ТАЛ НУТГИЙН ЦУНАМИ
Манайхан санаж байгаа даа, Сосорбарам, Батзаяа, Батсүх эд нарын нэг хошин шог байдаггүй юу? Сугалаагаар сая доллар хожвол мөн гоё болох тухай ярьж эхэлдэг юм.
Манайхан санаж байгаа даа, Сосорбарам, Батзаяа, Батсүх эд нарын нэг хошин шог байдаггүй юу? Сугалаагаар сая доллар хожвол мөн гоё болох тухай ярьж эхэлдэг юм. Тэгснээ “Нээрээ саяыг хожчихвол яах вэ” гэсэн дараагийн төсөөлөл рүүгээ орно. Тийм ийм юм авна, ингэнэ тэгнэ гэж явснаа тэрүүндээ төдийг өгнө. Энийгээ ингэж харж үзнэ болон өрнөнө. Удалгүй “Танай тэр чинь шуналтай. Энийг чинь ингэж давруулахгүй. Чамайг тэгж байгаа бол би ингэнэ. Хохь чинь” болоод улмаар хэрэлдээд, зодолдоод, бүр сүүлдээ салахаар шийднэ. Яг салах дээрээ тулаад юунаас болов гээд харсан чинь... их мөнгөнөөс, тэгэхдээ одоохондоо мөрөөдөл байгаа, магадгүй мөрөөдөл хэвээрээ үлдэх их мөнгөнөөс болсон байдаг юм...
Харин саяхан Японд болсон газарт хөдлөлт цунами Монголын тал нутгийг хөөрхөн доргиулаад авлаа. Тэнд газар хөдлөхөд энд бидний мөн чанар бас хөдлөх аж. Монголд огт болоогүй цунами, бидний дотоод мөн чанараа нууж байсан хөрсийг хуулан, эргүүлж байх аж. Болоогүй газар хөдлөлт, олдоогүй мөнгө хоёрт нэг уялдаа байна аа.
Хүнд туслах боломж олдох нь ховор завшаан бөгөөд сайн үйлийн үрээр тохиодог хэмээн гэгээн мэргэд сургажээ. Хүнд тусалж харагдах завшаан нь бөөн шаанс бөгөөд үүгээр дамжуулан үлэмж санал цуглуулж болохыг Пиарчид зөвлөжээ.
Сайн үйл бүтээх боломж гэдэг өөрөө тийм ч элбэг байдаггүй гэсэн. Заримдаа энэ хорвоод хийх юм үлдээгүй мэт санагддаад байдаг даа. Онгоц сэдэж чадмаар нэгэн болж мэндэлсэн санагдавч ах дүү Райт өрсчихсөн, бүх ертөнцийн таталцлыг нээж чадахаар төрсөн минь мэдэгдэвч Ньютонд булаалгачихсан, зуугаа байг гэхэд 50 жил ганцаардсан нь гэсэн нэртэй, нэгэн хот айлын түүх биччих нь зүйтэй юм байна гэж бодчихоод арай л завдаагүй ажилдаа дарагдсаар явтал Г.Аким гуай нэг тийм ном орчуулчихсан дуулддаг шиг. Бүхий л сайн үйл хийх боломж дуусчихсан аятай байдал ч заримдаа үүсдэг биз дээ.
Бүх хүн, хөрөнгөтэй хүмүүсийн ихэнх нь бусдад тус дэм болох, олсноосоо харамгүй хуваалцах хүсэлтэй байдаг. Харин хэнд жинхэнээсээ тусламж хэрэгтэйг олж мэдэж чаддаггүй юм. Учир нь тусламж хэрэгтэй хүн, зүгээр л хүний юмаар хүүдэгнэх хүсэлтэй хүн хоёр хоорондоо маш төстэй байдаг. Бусдын юмыг завшаад явах, хүний мөнгийг зүгээр авах сонирхолтой хүнд хууртагдвал том доромжлол амслаа гэж тэд үздэг. Хүмүүнлигийн үйл хэргийн хамгийн том садаа энэ. Тэрнээс биш тусламж өгсөн хүнийхээ ачийг нь мартах, огт талархахгүй байх энэ тэр бол сонин биш. Ер нь маш олон буян үйлдэгч нэрээ нууцлахыг хүсдэг. Харин буян үйлдэгчид хууртах, мэхлэгдэхээс үнэнхүү айдаг юм.
Япончуудад учирсан гай гамшиг бол сайн үйл бүтээх, буян хураах сайхан боломж бол мөн. Маш олон хүн өөрийгөө “боломжтой атлаа боломжгүй”-д тооцуулах дуртай байдаг атал япончууд “боломжгүй байна гэдэг нь өөрөө том боломж” гэж ухаардаг үндэстэн ажээ. Яг л буддын гэгээдийн сургасан шигээр, учирсан үйлийн үрийг зүй зохистой хэмээн хүлээн авч, түүнийг эдэлж дуусгахыг нэр төрийн хэрэг хэмээн үзэж аль болох бусдад садаа бололгүйгээр сэргэн өндийхийг зорьж байх юм.
Япон чанар, япон төрхийг өөрчилж чадааггүй 9 магнитудын газар хөдлөлт, аймшигт цунами харин ч Монголын хээр талыг доргиулж өглөө. Эхлээд газар хөдөлсөн мэдээг телевизүүд шууд дамжуулж байлаа. Уулгамч юм шиг нэг нөхөр “Нэг аймгаа суллаад япончуудыг суулгах” юм яриадахжээ. Монгол ухаан л юм байхдаа, зайлуул. Мал төллөхөөр гэрийнхээ авдар савнаас түр гаргаж зайчлаад хурга ишгээ оруулдаг шиг юм санаж. Япончууд очиж очиж манайхаас газар гуйна гэж юу ч билээ, тэр хэрээр нь аймаг орноо зайчлаад тэднийг суулгана гэж хаа ч билээ?
Тэгтэл энэ сэдэл нь дорхноо манайхны “эх оронч”-оо харуулах сайхан далим болж хувирлаа. Юун гамшиг, юун гамшигт нэрвэгдээд байгаа Япон хэмээх манай үндсэн хандивлагчид ядаж сэтгэлийн дэм болох вэ, япончуудаас нутгаа хамгаалах, хэн нь илүү эх оронч үг утсаар хэлэх вэ гэсэн марафон болж хувирав. “Эх орныхоо газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” л гэнэ, “Японы элчингийнхэн визэн дээрээ яаж унждаг билээ” л гэнэ. Арай л хариугаа авах сайхан боломж олдлоо гэсэнгүй. Байчихаад нэг гар “Би очиж хүүхдээ эргээд ирмээр байна” хэмээн тийзны мөнгө Засгаас нэхэж очсон сураг байх юм. Сонирхуулахад, бурханаас газар харамлах дээрээ тулах гэж байгаа бол бурхан юун газар гуйх вэ? Харин ч харамлаад байгаа өмч хөрөнгө байтугаа, чиний наад бие цогцос чинь өөрийн юм биш гэж сургасан юм гэдэг.
Үүнтэй зэрэгцүүлээд Монголд барихаар яригдаж буй атомын цахилгаан станцуудыг бариагүй байхад нь нураах ажил ундарлаа. Тал нутгийн болоогүй цунами бариагүй барилгыг живүүлж эхлэв. Уул нь Японы атомын цахилгаан станцууд, хэвийн ажиллаж байгаа болон хэвийн унтарсан, өнөө хэр асуудалтай байгаа Фукушима-1 зэрэг нь хүн төрөлхтөнийг түгшээхийн зэрэгцээ “Япончууд 9 магнитудын газар хөдлөлтөд тэсвэртэй АЦС барьчихдаг юм байна. Одоогийнхоосоо сургамж аваад дараа дараачийнхыгаа бүр ч найдвартай хийх юм байна гэсэн” оюун дүгнэлт үлдээж байна.
Гэнэт “Япончууд 1939 онд бидэн руу зэвсэг барин орж ирсэн нь худлаа юу? Үүнийг мартах ёсгүй” гэсэн сануулга орж ирж байна. Тэрэн дээрээ тулбал бидэнд гомдох үндэстэн олон уу? Биднийг гомдоосон улс олон уу? Өвөг дээдэс маань дэлхийн талыг цэвэр хүмүүнлэгийн ажлаар туулаагүй юм байгаа биз дээ.
Зурагтаар гарч байна аа. Орон гэргүй болсон иргэд нь хоргодох газарт иржээ. Тэр хоргодох газар нь сургууль, цэцэрлэг байх юм. Хятадын Сычуаньд болсон газар хөдлөлтөөр сургууль хамгийн түрүүнд нурж байсан бол Японд цунами болоход хамгийн сүүлд тэсээд үлдсэн байдаг юм байна.
Зурагтаар гарах нь уу гэж зөндөө харлаа, алга аа. Хүмүүс нь хулгай хийхгүй юм оо. Зөндөө эзгүй байшин, эзэндээ хэрэггүй түрийвч хэтэвч, хармай байхад очиж сонирхож байгаа амьтан ер гарахгүй юм.
Япончуудад аль байдгаараа л туслах сайхан үйл хэрэг, илүү тусалж харагдах их үйлс зэрэгцэн өрнөлөө. Заримдаа Фронтод бэлэг өгөх, Байлдаж байгаа вьетнамчуудад туслах, Ардчилсан Солонгосын өнчин хүүхдэд бэлэг цуглуулах зэрэг дурсгалт үйл явдлуудтай дүйж очмоор харагдаж байлаа.
Төр засаг нь татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс 1 сая ам.доллар өглөө. Манай аврагчид яваад ирлээ. Эндээ ч нэр хүнд нь өсч байгаа мэргэжилтнүүд. Харилцан хүндэтгэл, бэлгэдэлтэй л ажиллагаа.
Нарийн яривал япончууд газар нь алга болчиход “Made in Japan” гэсэн логотой арал хийгээд суучих, тэрийгээ газар хөдлөлтийг эсрэг амаржийнтай болгосон ч чадах л улс.
Харин бид бол болоогүй газар хөдлөлтөд ч гэсэн сүрхий доргиод авах хүмүүс аж. Магадгүй энэ маш сайн дасгал сургууль болоод хожмын өдөр хэрэг болохыг хэн байг гэх билээ?