ХЯТАД УТГА, ОРОС АРГА
“...Тангад, Түвд таван хэлийн амьтан” гэсэн хэллэг бий. Хятадын “таван үндэстэн” гэдгээс ч улбаатай байж мэднэ, үгүй ч байж болно.
“...Тангад, Түвд таван хэлийн амьтан” гэсэн хэллэг бий. Хятадын “таван үндэстэн” гэдгээс ч улбаатай байж мэднэ, үгүй ч байж болно. Ямартаа ч хорвоогийн хүн ард, янз бүрийн үндэстэн ястан гэсэн санаа л даа. Харин нүүдэлчин монголчуудын хувьд хятад, орос, манж, түвд гээд дор хаяж дөрвөн хэлтнийг нь сайн мэддэг, байн байн нүүр тулсаар иржээ. Харин Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийхээр яривал ч тоймоо алдана. Жирийн иргэн нь хүртэл хувийнх нь зан чанар, чин эрмэлзэл рүү нь өнгийж харах боломж талаас нь хараад товчилж байна л даа.
Улс болгонд, айл бүрт, хүн тутамд эрх ашиг бий. Бүгд л түүнийгээ илэрхийлнэ, хамгаална. Харин илэрхийлэх, хамгаалах арга ондоо. Ондоогоосоо болоод аж төрөл нь өөр. Монголчууд бидний оршин тогтнолын үнэт зүйлс юугаараа “таван хэлийн” улс амьтнаас ондоо болоод ижил бол, хамтдаа жаахан сонирхцгооё.
Өмнөд хөрш хятадууд өрх гэрийн эрх ашгийг дээдэлнэ. Тэд мянга мянган жилийн өмнөөс гэр бүлийг улс гүрэн, засаг төрийн үндэс хэмээн үзэж, энэ үндэс бөх байхын хэрээр улс гүрэн хүчирхэг амгалан байна хэмээн ухаарч иржээ. Энэ эрх ашгийг хөндөөгүй бол толгой дээр ямар төр байх нь тийм ч сонин биш. Тэд гэр бүлийн оршин тогтнол руу нь, амьжиргаа руу нь халдаагүй Монголын, Манжийн төрийг ч, монгол, манж цусны хаадыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байжээ.
Жирийн хятад хүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд БНХАУ ямар байр суурь эзлэх, Түвдийн автономи, Далай ламын институци төдий л сонин биш. Харин өдөрт бүтэн хоёр цагийн турш дуу шуутай хооллох бол их чухал. Харин ч өдрийн хоолыг чив чимээгүй идүүлэх гээд үзвэл юм юм л болох байх даа. Тэдний хувьд хоол бол амьдралын баяр хөөр, бясалгал. Арай гэж идэх юм олсондоо баярлаж байгаа хэрэг гэвэл ихээхэн өнгөц болно. Харин тэд амьдралаас баяр баясгалан олох, хувь хүний сэтгэл ханамжийг бүтээхдээ гарамгай ард түмэн гэвэл үнэнд ойртоно. Хятад яагаад олуулаа байгаа юм бэ? Энгийн хариулт нь “Энэ улс оронд зуу зуун сая хүн, бие биеэ хэмлэхгүйгээр амь зууж болдог” явдал. Харин бид яагаад цөөхөн байна аа???
Оросуудыг, ялангуяа Зөвлөлтийн үед бий болж тогтсон орос хүнийг монголчууд сайн мэднэ. Тэд Орос эх орон нь хүчирхэг, импер байвал хаанахын эзнийг ч хүлээн зөвшөөрч чадна гэдгийг манайхан ажигласан. Гүрж үндэстэн Сталин хүчирхэг Орос-Зөвлөлтийг цогцлоосон. Оросууд хятадаас ялгаатай нь хүчирхэг эх орны төлөө хувийн аж төрөл, гэр бүл, амжиргаагаа золиослоход бэлэн ажээ. Оросууд хүчирхэг империйн гуйлгачин иргэн байхыг зөвшөөрч чадна, харин Люксембург мэтийн жаахаан орны баян иргэн байхыг тэвчихгүй. Энэ онцлогоос болоод Оросын толгойд гарч ирсэн хэн боловч үндсэрхэг, империалист байхаас өөр аргагүй болдог гэдэг. Орос хүн турж үхэхийг тэвчиж чадах боловч Курилын арлын талаарх Зөвлөлт маягийн байр суурь өөрчлөгдөхийг тэвчиж чадахгүй. Орос хүний оршин тогтнолын илэрхийлэл нь хятад хүнийхээс эсрэг чиглэлтэй.
Харин бид тэднээс юугаараа онцлог бол? Улс төр рүү орохоосоо өмнө амьжиргааны үндэс болсон бизнест хэрхэн ханддагаа харах гэж оролдъё. Ямар ч хүн Хятад, Японоосоо үл хамаараад олз ашигт дуртай. Бидний олон зууны турш ажигласнаар нангиадууд олзыг бага гэж голдоггүй. Тэдэнд олз ашиг их бага байх нь чухал биш. Харин тасралтгүй байх нь чухал.
Гэтэл Монгол хүний хувьд олз ашиг бөөнөөрөө байх учиртай. Гарз ч гэсэн бөөнөөрөө алдагдаж байвал ажиглагдана. Жижиг олзыг олз гэж тоодоггүй шигээ, жижиг хорогдол, бага гарз сэлтийг зохистой гэж үзнэ. Бага багаар ундарсаар сав дүүрэх , бага багаар хорогдсоор сав хоосрох хоюуланг эс тооно. Эс тоох төдийгүй гарсан үр дүнг үл ойлгоно. Олигтой олз олохгүй мөртлөө тэр этгээд яагаад баяжаад байна аа гэж гайхна. Айхтар гарз гараагүй атлаа би яагаад хоосорчихвоо хэмээн учрыг нь олж ядна.
Энэ нь мянга мянган жилийнх нь аж төрөл, амь зуух арга байсаар ирсэн малтай нь зарим талаараа холбоотой. Мал үхэж, төл алдаж байлаа ч гэсэн хоосордоггүй. Харин ган гачиг, зуд турхан тохиож малыг нь бөөнөөрөө, хот хороогоор нь хувхайлаад явчихвал сая хоосорч, ядуурдаг байж. Мал өсөхдөө ч бөөнөөрөө өснө. Гарсан төлийн үнэмлэхүй олонх нь эзнээсээ маш бага хамааралтайгаар мэнд өсч бойжно.
Эд таваарын хомсдлыг эрт дээр цагаас эхлэн гол төлөв дайнаар шийдэж иржээ. Авгайд дээлийн торго хэрэгтэй, охинд инж шаардлагатай болох үед суурин иргэд хэтэвч, түрийвчиндээ хүрдэг. Харин талын нүүдэлчид саадаг нумаа шүүрээд хүлэг мориндоо мордоно. Тэгээд суурин иргэдээс “эс өгсөн” торго дурдам, шүр сувдыг хэрэгцээний хэрээрээ... Хэрэгцээний хэрээр биш юмаа, тээвэрлэх чадамжийнхаа хязгаараар авна. “Монгол цэргүүд даах чинээнийхээ ачааг жин торгоор татаж Бээжингээс буцав” гэж. Энэ бол Монголын түүхэнд нэг бус, хоёр бус гардаг ишлэл.
Сайн сайхан амьдарч, олон малтай их торготой байхад хувийн самбаа мэдээж хэрэгтэй. Ядаж л сэлэм эргүүлж, бас чоно нохойн үргээчихдэг байгууштай. Гэхдээ л гаднаас хамааралтай. Аян дайн хэмээх “дэлгүүр хэсэх”-д хэр олз омогтой байхыг Хөх тэнгэр мэднэ. Мал сүрэг бөөн бөөнөөрөө өсөх эсэхийг ган зун, өн зуд гэх мэтийн өөр зүйл шийднэ.
Учир иймээс хувийн санаачилгад монголчууд төдий л ач холбогдол өгсөнгүй иржээ. Өнөөдөр маш олон хүн аж амьдралаа хувийн санаачилгадаа тулгуурлан эмхлэхийн оронд ямар нэг Хөх тэнгэр, өнтэй өвөл, дэлгэр зун хайгаад байгаа юм. Харин тэнгэрс, газар лусын ааш араншинг зээл тусламж, төрийн дэмжлэг, хамаатан садан, нутаг орны том хүний татаа хэмээх өөр хүчин зүйлүүд орлож байна.
Хөөрхөн аж төрж эхэлж байгаа, жижиг гэж гололгүй эхэлсэн бизнес нь цэцэглэж байгаа айлууд зурагт энээ тэрээгээр их гарах юмаа. Их зөв эхлэл, зөв сурталчилгаа мөн үү, мөөн. Харин төгсгөлд нь ёс юм шиг “Төр засаг жаахан дэмжээд өгвөл мөн сайн байна аа”, “Одоо төр, засгийн дэмжлэг л дутаад байна” гэсэн үг ёс шиг дагалдана.
Харин хувийн сонирхол, амбиц тал дээр бол хөрш гүрнүүдийнхээ онцлогуудыг онцгой сайн ажигласан, тэндээс хэрэгтэй бүхнийг түүвэрлэн тусгасан нь ажиглагддаг. Хувийн бизнэс сонирхол, өрх гэрийн ашиг руу нь өнгөлзсөн зүйл рүү онцгой мэдрэг хандаж байна аа, хятадуудаас дутах юм алга. Улс оронд өрнөж буй үйл явдал өөрт унах шалихгүй ашиг бүрийг ч тооцон үнэлж цэгнэж байна.
Жишээлэхэд энэ сонгууль байна. “Мөнгөний сонгууль боллоо” гэж ирээд л шүүмжилж байдаг. “Улс төрийн намууд, нэр дэвшигч нар мөнгө тарааж, мөнгө амладаг болсон. Тэд буруутай. Биднийг худалдаж авч байна” гэлцэнэ. Үнэн, үнэн.
Гэхдээ бид тарааж байгаа мөнгийг нь ингэх л ёстой юм шиг зүгээр л аваад байгаа тал бий дээ. Тараасан мөнгийг нь авдаг төдийгүй, тараах мөнгийг нь дэмжээд санал өгдөггүй гэж үү? Намууд мөнгө тараахгүйгээр сонгууль явуулж чадахаа байсан төдий хэрэг биш. Харин бид мөнгө авахгүйгээр сонгуульд оролцож, мөнгө амлуулахгүйгээр саналаа өгнө гэж ярихгүй болсон.
Яг нарийндаа улс орны эдийн засгийн чадавх өсч байгаа юм чинь хойтонгийн сонгуулиар бүр ч их мөнгө тараана, илүү их мөнгө ч амлана хэмээн алгаа үрчин хүлээж байгаа.
Одоо болох гээд дуншаад байгаа жагсаал цуглаан, төр засгийг унагаах санаа амжилт олохгүй ээ. Жагсаалд оролцсон хүнд өгөх мөнгө, ирэх сонгуулиар тараах мөнгөнөөс хамаагүй бага гэдгийг мэдчихсэн байгаа. Маргаашийн их мөнгийг өнөөдрийн бага мөнгөөр солихгүйгээ цаадуул чинь мэднэ.
Бид хятадуудыг мөнгөнд дуртайгаар нь дуудах дуртай. Бид мөнгөнд дургүй нь хаана байна, тэгвэл? Бид хувийн сонирхол, гэр орны бизнэсийн эрх ашгийг дээдлэх үзлийг хятадуудаас суралцсан төдийгүй өөрийн гэсэн менежмэнтээр баяжуулж чадсан байна. Өөрт нь хамаатай бүхнийг төдийгүй хамаарч болох болгоныг, тэр ч бүү хэл хамаарамгүй үйл явцыг чухам энэ сонирхлоор хэмжиж байна.
Түүнчлэн эх оронч байх талаар умарт хөршөөсөө муугүй суржээ. Эх оронч байж харагдах нь маш олон хүсэлт шаардлагыг зөвтгөдөг болохыг мэдсэн байна. Хашаа руу хогоо хаяад байгаа хөрштэйгээ “Манайд муухай үнэртээд байна” гэсэн асуудлаар тэмцсэнээс “Манай эх орны хөрс шороог бохирдуулаад байна” гэж хэрүүл өдөөвөл зөвтгөл сайтай болно.
Хэрвээ тухайн төсөл, бүтээн байгуулалтаас өөрт хувь ногдохгүй бол үзэж тарна. (Өмнөд хөршийн хичээл). Тэгэхдээ уг үйл явц манай эх оронд төдийгүй, даян дэлхийн шударга хүн ардад хор болж байгаа учраас эсэргүүцэн тэмцэхээ тунхаглана. (Орос- Зөвлөлтийн хичээл).
Цөөхүүлээ, бараг бие биенээ бүгдээрээ таньдаг улсад нэг зовлон байх юм аа. Энэ нь хэн хэнийхээ асуудал, тулгарсан бэрхшээлийг мэддэг байх явдал. Энд тэндээс эх оронч төрөх болгонд л “За мань хүний юу бүтэхээ байчаав” гэж асуух төдийгүй “Мань хүний тэнд хувьцаа эзэших хөг нь өнгөрсөн, энэ банк зээлээ нэхсэн” гээд мэдээд байх болжээ.
Эндээс дараах дүгнэлтийг хамтдаа хийж болж байна.
Хятад маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл бол эх орны төлөө тэмцэл.
Орос-Зөвлөлт маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай эх орны төлөө тэмцэл бол аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл.
Монгол маягийн аж төрлийн философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө мятрашгүй тэмцэх ба түүнийгээ аз жаргалтай эх орны төлөө тэмцэл гэж тайлбарлана.