам хоёр л ана мана, ач тач үзэлцэж байсан. Харин нөгөө хэсэг нь азаа үзэгсдээр хооллодог, мөнгө хийдэг олон хүмүүс байдаг. Үхсэн хүний ч хамаагүй 801 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуулаад сонгуульд орно. Эсвэл томоохон компаниуд 801 ажилчдаа хуралдуулаад нам байгуулна. Тэгээд сонгууль амдаад суучихна даа. Тэднийг бүгдийг нь нэмэхээр 400 мянган хүн сонгуулиар өвчилнө. Өвчин ч биш бүүр мэргэжил болсон юм даг уу даа.
Сонгууль гэдэг нэр үгэн дээр "чин" гэдэг дагавар залгаж сонгуульчин гэдэг мэргэжил бий болжээ. Сонгуульчин, энэ бол манай улсын хамгийн залуу мэргэжил. Өндөр зэрэгтэй, мэргэжлийн сонгуульчин болохын тулд хийх, өрсөлдөгчөө миалах, гутаах, хар пиар хийх, зүсэн зүйлийн муу аргад гарших хэрэгтэй. Сайн сонгуульчин сонгуулиар мөнгө хийнэ. Жижиг намын нэр дэвшигчид, бөх, дуучин, уяач, телевизийн эзэн, сэтгүүлч, олны танил хүмүүс, луйварчид. Сонгуульчин мэргэжлийг сайн эзэмшвэл мөнгө хийх алтан боломж. Ядаж л өөрийнхөө нэрийг давхар дэвшүүлээд нэрээ татаж авах, тойргоо зарах, тойргийн ченж хийх, рекетлэх гээд үй олон мэх байдаг.
Сонгуульчны дотор санал тоолоход гаршсан том луйварчдын сүлжээ байдаг. Тэд бол том хийнэ дээ. Хэн нь ялахыг эцсийн дүндээ хэсгийн дарга мэднэ ээ (Сонгуулийн хэсгийн хорооны даргыг хэлж байна). Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд нөгөө дуунд үглэдгээр "Мөнгөнд дургүй хэн байх вэ. Мөнхийн гишүүн хаа байх вэ" гэдэг шиг л...
Олон зуун мянган сонгуульчдын дотор хамгийн арчаагүй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд бол намын гишүүн гэж цаасан батлахад толгой нь оосорлогдсон олонхи. Тэд тухайн намдаа ар гэр, авгай хүүхдээсээ илүү хайртай. Ху намын үзэл суртлаар насаараа хүмүүжсэн, зангиа зүүж, хавтас сугавчилсан хэнхэг өвгөд эмгэд. Ардчилсан намын хорин жилийн өмнө өмсөж байсан пальтогоо сольж чадаагүй ч үзэл бодолдоо үнэнч үзэлцсээр байгаа партизанууд, ардчиллыг дэмжигчид энэ ангилалд орно. Тэд сонгуулийн үеэр хамгийн хямдаар "биеэ үнэлнэ". Өдрийн хоолны хуушуур. Сайндаа ганц шил архин шагналаар л явна. Намын томчууд нь тэднийг галт тэрэгний дэр мод болгоод ашиглана. Нам нь галт тэрэг гэвэл удирдагчид нь жолоодож, албан тушаал авагчид нь зөөлөн суудалд тухлан мань намын гишүүд ачааны хүндийг дээгүүрээ өнгөрөөн, өтгөн шингэнд нь ялзардаг дэр мод шиг үлдэцгээнэ. Их л сайндаа баяраар мэндчилгээ, хадаг самбай, одон тэмдгээр намын гишүүдээ шагнаж онгирооно.
Намын гишүүдийн ханш ийм байхад саналын луйварчид, саналын ченжүүд, урвагчдын ханш бол тоймгүй өндөр. Хоёр нам бие биеэ чи луйвардсан, би бол ариухан, цэвэрхэн гэж хэрэлдэхээс биш хоёулаа л хийдэг шүү дээ. Тун болохгүй болохоороо эвсэж байгаад, тохирч байгаад хийнэ. Иргэний үнэмлэх авна. Санал хийнэ, хийх ханшаа тохиръё гэдэг зарыг бид л мэдэхгүй болохоос биш аль хэдийнэ ил болсон. Нэрээ дэвшүүлье гэвэл, дэвшүүлсэн хойноо татъя гэвэл, тойрог наймаалъя гэвэл, намаа ялуулъя гэвэл бас ялагдуулъя гэвэл, нам дотроо дээгүүр эрэмблүүлье гэвэл "сонгуульчин ченж"-тэй эхлээд тохирох хэрэгтэй. Энэ бүгдийг нийлүүлээд "санал хийх" гэж ярьдаг байна.
Архаг сонгуульчны туршлагаас үзвэл "хийх ханш" сонгуулиас сонгуульд юмны үнэтэй шууд хамааралтай өсдөг байна. 2004 оны сонгуульд манай дүүргийн бүх хорооны дарга нар нэг зэрэг бүгд саарал өнгийн "эксел" гэдэг машинтай болсон. 2008 онд бол тасарсан даа тасарсан. Харин 2012 оны их хурлын сонгуулиар хийхэд Ланд 200 яригдах болно. Тойрог томсоно. Тэгэхээр дор хаяж хоёр сая ам.доллар хармаалсан чөмөгтэйхэн аавын хүү УИХ-д үзэхгүй бол бусад нь горьдсоны гарз. Манай сонгуулийн түүхэнд 800 мянгаас нэг сая орчим сонгогч санал өгдөг. Харин нэр дэвшигч болон түүнийг тойрсон албан ёсны "Сонгуульчдын тоо 400 мянга хол даваад байна. Дээр нь намын гишүүдийг нэмээд улс даяараа сонгуульчид. Хөөе цаана чинь насанд хүрсэн бүх хүн "сонгуульчин" мэргэжилтэй болоод ганц ч сонгогч байхгүй болсон юм биш үү. Сонгогч байхгүй болсон юм чинь УИХ, орон нутгийн сонгуульд гарч ирэх хүмүүсийн төлөө хэн маань саналаа өгөх юм бэ.

Dr. Aditya
Наран
202. 179. 7. *** -д
bat
bat
äýð
Зочин
delgermaa
Какаду
Зочин
Какаду
Какаду
Дорж