ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ “ОРОСОД ДУУДАГДАХАД” ЭЭЖҮҮДИЙН СЭТГЭЛ ТҮГШДЭГ
Ээж маань бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн төрөлх зөн совин, ухаанаараа аугаа хүн байв.
Ээж маань бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн төрөлх зөн совин, ухаанаараа аугаа хүн байв. Хоёрхон зүйлээс л ухаан алдталаа айна. Нэг дэх нь тэнгэрийн дуу, хоёр дахь нь Оросоос айна. Яагаад тэнгэрийн дуунаас айдаг болсныг мэдэхгүй юм. Харин Оросоос айдаг болсон нь ээжийн зүрх толгойд шингэсэн мэдээлэлтэй холбоотой байх. Богд хаан, Бодоо сайдаас эхлээд Орос дуудаж аваачаад алчихсан юм гэнэ лээ гэсэн ойлголттой байсан юм. Цэдэнбал дарга ажлаасаа халагдаад Орос явлаа гэж дуулаад "Уг нь Орос яваад хэрэггүй л юмсан, хэлж чадах биш дээ. Авгай нь нутаг явъя гээд суулгахгүй байгаа юм байх даа" гэж байж билээ. Бас төрийн тэргүүн байсан Х.Чойбалсан, П.Гэндэн А.Амар нарыг Оросууд дуудаж аваачаад цааш нь харуулсныг манай хүн мэдчихжээ. Тэгээд л төрийн тэргүүнээ Цэдэнбал, Энхбаяр, Энхболд хэнийг нь ч ялгаа байхгүй Оросод айлчлахаар, амрахаар явлаа гэж сонсвол ухаан алдталаа айна.
Төрийн минь сүлд өршөө гээд л сүү өргөөд, маани үглээд, залбираад суудаг хүн. Сүүлдээ манай хүн жаахан зөнөглөсөн юмсан уу. Юмыг өөрийнхөө ойлгосноор тайлбарлаж инээд хүргэдэг болсон юм. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оросод дуудагдаж очоод Оросын Ерөнхийлөгчтэй уулзаж ирээд шинэ жилээр улс даяараа нэг их уйлаан болов доо. Уг нь Оросод төлөх өргүй боллоо гэж баярлахдаа бүгдээрээ хоороор уйлсан гэдгийг манай уншигчид андахгүй. Гэтэл манай хүн болохоор өөрийн ухаарснаараа ойлгож дагаад уйлсан. Ээж юу гэж ойлгосон гэхээр зайлуул манай төрийн тэргүүн амьд эргэж ирсэндээ баярлаад, төрийн томчууд ч амьд ирсэнд нь баярлаад бүгдээрээ уйлж байна гэсэнсэн. Манай ээж Элбэгдоржийн улаан фен. Харамсалтай нь түүнийг Ерөнхийлөгч болохыг үзэж чадаагүй. Элбэгдоржийнхоо төлөө саналаа өгч чадаагүй бурхан болсон доо. Би ээжийгээ их цаашлуулнаа. Ээж маань хувиа тавихгүй надтай улс төрийн талаар үзэж тарна. Ээж маань амьд байгаад Ерөнхийлөгч Оросод айлчилна гэж дуулбал, Орос руу очиж яах гээв, ямар дэлхийн улс мундсан биш гэж хэлэх байсан. Бензин гуйх гэж яваа юм гэвэл "Бензин гуйгаад, худалдаж аваад ирэхээр өөр оросоор ярьдаг хүн байдаггүй юм уу. Элбэгдоржийг битгий явуул" гэх байсан. Нэрэлхээд л байдаг болохоос биш үе үеийн Монголын төр засгийн тэргүүнүүд Оросод дуудагдахаас түгшдэг нь үнэн юм билээ. Төр засаг тэргүүлэх ажлаасаа халагдсан л бол дахин хэзээ ч Орос руу айлчилж, амьдрах, амрахыг ч бодоогүй. Төрийн тэргүүнээ Оросод дуудагдахад ээжүүдийн сэтгэл түгшдэг нь үнэхээр аймаар, цочмоор эмгэнэлтэй түүх. Сая том Оросын медведь жижиг орны Ерөнхийлөгчийг бас л эвгүй "дуудсан". Манай Ерөнхийлөгчийг очно гэж мэдсээр байгаад бензинээ экспортлохыг хориглох тушаал гаргаж байгаад уулзалдав. Харин манай Ерөнхийлөгч айхгүй байна билээ. Оросын томоохон чөлөөт сувгууд, сайтууд, том сонины боссуудтай нь эхлээд уулзав. (Урьд нь ийм уламжлал, программ байдаггүй байсан юм Г.Д). Улаан Оросын ч бай, шинэ Оросын ч бай хамгийн том нь манай төрийн тэргүүнийг дуудсан л бол улаан гүйхээрээ төрсөн нутаг уул усаа ч юмуу, ямар нэгэн алт, зэс, мөнгөний ордоо ч юм уу, талх давс шиг бариад улаан гүйхээрээ Кремльд очдог байсан. Оросын томоохон хэвлэлүүд, чөлөөт сувгууд, урдаа барьдаг том тоймч нар нь ингэж мэдээлж байна. "Жижиг Монгол баяжжээ, том Орос баавгайнаас эмээсэнгүй ээ. Оросууд Монголыг хуучин шигээ бодож үл тоовол алдана. Монголыг дэлхий сонирхож байна" гэж. Нэгэнт өгүүллээ эхлэхдээ ээжээрээ эхэлсэн болохоор ээжүүдийн сэтгэлийн түгшүүрийг амраан богино бичлэгээ төгсгөе. Дэлхий дээр ардчилсан, ардчилаагүй улс, тусгаар тогтносон, хэн нэгэн улсын хараат улс гэж байдаг болохоос том жижиг улс, том жижиг Ерөнхийлөгч гэж байдаггүй юм байна. Ардчилсан Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнтэй яг адилхан мөр зэрэгцэн сууж хэлэх юмаа өвдөг чичрэлгүй хэлээд, гялалзтал алхсаар эсэн мэнд буцаж ирэв ээ. Төрийн тэргүүнээ "Оросод дуудагдахад" ээжүүдийн сэтгэл түгшдэг тэр аймшигт үе өнгөрсөн байна.

bekligth
*****COMPUTERSHOP mn***** СУПЕР ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА Т
bi
Зочин
Зочин
МОНГОЛ
Дашрэнцэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
nab
Хаха
зочин
icemilk
Зочин
zochin
Зочин
nice
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
эрхэм
око
Зочин
uncle
Зочин
Зочин
Зочин
Зочин
mia
sanaa
оюунтан
Зочин
Зочин
Zochin
Хурай хурай
Хурай хурай
Хурай хурай
ыбөыбө
182. 160. 44-э
Зочин
мболд
alimaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Oil